Friday 28 December 2007

Чингис хааны хэлсэн үгс

Өглөө бүр надад урд зүгт Хятад улс байдгийг сануулж бай.

Сайн юмыг улам л сайн болго!
Сайн ч бидний багш
Саар ч бидний багш

Jewish Ghetto in Prague

Уржигдар мөн өчигдөр (хэдийгээр тур (tour) маань үдээс хойш 1 хагасаас эхэлсэн ч нэг өдөрт бүх синагогуудаа үзэж амжаагүй тул 2 өдөр явав.) харьцангуй шинэ танил Энхээ эгчийн буянаар Праг дахь Еврэй музейгээр явлаа. Еврэйчүүдийн талаарх мэдлэг маань "Шиндлэрийн лист", "Төгөлдөр хуурч" зэрэг кинон дээр үзэж харсанаас хэтэрдэггүй байсан болохоор ч тэр үү бүх юм л сонин байлаа.
Праг дахь Еврэй музейн үүх түхийг сөхвөл анх 1906 онд Dr.Нugo Lieben, Dr.Augustin Stein нар байгуулсан юм байна. Анхны зорилго нь 20 дугаар зууны эхэнд дахин шинэчлэгдэж байсан синагогуудийн эд зүйлсийг хадгалах байжээ. 1939.3.15нд Нацистууд эзлэн авч үйл ажиллагааг нь зогсоогоод дайны дараа нутаг руугаа зөөхөөр зэхсэн түүхэн турсгалт ном дэвтэр, Еврэйчүүдээс авсан алт мөнгөө хадгалах зойр болгон ашиглах болсон байна. 1989 онд Чехийг коммунистууд эзлэн аваад 1994.10.01нд Нацистуудийн Еврэйчүүдээс хураaн, цуглуулсан эд зуйлсийг тус музейд буцаан олгосон байна. Өнөөдрийн байдлаар тус музей нь нийт 40.000 үзвэр, 100.000 номтой юм байна. Праг дахь тус гэтто (ghetto) нийт таван синагог, хундэтгэлийн заал мөн оршуулгийн газартай. Оршуулгийн газараас бусад газар нь зураг авахыг хориглодог юм билээ :-(

The Maisel Synogogue:




The Pinkas Synogogue: Дэлхийн 2 дугаар дайны үед Чехээс хэлмэгдсэн 80.000 Еврэйн нэрийг ханаараа бичсэн синагог. Нацистуудийн бүртгэж авсан листийг ашигласан тул
нэгэн удаа нэгэн эр тус синагогт ирээд ханан дээрх нэрсийг харж байтал өөрийнх нь нэр бас тууж явсан юм гэнэ лээ.




The Klaus Synogogue:


The Ceremonial Hall:


The Old-New Synogogue: Тус синагог нь 13 дугаар зууны үед баригдсан бөгөөд анх "Шинэ" эсвэл "Том" синогог гэгддэг байжээ. 16 дугаар зууны үед Прагт өөр олон синагог баригдах болсоноор одоогийн нэрээ ("Хуучин-Шинэ"синагог) авсан байна. Хэдийгээр 2002 оны 10н сард болсон үерт нэг метр гаран живсэн ч (тус синагогийг газар доор ухаж байрлуулсан юм билээ) өнөөдөрийн байдлаар ашиглалтанд буй хамгийн хуучин синагог юм байна.


The Old Jewish Cemetery: 15 дугаар зууны эхний хагаcт байгулагдсан байх хэмээн таамаглагдаж буй тус оршуулгийн газарт ойролцоогоор 100.000-120.000 хүнийг, хэдийгээр хэд хэдэн удаа өргөтгөсөн ч, 8-12 давхарлан оршуулсан байна. Эхний эгнээ явсаны дараа дахин шороо авчиран асгаад дараагийн эгнээг явуулах маягаар давхарласан учир тус оршуулгийн газар, газрын давхаргаас нилээн өндөрт оршдог юм билээ. Мөн дээрх шалтгаанаар оршуулгийн 2 чулуу нүүр нүүрээ харалцан (наалдан) орших нь хэвийн үзэгдэл юм гэнэ. Одоогоор олдсон хамгийн эртний болон хамгийн сүүлийн оршуулга 1439- 1787 онд. Тус оршуулгийн газарын 12.000 чулуун дээр нь усан үзэн, арслан, хайч зэрэг тэмдэглэгээ үзэгдэх бөгөөд энэхүү тэмдэглэгээ нь тус хүний ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурийг илтгэдэг юм байна. Жишээ нь: хайч- оёдолчин, усан үзэм- эмэгтэй хүн бол олон хүүхэд төрүүлсэн- эр бол олонд буян үйлддэг хүн мөн арслан- олны хүндэтгэлийг хүлээсэн хүн энд хэвтэж байна гэсэн утгийг илэрхийлдэг аж.
Ямар ч байсан оршуулгийн газарт дарсан хэдэн зурагаа тавиa, бусад синагогуудийн талaар нэмж жаахан юм уншиж байгаад дэлгэрүүлж бичнээ.


чулуун дээрх загас



чулуун дээрх арслан



Чулууний дээд голд байрлах усан үзэм тус хүнийг амид ахуйдаа хүн зонд тустай олон зүйл хийсэнийг илтгэнэ.



Тус газар нэгэн гэр бүлийн 2 хүн хэвтэж буй тохиолдолд нэг чулуун дээр 2 эгнээ болгон нэрсийг нь бичсэн байдаг юм билээ.



Өөр оршуулгийн газараас авчирсан чулуунуудийг нэгэн хана болгосон байсан нь их сонин санагдсан.


href="https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjWYH0alX3jicyR315sD9wxgy-duVwKM3KPMLGS63AKy0HkKSChEntV1IXCEUuyf_UYkyun6VfCRcoKX1I0BfSVhKN4OPHIcDtkASbyNMbj2lijUha9HZML3pusRILqPSdNlF_daxDsrK0/s1600-h/jewish+gettho+019.JPG">
Камерийн дуранд оршуулгийн газар



Оршуулхаасаа өмнө тус ширээн дээр тавьж угаадаг юм гэнэ лээ



Хуучны нэгэн чулуу

The Spanish Synogogue:


"Хувирал" хэмээх алдартай зохиолийг бичсэн Франс Кафкагийн Чех Еврэй байсаныг мэдэх үү? Түүний доорх этгээд хөшөө нь Испани синагогийн хажууд байрладаг юм билээ.. Сайн анзаарвал суурин дээр нь нэгэн цох хорхойн шигтгэмэл байх бөгөөд, тус хорхой нь хувирал зохиолоос нь үндэслэсэн юм гэнэ.





Жич: Энхээ эгчээ баярласан шүү!

Sunday 23 December 2007

Бие төрмөл, ухаан таримал.

Олон цагаан үүл тэнгэрийн хутгуур
Өдөн цагаан хүүхэн төрийн хутгуур.

Хааныг хатан захирдаг
Хатныг хайрт нь захирдаг.

Хонхэрээдийн Энхатын номноос авав.

Sunday 16 December 2007

Дэлхийн шилдэг их сургуулиуд

Оны шилдэг 200 сургуулийг, ажил олгогчдийн тус сургуулийг төгсөгчдийг ажилд авах сонирхол, тус сургуулид элсэхийн тулд сурагчдийн олон улсад үзүүлэх амжилт зэргийг харгалзан жагсаасан байна. Жагсаалтанд 62 Америкийн, 30 Английн их сургууль орсон байна.
Шилдэг 200 сургуулийн эхний 20г дурдихад...

1. Harvard, US
2. University of Cambridge, UK
2. University of Oxford, UK
2. Yale University, US
5. Imperial College London, UK
6. Princeton University, US
7. California Institute of Technology, US
7. University of Chicago, US
9. University College London, UK
10. Massachusetts Institute of Technology (MIT), US
11. Columbia University, US
12. McGill University, Canada
13. Duke University, US
14. University of Pennsylvania, US
15. Johns Hopkins University, US
16. Australian National University, Australia
17. University of Tokyo, Japan
18. University of Hong Kong, Hong Kong
19. Stanford University, US
20. Carnegie Mellon University, US
20. Cornell University, US

US- United States (Америк)
UK- United Kingdom (Англи)

Friday 30 November 2007

Pirelli-гийн хуанли- 2008

Өнгөрсөн дөрвөн сард Шанхайд 11 загвар өмсөгч, жүжигчидин хамт нийт 40 гаруй хүний бүрэлдхүүнтэй баг арван хоногийн турш энэхүү хуанлигийн зураг авалтийг хийсэн байна. 2008 Pirelli хуанлид Agyness Deane, Lily Donaldson, Doutzen Kroes, Catherine Mc Neil, Gemma Ward, Sasha Pivovarova, Coco Rocha мөн Caroline Trentini зэрэг өсөж яваа одуудын зураг багтсан. Алдарт хуанлигийн зурагчнаар Patrick Demarchelier 2 дахь удаагаа сонгогдон ажилласан байна.

11 дүгээр сарын сүүлээр өнөөдрийг хүртэл гарсан Pirelli хуанлигийн замналыг өгүүлэх, "The Complete Works: The Pirelli Calendar 1964-2007" нэртэй ном, номын дэлгүүрүүдийн давцанд байраа эзлэх юм байна.
Өмнөх жилүүдэд хэвлэгдэн гарч байсан Pirelli хуанлигийн зурагнуудийг сонирхохыг хүсвэл энд дараарай.





















Охид ариун бол Төр ариун

Tuesday 27 November 2007

Top 25 movies all time


2006-10-09 байдлаар ИМДБ (Internet Movie Database) хэрэглэгчдийн саналаар доорх кинонууд шилдэг 250н киногоор шалгарсан байна.

01. The.Godfather.1972
02. The.Shawshank.Redemption.1994
03.The.Godfather.Part.2
04. The.Lord.Of.The.Rings-Return.Of.The.King.
05. Casablanca.1942
06. Schindlers.List.1993
07. Seven.Samurai.1954
08. The.Good.the.Bad.and.the.Ugly.1966
09. Pulp.Fiction.1994
10. Star.Wars.Episode.V.The.Empire.Strikes.Back.1980
11. Star.Wars.Episode.IV.A.New.Hope.
12. One.Flew.Over.The.Cuckoos.Nest.1975.
13. Rear.Window.1954
14. Lord.of.the.Rings.Fellowship.of.the.Ring.
15. The.Usual.Suspects.1995
16. 12.Angry.Men.1957
17. Indiana.Jones.And.The.Raiders.Of.The.Lost.Ark.
18. City.Of.God.2002
19. Dr.Strangelove.1963
20. Lord.of.the.Rings.The.Two.Towers
21. Citizen.Kane.1941
22. Psycho.1960
23. Goodfellas.Special.Edition.1990
24. Once.Upon.A.Time.In.The.West.1968
25. Memento.2000

дээрх кинонуудыг үзээгүй бол эндээс татаж аваарай.

Энд дарж ИМДБ хэрэглэгчдийн саналаар шилдэг 250 киноны жагсаалтыг үзнэ үү!

Friday 23 November 2007

if you don"t stand fo something, you might fall for anything.

be careful what u wish for.

Thursday 22 November 2007

Адана





Урфагаас Адана явах замд..
Уг нь Аданад байдаг дэлхийн 2 дахь хамгийн олон хүн нэг зэрэг мөргөдөг лалын сүм, төв цэцэрлэг энэ тэрийн зураг авсан байсан юмсан, даанч хайгаад олохгүй юм, андуураад устгасан бололтой:-(

Wednesday 21 November 2007

Арабын нэгэн цэцэн үг.

“Хүмүүс дөрвөн янз байх аж.

Нэгд, Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн.Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.

Хоёрт, Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.

Гуравт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.

Дөрөвт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино”

Tuesday 20 November 2007

Шанлиурфа (Урфа)

Загастай нуур нь их сонин домогтой юм билээ. Ибрахим нь ойролцоогоор М.Э.Ө 1900-гаад онд амьдарч байсан Мусламан, Христ мөн Еврэй шашинтануудийн хувьд чухал "бурханы элч" юм. Урфагийн захирагч Нэмрүт, Ибрахимийг Урфагийн цайзан дээрх 2 багананаас чавхдан түүүдэг галд шатаан хороохыг завдтал; гал нь ус болон, түлээнүүд нь загас болсон юм гэнэ лээ.






Загастай нуур


Урфа цайз

Урфа цайзан дээрх багана




Хөвөнгийн тариалан,хөвөн хураах бас л явдалтай ажил байна лээ. Hэг нэгээр нь түүчихээд дахин боловсруулж байж бидний хэрэглэдэг хөвөнг гаргадаг юм билээ.





Кэлаянак (Түрк нэр нь)-Латин нэр нь Geronticus eremita

'Кэл' гэдэг нь халзан гэсэн үг. Халзан болохоор нь ингэж нэрлэдэг юм байх. Энэхүү шувууны төрөл нь нэн ховордсон бөгөөд дэлхийд нийт 500-гаад толгой үлдсэн хэмээн таамаглаж байгаа. Насан туршдаа ганц ханьтай (үнэнч :-)) амьдардаг болохоор үржих нь удаан байдаг юм байна. Дээгдээхэй байхдаа хүзүү толгойныхоо хэсгээр үстэй байдаг ч яваандаа гуужин толгой хүзүүний хэсэг нь халзардаг юм байна. Өнөөдрийн байдлаар Фарс болон Туркэд (Бирэжик, Шанлиурфа) хамгаалалтанд өсөж үрждэг байна. Өдөрт хоёр удаа өөхгүй татсан мах, чанасан өндөг зэрэг нилээн тансаг хоол иддэг юм билээ. Бирэжикт 1962 он нийт 130 хос үлдсэн байсан бөгөөд 1972 оныг хүртэл нэг нь ч өндөглөөгүй байна. 1973 онд 26н хос үлдсэнээс 1982 онд 17 хос нь л нүүдэллэн ирсэн байна. Тэгээд л хамгаалалтанд авсан юм байх. Гэр бүлүүдийг нь тусад нь, ганц биеүүдийг нь тусад нь хашаанд хийсэн байдаг юм билээ. Энэ гэр бүлийнх нь хашаа, ганц биеүүдийг нь надаа харуулаагүй. :-( Өнөөдрийн байдлаар тэнд 107 "халзан шувуу" байгаа гэсэн.