Thursday 22 February 2007

Миний зургийн цомог :-)

"Дарамттай үнэн"


"Бидэнд энэхvv “цэнхэр нvдэн гариг”-аас єєр амьдрах газар, хоргодох байр vгvй. Хэрвээ бид л vvнийг хайрлаж гамнахгvй юм бол бидний vр хvvхэд vйл лайг нь vvрэх нь гарцаагvй. Гэхдээ бидэнд энэ байдлаас гарах гарц байгаа аж. Бидэнд vр хvvхдийнхээ нvд рvv нь эгцэлж хараад, хуруугаараа тэртээх уулс толгод, ой мод, гол мєрнийг заагаад “Миний хvv/охин энэ сайхан байгалийг хардаа” гэж хэлэх боломж байгаа аж."
Астробиологич Карл Саган (Voyager-1 хєлгийн авсан “Цайвар Цэнхэр Цэг” хэмээх зурган дээр сэтгэгдэл.)

Ухаантай, болъё оо харах чадвартай, хэн (Ази, Европ, хар, шар, цагаан хэн бүхний) бүхний санааг зовоовол зохих асуудал бол яах аргагүй "дэлхийн цаг агаарын дулаарал" билээ.
2006 оны 11 дүгээр сарын 26нд олон түмний хүртээл болсон "Дарамттай үнэн" хэмээх кино нь; дэлхийн дулааралтын талаар хэн бүхэнд ойлгогдох хялбар зураг, диаграммаар, цэгцтэй талбарласан кино хэмээн Түвшин блог дээрээ бичжээ.

Өөрийнхөө төлөө үзэхэд илүүдэхгүй кино шиг ээ...

ps: http://amateur-directorss.blogspot.com -оор өмнө нь ер орж үзээгүй байсан бөгөөд тус блог дээр дурьдагдсан кинонуудаас цөөхөн хэдэнийг нь үзсэн юм байна. Үзээгүй кинонуудыхаа нэрийг тэмдэглэж авсан, заавал үзнэ ээ гэж...

Wednesday 21 February 2007

Талх


Шведийн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар талх нь хүнсний бүтээгдэхүүнээс гадна арьсны үрчлээ багасгадаг, бие дээрх яр шархыг илааршихад эерэг нөлөө үзүүлдэг мөн хоол шингээх явцыг хурдасгадаг юм байна. Арьс өнгөний эмч , эрдэмтэдийн үзэж байгаагаар талх эсгэгчин доторх СМ глукон хэмээх бодис нь нилээн хэдэн арьс өнгөний асуудлуудад нааштайгаар нөлөөлдгөөс гадна үрчлээ багасгадаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна эдийн шинэчилэлийг түрэгсгэдэг, UVA (нарны хорт гэрэл) -ын нөлөөгөөр арьсан дээрх оксиджилтоос хамгаалдаг, арьсны уян хатан байдал болон нягтралд сайнаар нөлөөлдөг мөн антиоксидан онцлогоороо арьсны хөгшрөлт, үрчлээнээс хамгаалдаг гэнэ.

Sunday 11 February 2007

Гуравхан жилийн дараа Монголд хөрсгүй болох нь ээ


Саяхан Лондон их сургуулийн, цаг уурын мэргэжилтнүүдээс бүрдсэн, ажиллах хэсэг дэлхийн ихэнх орнуудыг хамарсан хуурайшилт, цөлжилтийн талаар таамаг хийсэн бөгөөд тус таамгаа онлайнаар олны хүртээл болгож буй аж.
Таамагаа 1, 2, 3н сар болон 1 жил мөн түүнээс дээш хугацаанд орох хурын хэмжээг үзүүлсэн газрийн зурагаар баримтжуулан тавьжээ. Газрын зураг дээр хуурайшлтын хэм хэмжээг өнгөөр төлөөлүүлсэн байх бөгөөд газрын зураг дээрх өнгө цайвар байх нь багахан хэмжээний хуурайшилтийг төлөөлөж байхад өнгө нь тодрон улаан хүрэн болох нь ган гачиг, цөлжилт зэрэг аюулыг төлөөлнө.
Мэдээж Монгол хүн юм болохоороо Монгол ороныхоо байдлыг харлаа. 36н сарын дараа Монгол гэсэн чинь, газрын зураг дээр Монгол дээр цус асгачихав уу гэхээр улаан хүрэнтэж байх юм.
Хардаггүй ч байж үү, ай халаг.

Итгэхгүй бол та бүхэн ч гэсэн энд дарж үзнэ үү!

Tuesday 6 February 2007

Эхнэртэй эр, нөхөргүй эмэгтэй ажилд авна.

Эхнэртэй эр, нөхөргүй эмэгтэй ажилд авна. Би хэзээ ч билээ нэгэн сонин дээрээс иймэрхүү утгатай зар уншсан юм. Бодоод байхад эмэгтэй хүний ашигт үйлийн коффицент эр нөхөргүй үедээ максимум байдаг нь үнэн ч юм шигээ. Учир нь эмэгтэй хүн нөхөрт гарсанаар гэр орон хоол унд, хүүхэд гээд бүх ажил эмэгтэйн нуруун дээр унадгыг хэн бүхэн мэднэ. Мэдээж ар гэр ажил гээд энергиэ, цаг заваа хоёр хуваахаар эмэгтэйн амжилт дундрах нь ойлгомжтой, тиймээс ч эмэгтэй эрдэмтэд бага байдаг байхаа гэж..
Эрэгтэй хүний хувьд хувцас нь цэвэрхэн индүүдлэгтэй, хоол нь ам руу нь гүйж ороод, хүүхэд нь өөрөө өсөөд байхаар сайхан хүүхэн, сайхан унаа, ажил гурваас өөр юу бодох вэ гэсэн ш дээ?! :-)

Эхлээд хүн бол дараа нь хэн бол!

Олбогоо цоортол суусан мэргэнээс
Олныг тойрсон мунхаг дээр!

Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригддаг!

"Сэтгүүлчид бол улстөрийн янхан"

"Унших нь анхны гайхамшиг
Утгыг тунгаах нь удаах гайхамшиг
Уянгад нэвтрэх нь бүхний гайхамшиг"
Гёте



Туркэд сурсанаар надаа юу наалдав, Туркэд суралцах нь

Туркэд сурсанаар надаа нэг диплом, нилээн хэдэн тун бэлэнчлэх сэтгэл наалдлаа гэж хэлэхэд бараг болно. Ядаж Туркын сэтгүүл зүй нь авах юмгүйг ч хэлэх үү. Яагаад ингэж бодох болов оо гэхээр ер нь хүн эрдмийг, сургууль соёлын ширээн дээрээс бус, оюутан сурагч байхдаа өлсөж цангасанаас, гаргасан олон шийдвэрээс, хэссэн хэдэн хотоос олдог юм шигээ.. Туркэд тэр тусмаа Стамбулд сурдаг оюутнууд хэдэн газраас авсан стипэнтээрээ болгоод байдаг болохоор сургуулийнхаа хажуугаар ажиллаж байгаа бусад оронд суралцагч оюутнууд шиг цагаа болон мөнгөө хэрхэн зөв царцуулахыг сурч чаддаггүй байх гэж боддог. Би өөрөө жаахан тааруу л даа үнэнийг хэлэхэд.

Туркэд тэр тусмаа Стамбулд сурахад зарцуулагдах мөнгөн зардал
1. 'ерөнхий сайд' мөн 'хотын захиргааны' нэрэмжит амжилттай суралцдаг, амьдарлын боломжгүй оюутнуудад өгдөг стипэнтүүд байдаг бөгөөд энэ хоёр стипэнтийг авдаг байхад хувийн зардалаар сурдаг, өөрөө байр хөлсөлдөг байхад л алзахгүй гэж мэд. Энд, улсын зардлаар сурдаг оюутнууд их байх бөгөөд тэдний хувьд сургуульдаа төлбөр төлөхгүй мөн сар бүр зуугаад долларын стипэнт улсаас авна. Энэ стипэнт нь жилийн дөрвөн ульрлаар олгогдох бөгөөд төгсөх курстээ нэгдүгээр курсээсээ хичээлтэй тохиолдод л олгогдохоо больдог гэж сонссон юм байна. Дээр нь чи улсын зардалаар сурдаг бол чамд нэгэн карт маш хямдаар өгөгх бөгөөд тус карт нь метро автобус гээд бүх тээврийн хэрэгсэлд үнэгүй зорчих карт юм.

2. Ерөнхий сайдын нэрэжит сти-д нэгдүгээр ангид байхдаа бүртгүүлдэг бөгөөд дөрвөн жилийн турш, жилийн найман сар олгогдоно. Бас зуугаад доллар. Доод курсээсээ гурван хичээлтэй тохиолдолд олгогдохоо болино.

3. Хотын захиргааны сти-н хувьд аль болох болох ар гэрийн боломж муутай оюутнуудыг хамрахыг хичээнэ. Жил бүр хичээлийн шинэ жилийн эхэн үед онлайнаар бүртгэнэ. Мэдээлэлүүд чинь өмнөх жилийнхтай зөрсөн эсвэл эцэг эхийн чинь орлогийг хангалттай хэмээн үзсэн тохиолдолд олгогдохгүй байх боломжтой байдаг. Бас найман сар олгогддог.
Дээрх гурван сти-гээс гадна элдэв буяны болон шашны байгууллагууд бас сти олгодог. Би энд дөрвөн жил сурахдаа нэгэн шашны байгууллага, хотын захиргаа болон ерөнхий сайдын нэрэмжит стипэнтүүдийг авлаа. Байр+хоол+төлбөрөө стипэнтүүдээрээ хийгээд зардал багатайгаар л сурлаа.

Friday 2 February 2007

Сүх жанжин 115 хүрлээ.

Жанжин Д. Сүхбаатарын төрсөн өдөр. Тэрбээр 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн ажээ. Харин түүний үхлийн шалтгааныг эрдэмтэд янз янзаар л тайлбарлаж ирсэн. Тэгээд ч 1923 оноос хойш Д. Сүхбаатарын намтрыг олон эрдэмтэд судалж байжээ. 1943-1983 он хүртэл түүний тухай намтар болон баримт бичгийн эмхэтгэлээс бүтсэн таван ном гаргасан байдаг аж. Ингээд МУИС-ийн түүхийн багш 3. Лонжидтой уулзсан юм.

-Жанжин Сүхбаатарын намтрыг ер нь хэдийнээс судалж эхэлсэн юм бэ. Албан намтраас нь гадна тэр бүр хүмүүсийн мэдэхгүй зүйл хэр их байдаг бол?
-Жанжин Д. Сүхбаатарын намтрыг 1923 онд таалал төгссөнийх нь дараахнаас судалж эхэлсэн байдаг. Учир нь тухайн үед Монгол ардын намын хоёрдугаар их хурлаас түүний намтрыг судлах тогтоол гаргасан байдаг юм. Тэр тогтоолд намтар судлалыг тухайн үеийн Сангийн яамны тэргүүн сайд Солийн Данзан, Сүхбаатарын хүү Галсандэндэв болон бусад хүмүүсийн оролцоотойгоор бичүүлж, олны хүртээл болго гэж заажээ. Гэвч С.Данзан багахан баримт цуглуулаад 1924 оны наймдугаар сард хэлмэгдсэн юм. Түүний эхлүүлсэн энэхүү ажлыг ‘Жамсрангийн Цэвээн болон Сүхбаатарын ах Дэндэв үргэлжлүүлж “Сүхбаатарын намтрын хураангуй”-г хийж Засгийн газарт өргөн барьсан байдаг. Гэвч тэр нь хэвлэгдээгүй. Тэр эх хувь нь одоог хүртэл МАХН-ын төв архивт хадгалагдаж байгаа.
-Маргааш Д.Сүхбаатарын төрсөн өдөр. Өмнө нь энэ өдрийг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан юм бол?
-Энэ жил Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ой тохиож байна. Өмнө нь, ер нь түүний төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байсангүй. Харин таалал төгссөн өдөр буюу хоёрдугаар сарын 20-ний өдрөөр тухайн үеийн төвийн сонин буюу “Үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Залуучуудын сонин”-д дурсамж өгүүлэл, сурталчилгааны нийтлэлийг хэвлүүлдэг байсан. 1942 онд таалал төгссөний 20 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч Ш. Нацагдорж анх удаа намтрыг нь хэвлүүлсэн юм. Үүнээс өмнө 1921 онд маршал Чойбалсан ” Ардын Хатанбаатар Магсаржав” гэдэг бүтээлдээ Д.Сүхбаатарын тухай оруулан нийтийн хүртээл болгосон байсан. 1942 онд хэвлэгдсэн намтар 1983 он хүртэл дөрвөн удаа шинэчлэгдэн, засварлагдан гарсан юм. Одоогоор бид нийтийн хүртээл болоогүй нэлээд хэдэн баримт, сурвалжийг өргөн олонд толилуулаад байгаа. Түүнчлэн жанжны гавьяа зүтгэлийг жинхэнэ бодитоор гаргаж тавихыг хичээж байна. 1990 оноос өмнө бол нэг үзэл сурталд бүхнийг захируулж байсан. Тиймээс Д.Сүхбаатарыг Монголын цорын ганц удирдагч суут хүн байсан гэж дүгнэдэг байлаа. Түүхийн бүхий л дэвшилтэт шинэ сэргэг бүхнийг түүний гавьяа байсан мэтээр хэтрүүлэн сурталчилж, үнэн байдлыг гуйвуулж байсныг 1990 оноос хойшхи түүхчид тодорхой гаргаж тавьсан байгаа. Д.Сүхбаатар бол хэзээ ч Монголын төр, Засгийн газрыг тэргүүлж байсангүй. Харин шинэ Монгол Улсын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар 1922 оны эцэс хүртэл ажиллаж байсан. Харин 1990 оноос өмнө түүнийг Монголын нам, төрийн удирдагч байсан мэтээр хэтрүүлэн үнэлж дүгнэж байсан юм билээ.
-Та түрүүнд намтар судлалд нь байгаагүй шинэ сонин баримт бий гэсэн. Ер нь Сүхбаатар Ленинтэй уулзаагүй гэсэн яриа ч сонсогдож байдаг?
-1921 оны 11 дүгээр сарын тавны өдөр Монгол, Зөвлөлтийн найрамдлын хэлэлцээрт Москва хотноо гарын үсэг зурсан байдаг. Тэнд Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Сангийн яамны сайд С.Данзан, төлөөлөгчдийн гишүүн Ц.Ширнэндамдин, Б.Цэрэндорж, Д.Сүхбаатар нар Ленинтэй уулзсан нь хөдлөшгүй баримтаар батлагдсан. Түүнчлэн шинэ нотлогдсон баримтаас сонирхуулахад, жанжин маань их өртэй хүн байсан юм билээ. Өөрөө ч их ядуу хүн байж. Харин Данзан, Шагдаржав нар баян байсан юм билээ. Тэрбээр монгол болон хятад хүмүүст, албан байгууллагуудад олон лан мөнгөний өртэй байжээ. Түүнийг таалал болсны дараагаар тэр их өрийг нь манай төр, засгаас төлсөн байдаг. Тэгэхдээ хувь хүмүүсийнх нь өрийг төлөөд албан байгууллагад тавьсан өрийг нь хэрэгсэхгүй болгосон юм билээ.
-Д.Сүхбаатарын талбайн хөшөөний хойд талд Чингисийн хөшөөг босгосон. Энэ хоёр хөшөөг ингэж зэрэгцүүлэх шаардлага байна уу?
-Саяхан Үндсэн хууль батлагдсаны өдрөөр төр, засгийн тэргүүнүүд цэцэг өргөх ёслол үйлдэж байсан.
Тэр үеэр эхлээд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байна билээ. Нэгэнт босгосон болохоор байж л байг. Тэр хөшөөг 1946 онд босгосон юм. Гэхдээ тэр хөшөөнд бичээстэй үг нь Чойбалсаны бичүүлсэн үг болохоос Д.Сүхбаатарын өөрийнх нь хэлсэн үг биш юм шүү дээ.

Ж.Батцэрэн


http://www.sonin.mn-с авав.

Туркууд хувьсгал хийёэн Ататурк гэгчээ үнэхээр хүндлэн биширч, хана таазаа түүний зургаар чимэж, хувьслын түүх хэмээх хичээлиййг 10н жил сурдаг нь тус хүнийг хүндлэж хайрлаж буйн илэрхийлэл болов уу. Гайхалтай. Манайхан л болсон хойноо хойноос нь муу ярьж байгаа биз гэж бодсон чинь хөшөөг нь нураах дээрээ тулжээ, ай хөөрхий.

Хэдэн шүднүүд маань шүдний өвчин болж байнаа.

Зун амарч байхад нэг шүдний маань пломбо нь уначихсан юм. Өвдөж энэ тэр болохгүй болохоор нь эмнэлэг домнологоор явалгүй өнөөг хүрсэн юм. Гэтэл өнгөрдөг хоёр дахь өдөр бохь жалирлаж байтал дахиад нэг пломбо унаад ирлээ, эмч, домчоор явалгүй горьгүй гээд эмнэлэг зүглэлээ. Бүртгүүлээд, үзүүлээд, хэдэн рентген авхуулчихаад хүлээж байтал шүдний эмч "лантуудаад" авах нь тэр. Янзалах шүдний тоо нийт 9 гэнэ, ухаан алдаж уналаа, ядаж байхад өрөмдүүлэх дургүйг ч хэлэх үү.
Яагаад ийм олон шүд янзлуулалгүй горьгүйтчихэв ээ гэвэл, 5-10н жилийн өмнө зовж байж тавиулсан пломбонуудыг солих гэнэ. Яах нь вэ эмч хүүхээ, унасан хоёр пломбыг л өрөмдөлгүйхэн дүүргээд өгөөч л гэмээр санагдлаа.
Нээрээ эмч нь миний Монголд хийлгэсэн пломбонуудыг хаана хийлгэсэн юм бэ? Жинхэнэ пломбо уу гээд байхаар нь Монголд хийлгэсэнээ хэлээгүй ээ :-) Монгол л хоцрогдцон, муу, муухай юм байна гэж бодвол яах юм бэ?

Хальт сэдвээсээ хазайгаад муу муухай юм хийдэг хүмүүс Монгол гэдгээ нуух хэрэгтэй гэж боддогоо цухуйлгачихая! Яагаад ийм бодлотой болсон бэ гэхээр манай нэгэн найз Азиас Европ руу усан онгоцоор явж байгаад нэг залуутай танилцаад Монгол гэдгээ хэлсэн чинь аймар олзуурхан нэгэн хүүхний утасны номер өгөөд "Энэ хүүхэнг Х гэдэг бас Монгол. Холбоо бариарай, харамсахгүй шүү" гэсэн юм гэнэ билээ.
Өөр олон жишээ бий ч энэ тухай дараа яръя.

Энд анх ирээд сургуульдаа очоод хүүхдүүдтэй танилцангуут "Яагаад наашаа ирж сурахаар болов, танай тэнд дээд сургууль байдаггүй юм уу?" гэж асуудаг байлаа. Өөдөөс нь нэг Монгол оюутаны "Оноо маань тэндхийн дээд сургуульд хүрээгүй юмаа" гэж хариулахаар үнэн бахтай байдаг байж билээ. Одоо ч ойроос, холоос бараг бүгд таньдаг болохоор тэгж асуух "тэнэг" гарахгүй юм даа. 2 дугаар курст байхад "Улс төрийн түүх" хичээл дээр "Монголчууд их хувьрамтгай лал, христ, бөө гээд бараг бүх шашинг гүйцээсэн, одоо бараг 100% христ, яагаад христ болцгоосон бэ гэхээр христийнхэний шашнаа рекламдсанаас гэнэ, үнэгүй хэлний компиютерын сургалт явуулаад, үнэгүй үс засаад байснаас" гэхээр нь ширээгээ нүдэж босоод "Монголчууд бөө байж байгаад буддист болсон нь үнээн гэхдээ хэзээ ч лал байгаагүй, түүхэнд лал болсон нь энэ хавиар шигэсэн гэсэн. Одоо 100% христ биш 70-80% нь буддист хэвээрээ" хэмээснээс хойш хүүхдүүд зай барьдаг болсон шиг санагддаг.

Эргээд шүдээ яривал маргааш шалгалтныхаа дараа янзлуулж эхэлнэ яанаа. Эцэст нь пломбыг 3-5н жилд нэг удаа солиулж байх хэрэгтэй байдаг гэнэ шүү!

Thursday 1 February 2007

Цаг агаар "өлсөгөж, цангааж" алахнээ.

2080 оныг хүртэл глобал дулааралтаас болон 200-600н сая хүн өлсөж, 1,1-3,2 тэрбум хүн цэвэр усны дутагдалтай нүүрлэх гэнэ. Дээрх тоо баримт нь өчигдөр Парист эхэлсэн, дөрвөн хоногийн турш үргэлжилэх "Дэлхий дээрх цаг агаарын өөрчлөлт" нэртэй уулзалт хурлын гаргасан дүгнэлт юм. Тус хуралд 130аад улсыг төлөөлсөн 500н эрдэмтэний оролцож байгаа юм байна. "Глобал дулааралд" хүргэж буй гол буруутан нь "хүмүүс" бид юм байна. Тэдний үзэж буйгаар энэ зуунд цаг агаар 2-4.5н хэмээр дулаарна гэнэ. Энэ нь 2100 он гэхэд далайн төвшин 40-80 сантиметрээр нэмэгдэж Венец, Лондон зэрэг хотууд усанд автан, Грөнланд арал дээрх мөс хайлна гэсэн үг гэнэ. Зуун жилд агаар дахь карбондиоксит зууний 44н хувиар нэмэгдэнэ. Ээ нь агаар бохирдож, озоны давхарга нэмэгрэнэ гэсэн үг.
Лө Мондэ сонинд бичсэнээр яг одооноос эхлэн дэлхий эхээ бохирлуулахаа больсон ч хамгийн багадаа гурван градус дулааран, цас мөс хайлж, цас "музейд тавигдах" болно гэнэ. Хөөрхий муу халуун орныхон, хөөрхий муу үр ач нар маань цас үзэж, мөс долоон хэлээ наалдуулж, цана яаргаар гулгахгүй нь дээ..

Хөгшин Европ тамхиниы эсрэг


Ирланд улсын дараагаар өнөөдрөөс эхлэн Франц улс ч гэсэн бүх төрлийн хаалттай меканд тамхи татахыг хориглосон байна. 3н хүний нэг нь тамхи татдаг тус улс бараг булан тохой бүрдээ анхааруулага хадсан байна. Хуулийг биелүүлээгүй тохиолдол 100н еврогоор торгох гэнэ шүү! Англи улс ирах долоон сарын нэгнээс тус хуулийг дагах гэнэ.

Европын холбооны комиссийн эрүүл мэндийг хамгаалах төлөөлөгч Маркус Киприанугийн хэлж байгаагаар бар, ресторан зэрэг хаалттай меканд тамхи татaхыг хориглосоноор айж байсанчлан орлого багасаж эдийн засгийн хямралд ороогүй бөгөөд зарим улсад (Европод 4н улс тас хориглосон, бусад ихэнх улсад тамхи татахад зориулан тусгай өрөөнүүд гаргасан байна) идэж уух хэрэгцээ өссөн үзүүлэлт байгаа аж.

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчиний улмаас 7н секунд тутамд нэг хүн буюу жилд таван сая хүн нас барж байна. Тамхичидын 50% нь тамхины үүдсэн өвчиний улмаас нас бардаг байна.