Friday, 18 September 2009

Хүүхдийг шийтгэх

Хүүхдээ зодож хүмүүжүүлэх "арга" нь хэдийгээр хэдэн зууныг дамжин өнөөг хүрсэн ч үнэхээр хүүхдийг хүмүүжүүлэх шилдэг арга биш бөгөөд хүүхэд зодуулсаныхаа дараа яагаад зодуулсанаа биш яаж зодуулсанаа санадаг. Өөрөөр хэлбэл "аав намайг суран бүсээр ороолгосон доо" гэж бодохоос/санахаас бус "би үймүүлээд аав намайд зодсон, дахиж үймүүлэхгүй дээ" гэж боддоггүй аж. Таныг эцэг эх тань зодож байсан уу? Яагаад? гээд бодоод үз дээ, үүнтэй яг ижилхэн.

Зодож жанчихаас гадна хүүхэд рүүгээ орилох, үглэх, айлгах, номлох зэрэг "вагонууд" ч таныг хүссэн "газарт" тань хүргэдэггүй аж.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ яагаад шийтгэдэг/зоддог вэ?

* Болохгүй зүйл хийсэн тохиолдолд
* Буруу зөвийг ойлгуулахын тулд
* Хэн нь "том хүн" болохыг ойлгуулахын тулд
* хүсч хүлээж байсанд тань нийцэхгүй тохиолдолд (хүүхдийг томоотой суугаад телевиз үзэх, унт гэсэн цагт тань өөрөө орондоо ороод унтчих мэтээр төсөөлдөг.)

Зодох жанчих, орилж хашгирах, үглэх зэрэг вагонд суулгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ?


Дүрэм журам зохио, түүнийгээ дага мөрд
Дүрмээ нэг (нижгээд) цаасан дээр бичээд дүрмэнд зохирагдаагүй тохиолдолд үр дүнг нь (шийтгэл) бас хавсаргах хэрэгтэй.

Бага ярьж, ихийг хийх
Ярихаасаа өмнө бодох хэрэгтэй. Мөн хэлсэн бүхэн тань "хоосон үг" биш байг.

Завсарлага
Хүүхдийн тань хийсэн ямар нэгэн буруу үйлдлээс болж уур тань хүрээд байгаа бол тавширталаа зайбарих хэрэгтэй. Үүний тулд хүүхэд аюулгүй мөртөө зугаацаж чадахгүй ванн, хоосон өрөө зэрэг "газар" бодож олно. Буруу үйлдэл хийсэн даруйд нь гарнаас нь зөөлөн бариад бодож олсон өрөөндөө аваачих хэрэгтэй. Хүүхдийнхээ наснаас хамааран хэр удаан завсарлага авахаа шийднэ. (Дүүгээ эсвэл ах эгчийгээ цохиод, өшиглөөд байвал даруйхан гарнаас нь бариад ванндаа аваачин 2-5 минут байлгана г.м)

Байгалын жамаар суралцах
Туршилаганы эцэст суралцах боломж олго хүүхдүүддээ. Ийм маягаар сурсан зүйлс үглэж, зодож эсвэл номлож сургасанаас илүү тогтоцтой байх болно. (Өвлийн хүйтэнд куртка өмсөхгүй гээд байвал цамцтай чигээр нь гаргаад нэг үзэх хэрэгтэй. Мөдхөн миний куртка хаана байна гээд ороод ирэх вий.) Хамгийн гол нь туршилагийн эцэст номлохгүй байх хэрэгтэй. (Даараад курткаа хайгаад орж ирсэн хүүхэддээ чамд хэлсэн биз дээ гэхийн оронд өөрийгөө түүний оронд тавин (эмпати) бодож, гадаа хүйтэн байгаа биз г.м эелдэг хариулт өгөх хэрэгтэй.)

Уялдаатай шийтгэл
Шийтгэл ямагт үйлдэлтэй холбоотой байх ёстой бөгөөд тэрхэн мөчид хүүхдийн тань үйлдэлд өгөх хариу байхгүй бол дараа бодож байгаад шийдсэн нь дээр. (Ухаан нь ямар ч буруу үйлдэл хийсэн өнөө орой ТВ үзүүлэхгүй гэж болохгүй гэсэн үг.)

Анхаарлыг нь сарниулах, ял шийтгэлээ завсарлах
Өөртөө болон бусдад гэм зэмгүй, жижиг сажиг үйлдлийг хааяа хааяа үл тоомсорлох хэрэгтэй.

Зан араншингийн бэйсбол
Энэ техникийг байнга давтагддаг араншинг зогсоохын тулд хэрэглэх хэрэгтэй. Дүрэм бичээстэй, тодорхой. Гурван удаа "гадаа" бол тоглоомноос хасагдах журмаар. (Энэ нохойдоо хоол эсвэл ус өгдөггүй зэрэг дамтамжтай үйлдлүүд хамарна. Эхлээд нэг хүснэгт гаргах хэрэгтэй. Хүснэгтэн дээр гурав гурван нүд зураад мартах бүрд нь нэг нүдийг бөглөх хэрэгтэй. Эхний гурван удаад нохой муурандаа ус өгөхгүй байвал өөрийнх нь өрөөнөөс том өрөө рүү нүүлгэх (мэдээж муурийг) дараагийн 3 удаа мартвал муурийг нохой хүнд өгөх зарах арга хэмжээ авч болно.)

Хүүхэдтэйгээ шуг асуудлыг шийдэх
Ийм тийм асуудал байна, энийг яаж шийдэх вэ гээд нэг асуугаад үзээрэй.

Тэвчээртэй байж, давтах, хэлсэнээ хийлгэхийн тулд шургуу зүтгэх хэрэгтэй
Хүүхдийнхээ зан аашинд өөрчлөлт гарахыг нь хүлээх, тэвчээртэй хандах хэрэгтэй. (Хүүхэд тань элбэдүүлсэн юм шиг нэг шөнийн дотор өөрчлөгдөхгүй бөгөөд энэхүү үнэнг хүлээн зөвшөөрөн тэвчээртэй хүлээх хэрэгтэй.)

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...

No comments: