Friday 20 March 2009

Гмайл-ын шинэ үйлчилгээ; Undo Send


Найзынхаа төрсөн өдрийн парины талаарх дэлгэрэнгүйг төрсөн өдрийн эзэнд явуулчихаад яадаг ч дээшээ л харж үхдэг юм шүү хэмээн шийдэж байсан удаатай билээ би. Над шиг, буруу мэйлээ зөв хүн рүү эсвэл зөв мэйлээ буруу хүн рүү явуулчихаад хайшаа харж үхэхээ бодон толгойгоо гашилгаж сууна уу. Тэгвэл аан дахиад уун гээд сонсож бай :) Гмайл саяханаас Undo Send хэмээх шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн байна.
Энэхүү үйлчилгээг нэвртүүлсэнээр явуулсан мэйлээ 5 секундын дотор явуулахаас татгалзаж болдог болсон бөгөөд явуул товчыг дарсаны дараа энэхүү бичлэгийн гол сэдэв болод send undo товчлуур явуул товчны оронд 5 секундын турш илэрдэг ажээ.

7+1 бодож нэг огтлох боломж олгодог энэ сайхан эдийг ашиглахыг хүсвэл хаяг руугаа ороод Settings сонголтоос Labs руу ороод Undo Send-г идэвжүүлэхээд л болоо. Туршаад үзээрэй.

Эх сурвалж

2 comments:

ЗОРИГТ8 said...

Нээрээ сайшаалтай сайхан болжээ. Тэр дор нь тохируулчлаа...Мэдээлэл хүргэсэнд гялайлаа Анхаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тийм байгааз, надаа бас үнээр таалагдсан.