Friday 19 September 2008

Ертенцийн гурван даардаггvй
Ууланд тєрсєн бvргэд даардаггvй
Усанд тєрсен загас даардаггvй
Урцанд терсен уйгур даардаггvй

Ертенцийн гурван бага
Євс ургасан нуур бага
Эрээгvй эхнэр бага
Ахлагчгvй албат бага

Ертенцийн гурван бах

Азрага унасан хvн едрийн бах
Эмээл авсан хvн сарын бах
Эхнэр авсан хvн жилийн бах

Ертенцийн гурван бардаг

Зуудаг нохой шvдээ бардаг
Зусарч хvн vнээ бардаг
3уйрган хvн зулгаа бардаг

Ертенцийн гурван бээрэг
Үүрээ засдаггvй шувуу бээрэг
Євлее мартсан аж ахуй бээрэг
Єтег бууцгvй мал бээрэг

Ертенцийн гурван олдоход буг
Харамч эм гэрийн буг
Хавтгай тvлээ галын буг
Хагсан ховоо худгийн буг

Ертенцийн гурван давхрагатай

Єндєр тэнгэр үүлэн давхрагатай
Євсєн дэлхий цасан давхрагатай
Єрген далай месен давхрагатай

Ертенцийн гурван дєт

Сарны гэрэлд нар дєт
Насны туршид хань дет
Ноёны хэрэгт боол дєт


Ертенцийн гурван гашуун

Нуурын давс нэг гашуун
Уулын сармис нэг гашуун
Далайн ус нэг гашуун

Ертенцийн гурван гэмшил
Нумгvй явбал ан дээр гэмшил
Номгvй лам хурал дээр гэмшил
Vйлгvй хvvхэн егсен газарт гэмшил

Ертенцийн гурван гvн
Их далайн ёроол гvн
Эрдэмтэй хvний санаа гvн
Энх терийн бодлого гvн

Ертенцийн гурван зовдог
Vхэр туусан хvн хvрэн хvртлээ зовдог
Vр муут хvн vхэн vхтэлээ зовдог
Vндэс муут мод унан унатлаа зовдог

Ертенцийн гурван муруй

Урсгал ус нэг муруй
Ургаа мод нэг муруй
Урт зам нэг муруй

Ертенцийн гурван олоход бэрх
Сорвойсог эвэртэй туулай олоход бэрх
Согсойсон vстэй мэлхий олоход бэрх
Сайн санаатай нєхер олоход бэрх

Ертенцийн гурван галзуу

Євсєнд орсон тvймэр нэг галзуу
Эмээлээ хєглvvлсэн морь нэг галзуу
Эргээ хальсан ус нэг галзуу

Ертенцийн гурван гадна
Харьд очдогоороо хvvхэн гадна
Хал vздэгээрээ гар гална
Хар нvднээс хемсег гадна

Ертенцийн гурван эх
Амьтны эх-загас
Идээний эх-цай
Эдийн эх-хадаг
Гэрийн эх-урц

Ертенцийн гурван дунд

Сал, онгоцноос салбал далайн дунд
Саадаг нумнаас салбал дайсны дунд
Сайн мориноос салбал талын дунд

No comments: