Friday 28 December 2007

Чингис хааны хэлсэн үгс

Өглөө бүр надад урд зүгт Хятад улс байдгийг сануулж бай.

Сайн юмыг улам л сайн болго!
Сайн ч бидний багш
Саар ч бидний багш

Jewish Ghetto in Prague

Уржигдар мөн өчигдөр (хэдийгээр тур (tour) маань үдээс хойш 1 хагасаас эхэлсэн ч нэг өдөрт бүх синагогуудаа үзэж амжаагүй тул 2 өдөр явав.) харьцангуй шинэ танил Энхээ эгчийн буянаар Праг дахь Еврэй музейгээр явлаа. Еврэйчүүдийн талаарх мэдлэг маань "Шиндлэрийн лист", "Төгөлдөр хуурч" зэрэг кинон дээр үзэж харсанаас хэтэрдэггүй байсан болохоор ч тэр үү бүх юм л сонин байлаа.
Праг дахь Еврэй музейн үүх түхийг сөхвөл анх 1906 онд Dr.Нugo Lieben, Dr.Augustin Stein нар байгуулсан юм байна. Анхны зорилго нь 20 дугаар зууны эхэнд дахин шинэчлэгдэж байсан синагогуудийн эд зүйлсийг хадгалах байжээ. 1939.3.15нд Нацистууд эзлэн авч үйл ажиллагааг нь зогсоогоод дайны дараа нутаг руугаа зөөхөөр зэхсэн түүхэн турсгалт ном дэвтэр, Еврэйчүүдээс авсан алт мөнгөө хадгалах зойр болгон ашиглах болсон байна. 1989 онд Чехийг коммунистууд эзлэн аваад 1994.10.01нд Нацистуудийн Еврэйчүүдээс хураaн, цуглуулсан эд зуйлсийг тус музейд буцаан олгосон байна. Өнөөдрийн байдлаар тус музей нь нийт 40.000 үзвэр, 100.000 номтой юм байна. Праг дахь тус гэтто (ghetto) нийт таван синагог, хундэтгэлийн заал мөн оршуулгийн газартай. Оршуулгийн газараас бусад газар нь зураг авахыг хориглодог юм билээ :-(

The Maisel Synogogue:




The Pinkas Synogogue: Дэлхийн 2 дугаар дайны үед Чехээс хэлмэгдсэн 80.000 Еврэйн нэрийг ханаараа бичсэн синагог. Нацистуудийн бүртгэж авсан листийг ашигласан тул
нэгэн удаа нэгэн эр тус синагогт ирээд ханан дээрх нэрсийг харж байтал өөрийнх нь нэр бас тууж явсан юм гэнэ лээ.




The Klaus Synogogue:


The Ceremonial Hall:


The Old-New Synogogue: Тус синагог нь 13 дугаар зууны үед баригдсан бөгөөд анх "Шинэ" эсвэл "Том" синогог гэгддэг байжээ. 16 дугаар зууны үед Прагт өөр олон синагог баригдах болсоноор одоогийн нэрээ ("Хуучин-Шинэ"синагог) авсан байна. Хэдийгээр 2002 оны 10н сард болсон үерт нэг метр гаран живсэн ч (тус синагогийг газар доор ухаж байрлуулсан юм билээ) өнөөдөрийн байдлаар ашиглалтанд буй хамгийн хуучин синагог юм байна.


The Old Jewish Cemetery: 15 дугаар зууны эхний хагаcт байгулагдсан байх хэмээн таамаглагдаж буй тус оршуулгийн газарт ойролцоогоор 100.000-120.000 хүнийг, хэдийгээр хэд хэдэн удаа өргөтгөсөн ч, 8-12 давхарлан оршуулсан байна. Эхний эгнээ явсаны дараа дахин шороо авчиран асгаад дараагийн эгнээг явуулах маягаар давхарласан учир тус оршуулгийн газар, газрын давхаргаас нилээн өндөрт оршдог юм билээ. Мөн дээрх шалтгаанаар оршуулгийн 2 чулуу нүүр нүүрээ харалцан (наалдан) орших нь хэвийн үзэгдэл юм гэнэ. Одоогоор олдсон хамгийн эртний болон хамгийн сүүлийн оршуулга 1439- 1787 онд. Тус оршуулгийн газарын 12.000 чулуун дээр нь усан үзэн, арслан, хайч зэрэг тэмдэглэгээ үзэгдэх бөгөөд энэхүү тэмдэглэгээ нь тус хүний ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурийг илтгэдэг юм байна. Жишээ нь: хайч- оёдолчин, усан үзэм- эмэгтэй хүн бол олон хүүхэд төрүүлсэн- эр бол олонд буян үйлддэг хүн мөн арслан- олны хүндэтгэлийг хүлээсэн хүн энд хэвтэж байна гэсэн утгийг илэрхийлдэг аж.
Ямар ч байсан оршуулгийн газарт дарсан хэдэн зурагаа тавиa, бусад синагогуудийн талaар нэмж жаахан юм уншиж байгаад дэлгэрүүлж бичнээ.


чулуун дээрх загас



чулуун дээрх арслан



Чулууний дээд голд байрлах усан үзэм тус хүнийг амид ахуйдаа хүн зонд тустай олон зүйл хийсэнийг илтгэнэ.



Тус газар нэгэн гэр бүлийн 2 хүн хэвтэж буй тохиолдолд нэг чулуун дээр 2 эгнээ болгон нэрсийг нь бичсэн байдаг юм билээ.



Өөр оршуулгийн газараас авчирсан чулуунуудийг нэгэн хана болгосон байсан нь их сонин санагдсан.


href="https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjWYH0alX3jicyR315sD9wxgy-duVwKM3KPMLGS63AKy0HkKSChEntV1IXCEUuyf_UYkyun6VfCRcoKX1I0BfSVhKN4OPHIcDtkASbyNMbj2lijUha9HZML3pusRILqPSdNlF_daxDsrK0/s1600-h/jewish+gettho+019.JPG">
Камерийн дуранд оршуулгийн газар



Оршуулхаасаа өмнө тус ширээн дээр тавьж угаадаг юм гэнэ лээ



Хуучны нэгэн чулуу

The Spanish Synogogue:


"Хувирал" хэмээх алдартай зохиолийг бичсэн Франс Кафкагийн Чех Еврэй байсаныг мэдэх үү? Түүний доорх этгээд хөшөө нь Испани синагогийн хажууд байрладаг юм билээ.. Сайн анзаарвал суурин дээр нь нэгэн цох хорхойн шигтгэмэл байх бөгөөд, тус хорхой нь хувирал зохиолоос нь үндэслэсэн юм гэнэ.





Жич: Энхээ эгчээ баярласан шүү!

Sunday 23 December 2007

Бие төрмөл, ухаан таримал.

Олон цагаан үүл тэнгэрийн хутгуур
Өдөн цагаан хүүхэн төрийн хутгуур.

Хааныг хатан захирдаг
Хатныг хайрт нь захирдаг.

Хонхэрээдийн Энхатын номноос авав.

Sunday 16 December 2007

Дэлхийн шилдэг их сургуулиуд

Оны шилдэг 200 сургуулийг, ажил олгогчдийн тус сургуулийг төгсөгчдийг ажилд авах сонирхол, тус сургуулид элсэхийн тулд сурагчдийн олон улсад үзүүлэх амжилт зэргийг харгалзан жагсаасан байна. Жагсаалтанд 62 Америкийн, 30 Английн их сургууль орсон байна.
Шилдэг 200 сургуулийн эхний 20г дурдихад...

1. Harvard, US
2. University of Cambridge, UK
2. University of Oxford, UK
2. Yale University, US
5. Imperial College London, UK
6. Princeton University, US
7. California Institute of Technology, US
7. University of Chicago, US
9. University College London, UK
10. Massachusetts Institute of Technology (MIT), US
11. Columbia University, US
12. McGill University, Canada
13. Duke University, US
14. University of Pennsylvania, US
15. Johns Hopkins University, US
16. Australian National University, Australia
17. University of Tokyo, Japan
18. University of Hong Kong, Hong Kong
19. Stanford University, US
20. Carnegie Mellon University, US
20. Cornell University, US

US- United States (Америк)
UK- United Kingdom (Англи)