Showing posts with label хүүхдийн хөгжил. Show all posts
Showing posts with label хүүхдийн хөгжил. Show all posts

Monday, 10 May 2010

Хүүхдэд ээлтэй нохойны үүлдэрүүд


World Atlas of Dog Breeds номонд бичсэнээр бүх үүлдэрийн нохой хүүхдүүдэд ээлтэй ч доорх жагсаалтанд багтсан нохойнууд бяцхан жаалуудад онцгой ээлтэй гэнэ. Би хувьдаа нэг хаскитай болох юмсаан гэж мөрөөддийн, хүүхдэд ээлтэй үүлдэрүүдийн жагсаалтанд багтсан нь мэдээж том "+".

Beagle
Basset Hound
Bearded Collie
Beauceron
Bernese Mountain Dog
Boston Terrier
Bulldog
Cocker Spaniel
English Cocker Spaniel
Collie
Curly Coated Retriever
English Setter
Field Spaniel
Flat-Coated Retriever
German Shorthaired Pointer
Golden Retriever
Gordon Setter
Great Pyrenees
Greater Swiss Mountain Dog
Irish Red and White Setter
Irish Setter
Keeshond
Labrador Retriever
Lagotto Romagnolo
Miniature Schnauzer
Newfoundland
Norwegian Buhund
Norwegian Elkhound
Nova Scotia Duck Tolling Retriever
Old English Sheepdog
Otterhound
Petit Basset Griffon Vendeen
Pharaoh Hound
Plott
Pointer
Polish Lowland Sheepdogs ("PONs" Полиш нэр нь "Polski wwczarek nizinny")
Portuguese Water Dog
Saint Bernard
Scottish Deerhound
Siberian Husky
Spinone Italiano
Staffordshire Bull Terrier
Sussex Spaniel
Wirehaired Pointing Griffon

дэлгэрэнгүйг эндээс
Эх сурвалж

Wednesday, 25 November 2009

Хүүхдийн угжны ариун цэвэр

- Буцал- -гах, хүүхдийн соскийг усанд хийн буцалгаж эсвэл жигнэж ариутгаж болно. Мэдээж ариутгах- -аасаа өмнө хайрцган дээрх заавраас ариутгахад тохиромжтой эсэхийг шалгана.

- Угаах, бүх төрлийн угжыг хэрэглэсэний дараа савантай бүлээн усаар сайтар угаагаад, саванг нь арилтал зайлна.

- Хүүхэд тань 6 дээш сартай бол соскийг нь аяга таваг угаадаг машинд хийн угааж болно. Мэдээж машиныхаа халууныг 80-с бага дээр тохируулах хэрэгтэй.

- Угжинд үлдсэн бага зэрэг сүү дотор нь нян үржих таатай нөхцөл үүсгэдэг. Тиймээс хүүхдээ 12 сар хүртэл бүх төрлийн угжыг нь ариутгаж байх хэрэгтэй.

Friday, 23 October 2009

Хүүхдээ гахайн ханиаднаас хамгаалах

Шинж тэмдэг

Гахайн томуу туссан хүнд халуурах, хоолой өвдөх, толгой болон үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн ханиалгах, нус гоожих, хамар битүүрэхээс гадна гурваас дээш хоногоор халуурвал гахайн томуу байх магадлал өндөр бөгөөд эмчид үзүүлэх зайлашгүй шаардлагатай.

Энэхүү төрлийн томуугаар өвдөх магадлал өндөртэй хүмүүс

* Жирэмсэн эхийн гэдсэн дэхь үр
* 2-оос бага насныхан
* Багтраа өвчтөнгүүд (астм)
* муу хоололдог хүмүүс (түргэн хоол иддэг, эсвэл олон цагаар өлсгөлөн явдаг г.м)
* тархины өвчтэй хүмүүс
* сахарын өвчтэй хүмүүс
* хэт тарган хүмүүс
* Бөөр, элэг, зүрхний өвчтэй хүмүүс

Бага насны хүүхдээ томуунаас хэрхэн хамгаалах вэ?


* Хүүхдээ үнсэж байх хэрэгтэй. Эхийн үнсэлт элдэв микропыг устгадаг гэнэ.
* 6 хүртэл сартай хүүхдийг нэмэлт тэжээлээр бус зөвхөн хөхөөр хооллох хэрэгтэй. Эхийн сүүнд хүүхдийн дархлааг сайжруулах цаашлаад эмчилэх шидтэй бодис байдаг.
* Мэдээж эцэст нь гэр орноо ариутгалын бодистой усаар цэвэрлэх, агаар оруулах, хүүхдүүддээ гар хөлөө хэрхэн угаах талаар зааварчилах хэрэгтэй.
* Хэрэв таны бага насны хүүхэд тань томуугаар өвдсөн бол өөрийн дураар элдэв эм тан өгөхөөс зайласхийх хэрэгтэй. Дээрх тохиолдолд эмчид яаралтай үзүүлэн, зөвхөн эмчийн хараа хяналтанд, эмчийн заавраар эм тан өгнө.

Wednesday, 21 October 2009

Витамин С

Гахайн ханиад гарахтай зэрэг маск, витамин с үнэ нэмэгдээд байгаа сурагтай. Монгол нээрээ сонин нийгэм шүү, ямар нэгэн бүтээгдэхүүний энэ тохиолдолд маск, витамин с эрэлт ихтэй байхад ашигаа багаар тогтоогоод эргэлтээ түргэсгэнэ, үр дүнд нь нийт ашиг тань нэмэгдэнэ гэдгийг ер нь наймаачид ойлгодог боловуу? За тэр ч яахав, заавал тэднээс авах алба уу тээ :) Маскаа марль давхарлаж өөрөө хийгээд витамин с-гээ витамин с-гээр баялаг хүнснээс авчих юм чинь тийм ээ...

Витамин с нь хүчиллэг жимс (лимон, жүржийн төрлийн жимсүүд), төмс, броколли, гүзээлзгэнэ, улаан лооль, нохойн хошуу, ногоон чинжүүнд ихээр агуулагддаг байна.


Витамин с багадхаар хүний шүднүүд суларч, буйлнаас цус гарах, цусан дахь улаан эс багассаны үр дүнд цус багадалх цаашлаад амархан шархддаг (хөхөрдөг, гэмтдэг-bruise) гэнэ шүү.


Витамин с байна шүү, дархлааны системийг тэжээдэг тэтгэдэг байна. Үүнийг дагаад яр шархны эдгэрэх нь түргэсдэг байна. Сonnective tissue-г торддог цаашлаад хүний биед "төмөр авахад" нь тусладаг байна. Төмөр авахад нь туслана аа гэдэг чинь илүү хүчтэй яс (хугардаггүй :)) гэсэн үг аж.

Эцэст нь ямар хүнсэнд хэдий хэмжээний витамин с агуулагддаг талаарх жагсаалтыг вики-гээс чирээд оруулчихлаа. Вики дээр бичсэнээр бол хүнсний бүтээгдэхүүнийг болгосоноор хүнс агуулах витаминыхаа 60 орчим хувийг алддаг гэнэ.


Institute of Medicine-ны санал болгосоноор

Бага насны хүүхэд

* 0 - 6 сартай: 40 мг/өдөр
* 7 - 12 сартай: 50 мг/өдөр
* 1 - 3 настай: 15 мг/өдөр
* 4 - 8 настай: 25 мг/өдөр
* 9 - 13 настай: 45 мг/өдөр

өсвөр насныхан

* охид 14 - 18 насныхан: 65 мг/өдөр
* Boys 14 - 18 насныхан: 75 мг/өдөр

насанд хүрэгчид

* эрчүүд 19-с дээш насныхан: 90 мг/өдөр
* эмэгтэйчүүд 19-с дээш насныхан: 75 мг/өдөр хэмжээний витамин с-г өдөр бүр хоол хүнсээрээ эсвэл бэлдмэл маягаар авбал зохино гэнэ. Хэрэв та хөхүүл хүүхэдтэй бол, тамхи татдаг бол, жирэмсэл бол дээрх жагсаалтанд нийтлэгдсэнээс илүүг авах хэрэгтэй бөгөөд энэ талаар эмчтэйгээ зөвлөөрэй гэжээ. Бас витамин с-гийн илүүдэл гэж байдаггүй бололтой, тиймээс гахайн шувууны томуу гарсан энэ үед олдсоных нь хирээр авч л байхгүй юу.


Эх сурвалж
Вики
Абаот.ком
адам

Зүүлт

* Буруу зөрүү мэдээлэл байвал залруулаарай түмээн.

Monday, 5 October 2009

Хүүхдээ өөрөө өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлэх

Үгээ зөв сонгох хэрэгтэй.
Ярихаасаа өмнө бодох хэрэгтэй.
Хүүхдийнхээ хамгийн сайн/ бахадмаар талыг төвийлгөн гаргаж ирэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ сонирхолыг, авьяастай гэж бодсон талуудыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. (элдэв курс, сургалт семинарт хамрагдуулах, холбогдолтой дугуйланд явуулах г.м)

Магтах, сайшаах хэрэгтэй.
Хүүхдээ байнга магтаж, сайшааж байх хэрэгтэй гэнэ. Хүнд магтаал илүүднэ гэж байхгүй.

Хүүхдээ ярьж байхад нь анхааралтай сонсох хэрэгтэй.
Хүүхдийнхээ хэлэх бүрийг чин сэтгэлээсээ сонсох хэрэгтэй. Үг, нүд, биеэрээ сонсож байгаагаа илтгэ. Хүүхдийнхээ айдас болон бусад мэдрэмжүүдийг

Хайраа мэдрүүлэх хэрэгтэй.
Хүүхдээ байгаагаар нь хайрла. Үнс, тэвэр, илж таал. Өдөр бүр хайртай гэдгээ хэлж, мэдрүүлж бай.

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Ах дүүсийн харилцааг сайжруулах

Өөрөө өөртөө анхаарал тавих (ээжүүдэд)

Monday, 28 September 2009

Өөрөө өөртөө анхаарал тавих (ээжүүдэд)

Өөрөө өөртөө анхаарал тавихгүй бол бусдад яаж анхаарал тавих вэ?

* Стандартуудаа өөрчил, илүү зохион байгуулалттай бол. (Гэрийн бүх гишүүдийн оймсыг нугалах зэрэг хэрэгтэй мөртөө хэрэггүй стандартуудаа халах эсвэл бусдад шилжүүлэх хэрэгтэй.)
* Үгүй гэж хэлж сур. (Заримдаа үгүй гэж хэлж бай.)
* Амьдралаа хөнгөлөх зарим өдөр дутмын дадалтай (зуршил) болох хэрэгтэй. (өмнөх оройдоо маргаашдаа хийх зүйлсийхээ жагсаалтийг гаргах г.м)
* Нөхрөөсөө, хүүхдээсээ зарим зүйлийг "хүсэх" хэрэгтэй. (Оймс ялгах, ялгасан оймсоо хослуулах, өмссөн хувцас хунараа угаах зүйлсийн уутанд хийх г.м)
* Зөв хооллож хөнгөн дасгал хийх хэрэгтэй. (Өдөр бүр 30минутын туршхийх йогийн зэрэг хөнгөн дасгалууд их үр дүнтэй байдаг.)
* Өөрийгөө байгаагаар нь хүлээн аван, хайрлах хэрэгтэй.
* Өөртөө өдөр бүр багахан цаг зориул. (өдөр бүр 30 минут эсвэл 1 цагийг зөвхөн өөртөө зарцуулж байх хэрэгтэй. Ном унших, дуртай ТВ сериалаа үзэх, хуруу хумсаа будах гээд юу эс байхав дээ :))

Гэр бүлээ анхаар.

Эдгээрийг хийхийг шийд.

* Ханьхаа сайн талуудыг илүү товойлгон харах хэрэгтэй. Хүн бүр 10 хуруу тэгш биш тул зарим нэг сул талуудыг нь "анзаарахгүй" өнгөрүүлж байх хэрэгтэй.
* Ханьдаа өдөр бүр 2 сайхан үг хэл.
* Уулзалдах бүрдээ 1 минутын турш тэврэлдэн угтах хэрэгтэй.
* Ханыхаа хэлэх үгийг хоёр нүд, хоёр чихээрээ сонсох хэрэгтэй.
* Долоо хоног бүр ханьтайгаа чанартай цаг зарцуулж бай. (хоёулхнаа)

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Ах дүүсийн харилцааг сайжруулах

Thursday, 24 September 2009

Зөөлөн чихрийн тест

Тестийн талаар

1960-аад оны сүүлээр Стандфорд Их Сургуулийn сэтгэл сүйн багш Walter Mische, хүүхдүүдийн тэвчээрийг шалгах/хэмжих (delay gratification) зорилготой "marshmallow test"-г хийжээ.
Тестэнд 4 настайнгуудыг хамруулсан бөгөөд "туршилтын туулайнуудыг" ширээ сандалаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулан нэг зөөлөн чихэр өгөөд 15 минут энэхүү чихрийг идэлгүй хүлээж чадвал 15 минутын эцэст чамд дахиад нэг чихэр өгнө гэж тайлбарлаад хаалгыг нь хаагаад гарчээ.
Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд дутмын хоёр нь чихрийг өгсөн даруйд эсвэл 2, 3 минут хамгийн ихдээ 14 минут 30 секунд хүлээгээд зөөлөн чихрийг идсэн байна.
Үлдсэн нэг нь (3 хүүхэд дутмын нэг) 15 минут хүлээн 15 минутын эцэст 2 зөөлөн чихэр идсэн байна.
Тестнээс 14 жилийн дараа "туршилтын туулайнууд" 18 хүрэхэд тэдний амжилтийг судалсанд идэлгүй хүлээсэн хүүхдүүдийн 100 хувь нь их дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгөн, их дээд сургуульд орон амжилттай үргэлжилүүлэн сурч байгаа, өөртөө илүү итгэлтэй, ямарваа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайтай цаашлаад илүү найдвартай болох нь ажиглагджээ.
Мөн саяхан хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь ажиглагджээ.


Тестийг хэрхэн хийх вэ?


1. Нэг өрөө бэлтгэнэ. Өрөөнд ширээ сандалнаас өөр сатаарах зүйл байхгүй байвал сайн. Дээрх тестийг хийсэн судлаачид нэвт харагддаг тольны цаанаас хүүхдүүдийг ажиглаж байсан ч гэрийн нөхцөлд өрөөний буланд камер байрлуулан бичлэг хийж болно.
2. Хүүхэддээ дүрмийг тайлбарлана:
* Нэг зөөлөн чихэр (зөөлөн чихэр байх албагүй, өөрийнх нь хамгийн дуртай чихэр жимс зэргээр орлуулж болно.) өгөөд намайг иртэл идээгүй тохиолдолд дахиад нэгийг өгнө. Мэдээж хүлээлгүй идэж бас болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүсвэл хүлээх цагийг багасган 5-10 минут болгож болно.
3. Хүүхдээ өрөөнд орхиод гарна.
4. Хүлээнэ.
5. Тогтоосон хугацаагаа дуусахлаар хүүхдээ шалгана. Хүүхэд тань зөөлөн чихрийг идээгүй байвал дахин нэгээр шагнаад хоёуланг нь "хүссэнээрээ" идэх зөвшөөрөл олгоорой. Тэвчээртэй хүлээсэн тэднээр бахархаж хэлээрэй.
Хэрэв зөөлөн чихрийг таны эзгүйд идсэн байвал тэвчээрийн талаар багахан яриа хийж болно.
6. Бичлэг хийсэн бол таныг эзгүйд хүүхдийнхээ хэрхэн аашилсаныг үзэж, хүүхдээ том болохоор нь үзүүлж болно.

Эцэст нь хүүхэд тань идсэн тохиолдолд 2 дахийг "өгч болохгүй" бөгөөд энэ нь хүүхэд тань таныг үгүй гэсэн ч хийж болдог гэсэн дүгнэлтэнд хүргэх болно.

Эх сурвалж
энд, энд, энд, энд, энд бас энд

Wednesday, 23 September 2009

Ах дүүсийн харилцааг сайжруулах (....гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах)

Гэр бүлийн бүх гишүүдийн сарниагүй анхаарлыг өөртөө татаад, бүгдэд хайрлагдаад "үнэн таатай" байж байтал ээжийн гэдэс томроод "дүү" гэдэг өрсөлдөгч гараад ирэхлээр том нь багадаа атаархаж, эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж элдвээр аашилдаг энэхүү "киног" та үзэж байсан биз дээ. Би хувьдаа гол дүрд нь тоглож байлаа. ....гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах номны нэг бүлэгт хоёр хүүхдээ хооронд нь тэмцэлдүүлэлгүйгээр хэрхэн хүмүүжүүлэх талаар дурьджээ.
Хүүхдүүдээсээ хүлээх хүлээлт тань бодитой байх хэрэгтэй.
Хүүхдүүдийн хооронд бага зэрэг мөргөлдөөн, үл ойлголцол байх нь хэвийн үзэгдэл. (Хоёр хүүхдээ үргэлж тэврэлдээд, биенээ үнсээд, биенээ хүндлэн харилцаж буйгаар төсөөлж байвал эртхэн энэ бодлоосоо салсан нь дээр.)

Тайван, амгалан орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Дүрэм, журам тогтоон хүүхдүүдийнхээ хооронд атаа жөтөө (тэмцэл) үүсгэх нөхцөл бүрдүүлэхгүй байх хэрэгтэй.

Хүүхдүүдийн хооронд жижиг сажиг маргаан үүссэн тохиолдолд шүүгчийн үүрэг гүйцэтгэхгүй байх нь чухал.
Зайгаа бариад хоорондын асуудлаа хэрхэн шийдэхийг нь ажиглах хэрэгтэй. Та шүүн "хэргийг" шийдсэн тохиолдолд, таны гаргасан шийдвэр хэний ч талд байсан хүүхдүүдийн тань хэнд нь ч үл таалагдах болно гэдгийг санах хэрэгтэй. (Хэрэв хэрхэн учираа ололцохыг нь хүлээж чадахгүй, тэдний хэрэгт оролцох гээд байгаа бол тэднийг орхин өөр өрөөнд орох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.)

Хүүхдүүдийн тань нэг нь зөв зохистой үлгэр дууриал үйлдэл хийсэн тохиолдолд сайшааж магтах хэрэгтэй.
Эерэг үг сонгон магтах сайшаах хэрэгтэй. Дүүтэйгээ хэрхэн харилцах талаар зөвөлгөө өгдөг, номлодогоо болиж, нэгнийхээ талаар таньд элдэв гомдол мэдүүлдэгийг нь зогсоох хэрэгтэй.

Эерэг анхаарал хандуул
Хүүхдүүд тань таны анхаарлыг татах гэж элдэвээр аашилдаг бөгөөд уурлаж уцаарлан, загнах чинь хүртэл тэдэнд анхаарал хандуулж буй нэг хэлбэр юм. Хичнээн их ажилтай байсан ч өдөрт 5-10 чанартай минутыг хүүхэддээ зарцуулах хэрэгтэй. Хүүхдээ байгаагаар/өөрөөр нь хайрлах хэрэгтэй, хооронд нь бүү харьцуул. (Тэрний хүүхэд тэгж байхад чиний байж байгааг хар гэх зэргээр өөр бусадтай харьцуулах нь маш буруу. Нэг гэрт, адилхан хүмүүжлээр, адилхан хоол идээд өсч байгаа ч хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг байнга санах хэрэгтэй. Хүүхэд тань ахтайгаа, дүүтэйгээ эсвэл хөрш, найз "тэр"ний хүүхэдтэй адилхан байх албагүй.)

Хүүхдүдийнхээ хувийн хэрэгцээг анхааралдаа авч, түүний дагуу хөдлөх хэрэгтэй.
Жишээ нь ах дүү хоёрт тэнцүү хэмжээний хоол өгөх нь утгагүй асуудал. Эсвэл нэгнийх нь төрсөн өдрөөр хооронд нь тэмцэлдүүлэхгүйн үүднээс хоёуланд нь эсвэл гурвууланд нь бэлэг авч өгөх хэрэггүй. Хэдий ихэр ч ижилхэн хувцас авч өгөх нь утгагүй асуудал. Учир нь дээр хэлсэнчлэн хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. (Нэгэнд нь унтлаганы хувцас хэрэгтэй бол хэрэгтэй нэгэнд нь л авч өгөх хэрэгтэй.)

Ах дүүсийн биенээ хайрлах хайрыг нэмэгдүүлж (дэмжиж) өгөх хэрэгтэй.

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх

Friday, 18 September 2009

Хүүхдийг шийтгэх

Хүүхдээ зодож хүмүүжүүлэх "арга" нь хэдийгээр хэдэн зууныг дамжин өнөөг хүрсэн ч үнэхээр хүүхдийг хүмүүжүүлэх шилдэг арга биш бөгөөд хүүхэд зодуулсаныхаа дараа яагаад зодуулсанаа биш яаж зодуулсанаа санадаг. Өөрөөр хэлбэл "аав намайг суран бүсээр ороолгосон доо" гэж бодохоос/санахаас бус "би үймүүлээд аав намайд зодсон, дахиж үймүүлэхгүй дээ" гэж боддоггүй аж. Таныг эцэг эх тань зодож байсан уу? Яагаад? гээд бодоод үз дээ, үүнтэй яг ижилхэн.

Зодож жанчихаас гадна хүүхэд рүүгээ орилох, үглэх, айлгах, номлох зэрэг "вагонууд" ч таныг хүссэн "газарт" тань хүргэдэггүй аж.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ яагаад шийтгэдэг/зоддог вэ?

* Болохгүй зүйл хийсэн тохиолдолд
* Буруу зөвийг ойлгуулахын тулд
* Хэн нь "том хүн" болохыг ойлгуулахын тулд
* хүсч хүлээж байсанд тань нийцэхгүй тохиолдолд (хүүхдийг томоотой суугаад телевиз үзэх, унт гэсэн цагт тань өөрөө орондоо ороод унтчих мэтээр төсөөлдөг.)

Зодох жанчих, орилж хашгирах, үглэх зэрэг вагонд суулгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ?


Дүрэм журам зохио, түүнийгээ дага мөрд
Дүрмээ нэг (нижгээд) цаасан дээр бичээд дүрмэнд зохирагдаагүй тохиолдолд үр дүнг нь (шийтгэл) бас хавсаргах хэрэгтэй.

Бага ярьж, ихийг хийх
Ярихаасаа өмнө бодох хэрэгтэй. Мөн хэлсэн бүхэн тань "хоосон үг" биш байг.

Завсарлага
Хүүхдийн тань хийсэн ямар нэгэн буруу үйлдлээс болж уур тань хүрээд байгаа бол тавширталаа зайбарих хэрэгтэй. Үүний тулд хүүхэд аюулгүй мөртөө зугаацаж чадахгүй ванн, хоосон өрөө зэрэг "газар" бодож олно. Буруу үйлдэл хийсэн даруйд нь гарнаас нь зөөлөн бариад бодож олсон өрөөндөө аваачих хэрэгтэй. Хүүхдийнхээ наснаас хамааран хэр удаан завсарлага авахаа шийднэ. (Дүүгээ эсвэл ах эгчийгээ цохиод, өшиглөөд байвал даруйхан гарнаас нь бариад ванндаа аваачин 2-5 минут байлгана г.м)

Байгалын жамаар суралцах
Туршилаганы эцэст суралцах боломж олго хүүхдүүддээ. Ийм маягаар сурсан зүйлс үглэж, зодож эсвэл номлож сургасанаас илүү тогтоцтой байх болно. (Өвлийн хүйтэнд куртка өмсөхгүй гээд байвал цамцтай чигээр нь гаргаад нэг үзэх хэрэгтэй. Мөдхөн миний куртка хаана байна гээд ороод ирэх вий.) Хамгийн гол нь туршилагийн эцэст номлохгүй байх хэрэгтэй. (Даараад курткаа хайгаад орж ирсэн хүүхэддээ чамд хэлсэн биз дээ гэхийн оронд өөрийгөө түүний оронд тавин (эмпати) бодож, гадаа хүйтэн байгаа биз г.м эелдэг хариулт өгөх хэрэгтэй.)

Уялдаатай шийтгэл
Шийтгэл ямагт үйлдэлтэй холбоотой байх ёстой бөгөөд тэрхэн мөчид хүүхдийн тань үйлдэлд өгөх хариу байхгүй бол дараа бодож байгаад шийдсэн нь дээр. (Ухаан нь ямар ч буруу үйлдэл хийсэн өнөө орой ТВ үзүүлэхгүй гэж болохгүй гэсэн үг.)

Анхаарлыг нь сарниулах, ял шийтгэлээ завсарлах
Өөртөө болон бусдад гэм зэмгүй, жижиг сажиг үйлдлийг хааяа хааяа үл тоомсорлох хэрэгтэй.

Зан араншингийн бэйсбол
Энэ техникийг байнга давтагддаг араншинг зогсоохын тулд хэрэглэх хэрэгтэй. Дүрэм бичээстэй, тодорхой. Гурван удаа "гадаа" бол тоглоомноос хасагдах журмаар. (Энэ нохойдоо хоол эсвэл ус өгдөггүй зэрэг дамтамжтай үйлдлүүд хамарна. Эхлээд нэг хүснэгт гаргах хэрэгтэй. Хүснэгтэн дээр гурав гурван нүд зураад мартах бүрд нь нэг нүдийг бөглөх хэрэгтэй. Эхний гурван удаад нохой муурандаа ус өгөхгүй байвал өөрийнх нь өрөөнөөс том өрөө рүү нүүлгэх (мэдээж муурийг) дараагийн 3 удаа мартвал муурийг нохой хүнд өгөх зарах арга хэмжээ авч болно.)

Хүүхэдтэйгээ шуг асуудлыг шийдэх
Ийм тийм асуудал байна, энийг яаж шийдэх вэ гээд нэг асуугаад үзээрэй.

Тэвчээртэй байж, давтах, хэлсэнээ хийлгэхийн тулд шургуу зүтгэх хэрэгтэй
Хүүхдийнхээ зан аашинд өөрчлөлт гарахыг нь хүлээх, тэвчээртэй хандах хэрэгтэй. (Хүүхэд тань элбэдүүлсэн юм шиг нэг шөнийн дотор өөрчлөгдөхгүй бөгөөд энэхүү үнэнг хүлээн зөвшөөрөн тэвчээртэй хүлээх хэрэгтэй.)

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...

Tuesday, 15 September 2009

Хүүхэдтэйгээ хамтран ажиллах

...гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах номны товчлол

Хүүхэдтэйгээ хамтран ажиллах (2 дугаар бүлэг)

Ойлгомжтой өгүүлбэр хэрэглэх
Хүүхэдтэйгээ харьцахдаа, хог дүүрчихлээ. Нохойгоо гадагшаа гарга. Харандаанууд чинь газраар нэг хөглөрч байна, цуглуул г.м, ойлгомжтой, тойруу биш элдэв хоёрдугаар утга агуулаагүй өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй. Учир нь таны цэвэрхэн өрөө ойлголтоос хүүхдийн өрөөгөө цэвэрлэх ойлголт (ил хөглөрч буй бүх зүйлээ орон доогуур чулуудах г.м) өөр байх магадлалтай.

Эмээгийн аргыг хэрэглэх
.... дараа ... болно. (Гэрийнхээ даалгаварыг хийчихээд гадаа тоглож болно.)

Хүслээ илтгэсэн ойлгомжтой өгүүлбэр хэрэглэх.
Плийз(Please) (Гутал, хүрмээ өмсөөд машинд ороод суу плийз. (хувцаслаад биш шүү, хувцаслаад гэвэл хүрмээ эсвэл гутлаа өмсөлгүйгээр машинд ороод суух магадлалтай, учир нь цамц, өмд цаашлаад оймс ч гэсэн хувцас шүү дээ.))

Өөрөөр нь сонгуулах
Энийг үү, тэрийг үү? Одоо юу, дараа юу? Би юу, чи юу? Сүү уух уу, жүржийн шүүс уух уу? эсвэл даалгавараа одоо хийх үү, хоолны дараа хийх үү? г.м сонголтуудаас өөрөөр нь сонгуулах хэрэгтэй гэнэ. (Ингэх нь удирдлагыг та гартаа барингаа, хүүхдүүдэд, өөрсдөө, хүссэнээ хийж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг давуу талтай гэнэ.)

Богино өгүүлбэр хэрэглэ.
Муурандаа ус өг. Эхлээд даалгавараа хий. Тоглоомоо! г.м (Эцэг эхчүүд хэт их үглэж яншихаар хүүхдүүдэд "эцэг эхийн дүлий" хэмээх эмгэг үүсгэдэг бөгөөд энэ нь эцэг эхийг үглэх тоолонд "дүлийрэх" буюу үл сонсох, үл тоох үзэгдэл аж. Тиймээс аль болох товч бөгөөд тодорхой ярих нь чухал.)

Зарим биетийг яриулж болно.
Хоолойныхоо өнгийг солиод "хүүхэлдэй" яриулж буй мэт яриад нэг үзээрэй. (Жишээлбэл халбага "намайг хэрэглэсэнд/хэрэглэх гэж байгаад баярлалаа" гэж яриад хоолыг нь халбагадан идүүлэх г.м, энэ аргыг хэрэглэхэд хамгийн гол нь хоолойныхоо өнгийг өөрчилөх юм гэнэ лээ шүү.)

Хэлсэнээ хийдэг байх хэрэгтэй.
Явцгаая гэсэн бол явдаг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ тооших шалтаг, шалтгаануудад сатааран явахаа хойшлуулсаар байх нь буруу.

Туслах асуултууд асуух
Одоо чи юу хийх вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Дараа нь яах билээ? г.м туслах асуултуудыг асууж зорьсондоо хүрэхэд нь туслах хэрэгтэй.

Цаасан дээр бич
Элдэв жагсаалт, хэлбэр дүрс, тэмдэглэл зэргийг ашигла. (Сургуульд явахаас өмнө хийх зүйлсийн жагсаалт гаргаж, заримдаа, хүүхэддээ уурласан эсвэл уулзалдаж чадаалгүй зөрсөн/зөрөх тохиолдолд) товч бөгөөд тодорхой заавар бичсэн тэмдэглэл өгч/үлдээж болно.)

Хошин мэдрэнжээ ашигла
Хошигнол хэлж, хийх буй эсвэл хийгээсэй гэж хүссэн үйлдэлтэй холбоотой дуу дуул.

Дүрэм, журам гарга
Хийж болохуйц, хялбар дүрмүүдийг ойлгомжтойхон бичээд энд тэнд хадах хэрэгтэй. (Дүрэм журмыг өмнө нь гаргасан байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хийнгүүт нь ингэж тэгж болохгүй г.м номлосоноос дүрэм гаргаад мөрдсөн нь дээр байдаг. Дүрмээ зөрчсөн тохиолдолд бодогдох тооцоог (ял шийтгэл) бас хавсаргах хэрэгтэй.)

Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх

Sunday, 13 September 2009

Уураа дарах аргууд

Таны уурлах тэрхэн мөчид танаас гарч буй уур уцаар зөвхөн тэр мөчид хүүхдийн таны хийсэн үйлдэлийн хариу биш байх нь элбэг бөгөөд ихэнх тохиолдолд эцэг эхүүд өдөржин цугласан, цээжинд нь хургасан уураа орой ирээд бяцхан үрдээ гаргадаг.

Тайван байх аргууд

1. Алхам
* Зогс.
* Хүүхдээсээ зай барих хэрэгтэй. Удаан хугацааны турш цуглаж хургасан уураа өөчүүхэн алдаа хийсэн үрдээ бүү гарга.
* Гүнзгий амьсгал ав.
* 1-10 хүртэл тоол, уур чинь намжихгүй бол үргэлжилүүлэн тоол.

2.Алхам
* Өөрийнхөө үйл хөдлөл, араншинг телевизээр үзэж буй мэт үз. (Төсөөлөн)

3. Алхам

* Хүүхдээсээ хүлээх хүлээлтээ бодит байдалт нийцүүлэх хэрэгтэй. Хүүхэд хэзээ ч таны төсөөлж байгаа шиг таныг хүссэн үед үзэгдээд,таныг эргэж тойрооод бусад үед томоотой сууж байна гэж байхгүй.
* Бодол санаагаа цэцлэх

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Ах дүүсийн харилцааг сайжруулах

Өөрөө өөртөө анхаарал тавих (ээжүүдэд)
Хүүхдээ өөрөө өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлэх

Saturday, 12 September 2009

.... гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах

Саяхан хэтийн амьдралд маань хэрэг болсоны үндсэн дээр ... гүйгээр хүүхэдтэлгээ хамтран ажиллах (миний оноосон, богиносгосон нэр нь, жинхэнэ нэр нь, Хүүхэдтэйгээ хамтран ажиллах: орилж хашгиралгүйгээр, гуйж гувшилгүйгээр, загналгүйгээр, аргадалгүйгээр) хэмээх номыг умшлаа. Өөрөө хүүхэд шуухадтай болсон эсхүл болох гэж байгаа юм биш шүү (ойрын 3 жилийн мастер төлөвлөгөөнд байхгүй :)).

Энэ номны эхэнд таны хэр эцэг/эх болохыг шалгах сонжоо, номны төгсгөлд байх асуулт хариултын бүлгээс гадна зургаан бүлэгтэй энэхүү номны бүлэг бүрийн эцэст эцэг эхүүдэд зохиулсан эдгээрийг мартаж болохгүй шүү хуудас байх. Номын товчлол гэмээр тэрхүү хуудсуудыг бүлэг бүрээр нь цуврал болгон нийтлэх санаатай, хүүхэдтэй нэгэнд нь хэрэг болох байхаа гэж найдаж байна. Илүү дэлгэрэнгүйг бага насны үгэнд тань ордоггүй хүүхэдтэй бол энэхүү номыг (Elizabeth Pantley-н "Kid Cooperation: How to Stop Yelling, Nagging and Pleading and Get Kids to Cooperate") олж умшаарай гэж зөвлөх байна.

Номонд бичсэнээр бол үр хүүхдээ хүмүүжүүлэх нь дэлхий дээрх хамгийн хэцүү мэргэжил бөгөөд үүнд зориулсан сургуул, соёл, сургалт байдаггүй нь энэхүү "24 цагийн мэргэжил"-ийг улам хүндрэлтэй болгодог гэнэ. Хүүхдийг эрх дураар нь байлгах бус том болоод "хүн шиг хүн" болгох нь эцэг, эхчүүдийн эрхэм зорилого аж. Үүнээс гадна яаж ч хичээгээд төгс төгөлдөр эцэг эх болох боломжгүй тул эцэг эхчүүд өөрсдийгөө голох хэрэггүй гэнэ.

Тэгвэл илүү сайн эцэг эх байх (үр хүүхдээ илүү сайн хүмүүжүүлэхийн тулд) яавал зохих вэ? (1 дүгээр бүлэг)

Эрх мэдлийг гартaa бат барих хэрэгтэй!
Хүүхдүүдээ таньд захирагдахыг нь хүлээх хэрэгтэй гэнэ. Тэдний өмнө буруутай мэт аашилж, элдэв шалтаг олох хэрэггүй гэнэ. (Нэг өгүүлбэр ашиглах; плийз, ... хийхээр... хийнэ зэрэг тойруулсан бус, ойлгомжтой, хийж болохуйц, богино (нэг) өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй гэнэ. Жиш: усанд орооч плийз эсвэл даалгавараа хийчихээд гадаа гарч болно г.м)

Бодох хэрэгтэй.
Ямар ч тохиолдолд, ямар ч үед төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэнэ.

Хэлсэн бүхэн тань "утгаа агуулсан" байх хэрэгтэй гэнэ.
Бод. Сануул. Үйлд. Мөрд. (Жиш: Хоол болохоос өмнө хувцасаа соль гэчихээд хэдэн минутын дараа хоол боллоо хувцасаа сольсон уу? гэж асуугаад, хэдэн минутын дараа хувцасаа сольсон эсэхийг нь шалгаад солиогүй байх юм бол дуугүйгэн хөтлөөд өрөөнд нь аваачаад хувцасыг нь солих г.м, meant гэдэг шүү дээ, элдэв шалтагийг нь хүлээн авч хоолны дараа солихыг нь зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.)

Чадвар (арга ухаан) хэрэглэх хэрэгтэй гэнэ.
Зорилго маань юу билээ, зорилгодоо хүрэхийн тулд ямар арга хэрэглэх вэ?

Хийж/ гаргаж болохгүй алдаанууд.
* Бууж өгөх (та "үгүй" гэсэн ч хүүхдээ эсвэл хүүхдүүдээ гуйгаад байхаар нь саяхан эсэргүүцэж байсан зүйлээ "зөвшөөрөх")
* Бүрхэг хүлээлт (жиш: өрөөгөө цэвэрлэ! хүүхэд өрөөгөө цэвэрлэ гэх таны үгийг бүх зүйлээ орон доогуураа хий гэж ойлгох магадлалтай бөгөөд энэхүү хүлээлтээ "хувцаснуудаа шкабандаа хийгээд тоглоомоо цуглуулж хайрцганд нь хий" тодорхой тайлбарлах хэрэгтэй.)
* Барьцгүй байх (өчигдөрхөн ширээн дээр гараад тоглоход нь юм хэлдэггүй байснаа өнөөдөр боож үхтэлээ уурлах г.м. Энэ тохиолдолд хүүхэд тань таны лимитыг байнга хянаж, шалгаж байх болно гэдгийг битгий мартаарай.)
* Буруу зүйл хийхээр нь нүдэн балай, чихэн дүлий байх. (хажуу хавирганыхаа хүмүүсийг хазаад, өшиглөөд байхаар нь юм хэлэхгүй байх г.м)

Нэгдүгээр бүлгийн товч нэг иймэрхүү. Дээрх алдаануудыг гаргаваа эцэг эхчүүдээ. Илүү дэлгэрэнгүйг

Kid Cooperation: How to Stop Yelling, Nagging and Pleading and Get Kids to Cooperate номноос
Зохиогч: Elizabeth Pantley
Зохиогчын цахим хуудас

Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах

Tuesday, 11 August 2009

Модон чихрээр шулам (сүнс) хийх нь

Орц:

* Иштэй чихэр
* хар, шаргал өнгөтэй зузаахан цаас (construction paper)
* хар crepe цаас (бага байхад шинэ жилээр ангиа чимэглэдэг байсан үрчгэр цаас)
* шаргал, голоор нь төмөр гүйлгэсэн уяа (chenille stem)
* цавуу
* хар пламастр (тодруулагч)
* улаан, шаргал эсвэл хар утас, үсэнд
* малгай хийхэд хар өнгөтэй, жижиг, тал дугуй цаас
* шүдний чигчлүүр (хүсвэл, шүүр хийхэд)

Бэлтгэх нь:

1. Нүүр малгайг хар цааснаас хайчилж бэлтгэнэ.
2. Үрчгэр цааснаасаа 25х10 см харьцаатай тайрна.
3. Шаргал төмөр гүйлгэсэн утсаа голоор нь тайрна. Нэгийг нь гар болгож ашиглах болно.
4. Шаргал бөөрөнхийгөө (нүүрээ) иштэй чихрэн дээрээ наана. Мэдээж наахаасаа өмнө хар палмастраар нүд, ам зурна.
5. Үс хийх утаснаасаа 12-13 см хайчлаад хэд хэд нугалаад толгой хэсэгт наана.
6. Хагас дугуй хэлбэртэй картоныхоо (малгай хийх) дугуйрсан талыг давхардуулан нааж чөтгөрийн малгайг хийнэ. Хэрэгтэй гэж үзвэл хайчилж болно.
7. Бэлэн болсон малгайгаа шулам эмгэний толгой дээр наана.
8. Хар үрчгэр цаасаараа иштэй чихэрний ишийг тойруулан ороож шуламэмгэний нөмрөгийг хийнэ.
9. Төмөр утас гүйлгэсэн шаргал утсаа (chenille stem) шулмын толгойноос 2 орчим см доогуур (үрчгэр цаасан дээгүүр) уяж 2 үзүүрийг нь ээтийлгэнэ (гар маягаар).
10. Хүсвэл шүдний чигчилүүр ашиглан шүүр хийнэ. (Чигчилүүрээр шүүр хийх аргыг дараа оруулна аа.)

Иштэй чихрээр сүнс хийх нь

Орц:

* Иштэй чихэр
* Салфетка
* палмастр
* уяа, утас

Бэлтгэх нь:

1. Салфеткаа иштэй чихрэн дээгүүрээ давуулан (бүрээд) дөрвөн талыг нь тэнцүүлэн бариж байгаад чихрийн доох нь талаар нь уяна. Нүүрэн дээр нь нүд, ам зураад чихрэн сүнс маань бэлэн болно.

Tuesday, 4 August 2009

Памперсан бялуу



Саяхан нэг найзынхаа жирэмсэн болсон сургаар хүүхдэд нь бэлэгний санаа хайж эхэлсэн юм. Уйгагүй эрлийн эцэст ийм хөөрхөн "юм" олсоноо та нартайгаа бас хуваалцмаар санагдаад. Хийхэд хялбар, бэлэглэхэд чамин хамгийн гол нь нэг бүр нь хэрэгтэй "эрднэсийн авдар" гэмээр энэхүү бэлгийг хийж үзвэл патиарыг нь татаад хуваалцаарай. Америкт хүүхэд төрөхөөс өмнө эх болох бүсгүйн найзууд "baby shower" хэмээд парти зохидог бөгөөд памперсан тортнь ийм партинуудын "must have" нь аж. Мэдээж заавал шинэ төрсөн гэлтгүй хүүхдийн нэг насны ойгоор бэлэглэхэд бас тохиромжтой юм шиг санагдлаа. Сонгосон материалаас тань шалтгаалаад 30.000-50.000д босох энэхүү тортийг хийхэд 2-3 цаг шаардлагатай.

Хэрэгтэй зүйлс: (3 давхар торт хийхэд)

• 60 ш памперс (хэр том,хэдэн давхар торт хийхээс тань хамаараад тоо нь өөрчлөгдөнө.) Тэр даруй хэрэглэг гэж бодвол номерийн памперс аваарай. 2-3 сар хүүхдийнхээ өрөөг чимэг гэж бодвол 1 цаашлаад 2 номерийн памрерс авах хэрэгтэй. Цулгуй цагаан, элдэв чимэгтэй, даавуун гээд сонголт мэдээж таных.
• Тууз, 1-2.5см өргөнтэй, хүүхдийн хүйснээс шалтгаалаад цэнхэр, ягаан эсвэл шар байж болно.
• 36-60 ш жижиг резин (rubber bands)
• 3-6 ш том резин (мега)
• 1 ш том, хүүхдийн лосион эсвэл 250 мл багтаамжтай шингэн агуулах сав (соск)
• 1 ш 125 мл багтаамжтай хүүхдийн соск
• тортоо байрлуулах дугуй хатуу цаас эсвэл таваг
• чимэглэх зүйлс, зөөлөн тоглоом, хүүхдийн гутал, хувцас, оймс, элдэв тос, логион, пудр гээд..

Тортоо хийх нь:

1. Эхний давхрагт ойролцоогоор 36 памперс хэрэглэнэ.
Юуны түрүүнд бүх пампесаа чангахан хуйлан (дэлгэж байгаад нэг үзүүрээс нь эсвэл тэр чигээр нь хуйлж) резинээр боож задрахгүй болгож бэхэлж өгнө.
2. Дараа нь хүүхдийн соскоо тойруулан 6 ш хуйлсан парперс байрлуулаад гадуур нь бас нэг томхон резинээр тогтоож өгнө. Энэхүү давхрага нь хамгийн доод талыг том суурь тул сосконы гадуур өрсөн зургаан памперсний гадуур 12 ширхэгийг өрж мөн резинээр бэхлэнэ. (эхлээд резинээ байрлуулчихаад хуйлсан памперсаа тойрогт нэг нэгээр нь нэмэх нь амар байдаг) Ингэж өрж байхдаа памперсбүрийн хуйлсан төгсгөлийг дотогш нь харуулахыг хичээнэ. Мөн 12 ширхэгийн дараагаар хамгийн гаднах давхаргийг 18 памперс ашиглан өрж өгнө.
3. 2 дахь даврагаа мөн эхний давхрага шиг 6 гадуур нь 12 маягаар өрнө. Энэ үед голд байрлуулсан соск "дуусах" бөгөөд дараагийн буюу 15 мл багтаамжтай соскийг "үргэлжилүүлэн" дараагийн давхрагийг бэлтгэнэ.
4. 3 буюу сүүлийн давхрагаа жижиг (125 мл багтаамжтай) соскний гадуур үлдсэн 6 памперсаа өрснөөр гурван давхрага буюу тортны маань ерөнхийн бие гараад ирнэ.
5. Давхрага бүрийг нэгтгэж барьсан резинүүдийг сонгосон өнгөтэй өргөн туузаараа дарж, ороон, бантиклана (эсвэл 2 талтай скоч, халуун силикон (silicone gun) ашиглан нааж болно).
6. Эцэст нь тортоо сонгосон чихмэл, тос, лосион хувцас хунараараа чимэглээд voila.

Эх сурвалж
видео

Youtube-с "diaper cake" гээд хайхад зөндөө видео гарч ирж байна лээ шүү хүүхнүүдээ..

Saturday, 4 July 2009

Saturday, 13 June 2009

Cheerios-оор хийсэн зүүлт,бугуйвч


Бага насны хүүхэдтэйгээ "чанартай цаг" өнгөрүүлэхийг хүсвэл хийж болох зүйлсийн нэг. Уртхан утас эсвэл уяа, багахан скоч, хэдэн атга Cheerios байхад л болоод явчихана. Зурагт үзүүлсэний дагуу уяаныхаа үзүүрийг сарзайлгалгүйгээр Cheerios-оо хэлхэхийн тулд хоёр үзүүрт нь скоч нааж бэлтгэнэ. Тэгээд л дардан сайхан замаар Cheerios-оо хэлхээд хэлхээд явчихана. Хүүхдийн тань хүзүүнд/гаранд багтахуйц (хүссэн) урттай болохоор нь уяагаа тайраад, хоёр үзүүрт наасан скочыг хуулж аваад, хоёр үзүүрийг нь холбож уяад л болоо. Мэдээж уртхан уяатай бол Cheerios болгоны дараа эсвэл хэд хэдийн дараа нэг зангидах, голд нь өөр бусад чимэг оруулах гээд ямархүү зүүлт хийх нь таны болон таны хүүхийн сэтгэхүйгээс шалтгаална. Дуусхаараа нэг иймэрхүү..

Sunday, 24 May 2009

Child Abuse


Aртгаа багшийн айлтгасанаар "Хүүхдийг наймаалах, алах, зодох, загнах, архи ууж агсан тавих, хажууд нь тамхи татах, дэргэд нь ээжий нь зодох, аавы нь алгадах, хоорондоо хэрэлдэх, ажилд зарах, хүний хажууд шууд муугий нь дуудах, хүчирхийлэлтэй кино үзүүлэх.... тэр битий хэл муухай харж ч болкуу гээд бод доо."