Tuesday 6 February 2007

Туркэд сурсанаар надаа юу наалдав, Туркэд суралцах нь

Туркэд сурсанаар надаа нэг диплом, нилээн хэдэн тун бэлэнчлэх сэтгэл наалдлаа гэж хэлэхэд бараг болно. Ядаж Туркын сэтгүүл зүй нь авах юмгүйг ч хэлэх үү. Яагаад ингэж бодох болов оо гэхээр ер нь хүн эрдмийг, сургууль соёлын ширээн дээрээс бус, оюутан сурагч байхдаа өлсөж цангасанаас, гаргасан олон шийдвэрээс, хэссэн хэдэн хотоос олдог юм шигээ.. Туркэд тэр тусмаа Стамбулд сурдаг оюутнууд хэдэн газраас авсан стипэнтээрээ болгоод байдаг болохоор сургуулийнхаа хажуугаар ажиллаж байгаа бусад оронд суралцагч оюутнууд шиг цагаа болон мөнгөө хэрхэн зөв царцуулахыг сурч чаддаггүй байх гэж боддог. Би өөрөө жаахан тааруу л даа үнэнийг хэлэхэд.

Туркэд тэр тусмаа Стамбулд сурахад зарцуулагдах мөнгөн зардал
1. 'ерөнхий сайд' мөн 'хотын захиргааны' нэрэмжит амжилттай суралцдаг, амьдарлын боломжгүй оюутнуудад өгдөг стипэнтүүд байдаг бөгөөд энэ хоёр стипэнтийг авдаг байхад хувийн зардалаар сурдаг, өөрөө байр хөлсөлдөг байхад л алзахгүй гэж мэд. Энд, улсын зардлаар сурдаг оюутнууд их байх бөгөөд тэдний хувьд сургуульдаа төлбөр төлөхгүй мөн сар бүр зуугаад долларын стипэнт улсаас авна. Энэ стипэнт нь жилийн дөрвөн ульрлаар олгогдох бөгөөд төгсөх курстээ нэгдүгээр курсээсээ хичээлтэй тохиолдод л олгогдохоо больдог гэж сонссон юм байна. Дээр нь чи улсын зардалаар сурдаг бол чамд нэгэн карт маш хямдаар өгөгх бөгөөд тус карт нь метро автобус гээд бүх тээврийн хэрэгсэлд үнэгүй зорчих карт юм.

2. Ерөнхий сайдын нэрэжит сти-д нэгдүгээр ангид байхдаа бүртгүүлдэг бөгөөд дөрвөн жилийн турш, жилийн найман сар олгогдоно. Бас зуугаад доллар. Доод курсээсээ гурван хичээлтэй тохиолдолд олгогдохоо болино.

3. Хотын захиргааны сти-н хувьд аль болох болох ар гэрийн боломж муутай оюутнуудыг хамрахыг хичээнэ. Жил бүр хичээлийн шинэ жилийн эхэн үед онлайнаар бүртгэнэ. Мэдээлэлүүд чинь өмнөх жилийнхтай зөрсөн эсвэл эцэг эхийн чинь орлогийг хангалттай хэмээн үзсэн тохиолдолд олгогдохгүй байх боломжтой байдаг. Бас найман сар олгогддог.
Дээрх гурван сти-гээс гадна элдэв буяны болон шашны байгууллагууд бас сти олгодог. Би энд дөрвөн жил сурахдаа нэгэн шашны байгууллага, хотын захиргаа болон ерөнхий сайдын нэрэмжит стипэнтүүдийг авлаа. Байр+хоол+төлбөрөө стипэнтүүдээрээ хийгээд зардал багатайгаар л сурлаа.

8 comments:

Номинговь said...

2006 onii 12 sard bichsen bolon end bichsenees harahad turked sursandaa tiim setgel hangaluun bish bgam bna gej oiloo. chamtai sanal neg bna, hun erdmiig surguuliin shireenees bus oor busad amidraliin hicheelees surdag gedegt. turked sursanaaraa bi amidrald iluu sain suraltssan gej boddog. yalanguya sanhuu mongonii asuudlaa yaj zohitsuulah talaar. chamaas shal esregeeree yu. yagaad gevel oroh mongo ni todorhoi,zarah mongo ni todorhoi. hun orj bgaa mongonii hemjeegeer l zarlaga gargana. tiim hetsuu bus. turked yanz buriin yuman deer guriigeed sursan bolhoor odoo oor gazar amidraliig busad humuusees hamaagui ooroor harj, hamaagui deereer huleej avaad yavj bgaagaar iluutei.

ps: bi gej haayadaa neg orj chinii huuchin bichleguudiig uhaj unshdag ajiltai yu :)) yah ve dee neg dor ni unshih zav garahgui yum bn shd. btw, you are doing good job with your bloggin, i like your posts. keep going!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ, миний хувьд хэдэн тэтгэлэгээрээ болгоод байдаг байсан болохоор цагийн ажил энэ тэр хийх шаардлагагүй тиймдээ ч бэлэнчилэх сэтгэлгээтэй болсон гэж боддог (өөрийгөө). Өөр сургалтын төлбөрөө олох гэж ажиллах шаардлагатай улсад сурсан бол илүү өөрийгөө дайчлах байсан юм болув уу. Миний анзаарсанаар улсын зардалаар сурж буй ихэнх оюутнууд бүр долоон дор оо :) 8 жилд л төгсөж байвал яахав гэсэн бодолтой байдаг юм шиг сангддаг. Зарим нэг толгойтой хүүхдүүд ирээд "зэвэрч" байгааг харахаар бүр сэтгэл дундраад байдгын....

Бичлэгүүд маань таалагдаж байвал яамай даа. Та нээрээ дундын блог дээрээ гоё жор оруулаад байсан яагаад завсарлачихав, devamini bekliyorum шүү :))

Номинговь said...

Hehe bi ter neg ulsiin zardalaar ireed 8n jil surdag humuusiin neg bolj bgaa daa :) Medeej hun bolgon ooriin gesen hicheelee surdag bh, etsest ni muu hicheel gej bdaggui bolhoor...

Hoolnii blog deeree bichij bna gej bodood bga. Jor bolon zav olj l bval :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Та double хийгээ биз дээ. Тэгээд ч 8 жил хүрээгүй гэж санагдаад байна. Та миний идеал ш тээ :)

Блогт бичнэ гэдэг чинь good to hear, хараад л хүлээгээд л сууж байя..

Номинговь said...

Yeah maybe not yet 8 years. Hoyulaa hoorhon yum doo, neg negniigee hoorogdood suuj bdag hehe

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэн нэгэн намайг (таныг) motive etmeli биз дээ :)

Narushka said...

sain uu? ooriin chini blog ih taalagdlaa. bi bas blog neesiimaa. tegsen chini setgeld neg l hurehgui bna. yamar ch bsan goy blogtoi yum bna. bi bas setguulch uhaantai. uhaantai gdg maani ch uchirtai. say hawar togsson ch ajillaagui bna. eej bolood oo. odoo haaya haramsdag l yum. gehdee tom bolj bgaa huugee harahaar saihan bdag yum. tegd neeree blogoo yaj iim goy bolgoh we?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Блогийг маань таалан уншсанд талархлаа. Блогоор чинь орлоо, блогоо нээгээд удаагүй юм байна шүү дээ, цаг заваараа, завсардуулахгүй хөтлөөд байхаар яваандаа блогтоо "хайртай" болж эхлэнэ ээ. За амжилт :)