Showing posts with label шинэ сайт/блог. Show all posts
Showing posts with label шинэ сайт/блог. Show all posts

Monday, 10 January 2011

Мөчирөн өлгүүр

Love Aesthetics-т бүдүүхэн мөчирийг будаад таазнаас дүүжлэн өлгүүр хийсэн нь таалагдлаа, танд бас таалагдана байх гэж итгэнэм..

Эх сурвалж

Thursday, 27 May 2010

Гүзээлзгэнэнэт.ком

Oриг гоо сайханы хямдалтай бүтээгдэхүүнүүд...
Ээждээ, эгчтээ, эхнэртээ эсвэл өөртөө гоо сайханы ориг бүтээгдэхүүн бэлэглэхийг хүсвэл энд дарна уу..

Sunday, 13 December 2009

muzicons,com

Пост бүрийн доор эсвэл дээр нь байрлуулж болохуйц плаер оллоо. Постондоо энэ сайтыг ашиглан байрлуулсан дуу автоматаар тоглож над мэтийн автоматаар тоглодог дуунд дургүй уншигчидын тань уурыг бас барахгүй их дажгүй санагдлаа.. Туршсан нэг нь санал сэтгэгдэлээ хуваалцаарай.. http://muzicons.com/

Sunday, 22 November 2009

Kiva.org

Өчигдөр нетээр хэсч яваад дээрх сайттай таарав. Кива хэрэгцээтэй нэгэнд зориулан зээл өсгөх талбар бөгөөд Монголд Хас банктай хамтран ажилладаг юм байна. Энэхүү системд бүртгэлтэй зээлдэгчийн элдэв бизнес эхлэхэд хэрэгтэй мөнгийг хэдэн зуун зээлдүүлэгч нийлэн зээл өсгөж, өсгөсөн мөнгөө зээлдүүлэн тодорхой хугацааны дараа, ихэнхдээ 6-12 сар, зээлдүүлсэн мөнгөө буцааж авах улмаар нэгэн гэр бүлд хөрөнгө оруулах, тэдний амжиргааг дээшлүүлцэхэд туслах санаа юм.
Миний судалсанаар одоогийн байдлаар идэвхтэй 24 Монгол зээлдэгч байна.
Сайтад зээлдэгч бүрийн зураг хөрөг. зээлсэн мөнгөө юунд зарцуулах, хэзээнээс эхлэн буцааж төлөх гээд хэрэгтэй бүх мэдээлэл байдаг юм билээ, сонирхоод боломжтой бол тэдэнд туслаарай андуудаа.

1. Тоомой Нямдорж, 59 настай. Өвөрхангай аймагт эхнэр гурван охины хамт амьдардаг. Тэрээр түлээнийнаймаа хийж олсон мөнгөөрөө 2005 оноос нэгэн хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд дэлгүүрээ өргөжүүлэх санаатай Хас банкнаас 3 сая төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

2. Балдандорж Чойсүрэн, 22 настай. Эхнэрийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг. Чойсүрэн 2 жил гуталчин хийж олсон мөнгөөрөө 2008 онд гар утас засдаг, гар утасны чимэгэл, сэлбэг зардаг дэлгүүр нээжээ. Түүнд гар утасны сэлбэг авах 1,500,000 төгрөг хэрэгтэй байгаа гэнэ.

3. Төмөр Банзрагч. 42 настай. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Архангай аймагт ажиллаж, амьдардаг. Эхнэрийн хамтаар гэр ахуйн бараа зардаг дэлгүүр ажиллуулдаг тэрээр 2008 онд 100,000 төгрөгөөр бизнесээ эхлүүлж байжээ. Өнөөдөр түүний хөрөнгө 1,600,000-д хүржээ. Тэрээр барааныхаа нэр төрлийг арвижуулах зорилгоор 2 сая төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

4. Содномпил Батгэрэл, 22 настай. Эцэг эхийн хамтаар Өвөрхангай аймагт амьдардаг. 2005 оноос ээлжий жолоочоор нэгэн таксины компаньд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд цалингаараа хувьдаа микро авчээ. Микрогоо автобус болгох зорилготой түүнд микрогоо засах, өвөлд бэлтгэхэд 4,000,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

5. Энхтайван Лхагвадулам. 27 настай Лхагвадулам нөхөр 2 настай хүүгийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг байна. Нөхөр Анхбаяр нь таксины жолооч. Тэрээр сард 2 удаа бараа татах гэж Эрээн ордог бөгөөд өвөлдөө Улаанбаатраас булган малгай авчирч зардаг гэнэ. Булган малгай үнэтэй тул энэ өвөл булган малгай дарах зорилготой 2,700,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

6. Цэмбэл Мягмарсүрэн. 53 настай тэрээр нөхөр 2 охины хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг бөгөөд 2 охин нь хоёул оюутан аж. Тэрээр 2000 оноос өнөөг хүртэл жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд дэлгүүрээ өргөжүүлэх зорилготойгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

7. Бямба Чулуунбат. Чулуунбат, 40 настай, эхнэр 2 ххүүхдийн хамтаар Өвөрхангай аймагт ажиллаж, амьдардаг байна. 11, 13 настай 2 хүүхэд нь аймгийн арван жилиьн сургуульд явдаг аж. Оооогоор зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг тэд өөрсдийн жижиг дэлгүүрийг барьж байгаа гэнэ. Дэлгүүрээ оны сүүлээр дуусгаад нүүж орох төлөвлөгөөтэй байгаа тэд Эрээнээс их хэмжээний хувцас дарах зорилготой 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

8. Шаравжамц Оюунцэцэг. 42 настай, нөхөр гурван хүүхдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. 19 настай хүү нь оюутан, 12 настай охин нь арван жилийн сурагч бөгөөд хамгийн бага охин нь 4 настай аж. Нөхөр нь зуны улиралд уурхайчнаар ажилладаг. Тэрээр 2006 оноос 6,000,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр контэйнерт цахилгаан барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 10,000,000 төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Тэд цахилгаан барааны дэлгүүрээс гадна гэрийн бүрээс хийж зардаг бөгөөд Хятдаас гэрийн бүрээсний материал, цахилгаан барах татах зорилготой 3,500,000 төгрөгийн зээл хүсчээ.

9. Доржсамбуу Батсайхан. 32 настай. Эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Эхнэр нь дэлгүүт худалдагч. Батсайхан 2005 онд таксины жолооч бөгөөд энэхүү бизнесээ 2005 онд эхлүүлсэн аж. Тэд гэр ахуйн бараа зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ бизнесээ эхлүүлэхийн тулд Хятдаас гэр ахуйн бараа татах 700,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан байна.

10. Балжинням Давааням. 45 настай тэрээр эхнэр 3 охины хамт Ховд аймагт аж төрдөг. Хамгийн бага нь 13-тай, дунд охин нь 20 настай аймагт их сургуульд сурдаг бол том нь одоогоор ажил хайж байгаа гэнэ. Эхнэр нь оёдолчин. Давааням 2006 онд хувийн таксины бизнесийг эхлүүлсэн бөгөөд одоогоор 3,000,000 төгрөгийн хадгаламжтай болжээ. Машинаа ачааны тэргээр солих санаатай байгаа бөгөөд 10 тоны даацтай ачааны тэрэг авах зорилготой 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

11. Баян Цэцэгмаа. Цэцэгмаа нөхөр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатарт амьдардаг. Хүү нь 25 настай оюутан, охин нь 19 настай ахлах ангийн сурагч. Нөхөр Нанжил нь хувийн машинаараа хүн зөөдөг байна. Охин нь чөлөөт цагаараа лангуун дээр нь сууж тусалдаг бол хүү нь загас үржүүлж зардаг гэнэ. Цэцэгмаа 2 лангуутай бөгөөд Хятадаас бараа татах зорилгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

12. Дагвадорж Оюунтуяа. 32 настай. Архангай аймагт нөхөр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Оюунтуяа 2003 оноод өнөөг хүртэл зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг бөгөөд анх 200,000 төгрөгөөр эхэлсэн нь өнөөдөр 5,000,000 төгрөгт хүржээ. Оюунтуяа Хятдаас бараа татах зорилгоор 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

13. Адъяа Төмөртогоо 61 настай Төмөртогоо эхнэр гурван хүүхдийн хамт Өвөрхангай аймагт аж төрдөг. Том хүү нь лам, ганц охин нь оюутан, бага хүү нь арван жилийн сургуулийн сурагч аж. Төмөртогоо захын ойролцоо контэйнэрт хувцас зардаг бөгөөд энэхүү бизнесээ 1997 онд 100,000 төгрөг байсан нь өнөөдөр 2,000,000 төгрөгт хүржээ. Тэрээр Хятадаас хувцас дарах зорилгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

14. Сандаг-Очир Энхтуяа, 46 настай, нөхөр 6 хүүхдийн хамтаар Улаанбаатарт амьдардаг. Нөхөр нь хувийн такси барьдаг бөгөөд тэдний 2 том хүүхэд нь тус тусын бизнесийг эрхэлдэг гэнэ. Бага дөрөв нь арван жилийн сургуульд сурдаг бөгөөд Энхтуяа Нарантуул зах дээр лангуу түрээслэн хувцас зардаг аж. Өнгөрсөн есөн жилийн туршид зах дээр зогсон хоёр сая орчим төгрөгний хөрөгнгөтэй болсон тэрээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 1,500,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

15. Шар Цэрэндорж, 49 настай. Эхнэр хоёр хүүгийн хамт Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг. Эхнэр нь цаг уур урьдчилан мэдээлэх төвд мэргэжилтэн бөгөөд хамгийн том хүү нь гар утасны наймаа эрхэлдэг аж. Бага хүү нь оюутан. Цэрэндорж явуулын хүнсний дэлгүүрээс гадна гэрийн мод хийж арилждаг аж. Шинээр нээгдэх худаалдааны төвд лангуу түрээслэх зорилготой түүнд хүүгийнхээ бизнесийг өргөжүүлэхийн тулд гар утасны сэлбэг авах мөн өөрийн дэлгүүрт хүнсний бараа татахад 363,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

16. Шарав Цэцгээ ,49 настай. Нөхөр гурван хүүхдийн хамтаар Завхан аймагт ажиллаж амьдардаг. 22 настай хүү нь дасгалжуулагч, 20 настай охин нь оюутан, хамгийн бага нй 17 настай арван жилийн сургуулийн сурагч аж. Цэцгээ 1991 оноос өнөөг хүртэл нөхрийн хамт зах дээр лангуу түрээслэн хүнсний наймаа хийдэг бөгөөд анх 100,000 төгрөгтэй эхэлж байжээ. Өнөөдөр тэдний хөрөнгө 4,600,000 хүрсэн бөгөөд ирээдүйд өөрийн гэсэн жижиг дэлгүүр нээх зорилготой гэнэ. Хас банкнаас 4,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү зээлээ Увс аймгаас чацаргана, чацарганы тос дарахад зориулах гэнэ.

17. Жамсран Баттулга, 36 настай тэрээр эхнэр гурван охины хамт Говь Алтай аймагт аж төрдөг. Эхнэр нь одоогоор ажилгүй байгаа бөгөөд охид нь гурвуул арван жилийн сургууулийн сурагчид аж. Тэрээр засварын газар ажиллуулдаг бөгөөд 2004 онд бизнесээ эхлүүлэхдээ гэртээ ажилладаг байжээ. Ирээдүйд амьдрах байшин барих төлөвлөгөөтэй түүнд өнөөдөр түрээслэдэг ажилын байраа худалдаж авахад 500,000 төгрөг хэрэгтэй байгаа аж.

18. Дагвадорж Содномпил, 54 настай, бэлэвсэн. Тэрээр охинтойгоо 1997 онд гэр хүнсний дэлгүүр ажиллуулах бизнес эхлүүлсэн бөгөд охин нь Ховд ймаг руу нүүснээс хойш ганцаараа бизнесээ эрхэлж буй аж. Өөрийн тэтгэвээр өөрийгөө болгоод байдаг гэх Содномпил бизнес эрхлэн олсон мөнгөө охин, ач нартаа өгөх санаатай гэнэ. Бараа татахын тулд 1,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

19. Батбуян Батсүх 28 настай тэрээр эхнэр 3 настай хүүгийн хамтаар Баянзүрх дүүрэгт орцин суудаг. 2003 оноос өнөөг хүртэл тэд лангуу түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд бизнесээсээ олсон ашигаасаа амьдрах байшин барьсан аж. Ойрын хугацаанд хүнсний жижиг дэлгүүр барин бизнесээ эрхлэх зорилготой байгаа аж. Тэд зээлэхийг хүссэн 1,500,000 төгрөгөөрөө гэрийнхээ ойролцоо граж барин хүнсний бараа татаж бизнесээ өргөжүүлэх санаатай байгаа аж.

20. Баттулга Зундуй, 47 настай тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар Увс аймагт ажиллаж амьдардаг. Хамгийн том охин нь оюутан бол бага хоёр нь арван жилийн сургуулийн сурагчид аж. Баттулга 1990-2005 оныг хүртэл цахилгаан станцад жолооч хийж байгаад 2005 оноос эхнэрийн хамтаар махны, малын гаралтай тосны наймаа хийж эхэлжээ. Бизнесээ эхэлсэнээс хойш байшингаа засварласан бөгөөд одоо машины мөнгө цуглууж байгаа гэнэ. Тэрээ Хас банкнаас 750,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан мөнгөө зээлэх мөнгөө малын гаралтай тос авахад зарцуулах гэнэ.

21. Төмөр Банзрагч 42 настай. Эхнэр хоёр хүүхдийн хамтаар Архангай аймагт ажиллаж амьдардаг. Тэдний охин Нандинцэцэг арван жилийн сургуулийн сурагч бол хүү Баасансүрэн нь 2 настай аж. Банзрагч эхнэрийн хамтаар гэр ахуйн барааны бизнес эрхэлдэг бөгөөд энэхүү бизнесээ 2007 онд 100,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр эхэлж байжээ. Өнөөдөр тэд 1,600,000 төгрөг эргэлтийн хөрөнгөтэй болжээ. Тэд шинэ бараа татах зорилготойгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

22. Даваасүрэн Ренцэн-Иш, 49 настай. Эхнэр 19 настай охины хамтаар Архангай аймагт аж төрдөг. Охин нь оюутан бөгөөд Даваасүрэн эхнэрийн хамтаар махны дэлгүүр ажиллуулдаг аж. Тэд 2000 онд 200,000 төгрөгөөр бизнесээ эрхэлж эхэлжээ. Тэдний бизнес нилээн хөгжин махаа Улаанбаатар уруу аваачин зарах болсон байна. Тэд энэ хугацаанд газар аван байшин барьсан бөгөөд ирээдүйд машин авах зорилготой аж. Даваасүрэн 2,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байгаа бөгөөд зээлээрээ илүү их мах авч бизнесээ хөгжүүлэх зорилготой аж.

23. Баярмаа Агваансамбуу, 38 настай. Нөхөр таван хүүхдийн хамт Баянхонгор аймагт аж төрдөг. Нөхөр нь томоохон банкны аьмаг дахь салбарт харуул хийдэг. Том гурван хүүхэд нь оюутан бөгөөд бага хоёр нь арван жилийн сургуулийн сурагчид. Баярмаа гэрийнхээ ойролцоо жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тус бизнесээ 2008 онд 500,000 төгрөгийн хөрөнгөтэйгээр эхлүүлж байжээ. Түүний эргэлтийн хөрөнгө 1,000,000 төгрөгт хүржээ. Тэрээ бизнесээ өргөжүүлэх зорилготой 1,300,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ.

24. Доржсүрэн Отгонбаяр, 21 настай. Эхнэр нэг настай охины хамт Завхан аймгийн Тосонцэнгэлд аж төрдөг. Эхнэр нь банканд теллер. Отганбаяр түүхий эдийн наймаа хийдэг бөгөөд бизнесээ ахынхаа тусламжтайгаар 2006 онд эрлүүлжээ. Тэрээр нутгийн малчидаас нэхий, ноос худалдаж аван Улаанбаатарт авчиран зардаг байна. Отгонбаяр нэхний ноос бөөндөн Улаанбаатар уруу аваачиж зарах зорилготойгоор 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргажээ. Тэрээр олсон ашигаараа машин авах зорилготой гэнэ.

Friday, 23 October 2009

Эсгий хөшиг

Нимгэн эсгий ашиглан хөөрхөн хөшиг хийчихэж. Заавал эсгий гэлгүй жаахан биетэй даавуугаар хийчихэж болмоор юм шиг. Эсгий, стакан, утас зүү, хайч байхад болох энэхүү хөшигний зааварчилгааг эндээс. Өөр бусад DIY санаанууд энд.

Monday, 5 October 2009

Ороолт ороох урлаг

Торгомсог алчууруудыг хэв маяг, хэлбэр донжийг нь олон хэрхэн уях талаар зураглан үзүүлсэн аятайхан сайт оллоо, таалан соёрх.






Эх сурвалж

Tuesday, 29 September 2009

Өвдөг давсан түрийт

Энэ жил моданд ороод буй өвдөг-давсан түрийтэй гутлыг хуучин жинсэн юпка, богино түрийтэй гутал ашиглан хэрхэн хийхийг энэ блогт заажээ. 2 түрий хийгээд илүү гарсан савхиар уяа хийгээд, уяж нэг уяхгүй нэг өмсөж болох энэхүү надад лав таалагдлаа.
Заавал өвдөг-давсан түрийт гэлтгүй мөн сайтан дээр нийтлэгдсэн бусад DIY төслүүд энд, таалан соёрх.

Friday, 25 September 2009

Өөрийнхөө жинсийг өөрөө бүтээх

Өөрийн биеийн онцлогт тохируулан жинсэн өмд захиалмаар байна уу. Тэгвэл indidenim.com-руу ороод үзээрэй. Дээрх хаяг руу орсоны дараа юуны түрүүнд өмднийхөө материалийг сонгоод, шулуун эсвэл өргөн-г шийдээд, урд хойд халаас зэрэг өмднийхөө дитэйлийг (Details) каталогноос сонгоод эцэст нь өөрийнхөө хэмжээсүүдийг оруулаад, тоймлож нэг үзээд дахин засах зүйл байвал засаад байхгүй бол тооцоогоо хийгээд л болоо. Таны загварыг нь зохиосон өмд тань ойролцоогоор 145-155 долларт багтах нигууртай.
Таны өмдийг бэлэн болохоор нь бүртгэлтэй хаяг руу тань үнэгүй хүргэж өгдөг гэнэ шүү. Нappy designing your jeans guys :)

Thursday, 10 September 2009

нэг ултай гурван гутал (Sexzee)


135 паундаа төлөөд энэхүү өсгийтийг авахлаар, гутлын НЭГ улыг таны сонгосон ГУРВАН өөр "дээд талтай" өгдөг гэнэ. Дараа нь, хүсвэл, өөр өнгийн "дээд талыг" 15 өнгөний сонголтоос таалан дангаар нь худалдаж авч болдог энэхүү "нэг ултай гурван гутал" (цаашлаад 15 гутал :)) консефт надад их таалагдлаа. Үнэнд татвараас гадна хүргэлтийн мөнгө багтсан нь бас нэг давуу тал мэт.
Sexzee-гээс гадна Kozee, Gypzee зэрэг дээд талыг нь сольдог загварууд байгаа бөгөөд кози нь 50 паунд, жипзи нь 125 паундны үнэтэй аж.
Бүсгүйчүүдээ ийм өсгийттэй бол яахуу :)

Wednesday, 26 August 2009

fashionary.org

Загвар зохиогчидод, сонир- -хогчидод зориулсан хөөрхөн, хүрээтэй (олон сэдэв хамарсан) сайт оллоо. Скеч энэ тэр гээд загвар сонирхон зохиогчидод, уран гартнуудад ихээхэн тус болох янзтай.
Ийшээ ороод хараарай загвар сонирхогчидоо.

Thursday, 20 August 2009

http://toli.query.mn/

Арван жилд "худлаа үнэн" Монгол хэлний олимпиадад ордог байхдаа Цэвэлийн толь гэж үгүй ээ мөн олон сонсож билээ, даанч ховор болтой гэгээн дүрийг нь харж чадаагүй юм. Монголд очихоороо Гэсэр, Жангар, Нууц Товчоо, Цэвэлийн толь зэрэг айл бүрт байвал зохих судар шиг номнуудыг олж хувийн номын сандаа залнаа гэсэн бодолтой байдгийн хувьд Очко блогчины хэрэгжүүлж байгаа Цэвэлийн толийг онлайн болгох төслийг 2 гараа өргөн дэмжээд, эхний ээлжинд хэд гурван үг оруулав. Гадаад дотоодод байгаа, өдөр дутмын хэдхэн үгээс цаашгүй, заримдаа ойголцохын тулд байгаа орныхоо хэлийг хэрэглэх дээрээ тулсан бид залуусын хувьд Цэвэлийн толийг онлайн болгох нь цагаа олсон их зөв алхам гэж бодож байна, хувьдаа.
Шивэх явцад сонин содон үгтэй тааралдаад, төрлөх Монгол хэлээ сурах, таны шивсэн мөн үгийг дараа нь хайх олон олон хүнд буян болох гээд олон давуу талтай мэт.
Хэрхэн бүртгүүлэх, үг оруулах зэргийг их ойлгомжтой тайлбарласан байна лээ. За тэгээд залуусаа ганц хоёр гэлтгүй оруулаад байгаарай, олны хүч оломгүй далай гэдэг дээ..

Я. Цэвэлийн "онлайн" толь, товшоод байгаарай..

Friday, 14 August 2009

The Story of Stuff with Annie Leonard

Ард түмээн өнөөдөр нэг ийм сайттай таницлаа. 7 гаруй сая хүний таалан үзсэн The Story of Stuff with Annie Leonard хэмээх 20 гаруй минутын видеог үзсэн чинь энэ долоо хоногт нэг пүүз авсандаа харамсав бараг :) Тоглоом ч үгүй "дэмий авдаг байж, зөндөө гуталтай юм байж" гэж бодлоо. Заавал үзээрэй, үзээд "үнэн" санагдаад шинэ системд хөл нийлүүлэн алхахыг хүсвэл энэ жагсаалтнаас өөрийнхөө хийж чадхаас "хийж" эхлээрэй. Би эхний ээлжинд чийдэнгүүдээ солисон (change your lightbulbs), одоо компьютерээ унтраагаад хажуу хавирганыхаа хүмүүстэй хууч хөөрлөө (unplug and plug in, power down), маргааш магадгүй пүүзээ буцаана, мэдээж ойрдоо бачим хэрэггүй тохиолдолд элдэв эд худалдаж авахгүй (Buy Green, Buy Fair, Buy Local, Buy Used, and most importantly, Buy Less) :) Бага ч гэсэн эхлэл шүү дээ, тиймүү.

Thursday, 6 August 2009

D.I.Y

D.I.Y нь Do It Yourself хэмээх үгний товчилол бөгөөд өөрөө элдэв мэргэжил- -тэний тусламж- -гүйгээр эвдэрсэн хэмхэрсэнээ засах залруулах, шинэчилэх, сайжруулах, шинээр хийх гэсэн утгийг агуулна. Америк Европ зэрэг өндөр хөгжилтэй оронд ганц хадаасыг хүртэл мужаанаар хадуулах нь нийтлэг үзэгдэл. Дээрх улсуудад D.I.Y нь нэг төрлийн соёл, амьдарлын хэв маяг, хөдөлгөөн болтолоо хөгжжээ. D.I.Y гэхээр бүхнийг өөрийн гараар хийх гэсэн нүсэр ойлголт биш бөгөөд бэлэн малгайн дээр өөрийн сонгосон өд, хиймэл цэцэг зэргийг бөхлөж оёх, майк, путболкон дээр эсгэж бэлдсэн хэлбэр дүрсүүдийг эмхлэн оёх эсвэл ар нуруун дээр нь цонх гаргах, элдэв путболкон дээр хүссэн зургаа хэвлэх, зурах бүр будах зэрэг хялбархан байж болно. Бүх эд зүйлс массаар үйлдвэрлэгдэх болсон өнөө үед бусдаас ялгарахыг хүсэгчид D.I.Y хөдөлгөөнийг тэлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа нь мэдээж. Би бас яаж дутахав өмнө нь оруулж байсан холбоотой хэдэн бичлэгээ цуглуулаад D.I.Y үүл үүсгэж хувь нэмрээ оруулъя даа :)

Элдэв сонирхолтой D.I.Y төслүүдийг
эндээс
бас эндээс сонирхоорой..

А'N'D

Azumi, David хэмээх 2 Англи залуу этгээд сонин хувцас хунар, элдэв чимэглэл зохион бүтээж өөрсдийн сайт дээр байрлуулан зардаг юм байна. Надад гутлан хэлбэртэй цүнхнүүд нь таалагдлаа, даанч жоохон үнэтэй юм :(

Энэ жил моданд ороод байгаа энэхүү гар цүнхийг (clutch) өрөөсөн гутал ашихлаад өөрөө хийчихэж болохоор санагдлаа.. Өрөөсөн нь гээгдсэн, шинэ гутлыг өндөр үнээр худалдаж авна шүү :)



Friday, 24 July 2009

Calendar Necklace tm



Цагаан, шар, ягаан алтан, мөнгөн хуанлин зүүлтээ эндээс захиалаарай. Үнэ нь металаасаа шалтгаалаад 150-375 доллар аж.

Monday, 13 April 2009

SUCK.UK

Нэтээр хэсч байгаад ийм сайт оллоо. Бараанууд нь хөөрхөн шинэлэг юм. Надад доорх зүйлс таалагдлаа, таньд?


120 алдартаны өндрийг тэмдэглэсэн өндөр чинь "ХЭН" бэ? толь 80 паундны үнэтэй аж.


Ванны өрөөний шил арчигчтай толь бас дажгүй санаа байгаа биз :) Үнэ нь 20 паунд.










Ийм нэг сэрүүлэгтэй цаг байна. Дуугарч дуугарчихаад 2 дугуйныхаа тусламж- -тайгаар дуу гаргангаа өнхрөөд явчихдаг энэ цаг таныг орноос тань босгож байж санаа нь амардаг гэнэ шүү. Үнэ нь 40 паунд.


In case of emergency break glass зоосны сав над шиг тэвчээргүй хүмүүст хөөрхөн санагдлаа. Үнэ нь 10 паунд. In case of emergency break glass цувралын шилэн хоргон (жааз) дотор нэг ширхэг тамхи, шүдэнзны зуруул, нэг ширхэг шүдэнз хийцэнг өмнө нь харж байсан юм байна. Бас л сэтгэж байгаа юм шүү.



"Come in"/"Go away" амбиграм гутлын алчуур 20 паундны үнэтэй. Энэхүү гутлын алчуурны ид шид нь орж байгаа хүн "ороод ир" гарч байгаа хүнд "явцан бай даа" хэмээх мессэжийг өгдөгт оршино. Мөн загвартай хаалганы зүүлт 7.5 паунд гэнэ.




Энэ гэрэл гаргагч шилийг өдрийн цагаар нарны гэрэлд тавихаар нарны гэрлийн нөөцөлж аваад шөнийн цагаар асдаг авьяастай аж. Шар, цэнхэр 2 өнгөний сонголттой ШИЛний үнэ 20 паунд.


Эцэст нь Төрсөн өдрийн мэнд хүргэдэг бялууны энэ силикон хэв 20 паунд гэнэ ээ.

Saturday, 11 April 2009

Seen on

Нэг сайт байна аа. Кино, телевизийн нэвтрүүлэг, элдэв уулзалт цуглаанд таны "дуртай" одын "таньд таалагдахуйц" юу өмссөнийг, "тэр" нь ямар маркых болох, бүтээгдэхүүний онцлог цаашлаад онлайнаар худалдаж авах хаяг, үнэ зэргийг search хийдэг гээд л бод. Би жишээлбэл Carrie Bradshaw-н барьсан Эйффэлийн цамхаган цүнхийг хайлаа (оллоо). Тэрхүү цүнхийг Timmy Woods гэдэг "хүн" бүтээжээ. Үнэ нь загвараасаа шалтгаалан 450-3000$ аж. За нэг иймэрхүү, хэний, хэзээ, юу өмссөнийг сонирхож байвал ийшээ ороод have fun.

Wednesday, 8 April 2009

Блог арчилгаа

Өчигдөр нэг найз маань блогийн төрхийг сольдог нэгэн блог хаяг санал болгосон юм. Ороод харсан чинь хөөрхөн хөөрхөн ханын зурагнууд (layout) байлаа, Үнэтэй үнэгүй гэсэн 2 хувилбар байгаа бөгөөд өөрийн блогтоо зориулан тусгай хана хийлгэхийг хүсвэл 15$ төлөөд л болоо аж. Би ч яахав үнэгүй юманд нугасгүй гээд л үнэгүй ханын зураг сонголоо. Элдэв баяр ёслолд зориулсан ханын цааснаас гадна блог бичлэгийн жанрын дагуу хэд хэдэн үнэгүй зураг байна лээ. Нэгэнт өөрийн блогтоо тохирох ханын цаасыг сонгосон бол тохируулах нь амархан юм билээ.
1. Блогтоо ороод layout товчин дээр дарна.
2. Layout-с pick new template товчийг дараад template-ээ minima болгоод save-лэнэ.
3. Дараа нь edit HTML довчийг дараад сонгосон template-н тань хуудсан буй go to: хэсэгт бичигдсэн линк руу ороод HTML-лээ copy-доод өөрийн edit HTML дэх кодийг устгаад оронд нь copy-дсон HTML-ээ paste тэгээд save товчоо дараа л болоо. Have fun