Гэр бүлийн бүх гишүүдийн сарниагүй анхаарлыг өөртөө татаад, бүгдэд хайрлагдаад "үнэн таатай" байж байтал ээжийн гэдэс томроод "дүү" гэдэг өрсөлдөгч гараад ирэхлээр том нь багадаа атаархаж, эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж элдвээр аашилдаг энэхүү "киног" та үзэж байсан биз дээ. Би хувьдаа гол дүрд нь тоглож байлаа. ....гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах номны нэг бүлэгт хоёр хүүхдээ хооронд нь тэмцэлдүүлэлгүйгээр хэрхэн хүмүүжүүлэх талаар дурьджээ.
Хүүхдүүдээсээ хүлээх хүлээлт тань бодитой байх хэрэгтэй.
Хүүхдүүдийн хооронд бага зэрэг мөргөлдөөн, үл ойлголцол байх нь хэвийн үзэгдэл. (Хоёр хүүхдээ үргэлж тэврэлдээд, биенээ үнсээд, биенээ хүндлэн харилцаж буйгаар төсөөлж байвал эртхэн энэ бодлоосоо салсан нь дээр.)
Тайван, амгалан орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Дүрэм, журам тогтоон хүүхдүүдийнхээ хооронд атаа жөтөө (тэмцэл) үүсгэх нөхцөл бүрдүүлэхгүй байх хэрэгтэй.
Хүүхдүүдийн хооронд жижиг сажиг маргаан үүссэн тохиолдолд шүүгчийн үүрэг гүйцэтгэхгүй байх нь чухал.
Зайгаа бариад хоорондын асуудлаа хэрхэн шийдэхийг нь ажиглах хэрэгтэй. Та шүүн "хэргийг" шийдсэн тохиолдолд, таны гаргасан шийдвэр хэний ч талд байсан хүүхдүүдийн тань хэнд нь ч үл таалагдах болно гэдгийг санах хэрэгтэй. (Хэрэв хэрхэн учираа ололцохыг нь хүлээж чадахгүй, тэдний хэрэгт оролцох гээд байгаа бол тэднийг орхин өөр өрөөнд орох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.)
Хүүхдүүдийн тань нэг нь зөв зохистой үлгэр дууриал үйлдэл хийсэн тохиолдолд сайшааж магтах хэрэгтэй.
Эерэг үг сонгон магтах сайшаах хэрэгтэй. Дүүтэйгээ хэрхэн харилцах талаар зөвөлгөө өгдөг, номлодогоо болиж, нэгнийхээ талаар таньд элдэв гомдол мэдүүлдэгийг нь зогсоох хэрэгтэй.
Эерэг анхаарал хандуул
Хүүхдүүд тань таны анхаарлыг татах гэж элдэвээр аашилдаг бөгөөд уурлаж уцаарлан, загнах чинь хүртэл тэдэнд анхаарал хандуулж буй нэг хэлбэр юм. Хичнээн их ажилтай байсан ч өдөрт 5-10 чанартай минутыг хүүхэддээ зарцуулах хэрэгтэй. Хүүхдээ байгаагаар/өөрөөр нь хайрлах хэрэгтэй, хооронд нь бүү харьцуул. (Тэрний хүүхэд тэгж байхад чиний байж байгааг хар гэх зэргээр өөр бусадтай харьцуулах нь маш буруу. Нэг гэрт, адилхан хүмүүжлээр, адилхан хоол идээд өсч байгаа ч хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг байнга санах хэрэгтэй. Хүүхэд тань ахтайгаа, дүүтэйгээ эсвэл хөрш, найз "тэр"ний хүүхэдтэй адилхан байх албагүй.)
Хүүхдүдийнхээ хувийн хэрэгцээг анхааралдаа авч, түүний дагуу хөдлөх хэрэгтэй.
Жишээ нь ах дүү хоёрт тэнцүү хэмжээний хоол өгөх нь утгагүй асуудал. Эсвэл нэгнийх нь төрсөн өдрөөр хооронд нь тэмцэлдүүлэхгүйн үүднээс хоёуланд нь эсвэл гурвууланд нь бэлэг авч өгөх хэрэггүй. Хэдий ихэр ч ижилхэн хувцас авч өгөх нь утгагүй асуудал. Учир нь дээр хэлсэнчлэн хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. (Нэгэнд нь унтлаганы хувцас хэрэгтэй бол хэрэгтэй нэгэнд нь л авч өгөх хэрэгтэй.)
Ах дүүсийн биенээ хайрлах хайрыг нэмэгдүүлж (дэмжиж) өгөх хэрэгтэй.
Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Wednesday, 23 September 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment