Monday, 23 March 2009

Помендер; гэрийн нөхцөлд таатай үнэр гаргагч бэлтгэх нь ( Pomander)


Помендер (Pomander/La Pomme d'Ambre) буюу энэхүү үнэр гаргачийг дундад зууны сүүл үеэс 17 дугаар зууныг дуустал ихэд өргөн дэлгэр хэрэглэдэг байжээ. Хүмүүс гэр орондоо, өрөөндөө, шкапандаа тавих хурим ёслолын үер гоё үнэртэх үүднээс, гадуур нь цэцгээр бүрээд хажуудаа хүртэл авч явдаг байжээ. Ийм үнэр дарагчийг нэг удаа хийгээд насан туршдаа хэрэглэдэг гэнэ шүү, та минь ээ.

Oрц:

* 1 ш жүрж (лимон, ногоон лимон, алим бас байж болно)
* 20-25 гр хадаасан цэцэг (clove)
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага нунтаг nutmeg
* 1 амны халбага нунтаг хадаасан цэцэг
* 4-5 дусал зандан модны тос (sandalwood)
* цаасан уут, тостой цаас байж болно
* сэрээ эсвэл шүдний чигчилүүр

Бэлтгэх нь:

1. Нунтаг амтлагчуудаа холиод (нунтаг хадаасан цэцэг, nutmeg мөн синнамон) sandalwood-н тосоо нэмнэ.
2. Сэрээ эсвэл шүний чигчлүүрний тусламжтайгаар жүржийнхаа халисыг нүхлэж/цоолж бэлтгэнэ. Жүрж хатхаараа ойролцоогоор 2 дахин жижигрэх тул гүн гүн цоолоорой. Цоолж бэлтгэсэн нүх рүүгээ хагдаасан цэцгүүдээ шигтгэнэ.
3. Холиж бэлтгэсэн хуурай амтлагчнуудаа нэг цаасан уутанд хийгээд хадаасан цэцэг шигтгэж бэлтгэсэн жүржээ хийнэ. Жоохон холиж байгаад уутныхаа амыг агаар орохооргүйгээр чангахан уяад хуурай газар тавина.
4. Өдөрт нэг удаа уутныхаа амыг онгойлгож дотрох амтлагчуудыг холиж байх хэрэгтэй гэнэ. Ойролцоогоор 3 долоо хоногоос 6 сарын дотор жүрж мааны гүйцэд хатаж гэрийн нөхцөлд бэлтгэсэн таатай үнэр гаргач бэлэн болно.

Зүүлт

* Хаа нэг газраа уях төлөвлөгөөтэй байгаа бол хатаахаасаа өмнө уяаны нүх гаргаж бэлтгэнэ.
* үнэр нь жоохон сулраад ирэхээд бүлээн усаар багахан норгоод эсвэл дахиад 7 хоног орчим хуурай амтлагчуудтай нэг уутанд хийхэд сэргээд ирдэг гэнэ.


Эх сурвалж

4 comments:

ЗОРИГТ 8 said...

Надад хэрэгтэй зөвлөгөө байна даа. Гэрээс чийг ч юмуу юу чийн мэдэхгүй нэг үнэр үнэртээд байгаан.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ тийм үү, би бас sandalwood тос авч байгаад туршиж гэж байгаа.

Ууганбаяр said...

hi, yu baitsgaana 2-oo. oirdoo chinii blog ruu oroogui bj bgaad orloo. ajil amidral surguuli soyoluud sian uu ?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

хэ хэ, ойрд гурвуулаа таарсангүй :) сурлага, амьдрал дажгүй шүү