Friday 30 May 2008

2050 oнд....


Ирээдүй судлаач Ross Dawson, Richard Watson нар 2050 он гэхэд хүний хэрэглээнээс гарах "хугацаа нь дуусах" 'ойлголт'ууд, 'эд'үүдийг жагсаасан байна. Тэднй үзэж байгаагаар..

* 2012 онд Dial-up aaр интернэтэд холбогдох

* 2013 онд Факс

* 2014 онд Төөрөх

* 2016 онд Тэтгэвэр, ’гэй/цэнхэрүүдийн’ бар, маус (mouse)

* 2020 онд Зохиогчийн/оюуны өмч эзэмшигчийн эрх

* 2022 онд Блогууд

* 2023 онд Амралтын өдрүүд, Парис Хилтон

* 2024 онд PC, AM радио

* 2026 онд Үдийн хоол, FM радио, үрчлээ

* 2030 онд Түлхүүр, хүүхэд нас, reality шоу

* 2033 онд задгай мөнгө

* 2034 онд Хямд төсөр аялал, Бангладеш

* 2035 онд Дунд давхаргьнхан, газрын тос, спам, Microsoft

* 2036 онд газрын тосоор ажилладаг техник

* 2037 онд байгалын жамаар хүүхэд олох

* 2038 онд амар тайван байх, энх тайван

* 2039 онд "Уучлаарай", Европын Холбоо

* 2040 онд түрийвч, иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй газрууд, цаасан мөнгө, дүлийрэх

* 2042 онд зангиа

* 2044 онд Ирээдүй судлаачид

* 2049 онд Google, сохрох/сохролт, биетэй сонин

* 2050 оны дараагаар гоо сайханы мэс ажилбар, муухай/царай муутай хэмээн ухагдхуун, үхэл байхгүй бол хүмүүс биеээрээ өвчин/өвдөлт мэдрэхээ болих ажээ.


Илүү дэлгэрэнгүйг эх сурвалжаас

Wednesday 28 May 2008

Өнгө Хольгч


Хэрвээ та гэртээ шинэ өнгө нэмэхээр шийдсэн бол (шинээр тавилага авах, гэртээ засвар хийх, ханаа будах гээд юу эс байх билээ.) Өнгө хольгчоор "байгаа" өнгөндөө ямaр өнгө хамгаас сайхан тохирохийг олоорой...

Хэрвээ таны санаанд онцгойлсон нэгэн өнгө байхгүй бол эндээс ямар ямар өнгө хоорондоо хамгаас сайхан зохицдогыг хараарай!

Monday 26 May 2008

Аспирин Гайхамшигтай Эм



Аспирины хэрэглээ.

Өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй аспирины олон шинэ хэрэглээнүүд өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Доктор Мехмет Өз 35аас дээш насны эр, 40өөс дээш насны эмэгтэйчүүдэд эмчиййн үзлэгт орсоны дараагаар өдөрт нэг удаа 162мг аспирин уухыг зөвлөж байна.

Загтнаад байгаа бол: аспирин

Аспиринийг нунтаглаад бага зэргийн чийгчүүлэгчтэй холин загтанаад байгаа хэсэгт түрхэхэд загтанахаа болидог ажээ.

Даралт тань ихдсэн бол: аспирин

Спайн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар өдөр бүр 100мл аспирин ууснаар их бага хэмжээний даралтуудыг мэдэгдхүйц буулгадаг аж.
Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар аспиринийг өглөө биш орой уух ёстой гэнэ.

Наранд түлэгдсэн бол: аспирин

Наран дор удаан байснаас таны арьс түлэгдсэн бол нэгээс хоёр цагийн дараа уух хоёр ширхэг аспирин таны арьсийг улайхаас, цэврүүтэхээс хамгаална.


Зүрхний анд: аспирин


Өдөрт хамгийн багадаа 75 мл аспирин уух нь цусыг тань шингэлж судасны идээжирлтээс хамгаалсанаар элдэв зүрхний өвчнөөр өвдөх магадлалыг 30 хувиар бууруулдаг байна. Цээжинд тань өвдөлт мэдрэгдэж эхлэхэд нэг ширхэг аспирин зажилсанаар болзошгүй зүрхний шигдээсээс хамгаалах, өмнө нь зүрхний шигдээс болж байсан бол нөлөө/хүчийг сулруулдаг болох нь тогтоогдсон байна.

Эвэр арилгана:

5-6 ширхэг нунтаглан тус бүр тал халбага лимоны шүүс, устай холин түрхээд халуун усанд базсан алчуураар бэгнэн 10 минут болгоно. Аспирин өөртөө агуулдаг хүчилээр эврийг зөөллөнө. Нэгэнт зөөлөрсөн эврийг хатуурсан арьс үрдэг чулуугаар хэсэг үрэхэд арьс тань зөөлрөн эвэр байхгүй болно.

Түрүү булчирхайд сайн:

Эрүүл Мэндийн Төв Mayo Clinic-ийн судлаачид 1400 эрэгтэй дээр 5.5 жилийн турш хийсэн судалгаагаар өдөр бүр аспирин уудаг эрэгтэйчүүд уудаггүй эрэгтэйчүүдээ бодвол 2 дахин бага түрүү булчирхайн өвчинд нэрвэгддэг нь тогтоогдсон байна.

Зууны өвчин Alzheimer-аас хамгаална:

Голланд дахь Erasmus эрүүл мэндийн төвийн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар хэд хэдэн жил тогтмол аспирин уудаг/уусан хүмүүсийн Alzheimer-аар өвчилөх нь, аспирин уудаггүй үмүүсийг бодвол 80 хүртэл хувиар бага байдаг байна.

Эмэгтэйчүүдийн үргүйдэлд сайн:


Аргантинд үргүй эмэгтэйчүүд дээр судалгаа хийхэд зөвхөн үргүйдэлийн эм ууж байсан эмэгтйчүүдээс үргүйдэлийн эм+100мл аспирин ууж байсан эмэгтэйчүүдийн хүүхэд олох магадлал 20 хувь илүү (40 хувь) байсан байна. Учир нь аспирин өндгөвчин дэхь цусны эргэлтийг сайжруулсанаар 40 хүртэлх хувийн амжилт үзүүлдэг байна.

Үү арилгадаг: аспирин

Шархны лентэн дээр "үү"ний дайтай нүх гаргаад үүгээ ил гарган наана. Ил гаргасан үүн дээрээ өмнө нь нунтаглан бэлтгэсэн аспирин түрхэнэ. Хамгийн дээр нь дахин нэг шархны лент наана. 3 өдөр дарааллан түрхэхэд үү тань умран унах болно.

Саанаас хамгаална:

Саа өвчин цус нөжрөх бол аспирины гол онцлог цус шингэлэх, нөжрөхөөс хамгаалах юм.

Бүх эмний адилаар аспирин ч гэсэн сөрөг нөлөөтэй юм. Юуны түрүүнд ходоодны өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй гэнэ. Учир нь аспирин ходоодыг тань цоолж магад аж. Ходоод хүчил ялгаруулдаг бөгөөд аспирин бас бус үе мөчний эмүүд ходоодны хамгаалагч давхаргыг устгадаг аж.