Wednesday, 15 August 2007

"CowParade" Istanbul

Cтамбул хотод "үнээнүүдийн парад" болж байгаа бөгөөд 8 сарын 1нд эхлэн, 10н сарын 31нд өндөрлөх тус үйл ажиллагааны дараа парадад оролцсон үнээнүүдийг дуудлага худалдаагаар зарaн олсон оролгоо цөлжилттэй тэмцэх, моджуулах төв (ТЕМА), гудамжны хүүхдүүд (Sokak Çocukları Rehabilitasyon Derneği) болон эх үрийн боловсрол (AÇEV) зэрэг төвүүдэд хандивлах юм байна.

Өнөөдөрийг хүртэл "CowParade" болсон хотууд:

# 1998 Зүрих
# 1999 Чикаго
# 2000 Нью Иорк
# 2001 Хьюстен, Кансас
# 2002 Лас Вегас, Лондон, Сидней
# 2003 Атланта, Окланд, Дублин, Токио
# 2004 Кэйп Тaвн, Жоннэсбүрг, Манчестэр, Праг, Стокхолм, Харрисбург, Буэнөс Айрэс
# 2005 Барселон, Братислав, Ченевер, Флоранс, Монака, Bükreş, Moскова, Сао Пауло, Варшав
# 2006 Парис, Эдинбүрг, Афин, Лисбон, Будапешт, Норвегь, Бостон, Дэнвэp, Куритиба(!)
# 2007 Истамбул зэрэг хотод болсон бөгөөд Бэйжинд 2008 онд болохоор төлөвлөгдөж байгаа юм байна.
































Monday, 6 August 2007

Хамгийн "амжилттай" арван, албан цахим хуудас


Саяхан Английн алдартай "эдийн засгийн" сонин Financial Times; хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, мэдиа болон ажил хайгчидад хэрэгтэй мэдээ мэдээлэл нийтэлдэг болон хамгийн их даралт хийгддэг албаны сайтуудийг тодруулсан байна. Хамгийн чанартай, бүх төрлийн хэрэгцээг хангасан албан сайтийг Siemens компаны сайт тэргүүлж Royal Dutch Shell, BP, Nokia, AstraZeneca, Total, Ibm, ING, UBS,General Electronics зэрэг компаниудын сайтууд удаалсан байна.

Xөрөнгө оруулагчид руу илуу чиглэсэн албан сайтуудаар Vodafone, ENI, BP, Total, UBS тодорсон бол, үйлчлүүлэгчидээ чиглэсэн, тэдний хэрэгцээг хангах элдэв мэдээ мэдээлэл агуулсан сайтаар Cisco System, Royal Bank of Canada мөн AstraZeneca компаний сайт шалгарчээ.
Харин хэвлэлийнхэний мэдээ мэдээлэлдээ хүрэхийг нь хялбаршуулахын зэрэгцээ өөрсдийнхөө талаар үнэн зөв мэдээ мэдээлэлийг дамжуулах зорилготой үүднээс элдэв сайн чанартай фото, тус компаний талаар сонин сэтгүүлд гарсан нийтлэл, сурвалжилага зэргийг байрлуулан мэдиад ээлтэй сайтуудаар Seimens, Cisca Systems, AstraZeneca, Roche зэрэг компаний сайтууд тодорсон байна.
Aжил хайгчидад ээлтэй сайтаар UBS, Microsoft, Siemens мөн Shell компаны сайтууд шалгарсан бол хамгийн их даралт хийгддэг албан сайтаар Petrobras хол тэргүүлж BP удаалсан байна.