Thursday 25 September 2008

DHL реклам


Wednesday 24 September 2008


McAfee, энэ жил 2 дахь удаагаа бэлтгэсэн "хамгийн аюултай одод"-ын жагсаалтыг Брад Питт тэргүүлсэн байна.

Тэдний үзэж буйгаар Брад Питттэй холбоотой хайлт хийсэн таван интернет хэрэглэгчээс нэг нь элдэв "болдоггүй" сайт рүү чиглүүлэгддэг бөгөөд тухайн хэрэглэгч энэ төрлийн сайтаас вирус олох магадлал нь 18 хувь гэнэ. Брад Питтын зурагтай wallpaper хайж буй тохиолдолд компьютер-ээ вирустүүлэх магадлал бүр 50 хувид хүрдэг гэнэ шүү, болгоомжлоорой.

Хоёр дугаарт Beyonce жагссан аж. Түүний дууг утас руугаа буулгахыг хүсэгчид хувийн мэдээлэл нь хулгайлагдах аюултай учирч магадгүй гэнэ.

Сибер ертөнцөд аюул учируулж чадахуйц бусад алдартангууд Heidi Montag, Mariah Carey, Jessica Alba, Lindsay Lohan, Cameron Diaz, George Clooney мөн Angelina Jolie нар аж.

Monday 22 September 2008

Team viewer


Ойрын үед Team viewer хэмээх энэхүү программыг татаж авч суулгачихаад орой бүр ээжийн ком-р зочилон цэвэрлэгээ мэвэрлэгээ хийн, ганц нэг програм, тоглоом суулгаж өгсөн шиг их пээдгэр байна аа. Дээрх програм нь үнэгүй бөгөөд хэрэглэхэд бас их хялбар юм билээ. Холбогдох 2 компьютерт хоёуланд нь дээрх програмыг суулгахад компьютер бүрд нэг нэг ID өгөх бөгөөд, холбогдох компьютерийнхээ ID-г хоосон цонхонд бичээд connect to partner товчыг дарахад password асууна. Холбогдогч компьютер дээр гарсан password-ыг гарч ирсэн цонхон дээр шивсэнээр жижигхэн дэлгэцэн дээр холбогдогчийн тань дэлгэц гарч ирнэ. За тэгээд сайхан зугаалаарай.

Юу болоод байна аа?

Ойрд их сонин нүүб байна аа. Яасан гэхээр

1. Хэд хоногийн өмнө ээжийнхээ ком дээр тоглоом суулгаж өгдөг баатар захиалгат tumblebugs (Зуматай төстэй өнгө нийлүүлж дэлбэлдэг) тоглоомны crack-г хайлж олоод буулгалаа. Тэгсэн байхгүй вирус буулгачихаж. Хөөрхий Цогоо 2 орой курсээ тарж ирчихээд уйгагүй устгасаны эцэст арай гэж нэг юм вируснээс салав.

2. Уржигдар шөнө унтаад өчигдөр өглөө сэрсэн байхгүй ханиад хүрээстэй.

3. Цогоо desktop-оо цэвэрлэж, формат зормат хийж байхад нь залгуурыг нь хөдөлгөчихлөө. Комны дэлгэц харлаастай. Асаасан байдагүй, дүрс алга. Цогоо байхгүй байсан бол дэлгэцийг нь хэд хэд цохиод авмаар л байлаа. Унтраагаад дахиад асаасанд keyboard, mouse-aa хардаггүй. Mainboard нь шатчихсан юм болуу гэж байтал hard нь ч юм шиг нэг л бишээ. CPU-гээ гаргаад, сэнснийхээ доор термал гел багахан асгаад буцаагаад эвлүллээ. Би гэж хүн гимшээстэй, газар ширтээстэй.. Хэсэг оролдсоны эцэст Цогоо Монгол аргаар үзнээ гэж байх юм. Монгол арга нь залгуураар нь салгаад хэсэг хүлээж цэнэг мэнэг нь гарсаны дараа асаах гэнэ. Ашгүй хэсэг хүлээж, хоол ундаа идчихээд ирж асаасанд хүн шиг ажилаж байна аа, бурхан минь гэж:)

4. Өчигдөр ээж ком-доо код хийлгэмээр байна гэж байхын. Би баатар болох санаатай team viewer (үнэгүй, 2 ком-г холын зайнаас холбодог програм) хэрэглэн ээжийн ком руу ороод ээжийн мартхааргүй код хийгээд гарлаа. 5 минут болов уу үгүй юу, утас дуугараастай. Ээж ком-оо асааж болохгүй байнаа, чи нэг хараадхаач гэхээр нь харсанд амархан драйвер дээр крилл үсэг ашиглан кодлосон байдаг юм байгаа биз дээ. Мэдээж ээжийн ком дээр крилл драйвер энэ тэр байхгүй болохоор яах ч арга байдаггүй. Өнөө орой Цогоо CD энэ тэр олж ирээд янзлах юм гэсэн. Миний буруугаас болоод хэд хоног нет ороогүй ээж ч намайг дахиж ком-оороо хэсүүлэхгүй байх даа, за яахав.

ftunnel


Ftunnel.com гэж нэг lifesaver байна аа. Туркэд youtube-г Ататурк-г (хувьсгал хийсэн баатар нь,бүх албан контор, сургууль, цэцэрлгийн анги бүрт зургийг нь өлгөсөн байна. Монголын Сүхбаатар юмуу даа..) нь доромжилсон видео агуулсан шалтгаанаар хориглоод бараг 6 сар боллоо. Ганц youtube-г ч биш бас бус crack энэ тэр татдаг зарим нэг сайтуудыг хориглосон гэжуугаа. За тэгээд таны суудаг улс бас Турк шиг асуудалтай бол над шиг ftunnel-дээд байж дээ.

Friday 19 September 2008

Ертенцийн гурван даардаггvй
Ууланд тєрсєн бvргэд даардаггvй
Усанд тєрсен загас даардаггvй
Урцанд терсен уйгур даардаггvй

Ертенцийн гурван бага
Євс ургасан нуур бага
Эрээгvй эхнэр бага
Ахлагчгvй албат бага

Ертенцийн гурван бах

Азрага унасан хvн едрийн бах
Эмээл авсан хvн сарын бах
Эхнэр авсан хvн жилийн бах

Ертенцийн гурван бардаг

Зуудаг нохой шvдээ бардаг
Зусарч хvн vнээ бардаг
3уйрган хvн зулгаа бардаг

Ертенцийн гурван бээрэг
Үүрээ засдаггvй шувуу бээрэг
Євлее мартсан аж ахуй бээрэг
Єтег бууцгvй мал бээрэг

Ертенцийн гурван олдоход буг
Харамч эм гэрийн буг
Хавтгай тvлээ галын буг
Хагсан ховоо худгийн буг

Ертенцийн гурван давхрагатай

Єндєр тэнгэр үүлэн давхрагатай
Євсєн дэлхий цасан давхрагатай
Єрген далай месен давхрагатай

Ертенцийн гурван дєт

Сарны гэрэлд нар дєт
Насны туршид хань дет
Ноёны хэрэгт боол дєт


Ертенцийн гурван гашуун

Нуурын давс нэг гашуун
Уулын сармис нэг гашуун
Далайн ус нэг гашуун

Ертенцийн гурван гэмшил
Нумгvй явбал ан дээр гэмшил
Номгvй лам хурал дээр гэмшил
Vйлгvй хvvхэн егсен газарт гэмшил

Ертенцийн гурван гvн
Их далайн ёроол гvн
Эрдэмтэй хvний санаа гvн
Энх терийн бодлого гvн

Ертенцийн гурван зовдог
Vхэр туусан хvн хvрэн хvртлээ зовдог
Vр муут хvн vхэн vхтэлээ зовдог
Vндэс муут мод унан унатлаа зовдог

Ертенцийн гурван муруй

Урсгал ус нэг муруй
Ургаа мод нэг муруй
Урт зам нэг муруй

Ертенцийн гурван олоход бэрх
Сорвойсог эвэртэй туулай олоход бэрх
Согсойсон vстэй мэлхий олоход бэрх
Сайн санаатай нєхер олоход бэрх

Ертенцийн гурван галзуу

Євсєнд орсон тvймэр нэг галзуу
Эмээлээ хєглvvлсэн морь нэг галзуу
Эргээ хальсан ус нэг галзуу

Ертенцийн гурван гадна
Харьд очдогоороо хvvхэн гадна
Хал vздэгээрээ гар гална
Хар нvднээс хемсег гадна

Ертенцийн гурван эх
Амьтны эх-загас
Идээний эх-цай
Эдийн эх-хадаг
Гэрийн эх-урц

Ертенцийн гурван дунд

Сал, онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

Ертєнцийн гурав-Өнгө

Ертєнцийн гурван цагаан юу вэ?
Єсєхєд шvд нэг цагаан
Єтлєхєд vс нэг цагаан
Vхсэн хойно яс нэг цагаан

Ертєнцийн гурван ногоон юу вэ?

Усанд замаг нэг ногоон
Хаданд хєгц нэг ногоон
Дэлхийд ногоо нэг ногоон

Хад нь хар ч хаг нь ногоон
Элэг нь хар ч цєс нь ногоон
Ус нь хар ч замаг нь ногоон

Хаданд хєгц ногоон
Шvдэнд номин ногоон
Усанд замаг ногоон

Тагт ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Ертєнцийн гурван шар юу вэ?

Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Шаагьж хурдаг шашин нэг шар
Шарлаж харагддаг алт нэг шар
Огторгvйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг дэлхий нэг шар

Ертєнцийн гурван улаан юу вэ?

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жартгай хvний нvд нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан
Жаварт гvйсэн vнэг нэг улаан
Зуудаг нохойн жавьж нэг улаан

Алсан малын цус нэг улаан
Алаач хvний ганзага нэг улаан
Хадтай газрын vнэг нэг улаан

Ертєнцийн гурван хєх юу вэ?
Уудам дэлхийн тэнгэр нэг хєх
Унтрах галын дєл нэг хєх
Урсах голын ус нэг хєх

Ертєнцийн гурван хар юу вэ?

Цасанд мєр нэг хар
Цаасанд бичиг нэг хар
Зарганд vг нэг хар

Дэнгvй байшин нэг хар
Дэвvvргvй будаа нэг хар
Сvvгvй цай нэг хар

Тостойгоос тогоо нэг хар
Билэгтэйгээс бэх нэг хар
Амттайгаас архи нэг хар

Thursday 18 September 2008

Форм

Саяхан Микагийн блог дээр "Хувцастай хувцасгүй сурагчид" нэрийн дор форм хэрэгтэй, яагаад гэсэн асуудлаар хэлэлцээ болжээ. Саяхан уншсан сонин дээр Туркын Боловсролын яам нь хүүхдийн биед эвтэйхэн формны загвар гаргасаныг уншлаа. Мэдээж шууд зургийг тайрч аваад сканнердаад доор тавилаа. Харахнээ нээрээ биед эвтэйхэн дэг ээ.

Энд бүх бага, дунд, ахлах сургуулиудадын сурагчид форм өмсөх ёстой байдаг бөгөөд бага ангийнханых нь форм ер нь бидний багадаа өмсдөг байсан формтой парчикгүй л болохоос их төстэй юм шиг санагддаг. Бага, дунд ахлах ангийн сурагчидад өөр өөр загвартай өвөл зуны гээд форм байдаг юм билээ. Дунд ахлах ангийн охидод бас өмд, юпка гэсэн сонголт байдаг шиг юм билээ.

Форм хэрэгтэй юу гэхээр миний бодлоор хэрэгтэй. Яагаад вэ гэвэл форм нийгмийн давхрагийн ялгааг багасгах чадалтай гэж би хувьдаа боддог. Турк сургуульд ороод анхны жилдээ (1999 онд) 60.000₮-өөр (сайн санахгүй байна) худалдаж авсан формоо (юпка, пиджакны хослол) 4 жил өмссөн гэж бодохоор сайн хөрөнгө оруулалт байгаа биз форм гэдэг:) Хамгийн гол нь сургуульд маань сурдаг засаг даргийн ч бай ажилчин ангийн ч бай хүүхдүүдтэй ижил давхаргийх юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан нь сайшаалтай.

Сэтгэгдэлүүдийг уншихнээ зарим нь би хуучин хувцас өмсөөд, олон жил нэг цүнхээ бариад муудсангүй гэх хандлага байсан, тиймэрхүү сэтгэгдэл үлдээсэн хүмүүсээс та ээж аавыгаа хоцрогдсон юмаа яриад гэж нэг удаа ч атугай бодож байсан уу? гэж асуумаар байна. Таны үр хүүхэддээ тэгж хэлэх чинь үр хүүхдэд чинь тийм л бодол төрүүлэх болно шүү гэдгийг бас нэммээр байна.




Одооны форм

Бага ангийнхан нь нэг иймэрхүү загвартай формтой.


Дунд сургуулийнханы форм

Wednesday 17 September 2008

Лондон 2012



Бээжингийн олимп гэснээс Англи улс 2012 онд Лондонд болох олимпд болох дээрх логог Wolff Olins агентлагаар 400.000 паундаар хийлгэсэн байна. БиБиСи телевизийн сайтад лого танилцуулсан мэдээний доор голсон өөлсөн иргэд 3200 гаран сэтгэгдэл бичсэн, 25.000 гарын үсэг цугларсан байна.
Бүр дэлхий иргэдийн санал болгосон, бэлтгэж явуулсан 650 шахам лого бүхий сайт ажиллуулж байна лээ. Хүсвэл орж сонирхоод, өөрийн логоны загвараа бас явуулж болох юм билээ.
Энэ Лондонгийн Олимпийн албан ёсны сайт нь.

Сонин санагдсан зарим нэг логог зохиогчдын нэрстэй орууллаа.

Mircea Ostoia
Focsani, Romania


Richard


Angus Walker: "Dear BBC, I knocked up this running figure in 10 minutes in my lunch hour. Please may I have my £400,000."


Jethro Offemaria, Welwyn Garden City: "My ideal logo would feature Big Ben, River Thames, St Paul's and the Olympic Flame."


Jason Salt: "The colours of 2012 represent the UK. England - red, Scotland - blue, Wales - green, N Ireland - gold. The flame represents the Thames and the human spirit."




Nerijus Valancauskas: "This is my version of 2012 London Olympic Games logo."

Бээжингийн олимпийн лого

Бас л хөөрхөн сэтгэж шүү. Яг л байгаа биз дээ :).




Лайтай гутал, лайтай реклам





Зүрхэндээ хайртай бол...



Ханасан тос (Saturated fat) нь цусан дахь холестролын хэмжээг өсгөдөг бөгөөд цусан дахь холестролын хэмжээ их байх тусам зурхний шигдээс болох магадлал өсдөг байна. Ханасан тос нь ихэнхдээ амьтаны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд байдаг бөгөөд кокос (coconut), кокосны тос (coconut oil), далдуу модны тос (palm oil), тропикал тос хэмээгддэг далдуу модны кернел тос (palm kernel oil) мөн cocoa butter-д байдаг аж. Ханасан тос агуулдаг амьтаны гаралтай бүтээгдэхүүнд үхрийн мах, үхрийн өөх, тугалын мах, хурганы мах, гахайн мах, гахайн өөх, тос, жигүүртэний өөх, масло, цөцгий, хоёроос дээш хувийн тослогтой сүү, сүүн бүтээгдэхүүн, бүх төрлийн бяслагууд ордог аж.

World Heart Federation ханасан тосны талаар доорх рекламны хуудаснуудыг гаргасан байна.





Sunday 7 September 2008

AМАРХАН гарын драйвер


Энэ 4 сараас хойш амархан хэмээх драйвар ашиглах болсон юм. АМАРХАН нэрэндээ үнэхээр зохицсон эд байгаа юм. Монголоор бичихэд үнэхээр ажил хөнгөлдөг энэхүү драйверыг бүтээгчид нь "АМАРХАН гарын драйверыг англи, монгол хоёр хэлийг сольж бичдэг хүмүүст тохиолддог бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор бүтээсэн болно. Энэхүү гарын драйверийг хэрэглэснээр өмнө нь хэрэглэдэг байсан хуучин монгол байрлалыг сурахад хүндрэлтэй, англи байрлалтайгаа хольж будилах зэрэг хүндрэлүүдээс зайлсхийх боломжтой болж байна. AMAPXAH-ы давуу тал нь англи үсгийн байрлалтай төстэй тул ашиглахад хялбар, хооронд нь хольж будилахгүй. Linux болон Windows үйлдлийн систем дээр суулган ашиглах боломжтой." гэж тайлбарласан байна. За залуусаа АМАРХАН ГАРЫН ДРАЙВАР-аа эндээс татаж аваад ашиглаад байж дээ.

Зургийг www.newcomsystems.com-аас авав.

Нэг компьютер дээр хоёр yahoo messenger зэрэг ажиллуулах

Нэг компьютер дээр хоёр yahoo messenger зэрэг ажиллуулж болдог аж. Ингэхийн тулд
1. WINDOWS товчоо R хамтаар даран RUN цонхыг нээнэ.
2. Гарч ирсэн цонхон дээр REGEDIT гэж бичээд ОК гэсэн товчийг дарна. REGISTRY EDITOR гэсэн том цонх гарч ирэх болно.
3.MY COMPUTER-ийн өмнөх + тэмдэг дээр дарахаар тус бүр урд талдаа + тэмдэгтэй HKEY_CLASSES_ROOT, HKEY_CURRENT_USER гэсэн 2 эгнээ бичиг гарна. HKEY_CURRENT_USER-ийн урд талд байгаа + тэмдэг дээр дарахаар таны компьютер дээрх програмнууды нэрс гарна.
4. YAHOO-г олоод урд нь байгаа + тэмдэг дээр дарна.
5. YAHOO дотроос PAGER-г олоод урд талд нь байгаа + тэмдэг дээр дарна.
6. Тэндээс TEST гэдэг рүү орохоор хажуу талын жижиг цонхонд DWORD VALUE гэдэг бичиг гарна.
7. DWORD VALUE дээр хулганыхаа баруун товчин дээр дарж EDIT рүү ороод VALUE NAME-г "PLURAL" болгоод VALUE DATA-г "1" болгон өөрчлөнө. (Хажуу талд нь жижиг BASE нэртэй хүрээн дотор байгаа HEXADCIMAL, DECIMAL 2 сонголтын эхнийх нь сонголтой байх ёстой шүү!)
8. ОК товчоо дараад цонхоо хаахад дэлгэцэн дээр тань 2 yahoo messenger харагдаж байх болно. За ингээд хоёр yahoo messenger-ээ зэрэг нээгээд чатлаад байж дээ..

Thursday 4 September 2008

Зангиа зангидах урлаг

Дээр нэг зангиа хэрхэн зангидах талаар зураг оруулж байсан юм. Сая шал өөр юм хайж байгаад ийм нэг сайт оллоо.
Зангиаг хэрхэн зангидах вэ? Хэрхэн арчлах вэ? гээд зөвхөн зангиатай холбоотой олон хөөрхөн зөвөлгөө байна. Би 10 жилд байхдаа зангиагаа зангидаж чаддаггүй цахилгаанддаг зангиа (Турк сургуулид урт шоотой юпка өмсөөд, цагаан цамц өмсөж зангиа зүүлгэдэг байсан, одоо яадаг юм бол доо?) зүүдэг байж билээ.
Дээрх сайтанд бичсэнээр бол зангиагаа дор бүрд нь зандидаад тайлахдаа зангилаатай чигээр нь биш тэнийлгэж байх хэрэгтэй гэнэ. Мөн зангиагаа үрчлээг нь гартал 2-3 хоногийн зайтай зүүхийг зөвлөсөн байна шүү. Зангиагаа 2 хоног амраагаад зүүнэ гэж тооцвол хамгийн багадаа 3 зангиатай байх хэрэгтэй юм байна шүү.

Ascot зангидалт: Европчууд хурим найранд явахдаа ингэж зангиддаг юм байх. Зангиддаг ч гэж ороодог гэх юм уу :)


Pratt (Shelby) зангидалт


Эрвээхэй зангиа


Аан бас энгэрийн халаасанд эвхэж хийдэг алчуурыг хэрхэн эвхэх заавар байсан.



Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дээрх сайтаас аваарай.

Шилдэг 50 хэллэг

Манайханы "....-ний даалуу, үүлүүтэй гэдгийг би яаж мэдхийн" гэдэг шиг (хошин шог нэг их үздэггүй болохор хэний даалуу үүлүүтэй сууж байсаныг би ёстой санадаггүй ээ..) доорх кинонууд дээрх хэлцүүд үе үеийнхээ залуусыг байлдан дагуулж, амнаас ам дамжиж байжээ. Хэдэн оны, хэн гэдэг кинонд хэрэглэгдсэн ямар хэлц тэр үедээ модонд орж олон ам дамжсаныг доороос уншиж сонирхоорой. "I'm going to make him an offer he can't refuse.", "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get.", "I'll be back." зэрэг зарим нэг хэллэгүүд одоо хүртэл хэлэгддэг, хэрэглэгддэгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. За тэгээд хийгдсэн он, киноны нэр, кинон дээр хэрэглэгддэг хэлц дарааллаар орууллаа. Таалан соёрхоно уу.

1. 1939, "Gone With the Wind", "Frankly, my dear, I don't give a damn."
2. 1972, "The Godfather", "I'm going to make him an offer he can't refuse."
3. 1954, "On the Waterfront", "You don't understand! I coulda had class. I coulda been a contender. I could've been somebody, instead of a bum, which is what I am."
4. 1939, "The Wizard of Oz", "Toto, I've got a feeling we're not in Kansas anymore."
5. 1942, "Casablanca", "Here's looking at you, kid."
6. 1983, "Sudden Impact" "Go ahead, make my day."
7. 1950, "Sunset Blvd", "All right, Mr. DeMille, I'm ready for my close-up."
8. 1977, "Star Wars", "May the Force be with you."
9. 1950, "All About Eve", "Fasten your seatbelts. It's going to be a bumpy night."
10. 1976, "Taxi Driver", "You talking to me?"
11. 1967, "Cool Hand Luke", "What we've got here is failure to communicate."
12. 1979, "Apocalypse Now", "I love the smell of napalm in the morning."
13. 1970, Love means never having to say you're sorry. Love Story
14. 1944, "The Maltese Falcon", "The stuff that dreams are made of."
15. 1982, "E.T. The Extra-Terrestrial", "E.T. phone home."
16. 1967, "In the Heat of the Night", "They call me Mister Tibbs!"
17. 1941, "Citizen Kane", "Rosebud."
18. 1949, "White Heat", "Made it, Ma! Top of the world!"
19. 1976, "Network", "I'm as mad as hell, and I'm not going to take this anymore!"
20. 1942, "Casablanca", "Louis, I think this is the beginning of a beautiful friendship."
21. 1991, "The Silence of the Lambs", "A census taker once tried to test me. I ate his liver with some fava beans and a nice Chianti."
22. 1962, "Dr. No", "Bond. James Bond."
23. 1939, "The Wizard of Oz", "There's no place like home."
24. 1950, "Sunset Blvd.", "I am big! It's the pictures that got small."
25. 1996, "Jerry Maguire", "Show me the money!"
26. 1933, "She Done Him Wrong", "Why don't you come up sometime and see me?"
27. 1969, "Midnight Cowboy", "I'm walking here! I'm walking here!"
28. 1942, "Casablanca", "Play it, Sam. Play 'As Time Goes By.'"
29. 1992, "A Few Good Men", "You can't handle the truth!"
30. 1932, "Grand Hotel", "I want to be alone."
31. 1939, "Gone With the Wind", "After all, tomorrow is another day!"
32. 1942, "Casablanca", "Round up the usual suspects."
33. 1989, "When Harry Met Sally", "I'll have what she's having."
34. 1944, "To Have and Have Not", "You know how to whistle, don't you, Steve? You just put your lips together and blow."
35. 1975, "Jaws", "You're gonna need a bigger boat."
36. 1948, "The Treasure of the Sierra Madre", "Badges? We ain't got no badges! We don't need no badges! I don't have to show you any stinking badges!"
37. 1984, "The Terminator", "I'll be back."
38. 1942, "The Pride of the Yankees", "Today, I consider myself the luckiest man on the face of the earth."
39. 1989, "Field of Dreams", "If you build it, he will come."
40. 1994, "Forrest Gump", "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get."
41. 1967, "Bonnie and Clyde", "We rob banks."
42. 1967, "The Graduate", "Plastics."
43. 1942, "Casablanca", "We'll always have Paris."
44. 1999, "The Sixth Sense", "I see dead people."
45. 1951, "A Streetcar Named Desire", "Stella! Hey, Stella!"
46. 1942, "Now,Voyager", "Oh, Jerry, don't let's ask for the moon. We have the stars."
47. "Tony Camonte, Scarface", "Karen Silkwood, Silkwood"
48. 1959, "Some Like It Hot", "Well, nobody's perfect."
49. 1931 "Frankenstein", "It's alive! It's alive!"
50. 1995, "Apollo 13", "Houston, we have a problem."

Wednesday 3 September 2008

Tuesday 2 September 2008

Та үүнийг мэдэх үү?

1. Мөнгийг цаасаар биш даавуугаар хийдэг аж.

2. Heinz кетчупэн дээр байдаг 57 тоо нэг үе тус компаны үйлдвэрлэдэг байсан дарсан огурцины төрлийг илтгэдэг аж.

3. Ходоод маань 2 долоо хоног дутамд нэг давхрага салиа шинээр үйлдвэрлэдэг байна. Тэгдэггүйсэн бол өөрөө өөрийгөө боловсруулах гэнэ шүү.

4. Нугасны гуаглах ямар ч охиолдолд ер цуурайтдаггүй гэнэ. Мөн хэн ч үүний учрыг олоогүй аж.

5. McDonald’s ашигийннаа 40% нь ‘happy meals’-ээс олдог гэнэ.



6. Хүн бүрийн хурууний хээ өөр байдагчлан хэлний хээ бас өөр өөр байдаг аж.

7. Зөвхөн Америкт өдөр бүр 12 шинэ төрөгсдийг буруу эцэг эхэд өгдөг аж.

8. 1880-аад оныг өгүүлэх “Ben Hur” (1969 онд) кинон дээр жижиг улаан машин хальт үзэгддэг гэнэ.

9. Warren Beatty, Shirley Maclaine нар ах дүүс аж.

10. Шоколад нохойны зүрх болон мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг аж. Хэдхэн ounces (хэмжих нэгж, АНУ-д хэрэглэгддэг. 100гр=3.5oz) шоколад жижгэвтэр нохойг алах чадвартай гэнэ шүү.

11. Ихэнх уруулын будагнууд загасны хайрс агуулдаг аж.

12. Donald Duck хүүхэлдэйн киноны гол баатар өмд өмсдөггүйн улмаас Финландад хориглогдсон аж.

13. Кетчуп 1830-аад онд эмчилгээний зориулалттай зарагдаж эхэлжээ.

14. Leonardo Da vinci нэг гараараа бичиж байхдаа нөгөө гараараа зурж чаддаг байжээ.

15. Las Vegas дахь нэг ч казинод цаг байдаггүй аж.

16. Хэдхэн дусал ликёр хилэнцэт хорхойг галзууруулж, өөрийгөө хатгахад хүргэдэг гэнэ.

17. American Airlines 1987 онд бизнесс класс-аар зорчигчдийн салатнаас 1 ш олив хассанаар 40,000$ хэмнэж байжээ.

18. Сонгино арилгахдаа бохь зажиллавал уйлдаггүй гэнэ шүү.

19. Guiness Book Of Records (Гиннесийн ном) номын сангуудаас хамгийн ихээр хулгайлагддаг ном гэнэ.

20. Сансрын нисгэгчид нисэхэээсээ өмнө буурцаг идэхийг хориглодог аж. Учир нь буурцаг хий ялгаруулдаг бөгөөд хувцасан дотoрх агаарын солилцоо нисгэгчдийн хувцасыг гэмтээдэг аж.

Bottle Art

Доорх виноны тавиурууд/урлагийн бүтээлүүдийн үнэ 69.95$-74.95$ хооронд хэлбэлздэг юм байна. Мэдээж та өөрийн ажил мэргэжил, сонирхолдоо тохируулан захиалж болдог аж.