Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts

Saturday, 23 October 2010

Ногоон eBay


eBay, бидний мэдэх онлайн худалдааны сайт нэг ногоон алхам хийхээр шийджээ. Энэ арван сараас эхлэн eBay-р эд бараа зардаг худалдаачидад дахин давтан хэрэглэж болхуйц 100 мянган хайрцаг тараах бөгөөд хайрцаг тус бүрийг 5 удаа ашиглахад 4.000 мод 2.4 сая галлон ус, 49 айлын жилийн хэрэгцээг хангахуйц тог хэмнэгдэх ажээ.

Сан Францискод байрладаг загвар зохион бүтээх Office төвийн бүтээсэн эдгээр хайрцгууд 100% дахин ашиглаж болохуйц түүхий эдээр хамгийн бага скоч хэрэглэгдэхүйцээр бүтээгдсэн бөгөөд хайрцаг дээр бичгүү хүртэл усан суурьтай бэхээр хэвлэжээ. Хайрцаг бүр дээр илүү ногоон буюу байгал дэлхийн бага хохирол учруулахуйц хайрцаглах аргууд хэвлэдсэн аж.

Ногоон шувуухайн "Одоо хайчих вэ?" хэмээн асуух эдгээр хайрцгуудыг eBayBox гэнэ.

Хайрцаг дахин ашиглах, шинэ биш ч сайхан санаа... Congrats eBay

Эх сурвалж eBay Green Team

Thursday, 3 June 2010

Төрсөн өдрийн мэнд Norma Jeane


Marilyn Monroe 1926.6.1 нд төрөн Norma Jeane Mortenson хэмээн дуудагдах болжээ. 1962.8.5 нас нөхцсөн Marilyn Monroe амьд байсан бол уржигдар 84 нас хүрч байх байлаа...







Sunday, 22 November 2009

Kiva.org

Өчигдөр нетээр хэсч яваад дээрх сайттай таарав. Кива хэрэгцээтэй нэгэнд зориулан зээл өсгөх талбар бөгөөд Монголд Хас банктай хамтран ажилладаг юм байна. Энэхүү системд бүртгэлтэй зээлдэгчийн элдэв бизнес эхлэхэд хэрэгтэй мөнгийг хэдэн зуун зээлдүүлэгч нийлэн зээл өсгөж, өсгөсөн мөнгөө зээлдүүлэн тодорхой хугацааны дараа, ихэнхдээ 6-12 сар, зээлдүүлсэн мөнгөө буцааж авах улмаар нэгэн гэр бүлд хөрөнгө оруулах, тэдний амжиргааг дээшлүүлцэхэд туслах санаа юм.
Миний судалсанаар одоогийн байдлаар идэвхтэй 24 Монгол зээлдэгч байна.
Сайтад зээлдэгч бүрийн зураг хөрөг. зээлсэн мөнгөө юунд зарцуулах, хэзээнээс эхлэн буцааж төлөх гээд хэрэгтэй бүх мэдээлэл байдаг юм билээ, сонирхоод боломжтой бол тэдэнд туслаарай андуудаа.

1. Тоомой Нямдорж, 59 настай. Өвөрхангай аймагт эхнэр гурван охины хамт амьдардаг. Тэрээр түлээнийнаймаа хийж олсон мөнгөөрөө 2005 оноос нэгэн хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд дэлгүүрээ өргөжүүлэх санаатай Хас банкнаас 3 сая төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

2. Балдандорж Чойсүрэн, 22 настай. Эхнэрийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг. Чойсүрэн 2 жил гуталчин хийж олсон мөнгөөрөө 2008 онд гар утас засдаг, гар утасны чимэгэл, сэлбэг зардаг дэлгүүр нээжээ. Түүнд гар утасны сэлбэг авах 1,500,000 төгрөг хэрэгтэй байгаа гэнэ.

3. Төмөр Банзрагч. 42 настай. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Архангай аймагт ажиллаж, амьдардаг. Эхнэрийн хамтаар гэр ахуйн бараа зардаг дэлгүүр ажиллуулдаг тэрээр 2008 онд 100,000 төгрөгөөр бизнесээ эхлүүлж байжээ. Өнөөдөр түүний хөрөнгө 1,600,000-д хүржээ. Тэрээр барааныхаа нэр төрлийг арвижуулах зорилгоор 2 сая төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

4. Содномпил Батгэрэл, 22 настай. Эцэг эхийн хамтаар Өвөрхангай аймагт амьдардаг. 2005 оноос ээлжий жолоочоор нэгэн таксины компаньд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд цалингаараа хувьдаа микро авчээ. Микрогоо автобус болгох зорилготой түүнд микрогоо засах, өвөлд бэлтгэхэд 4,000,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

5. Энхтайван Лхагвадулам. 27 настай Лхагвадулам нөхөр 2 настай хүүгийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг байна. Нөхөр Анхбаяр нь таксины жолооч. Тэрээр сард 2 удаа бараа татах гэж Эрээн ордог бөгөөд өвөлдөө Улаанбаатраас булган малгай авчирч зардаг гэнэ. Булган малгай үнэтэй тул энэ өвөл булган малгай дарах зорилготой 2,700,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

6. Цэмбэл Мягмарсүрэн. 53 настай тэрээр нөхөр 2 охины хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг бөгөөд 2 охин нь хоёул оюутан аж. Тэрээр 2000 оноос өнөөг хүртэл жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд дэлгүүрээ өргөжүүлэх зорилготойгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

7. Бямба Чулуунбат. Чулуунбат, 40 настай, эхнэр 2 ххүүхдийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг байна. 11, 13 настай 2 хүүхэд нь аймгийн арван жилиьн сургуульд явдаг аж. Оооогоор зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг тэд өөрсдийн жижиг дэлгүүрийг барьж байгаа гэнэ. Дэлгүүрээ оны сүүлээр дуусгаад нүүж орох төлөвлөгөөтэй байгаа тэд Эрээнээс их хэмжээний хувцас дарах зорилготой 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

8. Шаравжамц Оюунцэцэг. 42 настай, нөхөр гурван хүүхдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. 19 настай хүү нь оюутан, 12 настай охин нь арван жилийн сурагч бөгөөд хамгийн бага охин нь 4 настай аж. Нөхөр нь зуны улиралд уурхайчнаар ажилладаг. Тэрээр 2006 оноос 6,000,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр контэйнерт цахилгаан барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 10,000,000 төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Тэд цахилгаан барааны дэлгүүрээс гадна гэрийн бүрээс хийж зардаг бөгөөд Хятдаас гэрийн бүрээсний материал, цахилгаан барах татах зорилготой 3,500,000 төгрөгийн зээл хүсчээ.

9. Доржсамбуу Батсайхан. 32 настай. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Эхнэр нь дэлгүүт худалдагч. Батсайхан 2005 онд таксины жолооч бөгөөд энэхүү бизнесээ 2005 онд эхлүүлсэн аж. Тэд гэр ахуйн бараа зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ бизнесээ эхлүүлэхийн тулд Хятдаас гэр ахуйн бараа татах 700,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

10. Балжинням Давааням. 45 настай тэрээр эхнэр 3 охины хамт Ховд аймагт аж төрдөг. Хамгийн бага нь 13-тай, дунд охин нь 20 настай аймагт их сургуульд сурдаг бол том нь одоогоор ажил хайж байгаа гэнэ. Эхнэр нь оёдолчин. Давааням 2006 онд хувийн таксины бизнесийг эхлүүлсэн бөгөөд одоогоор 3,000,000 төгрөгийн хадгаламжтай болжээ. Машинаа ачааны тэргээр солих санаатай байгаа бөгөөд 10 тоны даацтай ачааны тэрэг авах зорилготой 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

11. Баян Цэцэгмаа. Цэцэгмаа нөхөр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатарт амьдардаг. Хүү нь 25 настай оюутан, охин нь 19 настай ахлах ангийн сурагч. Нөхөр Нанжил нь хувийн машинаараа хүн зөөдөг байна. Охин нь чөлөөт цагаараа лангуун дээр нь сууж тусалдаг бол хүү нь загас үржүүлж зардаг гэнэ. Цэцэгмаа 2 лангуутай бөгөөд Хятадаас бараа татах зорилгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

12. Дагвадорж Оюунтуяа. 32 настай. Архангай аймагт нөхөр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Оюунтуяа 2003 оноод өнөөг хүртэл зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг бөгөөд анх 200,000 төгрөгөөр эхэлсэн нь өнөөдөр 5,000,000 төгрөгт хүржээ. Оюунтуяа Хятдаас бараа татах зорилгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

13. Адъяа Төмөртогоо 61 настай Төмөртогоо эхнэр гурван хүүхдийн хамт Өвөрхангай аймагт аж төрдөг. Том хүү нь лам, ганц охин нь оюутан, бага хүү нь арван жилийн сургуулийн сурагч аж. Төмөртогоо захын ойролцоо контэйнэрт хувцас зардаг бөгөөд энэхүү бизнесээ 1997 онд 100,000 төгрөг байсан нь өнөөдөр 2,000,000 төгрөгт хүржээ. Тэрээр Хятадаас хувцас дарах зорилгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

14. Сандаг-Очир Энхтуяа, 46 настай, нөхөр 6 хүүхдийн хамтаар Улаанбаатарт амьдардаг. Нөхөр нь хувийн такси барьдаг бөгөөд тэдний 2 том хүүхэд нь тус тусын бизнесийг эрхэлдэг гэнэ. Бага дөрөв нь арван жилийн сургуульд сурдаг бөгөөд Энхтуяа Нарантуул зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг аж. Өнгөрсөн есөн жилийн туршид зах дээр зогсон хоёр сая орчим төгрөгний хөрөгнгөтэй болсон тэрээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 1,500,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

15. Шар Цэрэндорж, 49 настай. Эхнэр хоёр хүүгийн хамт Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Эхнэр нь цаг уур урьдчилан мэдээлэх төвд мэргэжилтэн бөгөөд хамгийн том хүү нь гар утасны наймаа эрхэлдэг аж. Бага хүү нь оюутан. Цэрэндорж явуулын хүнсний дэлгүүрээс гадна гэрийн мод хийж арилждаг аж. Шинээр нээгдэх худаалдааны төвд лангуу түрээслэх зорилготой түүнд хүүгийнхээ бизнесийг өргөжүүлэхийн тулд гар утасны сэлбэг авах мөн өөрийн дэлгүүрт хүнсний бараа татахад 363,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

16. Шарав Цэцгээ ,49 настай. Нөхөр гурван хүүхдийн хамтаар Завхан аймагт ажиллаж амьдардаг. 22 настай хүү нь дасгалжуулагч, 20 настай охин нь оюутан, хамгийн бага нй 17 настай арван жилийн сургуулийн сурагч аж. Цэцгээ 1991 оноос өнөөг хүртэл нөхрийн хамт зах дээр лангуу түрээслэн хүнсний наймаа хийдэг бөгөөд анх 100,000 төгрөгтэй эхэлж байжээ. Өнөөдөр тэдний хөрөнгө 4,600,000 хүрсэн бөгөөд ирээдүйд өөрийн гэсэн жижиг дэлгүүр нээх зорилготой гэнэ. Хас банкнаас 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү зээлээ Увс аймгаас чацаргана, чацарганы тос дарахад зориулах гэнэ.

17. Жамсран Баттулга, 36 настай тэрээр эхнэр гурван охины хамт Говь Алтай аймагт аж төрдөг. Эхнэр нь одоогоор ажилгүй байгаа бөгөөд охид нь гурвуул арван жилийн сургууулийн сурагчид аж. Тэрээр засварын газар ажиллуулдаг бөгөөд 2004 онд бизнесээ эхлүүлэхдээ гэртээ ажилладаг байжээ. Ирээдүйд амьдрах байшин барих төлөвлөгөөтэй түүнд өнөөдөр түрээслэдэг ажилын байраа худалдаж авахад 500,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

18. Дагвадорж Содномпил, 54 настай, бэлэвсэн. Тэрээр охинтойгоо 1997 онд гэр хүнсний дэлгүүр ажиллуулах бизнес эхлүүлсэн бөгөд охин нь Ховд ймаг руу нүүснээс хойш ганцаараа бизнесээ эрхэлж буй аж. Өөрийн тэтгэвээр өөрийгөө болгоод байдаг гэх Содномпил бизнес эрхлэн олсон мөнгөө охин, ач нартаа өгөх санаатай гэнэ. Бараа татахын тулд 1,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

19. Батбуян Батсүх 28 настай тэрээр эхнэр 3 настай хүүгийн хамтаар Баянзүрх дүүрэгт орцин суудаг. 2003 оноос өнөөг хүртэл тэд лангуу түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд бизнесээсээ олсон ашигаасаа амьдрах байшин барьсан аж. Ойрын хугацаанд хүнсний жижиг дэлгүүр барин бизнесээ эрхлэх зорилготой байгаа аж. Тэд зээлэхийг хүссэн 1,500,000 төгрөгөөрөө гэрийнхээ ойролцоо граж барин хүнсний бараа татаж бизнесээ өргөжүүлэх санаатай байгаа аж.

20. Баттулга Зундуй, 47 настай тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар Увс аймагт ажиллаж амьдардаг. Хамгийн том охин нь оюутан бол бага хоёр нь арван жилийн сургуулийн сурагчид аж. Баттулга 1990-2005 оныг хүртэл цахилгаан станцад жолооч хийж байгаад 2005 оноос эхнэрийн хамтаар махны, малын гаралтай тосны наймаа хийж эхэлжээ. Бизнесээ эхэлсэнээс хойш байшингаа засварласан бөгөөд одоо машины мөнгө цуглууж байгаа гэнэ. Тэрээ Хас банкнаас 750,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан мөнгөө зээлэх мөнгөө малын гаралтай тос авахад зарцуулах гэнэ.

21. Төмөр Банзрагч 42 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамтаар Архангай аймагт ажиллаж амьдардаг. Тэдний охин Нандинцэцэг арван жилийн сургуулийн сурагч бол хүү Баасансүрэн нь 2 настай аж. Банзрагч эхнэрийн хамтаар гэр ахуйн барааны бизнес эрхэлдэг бөгөөд энэхүү бизнесээ 2007 онд 100,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр эхэлж байжээ. Өнөөдөр тэд 1,600,000 төгрөг эргэлтийн хөрөнгөтэй болжээ. Тэд шинэ бараа татах зорилготойгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

22. Даваасүрэн Ренцэн-Иш, 49 настай. Эхнэр 19 настай охины хамтаар Архангай аймагт аж төрдөг. Охин нь оюутан бөгөөд Даваасүрэн эхнэрийн хамтаар махны дэлгүүр ажиллуулдаг аж. Тэд 2000 онд 200,000 төгрөгөөр бизнесээ эрхэлж эхэлжээ. Тэдний бизнес нилээн хөгжин махаа Улаанбаатар уруу аваачин зарах болсон байна. Тэд энэ хугацаанд газар аван байшин барьсан бөгөөд ирээдүйд машин авах зорилготой аж. Даваасүрэн 2,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байгаа бөгөөд зээлээрээ илүү их мах авч бизнесээ хөгжүүлэх зорилготой аж.

23. Баярмаа Агваансамбуу, 38 настай. Нөхөр таван хүүхдийн хамт Баянхонгор аймагт аж төрдөг. Нөхөр нь томоохон банкны аьмаг дахь салбарт харуул хийдэг. Том гурван хүүхэд нь оюутан бөгөөд бага хоёр нь арван жилийн сургуулийн сурагчид. Баярмаа гэрийнхээ ойролцоо жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тус бизнесээ 2008 онд 500,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр эхлүүлж байжээ. Түүний эргэлтийн хөрөнгө 1,000,000 төгрөгт хүржээ. Тэрээ бизнесээ өргөжүүлэх зорилготой 1,300,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

24. Доржсүрэн Отгонбаяр, 21 настай. Эхнэр нэг настай охины хамт Завхан аймгийн Тосонцэнгэлд аж төрдөг. Эхнэр нь банканд теллер. Отганбаяр түүхий эдийн наймаа хийдэг бөгөөд бизнесээ ахынхаа тусламжтайгаар 2006 онд эрлүүлжээ. Тэрээр нутгийн малчидаас нэхий, ноос худалдаж аван Улаанбаатарт авчиран зардаг байна. Отгонбаяр нэхний ноос бөөндөн Улаанбаатар уруу аваачиж зарах зорилготойгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ. Тэрээр олсон ашигаараа машин авах зорилготой гэнэ.

Monday, 2 November 2009

10 сарын 15 Дэлхийн "гар угаах" өдөр

Энэ жилийн 10 сарын 15нд анх удаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас "Дэлхийн гараа угаах өдрийг" зохион байгууллаа. ДЭМБ үзэж байгаагаар хүн бүр гараа зохих ёсоор угаадаг байсан бол дэлхий дахинд тархдаг халдварт өвчнүүд 50 хүртэл хувиар буурч, одооноос эхлээд хэн бүхэн гараа угааж эхэлбэл 2015 он гэхэд элдэв халдварт өвчинөөр эндэх үрсийн гуравны хоёр нь эндэхгүй эрүүл саруул инээж хөөрөөд явах гэнэ.

Хэрхэн гараа зохистой угаах вэ?

Гараа норгоод, савандана. Хөөсрүүлээд 20 секундийн турш хурууны завсарууд, алга, гарын ар тал, бугалгаа сайтар үрэн угаах нь зүйтэй гэнэ.

Олон нийтийн өрөөнд тавьсан нууц камераар хийсэн ажилглалтаар 10 эрэгтэй дутмын гурав нь 10 эмэгтэй дутмын нэг нь 00 орчихоод гараа угаадаггүй аж.

Эх сурвалж

Wednesday, 21 October 2009

Витамин С

Гахайн ханиад гарахтай зэрэг маск, витамин с үнэ нэмэгдээд байгаа сурагтай. Монгол нээрээ сонин нийгэм шүү, ямар нэгэн бүтээгдэхүүний энэ тохиолдолд маск, витамин с эрэлт ихтэй байхад ашигаа багаар тогтоогоод эргэлтээ түргэсгэнэ, үр дүнд нь нийт ашиг тань нэмэгдэнэ гэдгийг ер нь наймаачид ойлгодог боловуу? За тэр ч яахав, заавал тэднээс авах алба уу тээ :) Маскаа марль давхарлаж өөрөө хийгээд витамин с-гээ витамин с-гээр баялаг хүнснээс авчих юм чинь тийм ээ...

Витамин с нь хүчиллэг жимс (лимон, жүржийн төрлийн жимсүүд), төмс, броколли, гүзээлзгэнэ, улаан лооль, нохойн хошуу, ногоон чинжүүнд ихээр агуулагддаг байна.


Витамин с багадхаар хүний шүднүүд суларч, буйлнаас цус гарах, цусан дахь улаан эс багассаны үр дүнд цус багадалх цаашлаад амархан шархддаг (хөхөрдөг, гэмтдэг-bruise) гэнэ шүү.


Витамин с байна шүү, дархлааны системийг тэжээдэг тэтгэдэг байна. Үүнийг дагаад яр шархны эдгэрэх нь түргэсдэг байна. Сonnective tissue-г торддог цаашлаад хүний биед "төмөр авахад" нь тусладаг байна. Төмөр авахад нь туслана аа гэдэг чинь илүү хүчтэй яс (хугардаггүй :)) гэсэн үг аж.

Эцэст нь ямар хүнсэнд хэдий хэмжээний витамин с агуулагддаг талаарх жагсаалтыг вики-гээс чирээд оруулчихлаа. Вики дээр бичсэнээр бол хүнсний бүтээгдэхүүнийг болгосоноор хүнс агуулах витаминыхаа 60 орчим хувийг алддаг гэнэ.


Institute of Medicine-ны санал болгосоноор

Бага насны хүүхэд

* 0 - 6 сартай: 40 мг/өдөр
* 7 - 12 сартай: 50 мг/өдөр
* 1 - 3 настай: 15 мг/өдөр
* 4 - 8 настай: 25 мг/өдөр
* 9 - 13 настай: 45 мг/өдөр

өсвөр насныхан

* охид 14 - 18 насныхан: 65 мг/өдөр
* Boys 14 - 18 насныхан: 75 мг/өдөр

насанд хүрэгчид

* эрчүүд 19-с дээш насныхан: 90 мг/өдөр
* эмэгтэйчүүд 19-с дээш насныхан: 75 мг/өдөр хэмжээний витамин с-г өдөр бүр хоол хүнсээрээ эсвэл бэлдмэл маягаар авбал зохино гэнэ. Хэрэв та хөхүүл хүүхэдтэй бол, тамхи татдаг бол, жирэмсэл бол дээрх жагсаалтанд нийтлэгдсэнээс илүүг авах хэрэгтэй бөгөөд энэ талаар эмчтэйгээ зөвлөөрэй гэжээ. Бас витамин с-гийн илүүдэл гэж байдаггүй бололтой, тиймээс гахайн шувууны томуу гарсан энэ үед олдсоных нь хирээр авч л байхгүй юу.


Эх сурвалж
Вики
Абаот.ком
адам

Зүүлт

* Буруу зөрүү мэдээлэл байвал залруулаарай түмээн.

Thursday, 20 August 2009

http://toli.query.mn/

Арван жилд "худлаа үнэн" Монгол хэлний олимпиадад ордог байхдаа Цэвэлийн толь гэж үгүй ээ мөн олон сонсож билээ, даанч ховор болтой гэгээн дүрийг нь харж чадаагүй юм. Монголд очихоороо Гэсэр, Жангар, Нууц Товчоо, Цэвэлийн толь зэрэг айл бүрт байвал зохих судар шиг номнуудыг олж хувийн номын сандаа залнаа гэсэн бодолтой байдгийн хувьд Очко блогчины хэрэгжүүлж байгаа Цэвэлийн толийг онлайн болгох төслийг 2 гараа өргөн дэмжээд, эхний ээлжинд хэд гурван үг оруулав. Гадаад дотоодод байгаа, өдөр дутмын хэдхэн үгээс цаашгүй, заримдаа ойголцохын тулд байгаа орныхоо хэлийг хэрэглэх дээрээ тулсан бид залуусын хувьд Цэвэлийн толийг онлайн болгох нь цагаа олсон их зөв алхам гэж бодож байна, хувьдаа.
Шивэх явцад сонин содон үгтэй тааралдаад, төрлөх Монгол хэлээ сурах, таны шивсэн мөн үгийг дараа нь хайх олон олон хүнд буян болох гээд олон давуу талтай мэт.
Хэрхэн бүртгүүлэх, үг оруулах зэргийг их ойлгомжтой тайлбарласан байна лээ. За тэгээд залуусаа ганц хоёр гэлтгүй оруулаад байгаарай, олны хүч оломгүй далай гэдэг дээ..

Я. Цэвэлийн "онлайн" толь, товшоод байгаарай..

Friday, 14 August 2009

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Саяхан нэг найз маань Монголоос ирэхдээ Хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооё нэртэй Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргасан гарын авлага авчирсан юм. Илүү хүртээлтэй болгох үүднээс үг үсэггүй хуулан пост хийлээ, таалан соёрхоно уу.


Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!


"Хүн худалдах гэмт хэрэг" гэдэг нь бусдын биеийг үнэлүүлэх, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлох буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, цус, эрхтэнийг нь авах зорилгоор эмзэг байдлыг нь урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, дарамтлах, хулгайлах замаар элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдэл юм.

Хэн нэгнээр зуучлуулан гадаадад зорчих гэж буй бол та доорхи зүйлсийг анхаараарай.

* Тухайн улсад байх өөрийн улсын консулын газар, элчин сайдын яамны утас хаягийг авч хадгалах.
* Зуучлагчийн талаах мэдээлэлийг (нэр, хаяг, нэрийн хаяг,утас, регистрийн дугаар г.м) авч итгэлтэй хүндээ үлдээгээрэй.
* Найз нөхөд, гэр орныхондоо, хаашаа, хэнтэй, хэзээ явах гэж буйгаа хэлэх хэрэгтэй.
* Тухайн орны хэл дээр (гарын авлага дээр хил дээр хэмээсэн байна) шаардлагатай өгүүлбэрүүдийг тогтоогоорой. Тухайлбал, надад туслаач, Монгол Улсын Элчин саьдын яам хаана байдаг вэ?, Цагдаагийн газрыг зааж өгөөч?
* Гадаадад байх хугацаандаа хэрэглэх зардалтай байх ёстой.

Хэрэв та гадаад оронд очсон бол юу хийх хэрэгтэй вэ?
* Пассапортоо хэн нэгэнд бүү өг.
* Гадаадад очингуутаа өөрийн орны Элчин сайдын Яам, консулын газарт бүртгүүл.
* Очоод хаана очсон талаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барь.
* Хэрэв хүнд байдалд орсон бол ямар нэгэн аргаар өөрийн улсын элчин сайдын яам, эсвэл тухайн улсын хууль хяналтын, хүний эрхийн байгууллагад ханд.

Хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвөлгөө, туслалцааг 1903-аас авч болно.
Бид таны нууцыг чандлан хадгална.
www.stoptrafficking.mn

Би ямар ч байсан шивчихлээ, гарын авлага юм чинь зохиогчын эрх энэ тэр гэхгүй биз, хүссэн хүн байвал аваад хэрэглээрэй. Хэр олон хүнд хүрнэ төдий чинээ сайн гэж бодном.
Хойд хуудсан дээр нь хэд хэдэн газар дахь ЭСЯ утас, факс, и-мэйл хаягийг бичсэн байна тэрийг нь дараа нэмж оруулья.

Monday, 13 April 2009

Хорт хавдар юунаас/хаанаас эхэлдэг вэ?

Нэтээр хэсч байхад сүүлийн үед Монголд элдэв янзын болсон болоогүй өвчин, хорт хавдарын тохиолдол нэмэгдсэн хамгийн аюултай нь залуужсан (Үлэмж- -билгүүн, Билгүүн гээд л..) мэт санагдсан бөгөөд хорт хавдарын үүсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд анхаарвал зохих зүйлсийн талаар Стамбулын их сургуулийн (Европд хамгийн анх нээгдсэн их сургууль) Онкологийн институтын захирал Док.Проф Эркан Топузын мэдэгдэлийг олж уншисанаа хуваалцах нь зөв гэж бодлоо. Мэргэжилийн хүн биш учираас зарим нэг хэллэгт учир дутагдал байвал болгоон соёрхоно уу.

Хорт хавдар юунаас үүсдэг вэ? Түүний хэлж буйгаар хорт хавдарын дархлаа үрийг хэвлийдээ байхад нь тогтож эхлэдэг бөгөөд ийм л учираас жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд доорх зөвөлгөөнүүдийг анхааран сонсоод чандлан сахивал алдрайхан жаахан үрээ хорт хавдрын бүрэн дархлаатай болгох боломжтой гэнэ.

* Гэртээ орж ирээд юун түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Учир нь гадуур өмсдөг гутал тодорхой хэмжээний perticide (тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий) агуулдаг бөгөөд энэ нь гол хорт хавдар үүсгэгчидийн нэг аж.
* Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэйгээс их хэмжээний витамин уух нь зохисгүй. Витамин ч гэсэн ихэдвэл хор бөгөөд эм тариа, витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
* Солонгийн долоон өнгөтэй ногоо, жимс зэргээс өдөрт хамгийн багадаа 3-5г (өнгө) идэх хэрэгтэй.
* Эхийн хоолны дэглэмд загас зонхилох (долоо хоногт 1 орчим кг загас идэх хэрэгтэй.) ёстой бөгөөд жирэмсэн эхчүүд долоо хоногт 2 удаа улаан мах идэх хэрэгтэй.
* Гэр дотор хамгийн их perticide цуглардаг газар бол хивс бөгөөд хивсээ угаалгын нунтагтай усаар бус уксустай усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
* Угаалгын нунтаг зайлашгүй хэрэглэх бол заавал бээлий өмсөх хэрэгтэй. Резинен бээлийн дотроо нимгэн даавуун бээлий давхарлан өмсөх хэрэгтэй. Учир нь эх жирэмсэн байхдаа их мэдрэмтгий байдаг бөгөөд (аllergic) олон дахин давтагдавал хорт хавдар үүсгэх магадлалтай гэнэ.
* Аяга таваг угаадаг машин зориулсан угаалгын нунтгуудыг мөн газрын тосноос гаргаж авдаг бөгөөд мэдээж хорт хавдар үүсгэх потенцалтай. Эрүүл мэндээ чухалчилдаг бол угаасан таваг аяга уксустай эсвэл лимонтой усаар арчиж ариутгаж болно.
* Бүх төрлийн вокноос татгалзах хэрэгтэй. Угаалгын нунтгыг чидун жимсний, лаврын модны саван зэргээр орлуулж болно. Угаалгын нунтаг зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлна.
* Шинээр худалдаж авсан дотуур хувцаснуудаа хээглэхээсээ өмнө хамгийн багадаа 2 удаа буцалах хэрэгтэй. Учир нь вагаан бүхий улам цагааруулахын тулд carcinogen (хорт хавдар үүсгэгч бодис) бодисоор угаадаг байна.
* Өрөөний үнэр дарагч спрэйүүдийг мөн газрын тосноос гаргаж авдаг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
* Боломжтой бол жимс ногоог шинэ (ургац) дээр нь хөлдөөж хадгалах хэрэгтэй. Мэдээж нэг удаа гэсгээсэн бол дахин хөлдөөлгүй тэр дор нь хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Дахин гэсгээхгүйн хууль бүх төрлийн маханд бас хамаатай.
* Цацраг туяа хорт хавдар үүсгэгч бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг телевиз их хэмжээний цацраг туяа ялгаруулдаг тул аль болох бага үзэх, үзэхдээ холоос үзэх хэрэгтэй.
* Хүүхдүүддээ долоо хонот 2 удаа Turmeric, сонгино, сармисаар амталсан загасны шөл уулгаж байх хэрэгтэй. Мэдээж улирлын ногоотой.
* Жимс, ногоо, загас жараахай шарах бол канола тос хэрэгтэх хэрэгтэй. Хэрвээ канола тос байхгүй бол чидун жимсний тос хэрэглэж болно.
* Хүүхдүүддээ fastfood төрлийн хоолыг 2 долоо хоногт 1 удаа өгөх хэрэгтэй. Долоо хоногт 3 түүнээс илүү удаа түргэн төрлийн хоол иддэг бол хүүхэд тань идэр насандаа тархины хорт хавдар, цусны хорт хавар зэрэг өвчинөөр өвдөх магадлал 3 дахин ихсэнэ.
* Хүүхдүүдээ бүх төрлийн жимс, тараг (пробиотик байвал сайн) ахиухан идүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн бяслаг мөн ахиухан идүүлэх хэрэгтэй. Төвөгшөөхгүй бол таргаа гэртээ бүрэх хэрэгтэй.
* Хүүхдүүдээ цагаан гурил, савс, сахарнаас хол байлгах хэрэгтэй.
* Өдөр бүр нэг атга хушига идэх, идүүлэх хэрэгтэй. Хушиганы оронд алмонд, самар идэж болно. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг аль болох хальстай нь авах хэрэгтэй. Учир нь хорхоо шавижнаас хамгаалахын тулд элдэв хор цацдаг байна.
* Алим идэх, идүүлэх хэрэгтэй. Алим магадгүй дэлхий дээрх хамгийн ашигтай жимс. Өдөрт нэгийг заавал ид.
* Хуванцар, хөнгөн цагаан, зэс сав хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болох шилэн сав хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоог шилэн саванд хийж угаана. 1 л усанд 9-10 амны халбага уксус тооцож хийн уксустай усанд жимс ногоогоо (салат зэрэг шууд, түхийгээр нь идэх ногоонууд) хийж 30 орчим минут байгаад гаргаж зайлалгүйгээр хэрэглэх хэрэгтэй.
* Жимснүүдийг илүү гялтгар харагдуулахын тулд лааны тос түрхдэг. Тиймээс жимс ногоог идэхээсээ өмнө чидун жимсний савангаар савандаж угаагаад алимны цуутай усанд 30 орчим минут байлгаар идэх хэрэгэй. Дээрх маягаар цэвэрлэсэн жимс ногоог халистай нь эс бөгөөс халислаж идвэл зохилтой.
* Бүх төрлийн байцааны хамгийн гаднах 4 навчийг хаях хэрэгтэй. Бордоо зэргээс наалдсан perticide-г хичнээн ч угаагаад арилгах боломжгүй.
* Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ гээд хуванцар бүхнээс (үүнд шар, хар thank you торнууд бас орно) зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд чанартайг нь сонгох хэрэгтэй.
* Жимсийг аль болох шүүслэлгүйгээр (шүүсийг нь шахаж бус) бүтнээр нь идэх хэрэгтэй.
* Зэс тархины хорт хавдарыг өдөөдөг байна. Тиймээс зэсээр хийсэн ээмэг ч байсан бүү зүү.
* Хүүхдүүдээ хиймэл зүлэгтэй талбайд бүү тоглуул.
* Усан сангаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Озоноор цэвэрлэх нь хамгийн найдвартай арга. Хэт их хлортой бол хорт хавдарт урилага өгч байгаагаас ялгаагүй.
* Бүх төрлийн цагаанаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд цагаан дэвтэр ч хамаатай. Цагаан дэвтрийг мөн хлороор угаадаг аж.

** perticide-тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий (гэж ойлгов)

Monday, 6 April 2009

First class уу economy class уу?


230 гаруй гишүүнтэй Олон Улсын Агаарын Тээврийн Холбооноос (International Air Transport Association-IATA) мэдэгдсэнээр Европ даяар first болон business class-р зорчигчидийн тоо багасаж, өмнө нь first болон business class-р зорчидог байсан зорчигчид economy class-р зорчих болжээ.

Өнгөрсөн жилийн мөн үетэй (1 дүгээр сар) харьцуулбал авиа компаниудын олсон нийт орлогод эзлэх first болон business class-н билет заралтаас олсон нийт орлого 15 хувиар багасчээ. Business class-н билетнийн нийт орлогод эзлэх хувиар уналтыг Ази Пасифик 25 хувиар тэргүүлж Ази 23, Европоос Ази руу нисэх нислэг 21 хувь, Европоос Америк руу нисэх нислэг 15 хүртэл хувиар багасчээ. Вusiness class-аар нисэгчидийн тоо ганцхан Африкт нэмэгджээ.

IATA 2009 онд агаарын тээвэр сектор 2.5 тэрбум долларын алдагдалд орно гэж таамаглаж байгаа ажээ.

Monday, 23 February 2009

Сая сая Автраличууд намайг "долооно".



Австралийн шуудан холбоо саяхан Австрали гаралтай Оскарын шагналтангууд болох Cate Blanchett, Geoffrey Rush, Nicole Kidman, Russell Crowe нарын зурагтай марк гаргасан байна. Энэхүү цувралдаа "Australian Legends" хэмээх нэрийг өгсөн бөгөөд энэхүү марк нэг бүр нь 55 центийн (ойролцоогоор 535 төгрөг) үнэтэй юм байна.
Cate Blanchett, "Марк болсондоо хязгааргүй их баяртай байна. Сая сая Австраличууд "намайг" долоох бөгөөд тэр л мөчийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.
Маркан дээр мөнхөрсөн кино одуудад маркных нь алтаар хийсэн хувилбарыг бэлэглэсэн гэнэ лээ.

Saturday, 14 February 2009

Порно секторын талаар



Жилийн орлогоороо Интел, Микрософт зэрэг акулуудыг хол хаясан Порно секторын талаар Top Ten Reviews хайлтын системийн хийсэн судалгааны үр дүнд сонирхолтой тоон үзүүлэлтүүд гарсан байна. Порно агуулгатай сайтуудыг хамгиййн их Америкчууд нээсэн бол 'секс' хэмээх үгийг Пакистанаас хамгийн олон хайжээ. 'Порно' хэмээх үгийг Өмнэд Африкчууд хамгийн их хайсан байна.

Үүнээс гадна;

* Дэлхийд секунданд 3.075 долларыг порнонд зарцуулдаг ажээ.
* Секунданд 28.258 хүн порно сайтаар зочилдог аж.
* Секунд дутамд 372 хүн интэрнэтээр порногын агуулгатай мэдээ мэдээлэл хайдаг байна.
* АНУд 39 минутанд нэг порно кино хийгддэг ажээ.
* Кибер ертөнцөд порно агуулгатай 4.200.000 гаруй сайт байдаг.
* Нэг өдөрт интернэтээр хийгддэг хайлтуудын 25% порно.
* Дэлхиь дахинд өдөрт илгээгддэг 2 тэрбум 500 мянган мэйлийн 8% нь порно агуулгатай байдаг.
* Эрчүүдийн 20% нь ажилийн газартаа порно агуулгатай сайт хайдаг, үздэг бол энэхүү үзүүлэлт албан тасалгаанд суудаг эмэгтэйчүүдийн 13% г хамардаг байна.

Monday, 1 December 2008

Хүйсний ялгаа



Харвардын Их Сургуулийн (Harvard University) проф.Ricardo Hausmann, Калифорниагийн их сургуулийн (Universty of California Berkeley) проф.Laura D.Tyson, World Economic Forum-ын Saadia Zahidi нарын хамтрсан дэлхийн 130 оронд хүйсний ялгааг судалсан судалгааны дүн гарсан байна.

Дэлхийн Эдийн Засгийн форумын үндэслэгч, гүйцэтгэх захирал (founder and executive chairman) Кlaus Schwab-ын үзэж буйгаар эмэгтэй эрэгтэй хүйсний ялгаа нь ганцхан гэр бүл биш улс орон, цаашлаад дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байдаг аж. Учир нь эмэгтэйчүүд нэг улс үндэстэний потенцал ажиллах хүчний 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Потенцал ажиллах хүчнээс гадна ямар нэгэн асуудалд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс арай өөрөөр хандаж эцсийн шийдвэрийг гаргадаг гэнэ.

130 улсад хийгдсэн тус судалгаанд эмэгтэйүүдийн эдийн засагт оролцох оролцоо, боломж, боловсрол эзэмших боломж, эрүүл мэнд, амьд үлдэх боломж, улс төрд оролцоог судлан эрчүүдийн мөн үзүүлэлтүүдтэй харьцуулан үзсэн байна.

Жагсаалтыг Норвег, Финланд, Швед зэрэг Европын орнууд тэргүүлсэн бол Монгол дөчид жагсаж Йемен, Чад зэрэг Арабын улсууд сүүл мушгисан байна. Монгол эмэгтэйчүүдийн бэр болох нь ихэссэн Солонгос улс 108, Япон улс 98 жагссан байна. Солонгос, Японоос гадна олон тооны Монгол ажилладаг Чех 69, АНУ 27, Их Британ 13-т жагссан байна. Өнгөрсөн жилтэй харицуулавал; Хятад өнгөрсөн жил 73 жагсаж байан бол энэ жил 57, АНУ өнгөрсөн жил 31 энэ жил 27, Франц өнгөрсөн жил 51 жагсаж байсанаа энэ жил 15, Монгол өнгөрсөн жил жагсаалтын 62, энэ жил 40 жагссанаас тухайн улсуудад жендерийн ялгаа харицангуй багссан нь харагдаж байна. Жендерийн асуудалыг нааштайгаар шиийдэж байгаа Монгол, Франц гээд ахиж дэвшиж байгаа улсууд байхад Англи, Герман зэрэг уруудаж доордож байгаа улсууд бас байгаа ажээ.

Жагсаалтыг тэргүүлэх Норвег Улсад эмэгтэйчүүдэд эрчүүдэд олддог боломжуудын 82 хувь л олддог бол Монгол эмэгтэйчүүдэд эрчүүдэд олддог боломжийн 70 хувь нь олддог байна.

Эх сурвалж: The Global Gender Gap Report 2008 (татаж авахаар оруулав.)

Friday, 14 November 2008

Шилдэг 100 дуучин..




Дэлхийд алдартай дуу хөгжимийн сэтгүүл Rolling Stones хамгийн шилдэг 100 дуучинг Keith Richards, Iggy Pop зэрэг 179 хөгжимчин, продюсерээс бүрдсэн баг шалгаруулсан байна. Жагсаалтын эхэнд Aretha Franklin (03.25.1942-) жагссан байна. Түүнийг Whitney Houston, Alicia Keys, Aaron Neville, Annie Lennox зэрэг хүмүүст нөлөөлсөн гэж үздэг аж. Тэрээр "(You Make Me Feel Like) A Natural Woman," "Respect," "I Never Loved a Man (The Way I Love You)," "Think," "Chain of Fools" зэрэг дуугаараа алдартай ажээ.


2. Ray Charles, (09.23.1930-06.10.2004), Van Morrison, Otis Redding, Stevie Wonder зэрэг дуучидад нөлөөлсөн тэрээр "What'd I Say, Pts. 1 & 2," "I Got a Woman," "You Don't Know Me," "Georgia on My Mind" зэрэг дуугаараа олонд танигджээ.


3. Elvis Presley, (01.8.1935-08.16.1977), Bono, Bruce Springsteen зэрэг дуучидад нөлөөлж "Mystery Train," "Hound Dog," "Suspicious Minds" зэрэг дуугаараа алдарт гарчээ.


4. Sam Cooke, (01.22.1931-12.11.1964), Otis Redding, Art Garfunkel, Rod Stewart зэрэг хүмүүст нөлөөлсөн тэрээр "A Change Is Gonna Come," "Bring It on Home to Me," "You Send Me" зэрэг дуугаараа алдарт гарсан байна.


5. John Lennon (10.9.1940-12.8.198) Bono, Neil Young, Liam Gallagher зэрэг хүмүүст нөлөөлсөн тэрээр "I Feel Fine," "Strawberry Fields Forever," "Imagine," "Instant Karma" зэрэг дуугаараа олонд танигджээ.


6. Marvin Gaye, (04.2.1939-04.1.1984), D'Angelo, R. Kelly, Usher зэрэг хүмүүст нөлөөлж "What's Going On," "Let's Get It On," "I Heard It Through the Grapevine" зэрэг дугаараа олныг байлдан дагуулж байжээ.


7. Bob Dylan, (05.24.1941-), John Lennon, Bruce Springsteen, Patti Smith, Conor Oberst зэрэг алдартангуутын уран бүтээлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тэрээр "Like a Rolling Stone," "Lay Lady Lay," "Visions of Johanna" зэрэг дуугаараа алдарт гарчээ.


8. Otis Redding, (09.09.1941-12.10.1967), Al Green, Toots Hibbert, Chris Robinson зэрэг дуучинд нөлөөлсөн түүний "(Sittin' on) The Dock of the Bay," "These Arms of Mine," "Try a Little Tenderness" зэрэг дуунуудиьг та сонссон байж магад.


9. Stevie Wonder, (05.13.1950-), Donny Hathaway, Maxwell, Adam Levine зэрэг алдартангуутад нөлөөлсөн тэрээр "Superstition," "Sir Duke," "Signed, Sealed, Delivered I'm Yours" зэрэг дуугаараа алдарт гарч байжээ.


10. James Brown (05.3.1933-12.25.2006) аравт жагссан тэрээр Michael Jackson, Sly Stone, Prince, George Clinton зэрэг алдартангуудад нөлөөлсөн аж. Тэрээр "I Got You (I Feel Good)," "Papa's Got a Brand New Bag," "The Payback," "Give It Up or Turnit a Loose" зэрэг дуугаараа үеийнхээ залуучуудыг байлдан дагуулж байжээ.


үргэлжилэл


Эш сурвалж Rolling Stones

Monday, 6 October 2008

Эх дэлхийгээ аварцгаая


Kim McKay, Jenny Bonnin нарын бичсэн, өдөр дутмын дадлуудаа бага зэрэг өөрчирлсөнөөр эх дэлхийгээ аварч болох тухай "True Green" ном/гарын авлагыг олж уншлаа. Цэвэр усны нөөц багатай, утаан агаартай, шороон хивстэй миний муухай Монголд доорх аргуудыг хэрэглэх, ухаантай, ухамсартай хэдэн хүн байгааг хэлж мэдэхгүй ч гурван сармагчны үлгэрийг давтахгүйн тулд уншсан мэдсэнээ хуваалцая, ухамсарлан хэрэгжүүлэх эсэхээ та мэдээрэй. Дашримдахад "Clean The World Up" хэмээх иргэний хөдөлгөөн дэлхий даяар тархсан байхад Монгол маань Африк, Арабын зарим улс барьцалдан хөдөлгөөнд элсэж энэ тэр явдал суудал болоогүй харагдах юм.

Гэртээ-1

1. Багасга. Ганц аяга цай бэлтгэхийн тулд 1 л ус буцалгадаг бол, үзсэн үзээгүй телевиз, радио, хүнгүй өрөөний гэрлүүд тань байнга асаалттай байдаг бол, зарим зүйлийг ер хэрэглэлгүйгээр хаядаг бол дээрх үйлдлүүдээ хяанасанаар, хог хаягдал-бодирдолт-агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-хэмнэлт (багасгасанаар хог хаягдалыг багасгаж, хог хаягдалыг багасгасанаар газар дэлхийн бодирдолыг багасгаж, бодирдолыг багасгасанаар агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах, хувь хүний хувьд тогны усны мөнгөндөө хэмнэлт) хийнэ.

2. Дахиж хэрэглэ. Хэрэглэсэн зүйлс маань хэдэн сар, өдөр, цаг бүр минутын дотор хог хаягдал болдог. Дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдан зарагддаг бүтээгдэхүүн авч хэрэглэн, шилийг, даавуун торыг дахиж хэрэглэсэнээр хог хаягдал-бохирдол-агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-хэмнэлт хийнэ.

3. Recycle. Бидний хог түүдэг хэмээн ад үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-г дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөн цагаан савыг дахиж хэрэглэсэнээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн 5%-хан хувийг хэрэглэдэг, 1 тон хаягдал цаасыг дахин хэрэглэсэнээр 60 хүртлэх хувийн тог хэмнэдэг, 17 мод, 26.500 л ус авардаг, 27 кг агаарын бохирдол үүсхээс хамгаалдаг байна. Энд мөн хаягдал-агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-бодирдол сүлжээ явагдана.

4. Парперсний оронд даавуу. Нэг хүүхэд дунджаар 6000 памперс хэрэглэдэг байна. Жил бүр хүүхдийн памперс хийхийн тулд 150.000 гаруй тон цаас, 12.000 тон хуванцар хэрэглэдэг байна. Хүүхэддээ памперсны оронд даавуу хэрэглэсэнээр, даавуугаа цуглуулж байгаад олноор нь, багахан боктой, бүлээн усанд угаасанаар, хэцэн дээр тохож хатаасанаар бодирдол, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж болно.

5. 5 минут душ. Стандарт шүршүүрийн толгой минут дутамд 15-23 л ус цацдаг байна. Хэрэв та өдөр бүр 10 минут орчим шүршүүрт ордог бол жилд жилд дунджаар нэг усан сан дүүргэх хэмжээний усыг дэмий асгадаг юм байна. Усыг халаахын тулд зарцуулсан энергитэй холбоотойгоор та 1000 орчим кг корбодиоксит агаарт цацагддаг байна. Усанд орох цагаа 5 минут болгож багасгасанаар жилд 20.000 л ус хэмнэж, 500 кг карбон агаарт цацагдахыг болиулдаг байна. Мэдээж ус, тогний магадгүй газны мөнгөө хэмнэнэ.

6. Усаа хэмнэ. Дунд айлын усны хэрэглээний 25 орчим хувь нь душанд ороход зарцуулагддаг байна. 4 гишүүнтэй нэг гэр бүл чдчр бүр 5 минут усанд ордог гэж тооцвол долоо хоногт 2500 гаруй л ус хэгэглэгдэнэ. Энэхүү усыг душныхаа толгойг солисоноор багасгах боломжтой юм. Хэмнэлттэй душны толгой минутанд 5.5-7.5 л ус шахдаг бөгөөд, стандарт душны толгойг хэмнэлттэй душны толгойгоор солисоноор, 4 гишүүнтэй дундаж айлын гишүүн бүр өдөрт дунджаар 5 минут усанд орлоо гэж тооцвол жилд 75.700 л ус хэмнэж, усны хажуугаар ус халаах тог, газны мөнгийг хэмнэнэ. Энэ нь 135 гаран кг карбон агаарт цацахыг болиулдаг байна.

7. Усаа хайрла. Дэлхий дээр бүх усны зууны гуравхан хувь нь цэвэр ус бөгөөд тэр хэмжээний гуравны нэг нь хүмүүс бидний хэрэглээг хангах чанартай байдаг байна. Гэтэл бид тэр усныхаа ихэнхийг 00 ус татахад ашиглаж байна. 00 ус хэрэглээ өрхийн ус хэрэглээний 30 хувийг эзэлдэг байна. Хуучин, нэг удаа татахад агуулах дотрох бүх усаа асгадаг систем 11 л ус асгадаг бөгөөд, орчи үеийн хэмнэлттэй татуургууд 4 орчим л ус асгадаг байна. HET (High Efficiency Toilets) усны хүчэнд нөлөөлөлгүйгээр, 00-г цэвэрлэх явцад зарцуулах усыг 60 орчим хувиар багасгадаг байна. 00 тань хуучин бол нэг эсвэл хэд хэдэн ундааны саванд ус дүүргэн агуулахад (почки) нь байрлууласанаар ус хэмнэж, усны мөнгө тань бага гарах болно.

8. Аяга, таваг угаагчаа дүүргэ. Өрхийн усны зарцуулалтын 15 нь угаалтуур, аяга таваг угаах машиннд зарцуулагддаг байна. Энэ усыг халаахад зуу зуун кг карбон агаарт цацагддаг байна. Дундаж аяга таваг угаагч машин нэг угаалтанд 40 л ус зарцуулдаг бол хэмнэлттэй машинууд хагасыг нь хэрэглэдэг байна. Аяга таваг угаагчаа зөвхөн дүүрсэн үед нь ажиллуулсанаар өдөрт 40-80 л ус хэмнэж, түүнтэй холбоотой тос, газ хэмнэнэ. Аяга тавгаа угаагчы хатаах програмаар биш тавиур дээр тавиж хатаах, шинэ угаалгын машин авахдаа А эсвэл түүнээс дээш (A+, A++)байхад нь анхаар. Аяга таваг угаагчгүй бол томхон савандаа савантай ус хийгээд бүх тавгаа, аягаа савандсаныхаа дараа урсгал усанд зайлж бага ч болуу ус хэмнэж болно.

9. Нарны энергийг ашигла. Өрхийн тогны мөнгөний 15 хувь, агаарт цацагдах карбоны ихэнх хувь нь ус халаахад зарцуулсан энергийг гаргаж авах явцад үүсдэг байна. Цахилгаан халаагураар халаасан 13 л ус халаах дутамд 1 кг орчим карбон агаарт цацагдаж байдаг бөгөөд нарны энергийг ашиглан ус халаах систем (Термосифон) худалдаж аван хашаандаа сүүдэр үздэггүй газарт байрлуулсанаар гэрийнхээ халуун усны хэрэгцээний 90 хувийг хангахуйц усыг нарны энерги ашиглан үнэгүй халаах боломжтой болдог аж. Эхэндээ тус симтем нь үнэтэй мэт санагдах боловч зардалаа 2-3 жилд бүрэн нөхөж дараа жилээсээ орлого болон орж ирэх болно гэдгийг тодотгомоор байна. "A penny saved is a penny earned" гэдэг шүү дээ.
Үүний хажуугаар жил бүр цахилгаан халаагуураар ус халаахад агаарт цацгдах 2.5втон карбон цацахас хамгаална.

10. Нарны энергийг ус халаахаас гадна тог үйлдвэрлэхэд ашиглаж болно. Фотоволтайк системийг анх гэртээ байрлуулахад зардал өндөртэй байх ч фотоволтайкийн хамгийн багадаа 30 жил тог үйлдвэрлэнэ, 8-20 жилд өөрийхөө зардалыг нөхнө гэж бодохоор бас ч муугүй хөрөнгө оруулалт байгаа биз. Ойрын хугацаанд нарны энергинээс тог үйлдвэрлээг хавтангууд 2 жилд зардалаа нөхөж чадахуйц хүчин чадалтай, хямд болох аж. Үүний хажуугаар цахилгаан хэрэглээгүй киловат цаг (kWh) тутамд 750 гр карбон агаарт цацагдахаас сэргийлэх аж.

11. Шинэлэг санааг үзэх ядах, атаархах биш ашиглаж сурцгаая. Бидний хэрэглэдэг ердийн гэрлийн шил гэрлээс илүүтэйгээр дулаан (95 хувь) ялгарууулдаг байна. 20 ватын CFL (Compact fluorescent lamp) гэрлийн шилээр 100 ватын ердын гэрлийн чийдэнгийн гаргадаг гэрлийг гаргадаг бөгөөд 8-9 дахин урт насладаг байна. 1 CFL-г дунджаар 5 жил хэрэглэнэ гэж тооцвол энгийн чийдэнгийн 1/4 хүртлэх энергээр 100% гэрэлтэж, 635 кг карбон агаарт цацагдахаас сэргийлэх ажээ. CFL гэснээс саяхан Турк Улсын ерөнхий сайд Tayyıp Erdoğan, бүх төрийн өмчний байгууллагуудын чийдэнг CFL болгож солих шийдвэр/зарлиг гаргасан билээ. Бас нэг сонирхолтой тооцоо, Турк улсын өрх бүр ганцхан чийдэнгээ CFL болгож солибол 1 сая айлыг гэрэлтүйлэхүйц энерги хэмнэж, 200.000 машины агаарт цацах карбоны дайтай карбоныг агаарт цацагдахаас сэргийлж чадна гэнэ.

12. Теньнээс хол бай. Тень дэлхийн дулааралтад багагүй нөлөөтөй аж. Учир нь их хэмжээний энергиэр бага хэмжээний дулаан ялгаруулдаг, ганцаараа цагт ойролцоогоор 1 кг карбон агаарт цацдаг аж. Сэстэй халаагуурууд ч гэсэн тэднээс дутам юмгүй гэнэ. Тэрхэн хэсэгтээ дулаан ялгаруулдаг (бөөн тог зарцуулж, карбон агаарт цацаж байж ялгаруулсан дулаан нь ихэндээ цонх, хаалга, агааржуулагчаар дамжин буцаад гараад явчихдаг аж.) онцлогтой тул өрөөг халаахад хангалтгүй байдаг аж. Тенийг аль болох бага, өрөө биш хүн халаахад хэрэглэх нь зүйтэй. Хамгийн хямд бөгөөд, нөлөөтэй гэрээ, өрөөгөө дулаацуулах арга бол сайн найзуудаа цуглуулах аж. Судалгаагаар 1 хүн 100 ватын халаагч дайны дулаан үйлдвэрлэдэг нь тогтоогдсон гэнэ шүү.

Эцэст нь дэлхийн дулаарлыг эмэгнэн, хошигнон үгүүлэх ганц нэг зураг орууллаа.

АНУ өдөр дутам агаарт цацагдаж буй карбоны 1/4-г дангаараа цацдаг, хэрэглэдэг юм. Агаар дахь карбоны хэмжээ ихдэснээр озоны давхрага цоорч, дэлхийн дулааралтын үндэс тавигдана. АНУ-гийн дундаж иргэний "экологийн хөлний мөр" (Ecological Footprint / eco-footprint) 10 гаруй га аж. Энэ нь дэлхийн бусад улсын иргэдийн экологийн мөрнөөс даруй 5 дахин их үзүүлэт юм байна. Экологийн хөлний мөр нь бидний хэрэглэсэн бүх энерги, ус, бусад бодис, эд зүйл, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд зарцуулагдсан газар, усныг хэмжих хэмжүүр юм.





Saturday, 5 May 2007

“Монгол-Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон ”

“Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон-Монгол”
Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага “Freedom house” дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлын 2006 оны илтгэлээ гаргажээ. Илтгэлээс харвал дэлхийн 74 орон хэвлэл мэдээллийн бүрэн эрх чөлөөтэй, 58 орон хагас эрх чөлөөтэй (үүнд Монгол Улс багтаж байна), үлдсэн 63 улс нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөгүй орон хэмээн ангилагдсан байна.
Манай хойд хөрш 165-р байраас 195-д орж ухарчээ. Урд хөрш маань Вьетнам, Ираны хамт “эрүүгийн хуулиараа заналхийлдэг” тодотгол зүүжээ.
2006 оны байдлаар хэвлэл мэдээллийн хамгийн эрх чөлөөгүй 5 улсаар Бирм, Куба, Ливи, Хойд Солонгос, Туркменистан тодорч, хамгийн их эрх чөлөөтэй улсуудад Финлянд, Исланд, Бельги, Дани, Норвеги багтжээ.

Зураг дээр:
Ногоон: Хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орнууд
Шар: Хагас эрх чөлөөтэй орнууд
Нил цэнхэр: хэвлэлийн эрх чөлөөгүй орнууд

Wednesday, 21 February 2007

Талх


Шведийн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар талх нь хүнсний бүтээгдэхүүнээс гадна арьсны үрчлээ багасгадаг, бие дээрх яр шархыг илааршихад эерэг нөлөө үзүүлдэг мөн хоол шингээх явцыг хурдасгадаг юм байна. Арьс өнгөний эмч , эрдэмтэдийн үзэж байгаагаар талх эсгэгчин доторх СМ глукон хэмээх бодис нь нилээн хэдэн арьс өнгөний асуудлуудад нааштайгаар нөлөөлдгөөс гадна үрчлээ багасгадаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна эдийн шинэчилэлийг түрэгсгэдэг, UVA (нарны хорт гэрэл) -ын нөлөөгөөр арьсан дээрх оксиджилтоос хамгаалдаг, арьсны уян хатан байдал болон нягтралд сайнаар нөлөөлдөг мөн антиоксидан онцлогоороо арьсны хөгшрөлт, үрчлээнээс хамгаалдаг гэнэ.

Sunday, 11 February 2007

Гуравхан жилийн дараа Монголд хөрсгүй болох нь ээ


Саяхан Лондон их сургуулийн, цаг уурын мэргэжилтнүүдээс бүрдсэн, ажиллах хэсэг дэлхийн ихэнх орнуудыг хамарсан хуурайшилт, цөлжилтийн талаар таамаг хийсэн бөгөөд тус таамгаа онлайнаар олны хүртээл болгож буй аж.
Таамагаа 1, 2, 3н сар болон 1 жил мөн түүнээс дээш хугацаанд орох хурын хэмжээг үзүүлсэн газрийн зурагаар баримтжуулан тавьжээ. Газрын зураг дээр хуурайшлтын хэм хэмжээг өнгөөр төлөөлүүлсэн байх бөгөөд газрын зураг дээрх өнгө цайвар байх нь багахан хэмжээний хуурайшилтийг төлөөлөж байхад өнгө нь тодрон улаан хүрэн болох нь ган гачиг, цөлжилт зэрэг аюулыг төлөөлнө.
Мэдээж Монгол хүн юм болохоороо Монгол ороныхоо байдлыг харлаа. 36н сарын дараа Монгол гэсэн чинь, газрын зураг дээр Монгол дээр цус асгачихав уу гэхээр улаан хүрэнтэж байх юм.
Хардаггүй ч байж үү, ай халаг.

Итгэхгүй бол та бүхэн ч гэсэн энд дарж үзнэ үү!

Thursday, 1 February 2007

Цаг агаар "өлсөгөж, цангааж" алахнээ.

2080 оныг хүртэл глобал дулааралтаас болон 200-600н сая хүн өлсөж, 1,1-3,2 тэрбум хүн цэвэр усны дутагдалтай нүүрлэх гэнэ. Дээрх тоо баримт нь өчигдөр Парист эхэлсэн, дөрвөн хоногийн турш үргэлжилэх "Дэлхий дээрх цаг агаарын өөрчлөлт" нэртэй уулзалт хурлын гаргасан дүгнэлт юм. Тус хуралд 130аад улсыг төлөөлсөн 500н эрдэмтэний оролцож байгаа юм байна. "Глобал дулааралд" хүргэж буй гол буруутан нь "хүмүүс" бид юм байна. Тэдний үзэж буйгаар энэ зуунд цаг агаар 2-4.5н хэмээр дулаарна гэнэ. Энэ нь 2100 он гэхэд далайн төвшин 40-80 сантиметрээр нэмэгдэж Венец, Лондон зэрэг хотууд усанд автан, Грөнланд арал дээрх мөс хайлна гэсэн үг гэнэ. Зуун жилд агаар дахь карбондиоксит зууний 44н хувиар нэмэгдэнэ. Ээ нь агаар бохирдож, озоны давхарга нэмэгрэнэ гэсэн үг.
Лө Мондэ сонинд бичсэнээр яг одооноос эхлэн дэлхий эхээ бохирлуулахаа больсон ч хамгийн багадаа гурван градус дулааран, цас мөс хайлж, цас "музейд тавигдах" болно гэнэ. Хөөрхий муу халуун орныхон, хөөрхий муу үр ач нар маань цас үзэж, мөс долоон хэлээ наалдуулж, цана яаргаар гулгахгүй нь дээ..

Хөгшин Европ тамхиниы эсрэг


Ирланд улсын дараагаар өнөөдрөөс эхлэн Франц улс ч гэсэн бүх төрлийн хаалттай меканд тамхи татахыг хориглосон байна. 3н хүний нэг нь тамхи татдаг тус улс бараг булан тохой бүрдээ анхааруулага хадсан байна. Хуулийг биелүүлээгүй тохиолдол 100н еврогоор торгох гэнэ шүү! Англи улс ирах долоон сарын нэгнээс тус хуулийг дагах гэнэ.

Европын холбооны комиссийн эрүүл мэндийг хамгаалах төлөөлөгч Маркус Киприанугийн хэлж байгаагаар бар, ресторан зэрэг хаалттай меканд тамхи татaхыг хориглосоноор айж байсанчлан орлого багасаж эдийн засгийн хямралд ороогүй бөгөөд зарим улсад (Европод 4н улс тас хориглосон, бусад ихэнх улсад тамхи татахад зориулан тусгай өрөөнүүд гаргасан байна) идэж уух хэрэгцээ өссөн үзүүлэлт байгаа аж.

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчиний улмаас 7н секунд тутамд нэг хүн буюу жилд таван сая хүн нас барж байна. Тамхичидын 50% нь тамхины үүдсэн өвчиний улмаас нас бардаг байна.