Monday 23 March 2009

Помендер; гэрийн нөхцөлд таатай үнэр гаргагч бэлтгэх нь ( Pomander)


Помендер (Pomander/La Pomme d'Ambre) буюу энэхүү үнэр гаргачийг дундад зууны сүүл үеэс 17 дугаар зууныг дуустал ихэд өргөн дэлгэр хэрэглэдэг байжээ. Хүмүүс гэр орондоо, өрөөндөө, шкапандаа тавих хурим ёслолын үер гоё үнэртэх үүднээс, гадуур нь цэцгээр бүрээд хажуудаа хүртэл авч явдаг байжээ. Ийм үнэр дарагчийг нэг удаа хийгээд насан туршдаа хэрэглэдэг гэнэ шүү, та минь ээ.

Oрц:

* 1 ш жүрж (лимон, ногоон лимон, алим бас байж болно)
* 20-25 гр хадаасан цэцэг (clove)
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага нунтаг nutmeg
* 1 амны халбага нунтаг хадаасан цэцэг
* 4-5 дусал зандан модны тос (sandalwood)
* цаасан уут, тостой цаас байж болно
* сэрээ эсвэл шүдний чигчилүүр

Бэлтгэх нь:

1. Нунтаг амтлагчуудаа холиод (нунтаг хадаасан цэцэг, nutmeg мөн синнамон) sandalwood-н тосоо нэмнэ.
2. Сэрээ эсвэл шүний чигчлүүрний тусламжтайгаар жүржийнхаа халисыг нүхлэж/цоолж бэлтгэнэ. Жүрж хатхаараа ойролцоогоор 2 дахин жижигрэх тул гүн гүн цоолоорой. Цоолж бэлтгэсэн нүх рүүгээ хагдаасан цэцгүүдээ шигтгэнэ.
3. Холиж бэлтгэсэн хуурай амтлагчнуудаа нэг цаасан уутанд хийгээд хадаасан цэцэг шигтгэж бэлтгэсэн жүржээ хийнэ. Жоохон холиж байгаад уутныхаа амыг агаар орохооргүйгээр чангахан уяад хуурай газар тавина.
4. Өдөрт нэг удаа уутныхаа амыг онгойлгож дотрох амтлагчуудыг холиж байх хэрэгтэй гэнэ. Ойролцоогоор 3 долоо хоногоос 6 сарын дотор жүрж мааны гүйцэд хатаж гэрийн нөхцөлд бэлтгэсэн таатай үнэр гаргач бэлэн болно.

Зүүлт

* Хаа нэг газраа уях төлөвлөгөөтэй байгаа бол хатаахаасаа өмнө уяаны нүх гаргаж бэлтгэнэ.
* үнэр нь жоохон сулраад ирэхээд бүлээн усаар багахан норгоод эсвэл дахиад 7 хоног орчим хуурай амтлагчуудтай нэг уутанд хийхэд сэргээд ирдэг гэнэ.


Эх сурвалж

Friday 20 March 2009

Гмайл-ын шинэ үйлчилгээ; Undo Send


Найзынхаа төрсөн өдрийн парины талаарх дэлгэрэнгүйг төрсөн өдрийн эзэнд явуулчихаад яадаг ч дээшээ л харж үхдэг юм шүү хэмээн шийдэж байсан удаатай билээ би. Над шиг, буруу мэйлээ зөв хүн рүү эсвэл зөв мэйлээ буруу хүн рүү явуулчихаад хайшаа харж үхэхээ бодон толгойгоо гашилгаж сууна уу. Тэгвэл аан дахиад уун гээд сонсож бай :) Гмайл саяханаас Undo Send хэмээх шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн байна.
Энэхүү үйлчилгээг нэвртүүлсэнээр явуулсан мэйлээ 5 секундын дотор явуулахаас татгалзаж болдог болсон бөгөөд явуул товчыг дарсаны дараа энэхүү бичлэгийн гол сэдэв болод send undo товчлуур явуул товчны оронд 5 секундын турш илэрдэг ажээ.

7+1 бодож нэг огтлох боломж олгодог энэ сайхан эдийг ашиглахыг хүсвэл хаяг руугаа ороод Settings сонголтоос Labs руу ороод Undo Send-г идэвжүүлэхээд л болоо. Туршаад үзээрэй.

Эх сурвалж

Tuesday 10 March 2009

Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл


Миний бие сүүийн үед гадаадад сурахыг хүсэгч залуус олширсоныг бодолцон блогтоо Турк Улсын Стамбул хотод сурах талаар хэд хэдэн цуврал бичлэг оруулъя гэж бодож байна. Энхүү цувралын эхнийх нь болох Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл бичлэгт Стамбул хотод амьдрахад, хоол хүнсний олдоц, үнэ, унаа тэрэгний билет гээд, гарах зардалыг, өөрийн туршилага дээр тулгуурлан, хамгийн багаар тооцож, чангаар бодлоо.

Сарын орлого:
• Улсын зардлаар ирсэн бол сар бүр 175 лираны тэтгэлэг, мөн жилд нэг удаа ном хувцасны мөнгө олгодог.
• Ар гэрээс татах татаас
• Хааяа нэг олон ангит кино, эсвэл реклам зэрэгт тоглож олох мөнгө (иймэрхүү тохиолдол байдаг бөгөөд Монголчууд Хятад, Япон, Солонгос гээд Монголчуудаас бусад Азиудын дүрийг бүтээнэ :), олон ангит кинонд тоглосоны хөлсөнд өдрийн 20-50 лира, рекламанд тоглосоны хөлсөнд хамгийн багадаа 100 лираны хөлс авдаг.)
• Турк улсад сурдаг гадаад (Турк оюутануудад ч гэсэн ажиллах эрх олгодоггүй) оюутанд ажиллах эрх олгодоггүй бөгөөд зарим нэг оюутан зуны цагт аялал зуулчлалын хотууд болох Бодрум, Анталия зэрэг хотуудад, хагас бүтэн сайнд Стамбул хотод байдаг Солонгос, Хятад, Япон ресторануудад аяга угаагч, зөөгч хийх нь бий, мэдээж хууль бусаар

Сарын зарлага:

Байр: Дүүрэг, байрлал, халаалтын систем, олон нийтийн тээвэрт ойрхон эсэх, хэдэх өрөө байр гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан байрны үнэ өөрчлөгдөх бөгөөд хамгийн хямддаа 500 лира (2.2 TL буюу лира 1 евротой тэнцэнэ ойролцоогоор). Байрны сарын түрээсээс гадна эхлэн байр түслэгчид 1 сарын байрны түрээстэй тэнцүү хэмжээний (зарим тохиолдолд нэг сарын байрны түрээсээ их) баталгаа (депосит) төлдөг. Дэпоситыг гарахдаа буцаааж авна гэсэн хуулийн заалт байдаг ч бүрэн бүтнээр нь буцааж авах нь ховор тохиолдол.
Тог, ус, газны үйлчилгээг (Ихэнх байрны эзэд өөрсддөө төвөг удахгүйг хүсдэг тул тог, ус, газны үйлчилгээ авах гэрээ контрактыг түрээслэгчидэд даатгадаг) авахын тул мөн 500 орчим лира (барьцаа төлөх, зарим тохиолдолд тоолуур авах г.м) хэрэг болдог. Анхлан байр түрээслэхийг хүсэгчидийн халаасанд ойролцоогоор хамгийн багадаа 1.500 лира байвал зохилтой. Мэдээж энэхүү үнийн дүнг хэдэн хүн нийж байр түрээслэхээсээ хамааран хувааж төлнө. За тэгээд ойролцоогоор 1.500 төгрөг зарцуулаад хов хоосон байранд орлоо, хэтэвчнийхээ зузаан нимгэнээс хамааран шинэ, хуучин тавилага авах үлдлээ.
Хоол: Бидний мэдэх цэцэгтэй цэцэггүй байцаа, лууван, чинжүү, улаан лоолю, өргөст хэмх зэрэг ногооноос өгсүүлээд мэдэхгүй олон олон ногоо үнэтэй, хямдхан зарагддаг тул ногоонд дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Ногооны үнэ улирлаас хамааран өөрчлөгддөг. Ногооноос гадна алим, лийр, тоор, мандарийн, жүрж, гадил гээд жимс элбэг. Мэдээж жимсний үнэ болон төрөл нь улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Монголчууд шиг маханд нугасгүй хүмүүст дуулгах муу мэдээ бол энд (Стамбулд) мах нилээн үнэтэй (тос ихтэй, машиндсан мах ойролцоогоор 1 кг нь 15 лира) мөн амтгүй (Монголын махтай харьцуулбал) байдаг. Лалын шашинтай улс тул адууны мах иддэгүй (нүгэл хэмээн үздэг) тиймээс зарагддаггүй. Мөн гахайн мах иддэггүй, зарагддаггүй. Зарсан тохиолдолд мөнгөн шийтгэлээс өгсүүлээс шоронд хүртэл хоригдох магадлалтай. Гахайн мах хэрэглэдэггүйтэй холбоотойгоор өглөөний цайны өргөн хэрэглээ болох хиам Монголд зарагддаг хиамнуудаас амт муутай байдаг. Мөн бүх хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр (жигнэмэг, шоколад, чихэр гээд л...) гахайн өөх тос хэрэглээгүй болно хэмээх сануулгыг хэвлэсэн байна.
Хар, Номхон гээд далайгаар хүрээлэгдсэн тул элдэв янзын загас, сам хорхой, наймаалж, хавч гээд далайн бүтээгдэхүүн элбэг байдаг. Дэлгүүрүүдэд далайн бүтээгдэхүүн, үхэр, тугал, хонь, хурга, тахианаас гадна зул сарын үеэр цацагт хяруулын мах зарагдана. Ямаа, тэмээний мах идэх нь “нүгэл” биш ч зарагдаж байхыг хараагүй.
Монголчуудын өргөн хэрэглээний зарим нэг хүнсний бүтээгдэхүүний үнийг жагсаавал.. Хамгийн хямдхан будаа кг нь 2 лира буюу ойролцоогоор 1 евро, гурил 1 лира, гоймон 80 куруш (0.8 лира) байдаг. Сахар 1 кг нь 2.3 лира, наран цэцгийн тос 1л нь 2.5 лира байдаг. Оюутнуудын хичээлийн хуваарь яг цав таарахгүй учир ихэнхдээ оройн хоолны материалаа мөнгө нийлүүлэн худалдаж авдаг. Өдөрийн хоолоо ихэнх оюутнууд сургууль дээрээ иддэг бөгөөд сургуулиудын хоолны газарт оюутны хөнгөлөлттэй (ойролцоогоор 1.5-3 лираны үнэтэй нэг хоердугаар хоол, салат эсвэл жимснээс бүрдэнэ.) хоол байдаг.
Унаа: Стамбул, Том хот тул (17 сая хүн амтай бөгөөд энэхүү тоо сүүлийн 3-4 жил магадгүй түүнээс их хугацаанд өөрчлөгдөөгүй, миний мэдхийн) зорисон газартаа очихдоо ихэнхдээ унаа дамжих бөгөөд хамгийн багадаа 30 минут зарцуулна. Замын бөглөрөл их. Өглөө оройдоо 20-30 минутанд хоёр метр хүрэхтэй үгүйтэй явах нь энүүхэнд. Метро, трамвай, Ази тивээс Европ тив (эсвэл урвуугаараа), эсвэл аль нэгнээс нь ойр орчимын арлууд руу хүргэх усан онгоцоор зорчихдоо жетон (жетонууд адилхан биш тул ойр хавьцаах жетон зардаг цэгүүдээс авсан нь дээр), автобусаар зорчихдоо билет авна. Бүгд адилхан үнэтэй биш ч нэг бүр ойролцоогоор 1.5 лира байдаг. Метро нь Орос, Франц зэрэг дэд бүтэц тэр дундаа метроны зам сайн хөгжисөн улсуудыг бодвол “инээдтэй” буюу одоогийн байдлаар аравхан (Şişhane-Atatürk Oto Sanayii чиглэлд) буудалтай (энэ 2 сард 4 буудал ашиглалтанд орсон). Истиклал гудамжаар уруудаж өгсөх трамвай, тунел гэгдэх (Beyoğlu Kabataş-г холбоно) ноталжик буюу 1800-гаад оноос одоог хүртэл ажиллаж буй ‘метро’, гээд нэг буудлын унаанууд (ганц, хоёрхон буудал явдаг) байдаг бөгөөд энэ бүрд дээшээ доошоо явж, бууж суухаас гадна дахиад л жетон авах зэргээр мөнгө төлдөг, цаг алддаг. За баахан бараан зүйл биччихлээ эцэст нь нэг авууштай тал нь метро трамвайны замаа жилээс жилд өргөсгөж, уртасгаж, метробус (нэгхэн чиглэлд тусгайлан зассан нэг эгнээ замаар зогсолтгүй, өндөр хурдтайгаар явдаг автобус) зэрэг өөр сонголтууд үүсгэж байгаа. Олон нийтийн тээврийн план.
Төрийн зардалаар бус өөрийн зардалаа дааж сурдаг оюутнуудад хямдралтай зорчих үнэмлэх өгдөг бөгөөд энэхүү үнэмлэхийг сард 55 лирагаар цэнэглээд 200 хүртэл удаа метро, автобус, трамвайнд (Ази Европыг холбох усанд завинд үйлчилдэггүй) дамжиж болдог. Үүнийг аялик (aylık) гэнэ. Энэхүү үнэмлэх жил бүр шинэчлэгддэг. Улсын зардалаар суралцагсадад бүтэн жилийн турш мөн метро, автобус, трамвайнд хэрэглэх болохуйц жолооч эсвэл кассанд үзүүлээд үнэгүй явдаг үнэмлэх олгодог. Жил бүр шинэчлэгддэг. Дээрх 2 төрлийн үнэмлэхүүд зураг хөрөгтэй байдаг. Хоёр төрлийн үнэмлэхийн алийг нь ч авсан анх авахдаа бага хэмжээний мөнгө төлдөг.
тог, ус, газны мөнгө: Хэрэглэсэн хэмжээгээр төлбөр ирдэг. Туркэд хийгээр, төвөөс халаалттай (Монгол халаалтын систем шиг), тогоор бүр нүүрсээр халаах нь байдаг. Хамгийн их түгээмэл нь хийгээр халаах систем бөгөөд энэ системд газны төлбөр мэдээж зун нь бага өвөл нь их ирнэ. Өвлийн гурван сар хийн мөнгө 200 лира хол давна. Турк улс өөр олон улсын адил хэрэглээний байгалын хийгээ зуун хувь Оросоос авдаг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд байгалын хийн үнэ 60% гаруй хувь нэмэгдсэн. Мэдээж Туркүүд Орос ах нартай доллараар наймаа хийдэг тул доллар лираны харьцаа хийн үнэнд шууд нөлөөлнө. Их хэрэглэх тусамд нэгж (метр кув) усны үнэ буурах бус нэмэгдэнэ. Тог, ус, газнаас гадна хүсвэл интернэтийн үйлчилгээ авч болох бөгөөд интернэтийн үйлчилгээ авахын тулд заавал утас тавиулсан байна. Утасны суурь төлбөр (хамгийн хямд нь HesaplıHATT) яриагүй тохиолдолд 9.33 лира, интернэтийн төлбөр сард 49 лира (хурд болон үнийн хувьд хамгийн боломжийн нь) байдаг. Ийм системд байгалын хийг байраа халаахаас гадна, халуун ус (усанд орох, аяга таваг угаах), хоол хийхэд хэрэглэдэг.
Гар утсанд хийх нэгж: Өнөөдрийн байдлаар Туркэд 3 оператор (Туркселл, Водафоне, Авеа зэрэг) байдаг бөгөөд аль ч үүрэн телефоны компаний зуун нэгж төвөөс нь авахад ойролцоогоор 18 лира байна. Монгол руу (Гадаад руу) мессэж илгээхэд 3 нэг, өөр хоорондоо ярих болох өөр опературтай (жишээ нь авеагийгийн номертой хүн туркселлийн номер луу) ярихад унах нэгж нь үүрэн телефон цаашлаад хамрагдах үйлчилгээнээс (мобистудент гэдэг шиг оюутануудад зориулсан эсвэл бизнесс эрхлэгчидэд зориулсан гээд) тань шалтгаалан хэлбэлздэг. Ойролцоогоор минутанд 1-6 нэгж унана. 3 сард нэг удаа цэнэглэхгүй бол гадагшаа гарах ячианы эрх хаагдах бөгөөд дахиад 3 сарын дараа дотогшоо орох ярианы эрх хаагдана. Мөн гурван сарын дараа (нийт 9 сарын дараа) номер тань устах болно.
Саяхан дөө (2 жилийн өмнө байхаа) гар утасны хулгай ихэссэнтэй холбоотойгоор гар утаснуудыг бүртгэж (утас бүрийн баттерэй болон их бие дээр IMEI номер байдаг, үүнийг ашиглан бүртгэдэг) эхэлсэн бөгөөд энэхүү системд бүртгүүлээгүй тохиолдолд гадаадаас Турк рүү оруулж ирсэн утас бүр 1 сарын дараа автоматаар хаагддаг. Бүртгүүлэхийн тулд пассапорт, оршин суух зөвшөөрөл зэргээ бүртгэл хүлээн авах эрх бүхий төвүүд дээр авч очин 5 лира төлж бүртгүүлэх бөгөөд ойролцоогоор 7 хоногийн дараа утас тань хэвийн ажиллаж эхэлдэг.


Дүгнэлт:

Ихэнх оюутнууд зургаа зургаагаараа нийлэн байр хөлслдөг бөгөөд ойролцоогоор 500 лираны түрээстэй байранд зургаан хүн амьдрана гэж тооцвол хүн бүрийн халааснаас сар дутамд байр, хоол, тог, ус, хий, интетийн төлбөрт ойролцоогоор 200-300 лира гарна.
Мэдээж унааны 55, сард гар утсандаа 100 нэгж авч хийнэ гэж бодоод 18 лира, ариун цэврийн хэрэглээний материалууд (оо саван, сойз гээд юу эс байхав дээ) гээд нэмбэл үнийн дүн маань 300-400 болж нэмэгдэнэ.
Үүнээс Улсын зардлаар сурдаг гэж тооцоод сарын тэтгэлэг болох 175 лирагаа хасахад оюутан сар бүр хамгийн багадаа 25-125 лираны "өрөнд" орж байна. Гар утсандаа нэгжгүй, халаасандаа мөнгөгүй, өдөрт нэг хоолтой амьдрахад нэг иймэрхүү зардал гарна.

Friday 6 March 2009

Турк Улсын талаар ерөнхий мэдлэг


Албан ёсны хэл Турк хэл
Нийслэл хот Анкара (39°55′N 32°50′E)
Хамгийн том хот Стамбул
Үндэслэгч Мустафа Кемал Ататурк
Төрийн систем Ардчилсан
Ерөнхийлөгч (одоогийн) Абдуллах Гүл
Ерйнхий сайд (одоогийн) Режеп Тайп Эрдоан
Газар нутгын хэмжээ 783,562 км², газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 37 дахь улс, Европод Оросын дараа 2 дугаарт жагсдаг. Газар нутгын %1,3 нь ус.
Хүн ам 71.517.100, км²-д 93 хүн ноогдоно. Хамгийн их иргэнтэй 17 дахь улс.
Улсын уриа Yurtta Sulh, Cihanda Sulh (Эх оронд энх тайван, эрэн дэлхийд энх тайван)
Тэмдэглэлт өдрүүд
4 сарын 23, 1920 оны мөн өдөр орчин үеийн Турк улсын анхны Парламент цугласан бөгөөд түүнээс хойш энэхүү өдрийг Хүүхэд залуучуудын баяр болгон зарласан байна.
5 сарын 19, 1919 оны мөн өдөр чөлөөлөх дайн эхэлсэн
8 сарын 30, 1922 оны мөн өдөр чөлөөлөх дайнд ялсан
10 сарын 29, 1923 оны мөн өдөр Бүгд Найрамдах Турк улс болгон тунхагласан
Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.026 трилион Америк доллар (2008 оны байдлаар)
Хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.333 Америк доллар (2007 оны байдлаар)
Экспорт 132.8 тэрбум Америк доллар, 2007 оны байдлаар
Импорт 198.6 тэрбум Америк доллар, 2007 оны байдлаар
Инфиляц %10,31 (хэрэглэгчидэд), %12,56 (үйлдвэрлэгчидэд), 2007 оны байдлаар
Цагийн Zone зуны цаг EET (UTC+2) өвлийн цаг EEST (UTC+3)
Мөнгөн тэмдэгт Турк лира (ТL) (1 евро ойролцоогоор 2.2 лиратай тэнцэнэ. Намайг анх ирэхэд сая саяар яригддаг байж байгаад 3 жилийн өмнө мөнгөн тэмдэгтээсээ 6 тэг хассан юм. )
Төрийн дуулал İstiklâl Marşı
Төрийн өнгө Улаан, цагаан
Утасны код +90
Интернетийн код .tr

эх сурвалж: википедиа.ком

Tuesday 3 March 2009

Хамгийн үнэтэй пиво


Дэлхийд алдартай Карлсберг пивоны үйлдвэр дэлхий дээрх хамгийн үнэтэй пиво болох Винтэж номер 2-г саяхан үйлдвэрлэжээ. Тус пиво нь 2009 Дани крон буюу ойролцоогоор 250 гаруй еврогийн үнэтэй юм байна. Ердөө 125 шилийг үйлдвэрлэгдсэн тус айрагны шошгийг Чили зураач Marco Evaristti хийжээ. Тэрээр 125 шил пивонд зориулан таван төрлийн шошго гараар урласан бөгөөд тус бүр билэгдэлийн чанартай зааны зурагтай гэнэ.

Өнгөрсөн жил Vintage гурвалын анхных нь болох Vintage No. 1-с 600 шилийг үйлдвэрлэн 2008 Дани кроноор зарсан байна. Ирэх жил мөн Vintage No. 3-г үйлдвэрлэх бөгөөд 2010 Дани кроноор зарах гэнэ.

Vintage No. 2 пивийг эсгэлцсэн таван мэргэжилтэний нэг болох Morten Ibsen Шар айргийн хязгаарыг шинээр тогтоохыг хичээсэн энэхүү пиво тансаг улаан дарсны сектортой өрсөлдөхүйц пиво болсон хэмээжээ. Пивог эсгэх мэргэжилтэний нэг болох Eiken эсгэсэн өдөр, шошго мөн эсгэсэн технологийг бодолцовол бараг хямд талдаа хэмээн дүгнээд энэхүү пивоны шил нь л 500 крон буюу ойролцоогоор 115 долларын үнэтэй хэмээжээ.

Vintage No. 2-г J.C. Jacobsen-ы 1847 онд хэрэглэгдэж байсан зооринд (15 метрийн гүн) Франц царсан бидонд 100 өдрийн турш эсгэсэн байна. 10.5 градус тус пиво нь тас хар өнгөтэй, экспрессо мэт хөөсөрдөг ажээ. Какао, карамель, ваниллины амттай тус шар айргийг утсан гахайн мах, бяслаг, oysters, shellfish эсвэл шоколад крем брулеетэй (crème brûlée)зэрэгтэй хольж хэрэглэвээс хорвоогийн жаргалыг мэдрүүлэх амтлуулах гэнэ.

Үл үзэгдэх сандал


"Үл үзэгдэх сандал" өдөр бүр 2 минут сууснаар хөл болон гэдэсний булчин чангардаг увьдастай ажээ. Энэхүү дасгалыг хийхийн тулд хананаас 40 орчим см зайтай байраа эзлэнэ. Сандал дээр сууж буй мэт нуруугаараа хана налаад энэ чигээрээ 20-120 сек сууна. 120 сек уналгүй, ядралгүй ийм маягаар сууж чадаж байвал дараагийн удаа өвдөг дээрээ бяцхан жинтэй туршаад үзээрэй.

Monday 2 March 2009

Англи хэлнээс хассан ч харамсахгүй харин ч баярлуулах үгсийн жагсаалт


Lake Superior Их сургууль 2009 онд Англи хэлний үгийн сангаас хасахыг, ядаж 2009 ондоо хэрэглэхгүй байхыг санал болгох үгсийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтанд буруу хэрэглэгддэг/сэн (Mis-use), хэт их (Over-use) хэрэглэгддэг/сэн эсвэл хэрэггүй (General Uselessness) үгс багттаг ажээ.

Энэхүү жагсаалтыг анх 1975.12.31нд LSSU-гийн (Lake Superior State University) ПР хариуцсан захирал Bill Rabe хэдэн нөхдийн хамтаар List of Words to Be Banished from the Queen's English нэртэйгээр гаргаад маргааш нь буюу жилийн эхний өдөр цацсан байна. Хэд хоногийн дараа гэхэд түүний ажилийн өрөө рүү мянга мянган үгс ирэх болжээ. Тэр жилээс хойш 34 дэх удаагаа уламжилал болгон гаргасан энэхүү жагсаалтанд

1. GREEN (ногоон)– энэ жилийн жагсаалтын тэргүүлэгч 'ногоон' бөгөөд 'Green'-тэй холбоотой 'going green', 'building green', 'greening', 'green technology', 'green solutions' зэрэг үгсийг хэсэгтээ үгийн сангаасаа хасахыг хамгийн олон хүн хүсэмжилж эдгээр үгст саналаа өгчээ.
2. CARBON FOOTPRINT мөн CARBON OFFSETTING
3. MAVERICK
4. FIRST DUDE
5. BAILOUT
6. WALL STREET/MAIN STREET – кризтэй холбогдолтойгоор хэт их хэрэглэгдсэн үгсилн нэг
7. MONKEY
8. <3 – зүрх эсвэл хайртай хэмээх үгийг орлуулах 3-аас бага хэмээх тэмдэглэгээг утгагүй, хэрггүй үг хэмээн үзсэн ажээ.
9. ICON эсвэл ICONIC
10. GAME CHANGER – бизнес, улс төр, медиа энэхүү үгийг хэт их хэрэглэсэн гэж иргэд үзэж байгаа ажээ.
11. STAYCATION
12. DESPERATE SEARCH
13. NOT SO MUCH – спортын мэдээнд ихээхэн хэрэглэгдэх болсон энэхүү үг хэт их хэрэглээнээс болж иргэдийг залхаах болсон гэнэ.
14. WINNER OF FIVE NOMINATIONS
15. IT'S THAT TIME OF YEAR AGAIN зэрэг үгс багтжээ. Та ч гэсэн доорх хаягаар ороод сонсохыг хүсэхгүй байгаа үгээ явуулан санал асуулганд оруулж, хүмүүсийн санал болгосон үгст саналаа өгөх боломжтой юм байна.

Эх сурвалж