Tuesday 25 January 2011

gift idea-Хосуудад зориулсан дэрний уут



Boldloft.com нэг нь татах нөгөө нь түлхэх, цэцэг жимс өгөх авах зэрэг олон олон зураглалтай хосуудад зориулсан дэрний уут 36$ үнэтэй.

Traveller’s Closet



Psychic Factory-н консефт Traveller’s Closet таалагдлаа.. Бариулыг нь сунгаад өлгүүр bamm..
Ямарав дээ?


Thursday 20 January 2011

Marc by Marc Jacobs Love Dove хос бөгж, gift idea


Marc by Marc Jacobs Love Dove хос бөгж $98.00 үнэтэй.. "Энх" цагт өөд өөдөөс нь харуулан "дайны" үед хоёр тийш нь харуулан зүүлтэй... Ойртож буй валентинаар, бөгжинд элдэв үнэт эдлэлт дуртай найз охиндоо, эхнэртээ, cliché болсон шоколад, цэцэгний оронд авч өгөлтэй :D

Wednesday 19 January 2011

Тослог арьсанд, дрожжтой маск


Орц:

* 1 халбага сахар
* 1 халбага дрожж
* хэдэн дусал нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Орцуудаа холиод угаасан нүүрэндээ түрхээд 20 минут байлгаад угаана.

Sunday 16 January 2011

Le Khakis de Chanel хумсны будгын гурвал




Khaki Rose, Khaki Brun мөн Khaki Vert, энэ хаврын өнгө Khaki-ны гурван нүүр
Нэг бүр нь 25 ногооны үнэтэй эдгээр хумсний будгийг Channel counter эсвэл сайтнаас нь авч болно.

Зүрхэн хэлбэртэй гутлын хавчаар (Sequin heart)


Энгийн даруухан гутландаа дээрх маягийн хавчаар хийж зүүгээд өнгөлөг, өөр, онцгой болгоорой.. Мэдээж заавал зүрх байх албагүй бөгөөд хувцасандаа тааруулан авч эсвэл зүүж болдог нь plus
дэлгэрэнгүйг эндээс
Эх сурвалж

Monday 10 January 2011

Мөчирөн өлгүүр

Love Aesthetics-т бүдүүхэн мөчирийг будаад таазнаас дүүжлэн өлгүүр хийсэн нь таалагдлаа, танд бас таалагдана байх гэж итгэнэм..

Эх сурвалж

Wednesday 5 January 2011

Trend alarm-паск (Belt bag)

Tuesday 4 January 2011

Joji Kojima










Joji Kojima, Калифорниад төрсөн тэрээр анх Yoshiko Creation Paris-т туслахаар орсон байна. Yoshiko Creation Paris’т байхдаа шүхрэн малгайгаа бүтээсэн бөгөөд (Le Petite Prince коллекцийн B-612), түүний бүтээсэн шүхрэн малгайг Music Japan сувгаар Lady Gaga өмссөнөөр түүнийг алдарын зам уруу нь хөтөлсөн байна. Хэсэг хугацааны дараа Жожи үүрнээсээ нисэн өөрийн нэрийн Hotel Gluttony брэндээ үүсгэн өөрөө өөрийнхөө даргаар ажиллах болсон байна. Түүний ихэнх бүтээл нь Gaga like буюу Гага-д зориулсан мэт этгээд, dark....

Эх сурвалж

Monday 3 January 2011

Өвсөн толгой


Анх энд ирчихээд энд тэндгүй зарах халзан, дотроо баахан модны үртэстэй эдгээр шилэн трикон толгойнуудыг хараад юу болохыг нь хэлж мэдэхгүй гайхаад байдаг байлаа. Нэг удаа асуугаад, худалдаж аваад хэд хоног усалсан чинь хөөрхөн өвс ургаад, уртасаад, үсий нь засаад бүтэн зун баяссан. Сонирхол буураад ирэхээр нь задлаад харахнээ харин хийхэд амархан эд байх юм билээ....

Хэрэгтэй зүйлс:

* Шилэн трико, заавал шинэ байх албагүй өмссөн бүр цоорсон байж болно :D

* Модны үртэс эсвэл хөрс
* Өвсний үр
* Толгой болгох бол товч утас зүү, цавуу

Ханцуйгаа шамлаад...
Хамар ам чих нүд гаргах гээд төвөгтэй бол над шиг л бөмбөлөг хийчих кк..

Бөмбөг хийхэд триконыхоо оймс хэсгийг жоохон запастай тайраад дотор нь хольсон үр, үртэсээ хийгээд нэг үзүүрийг уяад voila. Хүсвэл доороос нь бүдүүхэн утас унжуулаад устай аяган дээр суулгаж өгнө. Ургамал маань усны шаардлагаа доороос нь уясан утсаар дамжуулан хангах тул "залхуу өвсөн бухал" гэе..

Толгой хийнээ, чих нүд юүхэн байхав гэвэл эхлээд багахан шороо эсвэл модны үртэсийг үртэйгээ холиод триконыхоо оймсонд хийнэ. Хойноос нь үлдсэн үртэсээ хийгээд триконы шилбийг чангахан уяад хүсвэл "усалгааны систем" утас уяад чимэглэж ажилдаа ор доо... Ойлгомжтой үртэй хэсэг нь зулай хэсэг тул наах, хадах нүдээ тэрний дагуу байлуулна биз.

* Үсий нь хааяа засахаа мартав..
* Намирсан сайхан үсий нь боож эсвэл панк засч бас болно.
* Заавал толгой эсвэл бөмбөлөг гэлгүй жаран хөлт, зараа г.м амьтан хийсэнг бас харсан..