Showing posts with label үзэхэд илүүдэхгүй газрууд. Show all posts
Showing posts with label үзэхэд илүүдэхгүй газрууд. Show all posts

Tuesday, 5 August 2008

Археологийн музей Стамбул

Стамбул Археологийн музей нь Оттоманы газар нутаг дээр орчиж байсан олон олон үндэстнээс үлдсэн 60.000 архиологийн олдвор, 760.000 зоос, медаль мөн 75.000 шавар бүтээл гээд сая гаруй бүтээлээрээ дэлхийн томоохон музейнүүдийн нэг юм. 19. зууны эцсээр зураач, музейчин Osman Hamdi İmparatorluk Müzesi нэртэйгээр байгуулсан бөгөөд 13.06.1891 онд нээгдсэн байна. Археологийн музей, Eski Şark Eserleri Müzesi(Тhe Museum of Oriental Antiquities), Çinili Köşk Müzesi, археологийн музей зэрэг гурван музейнээс бүрддэг.

1. музей-Тhe Museum of Oriental Antiquities
1883 онд Osman Hamdi соёл урлагийн сургууль болгон хийлгэжээ. 1917-1919 мөн 1932-1935 онд музей болгон зассан байна.


Кадеш-ийн гэрээ. Mэдэгдэж байгаа хамгийн эртний энхийн гэрээ. Хититийн хаан (Hittite) Hattusilis III, Египтын pharah Ramses II нарын энхийн гэрээ тэр үеийн (1269 онд) олон улсын хэл болох Акад хэлнээ бичигдсэн байдаг байна.


хүндийн нэмжүүр, 6-7 зууны үеийх байсан шиг санагдаж байна. Доор нь байгаа тэр чулуунууд* туухай нь.


уртын хэмжүүр (6-7 зууны үед хэрэглэгдэж байсан. Хэмжүүрийн нэгж нь 3 хуруу, 4 хуруу, 1 хөл... бөгөөд хэмжүүрүүд нь яг таардаг юм билээ. Ойртуулж гараараа хэмжиж үзэж байгаад загнуулсан:))





Багананы суурь







Коридор нь эсрэг талд нь доод шитгэмэлүүд байрлана.





Наран цаг





2. музей - Arkeoloji Müzesi

Археологийн музей

музейн 3. дугаар давхарт





Доорх хоёр хананд байгаа сийлбэр бүрийн ард дээрх шиг оршуулга байгаа гээд бодсон чинь өөрийн эрхгүй дотор мууухай оргисон :)






шагай



музейн 2. дугаар давхарт
Турк улсын мөнгөн тэмдэгтийн түүхийг өгүүлэх жижиг булангаас гадна Стамбул хотод байдаг музей, түүх дурсгалт газруудаад жишээнүүд байсан.


Стамбул хотыг усан замаар хамгаалах гинж.

дэлгэгдээгүй археологийн олдворууд


усан доорх байгууламж

музейн 1. дүгээр давхар: энэ музейд хамгийн ихээр таалагдсан, хамгийн их цагаа царцуулсан, хамгийн их ядарсан хэсэг. Үнэн гоё хийц загвартай барималууд, сийлбэрүүд..























Булшлах урлаг: сийлбэр хээлбэрээс нь харахад дээд зиндааныханд тэдний хүүхдүүдэд зориулсан нь илт












3 дугаар музей - Çinili Köşk Müzesi
Чини-(шаазан)
1472 онд Fatih Sultan Mehmet-ийн (Стамбул хотыг эзллэсэн султан) зарилгаар баригдсан. 1875-1891 онуудад İmparatorluk Müzesi (Эзэнт улсын музей) нэрийн доор ашиглагдаж байсан бол 1953 оноос Tурк ба Ислам бүтээлүүдийг ард түмэнд хүргэж байгаад 1981 онд Стамбулын архиологийн музейтэй нийлүүлсэн байна.

Урд талаасаа нэг давхар, хойд талаасаа хоёр давхар тус музейд Селчүклү-Selçuklu (1037-1157) болон Оттоманы (1299–1923) үеийн шаазангууд байдаг бөгөөд агуулахдаа 2.000 бүтээлтэй аж.


Музейн манаач


Музей дэхь үзвэрүүдээс жишээ



ихэнх цонх нь иймэрхүү будаж гоёсон шилтэй юм билээ.


энэхүү музей нь дөрвөн өрөөтөй бөгөөд нэг өрөөнийх нь тааз.


хана

Monday, 14 July 2008

Ерэбатан сарнич-Газар доорх ус агуулах байгууламж (532 он)

Бизантын Хаан 1.Жустинианус (527-565)-ийн үед хийгдсэн ус хадгалах байгууламж нь 9м өндөртэй 336 ширхэг гантиг баганатай. 140м*70м=9800m2 талбай дээр 12 эгнээ, эгнээ бүрт 28 баганыг, хооронд нь 4.8м зайтай байрлуулсан байна. Тус ус агуулах байгууламж дахь гантиг багануудыг өөр байгууламжуудаас цуглуулан тавьсан бөгөөд ихэнх нь нэг хэсгээс бүтсэн, бүхэл багана байдаг гэнэ. Тус байгууламж нь 4.8м зузаантай туйпуун ханатай бөгөөд 100.000 тон усны багтамжтай аж.

Тус байгууламжид хаанаас яах гэж авчирсан нь үл мэдэгдэх 2 ширхэг Медүсагийн толгой байдаг. Грек домогт гардагчлан газар доорх савдаг|мангас эгч дүү гурван Горгонагын нэг болох могой толгойтой Медүса нь лусын дагина бөгөөд өөр рүү нь ширтэх хэн бүхнийг чулуу болгох чадвартай аж. Тиймээс тэр үеийн чухал байгууламжуудыг хамгаалуулахын тулд Горганагийн зураг, хөшөөг хэрэглэдэг байсан. Дээрх шалтгаанаар Медүсагийн толгойг тус байгууламжид байрлуулсан гэж зарим судлаачид үздэг.
Өөр нэгэн үнэмшилээр бол урт үстэй, сайхан биетэй, хар нүдэн Медүса, Зеусын хүү Персеуст хайртай байжээ. Атена (Афин) мөн Персеуст хайртай байсан бөгөөд Медүсад атаархсандаа үсийг нь могой болгон хувиргасан аж. Уурласан Медүса харсан бүхнээ чулуу болгож байж. Персеус Медүсагийн толгойг аван Медүсагийн хүчийг ашиглан олон арван дайсанаа ялсан домогтой тул Бизантчууд Медүсагийн хүчийг ашиглахар сэлэмнийхээ бариул дээр Медүсагийн толгойг урладаг байсан байна. Дээрхтэй адил шалтгаанаар харсан бүхнийг чулуу болгуулахгүйн тулд Медүсагийн толгойг хажуу тийшээ болон доошоо харуулан тавьсан хэмээн үздэг аж.

1453 онд Оттаманчууд Стамбул хотыг эзлэснийхээ дараагаар дээрх усан багууламжийг Топкапи Хааны Ордоныг усаар хангах зорилготой хэсэг хугацаанд хэрэглэсэн бөгөөд урсгал усыг илүүд үздэг Оттаманчууд өөрсдийхөө ус хангах байгууламжыг байгуулсаныхаа дараагаар ерэбатан сарнич-ийг ашиглахаа больсон аж.
1544-1550 онд Бизантын үеийн байгууламжуудыг судлахаар ирсэн Голланд P.Gyllius худагны амсарархүү том нүхнүүдээс ховоо дүүрэн ус гаргах, загасчилах иргэдийг анзаарсан тэрээр ус агуулах байгууламж болох модон байшингийн доошоо 52 гишгүүр бүхий чулуун шатаар буун энэхүү байгууламжыг нээжээ.


Ус хадгалах байгууламжын ерөнхий байдал

Нулимсан дусал багана


Медүсагийн толгой, хажуу тийшээ харсан..

Медүсагийн толгой, доошоо харсан

1955-1960 онд нэгэн байгууламжын үед хугарах аюул учирсанд бетоноор бүрсэн 8 ширхэг багана