Tuesday, 15 September 2009

Хүүхэдтэйгээ хамтран ажиллах

...гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах номны товчлол

Хүүхэдтэйгээ хамтран ажиллах (2 дугаар бүлэг)

Ойлгомжтой өгүүлбэр хэрэглэх
Хүүхэдтэйгээ харьцахдаа, хог дүүрчихлээ. Нохойгоо гадагшаа гарга. Харандаанууд чинь газраар нэг хөглөрч байна, цуглуул г.м, ойлгомжтой, тойруу биш элдэв хоёрдугаар утга агуулаагүй өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй. Учир нь таны цэвэрхэн өрөө ойлголтоос хүүхдийн өрөөгөө цэвэрлэх ойлголт (ил хөглөрч буй бүх зүйлээ орон доогуур чулуудах г.м) өөр байх магадлалтай.

Эмээгийн аргыг хэрэглэх
.... дараа ... болно. (Гэрийнхээ даалгаварыг хийчихээд гадаа тоглож болно.)

Хүслээ илтгэсэн ойлгомжтой өгүүлбэр хэрэглэх.
Плийз(Please) (Гутал, хүрмээ өмсөөд машинд ороод суу плийз. (хувцаслаад биш шүү, хувцаслаад гэвэл хүрмээ эсвэл гутлаа өмсөлгүйгээр машинд ороод суух магадлалтай, учир нь цамц, өмд цаашлаад оймс ч гэсэн хувцас шүү дээ.))

Өөрөөр нь сонгуулах
Энийг үү, тэрийг үү? Одоо юу, дараа юу? Би юу, чи юу? Сүү уух уу, жүржийн шүүс уух уу? эсвэл даалгавараа одоо хийх үү, хоолны дараа хийх үү? г.м сонголтуудаас өөрөөр нь сонгуулах хэрэгтэй гэнэ. (Ингэх нь удирдлагыг та гартаа барингаа, хүүхдүүдэд, өөрсдөө, хүссэнээ хийж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг давуу талтай гэнэ.)

Богино өгүүлбэр хэрэглэ.
Муурандаа ус өг. Эхлээд даалгавараа хий. Тоглоомоо! г.м (Эцэг эхчүүд хэт их үглэж яншихаар хүүхдүүдэд "эцэг эхийн дүлий" хэмээх эмгэг үүсгэдэг бөгөөд энэ нь эцэг эхийг үглэх тоолонд "дүлийрэх" буюу үл сонсох, үл тоох үзэгдэл аж. Тиймээс аль болох товч бөгөөд тодорхой ярих нь чухал.)

Зарим биетийг яриулж болно.
Хоолойныхоо өнгийг солиод "хүүхэлдэй" яриулж буй мэт яриад нэг үзээрэй. (Жишээлбэл халбага "намайг хэрэглэсэнд/хэрэглэх гэж байгаад баярлалаа" гэж яриад хоолыг нь халбагадан идүүлэх г.м, энэ аргыг хэрэглэхэд хамгийн гол нь хоолойныхоо өнгийг өөрчилөх юм гэнэ лээ шүү.)

Хэлсэнээ хийдэг байх хэрэгтэй.
Явцгаая гэсэн бол явдаг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ тооших шалтаг, шалтгаануудад сатааран явахаа хойшлуулсаар байх нь буруу.

Туслах асуултууд асуух
Одоо чи юу хийх вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Дараа нь яах билээ? г.м туслах асуултуудыг асууж зорьсондоо хүрэхэд нь туслах хэрэгтэй.

Цаасан дээр бич
Элдэв жагсаалт, хэлбэр дүрс, тэмдэглэл зэргийг ашигла. (Сургуульд явахаас өмнө хийх зүйлсийн жагсаалт гаргаж, заримдаа, хүүхэддээ уурласан эсвэл уулзалдаж чадаалгүй зөрсөн/зөрөх тохиолдолд) товч бөгөөд тодорхой заавар бичсэн тэмдэглэл өгч/үлдээж болно.)

Хошин мэдрэнжээ ашигла
Хошигнол хэлж, хийх буй эсвэл хийгээсэй гэж хүссэн үйлдэлтэй холбоотой дуу дуул.

Дүрэм, журам гарга
Хийж болохуйц, хялбар дүрмүүдийг ойлгомжтойхон бичээд энд тэнд хадах хэрэгтэй. (Дүрэм журмыг өмнө нь гаргасан байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хийнгүүт нь ингэж тэгж болохгүй г.м номлосоноос дүрэм гаргаад мөрдсөн нь дээр байдаг. Дүрмээ зөрчсөн тохиолдолд бодогдох тооцоог (ял шийтгэл) бас хавсаргах хэрэгтэй.)

Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх

2 comments:

B.Tumennast said...

ireeduid huuhedtei bolohooroo heregjuulnee hu

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэгээрэй хөө...