Friday, 6 March 2009

Турк Улсын талаар ерөнхий мэдлэг


Албан ёсны хэл Турк хэл
Нийслэл хот Анкара (39°55′N 32°50′E)
Хамгийн том хот Стамбул
Үндэслэгч Мустафа Кемал Ататурк
Төрийн систем Ардчилсан
Ерөнхийлөгч (одоогийн) Абдуллах Гүл
Ерйнхий сайд (одоогийн) Режеп Тайп Эрдоан
Газар нутгын хэмжээ 783,562 км², газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 37 дахь улс, Европод Оросын дараа 2 дугаарт жагсдаг. Газар нутгын %1,3 нь ус.
Хүн ам 71.517.100, км²-д 93 хүн ноогдоно. Хамгийн их иргэнтэй 17 дахь улс.
Улсын уриа Yurtta Sulh, Cihanda Sulh (Эх оронд энх тайван, эрэн дэлхийд энх тайван)
Тэмдэглэлт өдрүүд
4 сарын 23, 1920 оны мөн өдөр орчин үеийн Турк улсын анхны Парламент цугласан бөгөөд түүнээс хойш энэхүү өдрийг Хүүхэд залуучуудын баяр болгон зарласан байна.
5 сарын 19, 1919 оны мөн өдөр чөлөөлөх дайн эхэлсэн
8 сарын 30, 1922 оны мөн өдөр чөлөөлөх дайнд ялсан
10 сарын 29, 1923 оны мөн өдөр Бүгд Найрамдах Турк улс болгон тунхагласан
Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.026 трилион Америк доллар (2008 оны байдлаар)
Хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.333 Америк доллар (2007 оны байдлаар)
Экспорт 132.8 тэрбум Америк доллар, 2007 оны байдлаар
Импорт 198.6 тэрбум Америк доллар, 2007 оны байдлаар
Инфиляц %10,31 (хэрэглэгчидэд), %12,56 (үйлдвэрлэгчидэд), 2007 оны байдлаар
Цагийн Zone зуны цаг EET (UTC+2) өвлийн цаг EEST (UTC+3)
Мөнгөн тэмдэгт Турк лира (ТL) (1 евро ойролцоогоор 2.2 лиратай тэнцэнэ. Намайг анх ирэхэд сая саяар яригддаг байж байгаад 3 жилийн өмнө мөнгөн тэмдэгтээсээ 6 тэг хассан юм. )
Төрийн дуулал İstiklâl Marşı
Төрийн өнгө Улаан, цагаан
Утасны код +90
Интернетийн код .tr

эх сурвалж: википедиа.ком

7 comments:

ЗОРИГТ 8 said...

Оюутан байхдаа МУИС-ын турк хэлний ангийн охидтой найзалдаг байлаа. нэг охинтой үерхээд турк хэл сурахаа шахаж билээ. хэ хэ хэ...
Турк чинь Евроазид оршдог сонин улс шүү..

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Туркүүд Турк хэлээ дэлхийн хамгийн хэцүү хэлүүдийн нэг энэ тэр гээд байдаг юм. Хэл сурах авьяастай Монголчуудын хувьд Турк хэл ч юүхэн байхав дээ:) Далайн гарцтай, дулаан, ер нь амьдархад их таатай хот шүү Стамбул.. Ганц гэм нь амьдарлын өртөг өндөр.
Олон олон түүхийн хөшөө дурсгал, балгас, туурин элдэв музейнүүд гээд боломжтой бол заавал зугаалах л газрын нэг дээ Турк..

ЗОРИГТ 8 said...

Нээрээ хэцүү юм шиг байна лээ. Тэр дуудлага, хэл зүйн дүрэм энэ тэр нь. гэхдээ баян-өлгийн казакууд болоод турк хэл сонирхогчид их л түргэн сурсан гэлцэх юм билээ.
За тэгээд зав байгаад мөнгө нь байвал Стамбул, Анкара хотуудаар тэнээд л хөшөө балгастай нь нөхөрлөж зураг хөргөө татуулаад л аялж өгнө дөө.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэгээрэй СУА-гаа дагуулаад ирээрэй, ирэхэд чинь би байх юм бол зугаалуулж, зураг хөргий чинь татаж өгнө шүү :)

ЗОРИГТ 8 said...

Чи чинь бас яагаад мэдчихдэг билээ...Чамаар тэгээд гайд хийлгээд л гоёл байх юм байна...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Блогоос чинь л мэдчихгүй юу :)

ЗОРИГТ 8 said...

Би бас пост хийсэн л юм байх даа. За за суа яах вэ...Уг нь турк л гол сэдэвсэн...хэ хэ