Sunday 28 January 2007

Манан биш УТАА гэнэ шүү!

Элдэв янзын мэдээлэлүүдийг блогуудаас авдаг болоод бас ч үгүй нилээн хугацаа өнгөрлөө. Саяхан Баярсайханы блог дээрээс "Улаанбаатарын утаа"ны зургийг хараад үнэхээр цочирдлоо. Монгол руу зүглэлгүй 3 дахь жилдээ явж байгаа болохоор, таарсан хүн бүрийн амнаас "Улаанбаатрын утаа" гарсан ч, нэг л төсөөлөлгүй явсаар ирсэн билээ. Улаанбаатрийнх гэснээс 20иод жилийн өмнө Стамбул ч гэсэн утаандаа барьгдан хүмүүс гадагш гарахдаа ам, хамраа таглан баг зүүхгүй бол хорддог байсан юм гэнэ билээ. Хамгийн гол нь энэ бүхний ард яаж гарваа гэвэл хотоо зүлэгжүүлэн, гэр хороололынхоноо "Комби" хэмээх хийгээр ажилладаг төхөөрөмжөөр хангасан юм билээ. Зүлэгжүүлэлтийн хувьд Монголын бас нэгэн эмзэг асудал болох цөлжилтөөс бас хамгаалах болно. Товчоор хэлбэл нэг сумаар хоёр туулай онох хэрэг. Би анх Стамбулд буучихаад Монголдоо харж байгаагүй зүлэг ногоо модыг хараад үнэхээр атаархаж байж билээ. Тэр үеэс л өчүүхэн зүрхэндээ Монголдоо очоод хэдэн сэтгэл нийлсэн найзуудтайгаа нийлээд нэг ой тарина даа хэмээн бодох болсон билээ. Тэгсэн бас мод тарих чинь тийм ч амар асуудал биш гэнэ шүү. Нэг хүн манаж байга услах шаардлагатай л байдаг гэнэ. Ургахгүй байх мaгадлалтай л гэнэ. Санаж явахад бүтнэ гэгчээр нэг л өдөр ойтой болно доо!

No comments: