Tuesday 30 January 2007

Орон орны цагдаа

Ататурк (Стамбул дахь олон улсын онгоцны буудал) орчоод метрогоор наашлах замдаа нэг 14өөд насны хүү бохь зараад явж байхыг хараад хэдэн хармаагаа ухаж задгай мөнгө хайж эхэллээ. тэр жаалыг жаал шинжлээ. Өөртөө хэт томдсон гутал, богино жийнсэн өмд өмсөн дээгүүрээ улаан томдсон цамц өмссөн нь хэзээ ч юм үзэж байсан нэгэн кинон дээрх Чарли Чаплинг санагдуулна. Хэдэн хармаагаа нэг нэгдгүй нэгжсэний эцэст 50 куруш (500гаад төгрөг) оллоо. Гараа сарвайн өгөх гэснээ түр азналаа. Учир нь яагаад бохь зарж буй, сургуульд явдаг эсэх мөн өнөөдөр хэдийг зарав зэрэг асуултууддаа хариулт авмаар санагдлаа, даанч болсонгүй. Яаравчлан гар дахь хар тор луугаа 7н ширхэг бохио чулуудах нь буудал дээрх цагдаагийн нүдэнд өртөхгүйн тулд ажээ, гэвч бүтсэнгүй. Цагдаа ах түүнийг чихдээд аваад явчихлаа. Миний асуултууд хариултгүй үлдлээ.
Гэртээ харихын тулд автобусанд дамжин суугаад, Таксим талбайг чиглэж явахад замын 2 талаар эгнээд зогсож байдаг травестүүд үгүйлэгдэнэ. Бүгд зэрэг өвдөнө гэж байхгүй дээ, яагаад нэг ч харагдахгүй байна хэмээн бодон автобусныхаа цонхоор унахаа шахаж харлаа. Аргагүй шүү дээ эргүүлийн машин эргээд байх юм чинь... Гээд бодсон чинь Туркэд хүчнийханы байр суурь арай өөр юмаа.

3н жилийн өмнө нутаг буцах замд Москватай таараад, хоёр алхаад нэг цагдаатай таар, таарах болгондоо пасспортоо үзүүл, үзүүлэх болгондоо 100н рубль хавчуул гээд ёстой багтаж ядсан баян л бол зүглэмээр газар байна лээ. Сониноос Москвагийн нэрийг Монголчууд хайрласан гэсэн шүү, "Мушгиа Гол" хэмээн.

Чикагод бутханы цаана буу (хурд хэмжигч) бариад зогсож байдаг хэдэн муу замын цагдаа, гэрэл нь анивчсан цагдаагийн машинаас (манайх уг нь цагдагиййн газартай нилээн л ойр барладаг байсан юмсан) өөр юм хараагүй гэхэд барaг хэлсдэхгүй. Xэлсдэхгүй хэмээлээ, учир нь нэгэн өглөө ажилдаа цагтаа амжих сүүлийн шансаа (автобус) зултаалгаад хойноос нь нэхэж явтал нэгэн гэрлээ анивчуулсан цагдаагийн машин ирж зогссоноо "Ажилаасаа хоцрогстд туслах хэрэгтэй, наашаа суу" хэмээх эмэгтэй цагдаа инээх нь тэр. Бахардангаа шахсан бид 2 бөөн баяр бололдон, эвгүй хүнхэр (өвдөг шүргээд өлмийгөө өргөж суув) торны цаана байраа эзлэнгээ, цагдаа эгчийн буу, цээжний хамгаалалтны үнийг тооцов. (Дашрамдахад нэгж Америк цэргийн тоноглол 4000аад доллар болдог гэнэ лээ шүү! мөн Чикаго гэдэг нь Potowatami хэлэн дэхь зэрлэг сонгино буюу Chi-Ca-Gou гэдэг үгнээс гаралтай гэнэ лээ!)
Нэг мэдэхнээ нэхэж явсан автобусыг маань түрүүлээд, замыг нь хааж зогсоосон байв. Бид ч талархалаа илэрхийлээд автобусандаа орж суусанаар тэр өдөр ажилаасаа хоцроогүй билээ. Баяраллаа цагдаа эгчээ!

No comments: