Sunday, 11 February 2007
Гуравхан жилийн дараа Монголд хөрсгүй болох нь ээ
Саяхан Лондон их сургуулийн, цаг уурын мэргэжилтнүүдээс бүрдсэн, ажиллах хэсэг дэлхийн ихэнх орнуудыг хамарсан хуурайшилт, цөлжилтийн талаар таамаг хийсэн бөгөөд тус таамгаа онлайнаар олны хүртээл болгож буй аж.
Таамагаа 1, 2, 3н сар болон 1 жил мөн түүнээс дээш хугацаанд орох хурын хэмжээг үзүүлсэн газрийн зурагаар баримтжуулан тавьжээ. Газрын зураг дээр хуурайшлтын хэм хэмжээг өнгөөр төлөөлүүлсэн байх бөгөөд газрын зураг дээрх өнгө цайвар байх нь багахан хэмжээний хуурайшилтийг төлөөлөж байхад өнгө нь тодрон улаан хүрэн болох нь ган гачиг, цөлжилт зэрэг аюулыг төлөөлнө.
Мэдээж Монгол хүн юм болохоороо Монгол ороныхоо байдлыг харлаа. 36н сарын дараа Монгол гэсэн чинь, газрын зураг дээр Монгол дээр цус асгачихав уу гэхээр улаан хүрэнтэж байх юм. Хардаггүй ч байж үү, ай халаг.
Итгэхгүй бол та бүхэн ч гэсэн энд дарж үзнэ үү!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment