Monday 30 June 2008

Гар дээрх цэгүүд...

Thursday 26 June 2008

Хөлний улан дахь цэгүүд..

Saturday 14 June 2008

Donate now




edurelief.org

Чийгшүүлэгч маск- авакадо





Тал авакадог арилган бяцлаад тал амны халбага зөгийн балтай холин нийцүүлээд нүүрэндээ түрхэн (нүд, амны орчимд түрхэж болохгүй) 20 минут хүлээсэний эцэст нүүрээ бүлээн усаар угаана.

Friday 6 June 2008

Гар дээрх амьтаны хүрээлэн


Guido Daniele-н гаран дээр бүтээсэн гайхамшиг.





















































Thursday 5 June 2008

Хүний амьдарлын туршид учирх гурван дарамт

Насан багын дарамт
Хань нөхөрийн дарамт
Насны дарамт

Веганизм, Вежетеранизм хоёрын ялгаа


Веганизм нь бүх төрлийн амьтаныг хооллолт, хувцаслалт болон бусад төрлийн зорилгоор ашиглахын эсрэг философ, амьдрах ухаан юм. Веганууд бүх төрлийн амьтаны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйг хичээдэг. Үүнд зөгийн бал, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс гадна өд, ноос ноолуур, торго хүртэл ордог.

Вежетерианизм нь орцондоо улаан, цагаан мах хэрэглэдэггүй хоолны дэглэм юм.

Хамгийн сайхан охид хаана амьдардаг вэ?


Аялал жуулчилалын сайт "Travel Digest", дэлхий дээрх хамгийн сайхан охидын амьдардаг хотуудыг тодорхойлсон байна. Дэлхийг тойрон сайхан охидын аянд гарсан тус сайтын сэтгүүлчидын үзэж байгаагаар өмнө нь хэд хэдэн удаа жагсаалтыг тэргүүлж байсан Москвагийн охид, өнгөрсөн жил гурав энэ жил зургаа дугаарт бичигдсэн учир нь бургертэй танилцсантай холбоотой гэнэ.

Top-10 сайхан охидтой хот:

1. Стокхолм (Швед)
2. Копенхаг (Даньмарк)
3. Буэно Аэрос (Аргантин)
4. Варна (Болгар)
5. Лос Анжелес (Америк)
6. Moскова (Орос)
7. Каракас (Венесуэл)
8. Монтреал (Канад)
9. Тел Авив (Израйл)
10. Амстердам (Голланд)

Эх сурвалж Энд

Wednesday 4 June 2008

Үлийн цагаан гуай, Та сайхан мэдээрэй!!

Монголд маань үлийн цагаан ихдээд гэж бишгүй л сонслоо. Өнөөдөр нетээр хэсч яваад нэг ийм мэдээтэй таарлаа. Их таалагдлаа. Багадаа би бас үлийн цагаан хөөж яваад унаж өвдөгөө айтавар шалбалж байж билээ. Одоо нэг их том сорви байдаг юм. Чамайг даа! :)

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Намшир үлийн цагаан оготноос салах үр дүнтэй бөгөөд шинэлэг аргaa бидэнтэй хуваалцлаа.

Үнэхээр амархан, үлийн цагааны гүйдэг зам дээр, яг жим дээр нь шүү, нүх ухаад хуванцар сав булчихдаг гэнэ. Хоёр литр хүртэл багтаамжтай ундаа, усны гээд хог болон хөглөрч хэвтдэг хуванцар савны дээд хэсгийг тайраад л шигтгэчихэд гүйцээ. Нэг ёсоор хавх тавьж байгаа хэрэг гэнэ. "Үлийн цагаан оготно мулгуудуу амьтан. Яг л нэг жимээрээ гүйнэ. Гүйж яваад ухаж суулгасан саванд уначихаж байгаа юм. Ингэж бид 500 га газрын бэлчээрээ энэ амьтнаас хамгаалж чадсан" гэж Б.Намшир гуай өгүүлж байна. Түүний хэлэхээр, сав нь дүүрээд ирэхээр тэнд өеөдсөн хулганаар явуулын шувуу хооллоод байдаг аж. Ямар ч мөнгө, цаг зав зарахгүйгээр бэлчээрийг хамгаалах маш энгийн арга байгаа биз. Говь-Алтайнхны өөр нэг туршлага бол үлийн цагаан оготнын нүх рүү ус цутгах юм байна. Энгийн нүх рүү гурав, ичээ рүү нь арав хүртэл литр ус цутгахад хангалтттай ажээ. Түүнчлэн царцаа устгах энгийн хэрнээ хүн санахааргүй аргыг ч тэрээр бидэнд хэлсэн. Та хонинд явахдаа, аргал түлш түүхдээ зүгээр л байгалийн чулуу хоёр, гурав давхарлаад тавиад байх хэрэгтэй юм байна. Учир нь царцаа сүүдэрсэг амьтан юм байна. Мөнөөх давхарлаж тавьсан чулууны сүүдэрт хоргодож байх зуурт шувууд тэднээр дуртайяа зоог барьдаг ажээ.

Эх сурвалж www.mongolfarmer.mn