Tuesday 30 January 2007

Орон орны цагдаа

Ататурк (Стамбул дахь олон улсын онгоцны буудал) орчоод метрогоор наашлах замдаа нэг 14өөд насны хүү бохь зараад явж байхыг хараад хэдэн хармаагаа ухаж задгай мөнгө хайж эхэллээ. тэр жаалыг жаал шинжлээ. Өөртөө хэт томдсон гутал, богино жийнсэн өмд өмсөн дээгүүрээ улаан томдсон цамц өмссөн нь хэзээ ч юм үзэж байсан нэгэн кинон дээрх Чарли Чаплинг санагдуулна. Хэдэн хармаагаа нэг нэгдгүй нэгжсэний эцэст 50 куруш (500гаад төгрөг) оллоо. Гараа сарвайн өгөх гэснээ түр азналаа. Учир нь яагаад бохь зарж буй, сургуульд явдаг эсэх мөн өнөөдөр хэдийг зарав зэрэг асуултууддаа хариулт авмаар санагдлаа, даанч болсонгүй. Яаравчлан гар дахь хар тор луугаа 7н ширхэг бохио чулуудах нь буудал дээрх цагдаагийн нүдэнд өртөхгүйн тулд ажээ, гэвч бүтсэнгүй. Цагдаа ах түүнийг чихдээд аваад явчихлаа. Миний асуултууд хариултгүй үлдлээ.
Гэртээ харихын тулд автобусанд дамжин суугаад, Таксим талбайг чиглэж явахад замын 2 талаар эгнээд зогсож байдаг травестүүд үгүйлэгдэнэ. Бүгд зэрэг өвдөнө гэж байхгүй дээ, яагаад нэг ч харагдахгүй байна хэмээн бодон автобусныхаа цонхоор унахаа шахаж харлаа. Аргагүй шүү дээ эргүүлийн машин эргээд байх юм чинь... Гээд бодсон чинь Туркэд хүчнийханы байр суурь арай өөр юмаа.

3н жилийн өмнө нутаг буцах замд Москватай таараад, хоёр алхаад нэг цагдаатай таар, таарах болгондоо пасспортоо үзүүл, үзүүлэх болгондоо 100н рубль хавчуул гээд ёстой багтаж ядсан баян л бол зүглэмээр газар байна лээ. Сониноос Москвагийн нэрийг Монголчууд хайрласан гэсэн шүү, "Мушгиа Гол" хэмээн.

Чикагод бутханы цаана буу (хурд хэмжигч) бариад зогсож байдаг хэдэн муу замын цагдаа, гэрэл нь анивчсан цагдаагийн машинаас (манайх уг нь цагдагиййн газартай нилээн л ойр барладаг байсан юмсан) өөр юм хараагүй гэхэд барaг хэлсдэхгүй. Xэлсдэхгүй хэмээлээ, учир нь нэгэн өглөө ажилдаа цагтаа амжих сүүлийн шансаа (автобус) зултаалгаад хойноос нь нэхэж явтал нэгэн гэрлээ анивчуулсан цагдаагийн машин ирж зогссоноо "Ажилаасаа хоцрогстд туслах хэрэгтэй, наашаа суу" хэмээх эмэгтэй цагдаа инээх нь тэр. Бахардангаа шахсан бид 2 бөөн баяр бололдон, эвгүй хүнхэр (өвдөг шүргээд өлмийгөө өргөж суув) торны цаана байраа эзлэнгээ, цагдаа эгчийн буу, цээжний хамгаалалтны үнийг тооцов. (Дашрамдахад нэгж Америк цэргийн тоноглол 4000аад доллар болдог гэнэ лээ шүү! мөн Чикаго гэдэг нь Potowatami хэлэн дэхь зэрлэг сонгино буюу Chi-Ca-Gou гэдэг үгнээс гаралтай гэнэ лээ!)
Нэг мэдэхнээ нэхэж явсан автобусыг маань түрүүлээд, замыг нь хааж зогсоосон байв. Бид ч талархалаа илэрхийлээд автобусандаа орж суусанаар тэр өдөр ажилаасаа хоцроогүй билээ. Баяраллаа цагдаа эгчээ!

Monday 29 January 2007

Улс төрийн намууд мэдиа-г хэрхэн ашигладаг вэ?

Энэ жил төгсөх курсийн оюутан болохоор мэдээж дипломын ажил бичнэ. Найз баньд маань улс төр олон улсын харилцаагаар сурдаг болоод ч тэр үү дээрх хоёр мэргэжлийн хоорондн харьцааг жаал судалмаар санагдлаа. Одоогоор шалгалтуудандаа дарамтлуулаад гарчиг тависанаас л цаашгүй байгаа. Өмнө маань уртаас урт амралт байна болох байлгүй дээ.

Sunday 28 January 2007

Манан биш УТАА гэнэ шүү!

Элдэв янзын мэдээлэлүүдийг блогуудаас авдаг болоод бас ч үгүй нилээн хугацаа өнгөрлөө. Саяхан Баярсайханы блог дээрээс "Улаанбаатарын утаа"ны зургийг хараад үнэхээр цочирдлоо. Монгол руу зүглэлгүй 3 дахь жилдээ явж байгаа болохоор, таарсан хүн бүрийн амнаас "Улаанбаатрын утаа" гарсан ч, нэг л төсөөлөлгүй явсаар ирсэн билээ. Улаанбаатрийнх гэснээс 20иод жилийн өмнө Стамбул ч гэсэн утаандаа барьгдан хүмүүс гадагш гарахдаа ам, хамраа таглан баг зүүхгүй бол хорддог байсан юм гэнэ билээ. Хамгийн гол нь энэ бүхний ард яаж гарваа гэвэл хотоо зүлэгжүүлэн, гэр хороололынхоноо "Комби" хэмээх хийгээр ажилладаг төхөөрөмжөөр хангасан юм билээ. Зүлэгжүүлэлтийн хувьд Монголын бас нэгэн эмзэг асудал болох цөлжилтөөс бас хамгаалах болно. Товчоор хэлбэл нэг сумаар хоёр туулай онох хэрэг. Би анх Стамбулд буучихаад Монголдоо харж байгаагүй зүлэг ногоо модыг хараад үнэхээр атаархаж байж билээ. Тэр үеэс л өчүүхэн зүрхэндээ Монголдоо очоод хэдэн сэтгэл нийлсэн найзуудтайгаа нийлээд нэг ой тарина даа хэмээн бодох болсон билээ. Тэгсэн бас мод тарих чинь тийм ч амар асуудал биш гэнэ шүү. Нэг хүн манаж байга услах шаардлагатай л байдаг гэнэ. Ургахгүй байх мaгадлалтай л гэнэ. Санаж явахад бүтнэ гэгчээр нэг л өдөр ойтой болно доо!

Wednesday 17 January 2007

Иргэний сэтгүүл зүй

"Иргэний сэтгүүл зүй" гэдэг нь иргэдийн идэвхтэй оролцооны сэтгүүл зүй юм. Өөрөөр хэлбэл мэдээ мэдээллийг олж авах,боловсруулах, түгээхэд иргэд идэвхтэй оролцож , ингэснээрээ хараат бус, өргөн хүрээтэй, чөлөөт мэдээлэл бүхий media бий болгох. Иргэний сэтгүүл зүй буюу citizen journalism-ын асуудал анх Америкт 1988 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа яригдаж эхэлсэн гэдэг. Энэ нь сэтгүүл зүйг иргэдийн төлөө үйлчилдэг болгох зорилготой. Иргэний сэтгүүл зүйн зорилгодоо хүрэхэд нь өдөр ирэх бүр хөгжисөөр байгаа техник, технологийн үүрэг хэмжээлэшгүй. Технологиудыг даган нэгэн шинэ нэр томъёо гарч ирсэн нь "Шинэ media" юм. Шинэ mediaд блог албан ёсоор хамрагдах бөгөөд өнгөрсөн сард Английн Ройтер агентлаг, Америкийн Яхүү Инк. хоёр нэгэн бизнест хамтран орох тухай албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ нь үйл явдал, осол, хэргийн газар дээр иргэдийн санамсаргүй авсан баримт видео, фото зураг зэргийг тусгай сайтад тавин цацаж байх нэг төрлийн шинэ media юм байна. Энэ нь сүүлийн үед ихээр яригдах болсон иргэний сэтгүүл зүйд бас нэгэн шинэ хүчтэй давалгаа өгөх зүйл гэгдэж байгаа аж. Иргэний сэтгүүл зүйн бас нэг давуу тал нь хэн нэгний эрх ашлийг хамгаалахын тулд зарим нэгэн мэдээ мэдээлэлийыг нууж хаалгүй хэвлэн нийтлэх эрх чөлөө юм. Жишээ нь: Нэгэн иргэн х сонин мөн х бензин түгээгүүртэй тохиолдолд, х бензин түгээгүүрийн тухай негатиф мэдээг хэвлэн нийтлэхгүй нь ойлгомжтой.

Дээрх жишээн дээр компань хоорондын харицааг нэмбэл өдөр тутмын хэвлэл, телевизийн мэдээнд дурьдагдалгүй өнгөрдөг өчнөөн мэдээ байдгыг ойлгоход хэцүү бишээ.

Эцэст нь зарим нэг хүмүүсийн бодож, маргалдаж буй шиг иргэний сэтгүүль зүй нь мэргэжлийн сэтгүүл зүйг утгах болов уу?

Цөлжилт

Цөлжилт: Хуурай, хагас хуурай болон хур бага унадаг газруудад цаг агаарын өөрчилөлт, хүн төрлөхтний зарим үйлдлүүд зэрэг олон шалтгаантайгаар хөрс эвдрэн өгөөж нь багасч элс болох үзэгдэл.
Цөлжилт нь хөрсийг хэт их хэрэглэх, талхлалт, буруу усалгаа, ой мод устгалт зэргээс шалтгаална.


Нэг хүн жилд шүдний чигчилүүр, сонин, сэтгүүл, ном, дэвтэр зэрэг хэрэгцээгээ 7-н модоор хангадаг гэнэ. Жоохон тооцоо хийгээд үзвэл өнгөрдөг нэг сарын нэгнээс 21түүдийн эгнээнд элссэн би 7*21 тэнцүү 147н мод устгасан гэсэн үг юм байна.

Цөлжилтийн шалтгаанууд нь;

1. Ус: өвсөн бүрхүүлгүй болсон хөрсөн дээр унах борооны дуслын даралтнаас болон хөрс задралд орон цугласан борооны усны хамтаар урсан цөлжилтийг үүсгэдэг байна. Усны цөлжилт нь дэлхий дээрх бүх улсуудад түгээмэлээс гадна хамгийн элбэг, хамгийн их хор хөнөөлтөй нь бөгөөд хараахан усан цөлжилтөөс хамгаалах арга олоогүй байгаа юм байна.

2. Салхи: Хуурай болон хагас хуурай цаг агаартай орчинд ихэвчлэн таардаг; хангалттай ногоон бүрхүүлгүйн улмаас хүчтэй салхины нөлөөтэйгээр тоос хэлбэрийг олон байр солих үзэгдэл. байна. Салхинаас болон хөрсөн дээр жижиг жижиг хонхрууд үүсдэг бөгөөд тус хонхруудаас гарсан шороонууд өөр газар цугларан элсэн овоог үүсгэдэг. Салхин цөлжилт нь Монгол шиг хуурай уур амьсгалтай газар нутгийн том дайсан нь ч хамгаалах эрсдэлийг багасгах аргууд байдаг сайн талтай. Хамгаалахын тулд мод тарих нь (модны үндэс нь хөрсийг барьцалдуулан хөрснй нүүдлийг багасгадаг) хамгийн үр дүнтэй арга юм.

3. Цасан бухал: Хавцлын орой дээрх цугласан цасан дээр шинээр орсон (орж буй) цасны жин нэмэгдэж, хадан дээрх тэнцвэрээ алдан доош бөмбөрөх үзэгдэл. Бөөн цас нь таарсан бүхнийг өөртөө нэгтгэнэ. Ийм маягаар үүсэх хөрсний нүүдэлийг цасан... ны цөлжилт гэнэ.

4. Газрын таталт:

5. Мөсдөлт: Өндөр уулан дээр үүссэн мөснүүд хэсэг хэсэг болон уулын уруу гулгах явцдаа хамтдаа moren () хэмээх элдэв хэмжээний бөөнүүдийг хамтатган бөмбөрөх ба тэдний үрэлтээс болж хөрс элэгдэх, нүүх үзэгдэл.


Цөлжитийн хор хөнөөл;


  • Ургамалын давхарга нь алга болсоноор цөлжилтөөс гадна үер, çığ toprak kayması зэрэг байгалийн гамшгуудыг нэмэгдүүлдэг.
  • Устаж үгүй болж буй тариан талбайгаа орхин тариачид хот суурин газар луу нүүдэлцгээх бөлгөөд энэ нь хотод ажилгүйдэл ихсэх түүнийг дагаад гэмт хэрэг өсөх зэрэг эдийн засгийн болон нийгмийн проблемүд үүсэн гарна.
  • Бэлчээр устсанаас мал аж ахуйн секторт хоцрогдол үүсэхээс гадна тус сектороос орж ирэх орлогийн хэмжээ багасна, ажилгүйдэл үүснэ.
  • Ургамалгүй хөрс бороо болон цасны усыг шингээж чаддагүйгээс усны эхүүд татрах цаашлабал ширгэх үзэгдэл ихэснэ.
  • Шинээр хөрс үүсэх нь их удаан процесс бөгөөд мянга мянган жилийн дараа л нөхөгдөх болно.

Хэрхэн хамгаалах вэ?

  • Цөлжих магадлал ихтэй хөрсийг тариалан болон бэлчээр болгон ашиглахгүй байх, ойжуулах,
  • Буруу тариалалт, услалтаас хамгаалах,
  • Мод тайралтыг зогсоон, моджуулалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх,
  • Усны эхүүдийн ширгэлтээс болон хөрс давсжина. Тиймээс усны эх үүсвэрүүдийг хамгаалах хэрэгтэй.