Showing posts with label Зөвлөмж. Show all posts
Showing posts with label Зөвлөмж. Show all posts

Friday, 18 March 2011

1 бондгор толгой, 3 бондгор үс


Шуугдахуйц уртхан үс, 3-5 нивдек бас үсниь спрэй байхад л болно...
Нэг нууц дэлгэхэд үстэй ажиллахад шинэхэн угаасан, шампунь үнэртсэн үснээс, угаасанаас хойш 1-2 хоногийн дараах багахан хиртэй үстэй ажиллахад илүү амар байдаг гэнэ шүү. Тиймээс хиртэй үсээ хайрлъя бүсгүйчүүдээ....
Эх сурвалж

Wednesday, 6 January 2010

Шүд

Хоолны дараа шууд шүдээ угаах нь буруу

Хоол идэнгүүтээ шүдээ угаах нь хүнсэн дэхь хүчлийг аман дотор тараадаг тул гэмтэй. Хоол идсэний дараа хамгийн багадаа нэг цагийн дараа шүдээ угаавал зохино.

Шүдний оогоо норгох нь буруу

Шүдний оог норгох нь буруу. Мөн шүдний оог сойзон дээр вандуйн дайтай тавиж хэрэглэнэ. Шүдний оо шүд цэвэрлэх биш шүд цэвэрлэхэд туслах үүрэгтэй.

Хэр удаан угаана төдий чинээ сайн гэдэг нь буруу ойголт юм

Шүдийг удаан угаах тусам олон бактери устгадаг хэмээх итгэл худлаа гэдгийг судалгаагаар баталсан байна. Шүдээ өдөрт хамгийн багадаа нэг удаа 2 минут орчим, хэт чанга даралгүйгээр сойздон угаагаад шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх хэрэгтэй.

Байгалын сойз

Байгалын сойз болох алим, түүхий лууван, попкорн зэргийг хоолны хооронд идэх нь шүдийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Алимны цуугаар шүдээ зайл

Өглөөдөө алимны цуугаар шүдээ зайлаад шүдээ угаах хэрэгтэй. Алимны цуу шүдэн дээрх толбонуудыг арилгаж цагааруулах үйлчилгээнээс гадна буйлан дээрх микропуудыг устрах үүрэгтэй.

Амны үнэрээс салахын тулд 'кофений үр' зажил

Амны хөндийд байх бактериудын ялгаруулдаг хүхэр амны эвгүй үнэрийн эх үүсвэр бөгөөд кофений үр тэдний ялгаруулсан хүхэрийг арилгадаг байна.

'Какао'

Какаоны үрэнд агуулагддаг бактерийн эсрэг орцны улмаас шоколад шүдэнд муу биш ажээ. Чихэр, жимсний шүүсэн дэхь хүчил бүх төрлийн шүдний дайсан бөгөөд лактозтой сүү ч гэсэн шүд цоороход нөлөөлдөг.

Амттаны оронд бяслаг

Жимсний шүүс, амттан, хатуу чихэр, карамель, гадил жимс нь шүд цоорох магадлалыг нэмдэг бөгөөд амттаны идэсэнийхээ дараа эсвэл амттаны оронд сүү, тараг уух бяслаг идэх нь аманд үүссэн хүчилийн хорыг багасган шүдийг хамгаалдаг байна.

Sunday, 20 December 2009

Усанд унасан утсыг хэрхэн аврах вэ?

Yahoo answers дээр усанд унасан утсыг хэрхэн аврах вэ? асуулт хариултаа олжээ. Би бас 2003 онд нэг утсаа усанд унагаачихаад, аваад амьхандаа хатаасан ч ажиллуулж чадаагүй юмдаг. За тэгэхээр усанд унасан утсаа усанаас гаргаад яаралтай зайг нь гаргах хэрэгтэй гэнэ. Усанд унасан утасны зай болон утасны эх биеийн хооронд богино холбоос үүсэнээс болж эвдэрдэг гэнэ. Тиймээс утасаа унтраагаад зайг нь гарган зай утас хоёроо ууттай будаанд хийн 2-3 хонуулаад, будаанаасаа гаргаж ирэн халуун газар тавиж (зураг паар зэрэг олон цагаар ажилладаг, халдаг) бас нэг орчим хонуулбал шинэ утасны эрэлд гарах шаардлагагүй гэнэ шүү.

Wednesday, 25 November 2009

Хүүхдийн угжны ариун цэвэр

- Буцал- -гах, хүүхдийн соскийг усанд хийн буцалгаж эсвэл жигнэж ариутгаж болно. Мэдээж ариутгах- -аасаа өмнө хайрцган дээрх заавраас ариутгахад тохиромжтой эсэхийг шалгана.

- Угаах, бүх төрлийн угжыг хэрэглэсэний дараа савантай бүлээн усаар сайтар угаагаад, саванг нь арилтал зайлна.

- Хүүхэд тань 6 дээш сартай бол соскийг нь аяга таваг угаадаг машинд хийн угааж болно. Мэдээж машиныхаа халууныг 80-с бага дээр тохируулах хэрэгтэй.

- Угжинд үлдсэн бага зэрэг сүү дотор нь нян үржих таатай нөхцөл үүсгэдэг. Тиймээс хүүхдээ 12 сар хүртэл бүх төрлийн угжыг нь ариутгаж байх хэрэгтэй.

Saturday, 14 November 2009

Эмзэг витамин с

Витамин с чинь их эмзэг гэнэ. Гахай шувууны ханаид дэлгэрсэн энэ үед хэрэглэх жимс, ногооныхоо витамин с-г максимум байлгахыг хүсвэл доорх нийтлэлийг нэг уншаад үзээрэй.

* Салат навч, бууцай зэрэг ногоон навчтангуудыг урсгал усанд угаахаар витамин с нь урсаад явчихдаг гэнэ. Тиймээс томхон саванд ус хийгээд ногоон навчтангуудаа савтай усандаа угаах хэрэгтэй. Ногоон навчтангуудаа савтай усанд угаах нь витамин с-г урсгахгүйгээс гадна мөн усаараа ногоо цэцгээ услан ус хэмнэж болдог давуу талтай гэнэ.

* Мөн ногоон навчтангуудаа төмөр хутгаар биш хуванцар эсвэл модон хутгаар байхгүй бол гараараа хувааж хэрэглэвэл тохиромжтой гэнэ.

* Витамин с усанд уусдаг төрлийн витамин тул ногоон навчтангуудыг багахан устай болбол бүр жигнэж хэрэглэвэл агуулах витамин с-гээ хамгийн багаар алддаг гэнэ.

* Шинэхэн шахсан жүржийн шүүүсийг тэр даруй уух үгүй бол гэрэл нэвтрүүлэхгүй цагаан шилэн саванд таглан хадгалах хэрэгтэй байдаг гэнэ.

Wednesday, 21 October 2009

Витамин С

Гахайн ханиад гарахтай зэрэг маск, витамин с үнэ нэмэгдээд байгаа сурагтай. Монгол нээрээ сонин нийгэм шүү, ямар нэгэн бүтээгдэхүүний энэ тохиолдолд маск, витамин с эрэлт ихтэй байхад ашигаа багаар тогтоогоод эргэлтээ түргэсгэнэ, үр дүнд нь нийт ашиг тань нэмэгдэнэ гэдгийг ер нь наймаачид ойлгодог боловуу? За тэр ч яахав, заавал тэднээс авах алба уу тээ :) Маскаа марль давхарлаж өөрөө хийгээд витамин с-гээ витамин с-гээр баялаг хүнснээс авчих юм чинь тийм ээ...

Витамин с нь хүчиллэг жимс (лимон, жүржийн төрлийн жимсүүд), төмс, броколли, гүзээлзгэнэ, улаан лооль, нохойн хошуу, ногоон чинжүүнд ихээр агуулагддаг байна.


Витамин с багадхаар хүний шүднүүд суларч, буйлнаас цус гарах, цусан дахь улаан эс багассаны үр дүнд цус багадалх цаашлаад амархан шархддаг (хөхөрдөг, гэмтдэг-bruise) гэнэ шүү.


Витамин с байна шүү, дархлааны системийг тэжээдэг тэтгэдэг байна. Үүнийг дагаад яр шархны эдгэрэх нь түргэсдэг байна. Сonnective tissue-г торддог цаашлаад хүний биед "төмөр авахад" нь тусладаг байна. Төмөр авахад нь туслана аа гэдэг чинь илүү хүчтэй яс (хугардаггүй :)) гэсэн үг аж.

Эцэст нь ямар хүнсэнд хэдий хэмжээний витамин с агуулагддаг талаарх жагсаалтыг вики-гээс чирээд оруулчихлаа. Вики дээр бичсэнээр бол хүнсний бүтээгдэхүүнийг болгосоноор хүнс агуулах витаминыхаа 60 орчим хувийг алддаг гэнэ.


Institute of Medicine-ны санал болгосоноор

Бага насны хүүхэд

* 0 - 6 сартай: 40 мг/өдөр
* 7 - 12 сартай: 50 мг/өдөр
* 1 - 3 настай: 15 мг/өдөр
* 4 - 8 настай: 25 мг/өдөр
* 9 - 13 настай: 45 мг/өдөр

өсвөр насныхан

* охид 14 - 18 насныхан: 65 мг/өдөр
* Boys 14 - 18 насныхан: 75 мг/өдөр

насанд хүрэгчид

* эрчүүд 19-с дээш насныхан: 90 мг/өдөр
* эмэгтэйчүүд 19-с дээш насныхан: 75 мг/өдөр хэмжээний витамин с-г өдөр бүр хоол хүнсээрээ эсвэл бэлдмэл маягаар авбал зохино гэнэ. Хэрэв та хөхүүл хүүхэдтэй бол, тамхи татдаг бол, жирэмсэл бол дээрх жагсаалтанд нийтлэгдсэнээс илүүг авах хэрэгтэй бөгөөд энэ талаар эмчтэйгээ зөвлөөрэй гэжээ. Бас витамин с-гийн илүүдэл гэж байдаггүй бололтой, тиймээс гахайн шувууны томуу гарсан энэ үед олдсоных нь хирээр авч л байхгүй юу.


Эх сурвалж
Вики
Абаот.ком
адам

Зүүлт

* Буруу зөрүү мэдээлэл байвал залруулаарай түмээн.

Tuesday, 6 October 2009

Гал тогооны өрөөн дахь гоо сайханы бүтээгдэхүүнүүд

* Нүдний будгаа чидун жимсний тосоор цэвэрлэж болно. Чидун жимсний тос нь нүдний будгиг цэвэрлэхээд гадна сормуусaнд тань тэжээл өгдөг давуу талтай.

* Улаан лоолийн толгой хэсгийн зүсч аваад багахан нунтаг сахарт дүрэн нүүрээ скрабдаж болно.

* Багахан шампанскийг хөвөнд шингээгээд нүүрээ арчих нь арисийг тань чийгшүүлдэг давуу талтай.

* Халуун устай аяганд дууссан уруул өнгөлөгчөө савтай нь хийгээд 5 минут байлгахад савны хананд наалдсан уруул өнгөлөгч хайлан савны ёроолд цуглаж та талаас илүү уруул өнгөлөгчтэй болох болно.

Thursday, 24 September 2009

Зөөлөн чихрийн тест

Тестийн талаар

1960-аад оны сүүлээр Стандфорд Их Сургуулийn сэтгэл сүйн багш Walter Mische, хүүхдүүдийн тэвчээрийг шалгах/хэмжих (delay gratification) зорилготой "marshmallow test"-г хийжээ.
Тестэнд 4 настайнгуудыг хамруулсан бөгөөд "туршилтын туулайнуудыг" ширээ сандалаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулан нэг зөөлөн чихэр өгөөд 15 минут энэхүү чихрийг идэлгүй хүлээж чадвал 15 минутын эцэст чамд дахиад нэг чихэр өгнө гэж тайлбарлаад хаалгыг нь хаагаад гарчээ.
Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд дутмын хоёр нь чихрийг өгсөн даруйд эсвэл 2, 3 минут хамгийн ихдээ 14 минут 30 секунд хүлээгээд зөөлөн чихрийг идсэн байна.
Үлдсэн нэг нь (3 хүүхэд дутмын нэг) 15 минут хүлээн 15 минутын эцэст 2 зөөлөн чихэр идсэн байна.
Тестнээс 14 жилийн дараа "туршилтын туулайнууд" 18 хүрэхэд тэдний амжилтийг судалсанд идэлгүй хүлээсэн хүүхдүүдийн 100 хувь нь их дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгөн, их дээд сургуульд орон амжилттай үргэлжилүүлэн сурч байгаа, өөртөө илүү итгэлтэй, ямарваа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайтай цаашлаад илүү найдвартай болох нь ажиглагджээ.
Мөн саяхан хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь ажиглагджээ.


Тестийг хэрхэн хийх вэ?


1. Нэг өрөө бэлтгэнэ. Өрөөнд ширээ сандалнаас өөр сатаарах зүйл байхгүй байвал сайн. Дээрх тестийг хийсэн судлаачид нэвт харагддаг тольны цаанаас хүүхдүүдийг ажиглаж байсан ч гэрийн нөхцөлд өрөөний буланд камер байрлуулан бичлэг хийж болно.
2. Хүүхэддээ дүрмийг тайлбарлана:
* Нэг зөөлөн чихэр (зөөлөн чихэр байх албагүй, өөрийнх нь хамгийн дуртай чихэр жимс зэргээр орлуулж болно.) өгөөд намайг иртэл идээгүй тохиолдолд дахиад нэгийг өгнө. Мэдээж хүлээлгүй идэж бас болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүсвэл хүлээх цагийг багасган 5-10 минут болгож болно.
3. Хүүхдээ өрөөнд орхиод гарна.
4. Хүлээнэ.
5. Тогтоосон хугацаагаа дуусахлаар хүүхдээ шалгана. Хүүхэд тань зөөлөн чихрийг идээгүй байвал дахин нэгээр шагнаад хоёуланг нь "хүссэнээрээ" идэх зөвшөөрөл олгоорой. Тэвчээртэй хүлээсэн тэднээр бахархаж хэлээрэй.
Хэрэв зөөлөн чихрийг таны эзгүйд идсэн байвал тэвчээрийн талаар багахан яриа хийж болно.
6. Бичлэг хийсэн бол таныг эзгүйд хүүхдийнхээ хэрхэн аашилсаныг үзэж, хүүхдээ том болохоор нь үзүүлж болно.

Эцэст нь хүүхэд тань идсэн тохиолдолд 2 дахийг "өгч болохгүй" бөгөөд энэ нь хүүхэд тань таныг үгүй гэсэн ч хийж болдог гэсэн дүгнэлтэнд хүргэх болно.

Эх сурвалж
энд, энд, энд, энд, энд бас энд

Saturday, 19 September 2009

Гар утас хорт хавдар үүсгэдэг үү?

Aмерикт зарагдаж буй гар утаснуудын ялгаруулдаг радио- -фрекансыг (radio frequency) Cellular Tele- -communications Industry Association төвийнхөн хэмжин, нийтлэсэн байна. Гар утаснаас ялгардаг радиофрекансаас (RF) хэр хэмжээтэй нь хүний биед шингэснийг SAR хэмээх хэмжигдхүүнээр хэмждэг аж.
Зарим судлаачын үзэж буйгаар гар утаснуудын ялгаруулдаг радиофреканс, 10 буюу түүнээс дээш жил, гар утас хэрэглэгчидэд хорт хавдар үүсгэх магадлалыг өндөрсдөг хэмээн үзэж байгаа бол зарим нь дээрх "дүнг" гаргахад хангалттай шалтгаан байхгүйн дээр хэтэрхий эрт хэмээн үзэж буй ажээ.
Хамгийн бага радиофреканс цацдаг утаснуудын жагсаалтны эхний аравт найман Самсунг маркийн гар утас байгаа бөгөөд үлдсэн хоёр нь Beyond E-Tech маркийн бүтээгдэхүүн аж.

Сүүлийн үед "мода"нд ороод байгаа АЛИМ-ны иУтас-ны ялгаруулсан радиофекансын (W/kg)
Apple iPhone (4GB) 0.974
Apple iPhone (8GB) 0.974
Apple iPhone 3G (16GB) 1.38
Apple iPhone 3G (8GB) 1.38
Apple iPhone 3G S (16GB) 0.79
Apple iPhone 3G S (32GB) 0.79 нь хүний биед шингэдэг байна.

Хэрвээ та биедээ шингээж SAR-аа (гар утаснаас ялгарах радиофрекансаас биед шингээх хэмжээ) багасгахыг хүсвэл:

* SAR багатай чихэвч авч ашиглах
* утасаар ярихын оронд мессэж бичих
* гар утасаа халаасандаа биш хамгийн багадаа биенээсээ 2.5 см зайд авч явах
* Сүлжээ муутай газар гар утсаа хэрэглэхгүй байх (учир нь сүлжээ хайх явцдаа илү их радиофреканс ялгаруулдаг байна)
* Араг яс нь нимгэн, жижиг тул хүүхдүүдийн гар утасны хэрэглээг багасгах
* том бага гэлтгүй унтахдаа асаалттай утасаа орныхоо хажууд эсвэл дэрэн доороо хадгалахгүй байх хэрэгтэй гэнэ.

Мэдээллийн эх сурвалж
SAR level(digital) өндөртэй 20 гар утас
SAR level(digital) багатай 20 гар утас

Friday, 18 September 2009

Нойрны талаар

Энэ амралтын өдрүүдээр, Монголын ихэнх нутгаар, цасан шуурга шуурах сурагтай байсан. Цас бороонд гарч ороод юүхэв, хөнжилдөө шургалаад тавтай сайхан нойрсоорой.

Хүн хэр удаан нойргүй явж болох вэ?

Ер нь 2-3 хоног унтаагүй тохиолдолд тархины үйл ажиллагаанд алдагдал гарч эхэлдэг ч "нойргүй явах" дээд амжилт 11 хоног аж. Эрүүл, насанд хүрсэн хүн 48 цаг нойргүй явсаны эцэст зогсоогоороо унтаж эхэлдэг гэнэ.

Хүн өдөрт хэдэн цаг унтах ёстой вэ?

Насанд хүрэгсэд: 4-11 цаг
Нялх хүүхэд: 18 цаг
Сургуулын насны өмнөх хүүхдүүд: 12-13 цаг унтаж байх ёстой аж.

Үүр шөнөөр сэрэлгүй, сайхан унтаж амрахын тулд

* Хэтэрхий цатгалан эсвэл өлсгөлөн байхдаа орондоо бүү ор.
* Унтахаасаа өмнө архи, дарс, пиво, кола мөн элдэв кафэйнтэй умдаан уухгүй, тамхи татахгүй байх хэрэгтэй.
* Өдөр бүр хөнгөн дасгал хийж байх хэрэгтэй.
* Нойроо хүрэхлээр орондоо орох хэрэгтэй.
* унтах, босох цаг тогтоож тэрийгээ барих хэрэгтэй.
* Унтахаасаа өмнө бүлээн усанд орох хэрэгтэй.
* Унтлагын өрөө тань харанхуй, чимээ шуугиан багатай байвал зохино. Нойрны асуудалтай бол унтлаганыхаа өрөөнд телевиз, компьютер байлгах нь тийм ч оновчтой санаа биш юм.
* Сүү, туна загас, тараг, алмонд, өндөг, хушига, тоор, төмс, гадил, чангааз (априкот) зэрэг хүнс унтахад тань туслах болно.
* Орой телевиз үзэж суухдаа чихэр, чихрийн төрлийн бүтээгдэхүүн идэхгүй байвал зохино. Учир нь сахар нойрны дэгийг тань алдуулах магдлалтай.
* Тэжээвэр амьтантай бол тэднийг унтлаганыхаа өрөөнд оруулахгүй байх хэрэгтэй.

Элбэг тохиолддог нойрны эмгэгүүд

Инсомниа
Унтаж эхлэх болон үргэлжилүүлэн унтахад учрах саад юм. Хэт их эсвэл буруу үед унтахтай (hipersomnia) холбоотой нэг дүгээр зэргийн эмгэг болно. Энэ төрлийн эмгэгтэй өвчтөнгүүд ихэнхдээ хэт их унтах, сэрж чадахгүй байх эсвэл өдрийн цагаар унтдаг байна.

Parasomnia
Насанд хүрэгсдийн 3 хувь нь энэхүү согогтой байдаг аж. Энэхүү согог унтаж байхдаа шүдээ хавирах, нойрондоо босч алхах, ярих зэрэг энгийн үедээ хийсэггүй этгээд, гажиг үйлдлүүдийг хамруулдаг байна.

Sleep apnea
Унтаж байхдаа жигд бус амьсгалах явдал юм. Ихэнхдээ хурхирдаг эсвэл өндөр настай, хүнд жинтэй хүмүүст тохиолддог. Агаарын дутагдал нь өдрийн цагаар даралт ихдэх, нойр хүрэх, ядрах/ сульдах, анхаарал сарних, уур хүрэх зэргээр илэрдэг.

Narcolepsy
Гэнэтийн, хяналтгүй унтах согог юм. Энэ төрлийн согогтой хүн хэзээ ч хамаагүй, хаана ч унтаад байдаг бөгөөд "унтахаасаа" өмнө сульдах, хөл дээрээ тогтохоо болих,эсвэл сэрүүнээрээ зүүдлэж эхэлдэг байна.

Tuesday, 15 September 2009

Хүүхэдтэйгээ хамтран ажиллах

...гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах номны товчлол

Хүүхэдтэйгээ хамтран ажиллах (2 дугаар бүлэг)

Ойлгомжтой өгүүлбэр хэрэглэх
Хүүхэдтэйгээ харьцахдаа, хог дүүрчихлээ. Нохойгоо гадагшаа гарга. Харандаанууд чинь газраар нэг хөглөрч байна, цуглуул г.м, ойлгомжтой, тойруу биш элдэв хоёрдугаар утга агуулаагүй өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй. Учир нь таны цэвэрхэн өрөө ойлголтоос хүүхдийн өрөөгөө цэвэрлэх ойлголт (ил хөглөрч буй бүх зүйлээ орон доогуур чулуудах г.м) өөр байх магадлалтай.

Эмээгийн аргыг хэрэглэх
.... дараа ... болно. (Гэрийнхээ даалгаварыг хийчихээд гадаа тоглож болно.)

Хүслээ илтгэсэн ойлгомжтой өгүүлбэр хэрэглэх.
Плийз(Please) (Гутал, хүрмээ өмсөөд машинд ороод суу плийз. (хувцаслаад биш шүү, хувцаслаад гэвэл хүрмээ эсвэл гутлаа өмсөлгүйгээр машинд ороод суух магадлалтай, учир нь цамц, өмд цаашлаад оймс ч гэсэн хувцас шүү дээ.))

Өөрөөр нь сонгуулах
Энийг үү, тэрийг үү? Одоо юу, дараа юу? Би юу, чи юу? Сүү уух уу, жүржийн шүүс уух уу? эсвэл даалгавараа одоо хийх үү, хоолны дараа хийх үү? г.м сонголтуудаас өөрөөр нь сонгуулах хэрэгтэй гэнэ. (Ингэх нь удирдлагыг та гартаа барингаа, хүүхдүүдэд, өөрсдөө, хүссэнээ хийж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг давуу талтай гэнэ.)

Богино өгүүлбэр хэрэглэ.
Муурандаа ус өг. Эхлээд даалгавараа хий. Тоглоомоо! г.м (Эцэг эхчүүд хэт их үглэж яншихаар хүүхдүүдэд "эцэг эхийн дүлий" хэмээх эмгэг үүсгэдэг бөгөөд энэ нь эцэг эхийг үглэх тоолонд "дүлийрэх" буюу үл сонсох, үл тоох үзэгдэл аж. Тиймээс аль болох товч бөгөөд тодорхой ярих нь чухал.)

Зарим биетийг яриулж болно.
Хоолойныхоо өнгийг солиод "хүүхэлдэй" яриулж буй мэт яриад нэг үзээрэй. (Жишээлбэл халбага "намайг хэрэглэсэнд/хэрэглэх гэж байгаад баярлалаа" гэж яриад хоолыг нь халбагадан идүүлэх г.м, энэ аргыг хэрэглэхэд хамгийн гол нь хоолойныхоо өнгийг өөрчилөх юм гэнэ лээ шүү.)

Хэлсэнээ хийдэг байх хэрэгтэй.
Явцгаая гэсэн бол явдаг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ тооших шалтаг, шалтгаануудад сатааран явахаа хойшлуулсаар байх нь буруу.

Туслах асуултууд асуух
Одоо чи юу хийх вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Дараа нь яах билээ? г.м туслах асуултуудыг асууж зорьсондоо хүрэхэд нь туслах хэрэгтэй.

Цаасан дээр бич
Элдэв жагсаалт, хэлбэр дүрс, тэмдэглэл зэргийг ашигла. (Сургуульд явахаас өмнө хийх зүйлсийн жагсаалт гаргаж, заримдаа, хүүхэддээ уурласан эсвэл уулзалдаж чадаалгүй зөрсөн/зөрөх тохиолдолд) товч бөгөөд тодорхой заавар бичсэн тэмдэглэл өгч/үлдээж болно.)

Хошин мэдрэнжээ ашигла
Хошигнол хэлж, хийх буй эсвэл хийгээсэй гэж хүссэн үйлдэлтэй холбоотой дуу дуул.

Дүрэм, журам гарга
Хийж болохуйц, хялбар дүрмүүдийг ойлгомжтойхон бичээд энд тэнд хадах хэрэгтэй. (Дүрэм журмыг өмнө нь гаргасан байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хийнгүүт нь ингэж тэгж болохгүй г.м номлосоноос дүрэм гаргаад мөрдсөн нь дээр байдаг. Дүрмээ зөрчсөн тохиолдолд бодогдох тооцоог (ял шийтгэл) бас хавсаргах хэрэгтэй.)

Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх

Saturday, 12 September 2009

.... гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах

Саяхан хэтийн амьдралд маань хэрэг болсоны үндсэн дээр ... гүйгээр хүүхэдтэлгээ хамтран ажиллах (миний оноосон, богиносгосон нэр нь, жинхэнэ нэр нь, Хүүхэдтэйгээ хамтран ажиллах: орилж хашгиралгүйгээр, гуйж гувшилгүйгээр, загналгүйгээр, аргадалгүйгээр) хэмээх номыг умшлаа. Өөрөө хүүхэд шуухадтай болсон эсхүл болох гэж байгаа юм биш шүү (ойрын 3 жилийн мастер төлөвлөгөөнд байхгүй :)).

Энэ номны эхэнд таны хэр эцэг/эх болохыг шалгах сонжоо, номны төгсгөлд байх асуулт хариултын бүлгээс гадна зургаан бүлэгтэй энэхүү номны бүлэг бүрийн эцэст эцэг эхүүдэд зохиулсан эдгээрийг мартаж болохгүй шүү хуудас байх. Номын товчлол гэмээр тэрхүү хуудсуудыг бүлэг бүрээр нь цуврал болгон нийтлэх санаатай, хүүхэдтэй нэгэнд нь хэрэг болох байхаа гэж найдаж байна. Илүү дэлгэрэнгүйг бага насны үгэнд тань ордоггүй хүүхэдтэй бол энэхүү номыг (Elizabeth Pantley-н "Kid Cooperation: How to Stop Yelling, Nagging and Pleading and Get Kids to Cooperate") олж умшаарай гэж зөвлөх байна.

Номонд бичсэнээр бол үр хүүхдээ хүмүүжүүлэх нь дэлхий дээрх хамгийн хэцүү мэргэжил бөгөөд үүнд зориулсан сургуул, соёл, сургалт байдаггүй нь энэхүү "24 цагийн мэргэжил"-ийг улам хүндрэлтэй болгодог гэнэ. Хүүхдийг эрх дураар нь байлгах бус том болоод "хүн шиг хүн" болгох нь эцэг, эхчүүдийн эрхэм зорилого аж. Үүнээс гадна яаж ч хичээгээд төгс төгөлдөр эцэг эх болох боломжгүй тул эцэг эхчүүд өөрсдийгөө голох хэрэггүй гэнэ.

Тэгвэл илүү сайн эцэг эх байх (үр хүүхдээ илүү сайн хүмүүжүүлэхийн тулд) яавал зохих вэ? (1 дүгээр бүлэг)

Эрх мэдлийг гартaa бат барих хэрэгтэй!
Хүүхдүүдээ таньд захирагдахыг нь хүлээх хэрэгтэй гэнэ. Тэдний өмнө буруутай мэт аашилж, элдэв шалтаг олох хэрэггүй гэнэ. (Нэг өгүүлбэр ашиглах; плийз, ... хийхээр... хийнэ зэрэг тойруулсан бус, ойлгомжтой, хийж болохуйц, богино (нэг) өгүүлбэр хэрэглэх хэрэгтэй гэнэ. Жиш: усанд орооч плийз эсвэл даалгавараа хийчихээд гадаа гарч болно г.м)

Бодох хэрэгтэй.
Ямар ч тохиолдолд, ямар ч үед төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэнэ.

Хэлсэн бүхэн тань "утгаа агуулсан" байх хэрэгтэй гэнэ.
Бод. Сануул. Үйлд. Мөрд. (Жиш: Хоол болохоос өмнө хувцасаа соль гэчихээд хэдэн минутын дараа хоол боллоо хувцасаа сольсон уу? гэж асуугаад, хэдэн минутын дараа хувцасаа сольсон эсэхийг нь шалгаад солиогүй байх юм бол дуугүйгэн хөтлөөд өрөөнд нь аваачаад хувцасыг нь солих г.м, meant гэдэг шүү дээ, элдэв шалтагийг нь хүлээн авч хоолны дараа солихыг нь зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.)

Чадвар (арга ухаан) хэрэглэх хэрэгтэй гэнэ.
Зорилго маань юу билээ, зорилгодоо хүрэхийн тулд ямар арга хэрэглэх вэ?

Хийж/ гаргаж болохгүй алдаанууд.
* Бууж өгөх (та "үгүй" гэсэн ч хүүхдээ эсвэл хүүхдүүдээ гуйгаад байхаар нь саяхан эсэргүүцэж байсан зүйлээ "зөвшөөрөх")
* Бүрхэг хүлээлт (жиш: өрөөгөө цэвэрлэ! хүүхэд өрөөгөө цэвэрлэ гэх таны үгийг бүх зүйлээ орон доогуураа хий гэж ойлгох магадлалтай бөгөөд энэхүү хүлээлтээ "хувцаснуудаа шкабандаа хийгээд тоглоомоо цуглуулж хайрцганд нь хий" тодорхой тайлбарлах хэрэгтэй.)
* Барьцгүй байх (өчигдөрхөн ширээн дээр гараад тоглоход нь юм хэлдэггүй байснаа өнөөдөр боож үхтэлээ уурлах г.м. Энэ тохиолдолд хүүхэд тань таны лимитыг байнга хянаж, шалгаж байх болно гэдгийг битгий мартаарай.)
* Буруу зүйл хийхээр нь нүдэн балай, чихэн дүлий байх. (хажуу хавирганыхаа хүмүүсийг хазаад, өшиглөөд байхаар нь юм хэлэхгүй байх г.м)

Нэгдүгээр бүлгийн товч нэг иймэрхүү. Дээрх алдаануудыг гаргаваа эцэг эхчүүдээ. Илүү дэлгэрэнгүйг

Kid Cooperation: How to Stop Yelling, Nagging and Pleading and Get Kids to Cooperate номноос
Зохиогч: Elizabeth Pantley
Зохиогчын цахим хуудас

Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах

Thursday, 18 June 2009

Reuse, Reduse, RECYCLE



Бидний хэрэглээд эсвэл хэрэглэлгүйгээр (хэрэгцээнээсээ ихийг аваад хэрэглэлгүйгээр) хаясан хог хаягдал бүр тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг байна. Ямар нэгэн хаягдалын задралын хугацаа хаягдалын бүтэц, хэр бат бэхээс шалтгаалдаг бөгөөд хэдхэн хоногоос хэдэн зуун хүртэл үргэлжилдэг.
Элдэв хал балгүй мөрөөрөө задардаг нэгэн байхад задардаггүй цаашлаад хорт хий ялгаруулдаг нэгэн бас байдаг гэнэ. Доор ийм төрлийн (задардаггүй задарсан ч байгаль орчинд хортой) бүтээгдэхүүнүүдийг жагсаасан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг өдөр дутмын хог хаягдалтай нийлүүлэлгүйгээр тусад нь цуглуулаад дахин ашиглах (recycle) нь зөв аж. За тэгээд залуусаа ухамсартай байгаад доор дуридагдсаны дагуу дахин боловсруулцгаая.

* Зай. Бидний өдөр дутам хэрэглэдэг цэнэглэдэг, цэнэглэдэггүй зайг зарим нэг электрон барааны дэлгүүр үнэгүйгээр авч дахин боловсруулдаг бөгөөд та гэртээ хэрэглэж дуусгасан баттерейнуудаа цуглуулж байгаад ийм төрлийн дахин боловсруулдаг газар өгөх хэрэгтэй.
Цэнэглэдэг баттерей чанар болон таны цэнэглэх дадлаас шалтгаалан 300-500 удаа хэрэглэгддэг (цэнэглэгддэг) тул ийм төрлийн батерей авч зайныхаа хэрэгцээг хангах нь халаансанд тань хэмнэлтэйгээс гадна энэ төрлийн хаягдалыг багасгах давуу талтай.

* CFL (energy-efficient bulbs) буюу цахилгаан хэмнэдэг лампууд. Энэхүү лампуудыг Ikea, Home Depot зэрэг гэр ахуйн бараан дэлгүүрүүд үнэгүйгээр авч дахин боловсруулалт хийдэг байна.

* Цахилгаан бараанууд. Элдэв электрон бараануудыг эвдэрлээ гээд хог руу хаячихаж болдоггүй аж. Эвдэрсэн тэдний ялгаруулж болзошгүй хортой химийн бодисууд газар шороо, эх дэлхийг маань заналхийлж байдаг тул элдэв электон барааны дэлгүүр, засварын газруудад зарж эсвэл өгч байх хэрэгтэй байдаг аж.

* Моторын тос (Motor Oil). Earth911-д бичсэнээр 1 л ашигласан моторын тос 1 сая л цэвэр ундны усыг бохирдуулах чадвартай аж. Хэрэглэсэн моторын тосоо Wal-Mart, Autozone, Jiffy Lube зэрэг газруудад аваачиж өгч болдог гэнэ. Ойр хавьд тань дээрх дэлгүүрүүд байхгүй бол интернэтээс (Earth911.комоос recycle хийдэг цэгүүдийг олж болно.) өөр сонголтууд мэдээж олдоно.

* Будаг. Хэрвээ будаг тань хэрэглэж болхуйц бол хэрэгтэй хүн амьтанд өгч болно. Бага зэрэг өтгөрсөн бол мэдээж шингэлэгч бодис зэргийг ашиглан шингэлээд хэрэглэж болно. Хэрэглээнээс гарсан будгыг хэрхэн ашиглах талаар илүү их мэдээллийг Earth911-ээс авч болно.

Monday, 11 May 2009

Өөрөө өөртөө үсчин (чолк тавих, чолкоо засах)

Чолк тавих хэмжээний үсээ багцлаад гартаа барина.












Багц үсээ аваад зурган дээрх шиг эргүүлнэ.













Мушгиж барьсан үсээ хүссэн хэмжээндээ (урттай) тайрна. Задлаад, самнаад чолк тань бэлэн боллоо..

Monday, 13 April 2009

Хорт хавдар юунаас/хаанаас эхэлдэг вэ?

Нэтээр хэсч байхад сүүлийн үед Монголд элдэв янзын болсон болоогүй өвчин, хорт хавдарын тохиолдол нэмэгдсэн хамгийн аюултай нь залуужсан (Үлэмж- -билгүүн, Билгүүн гээд л..) мэт санагдсан бөгөөд хорт хавдарын үүсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд анхаарвал зохих зүйлсийн талаар Стамбулын их сургуулийн (Европд хамгийн анх нээгдсэн их сургууль) Онкологийн институтын захирал Док.Проф Эркан Топузын мэдэгдэлийг олж уншисанаа хуваалцах нь зөв гэж бодлоо. Мэргэжилийн хүн биш учираас зарим нэг хэллэгт учир дутагдал байвал болгоон соёрхоно уу.

Хорт хавдар юунаас үүсдэг вэ? Түүний хэлж буйгаар хорт хавдарын дархлаа үрийг хэвлийдээ байхад нь тогтож эхлэдэг бөгөөд ийм л учираас жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд доорх зөвөлгөөнүүдийг анхааран сонсоод чандлан сахивал алдрайхан жаахан үрээ хорт хавдрын бүрэн дархлаатай болгох боломжтой гэнэ.

* Гэртээ орж ирээд юун түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Учир нь гадуур өмсдөг гутал тодорхой хэмжээний perticide (тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий) агуулдаг бөгөөд энэ нь гол хорт хавдар үүсгэгчидийн нэг аж.
* Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэйгээс их хэмжээний витамин уух нь зохисгүй. Витамин ч гэсэн ихэдвэл хор бөгөөд эм тариа, витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
* Солонгийн долоон өнгөтэй ногоо, жимс зэргээс өдөрт хамгийн багадаа 3-5г (өнгө) идэх хэрэгтэй.
* Эхийн хоолны дэглэмд загас зонхилох (долоо хоногт 1 орчим кг загас идэх хэрэгтэй.) ёстой бөгөөд жирэмсэн эхчүүд долоо хоногт 2 удаа улаан мах идэх хэрэгтэй.
* Гэр дотор хамгийн их perticide цуглардаг газар бол хивс бөгөөд хивсээ угаалгын нунтагтай усаар бус уксустай усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
* Угаалгын нунтаг зайлашгүй хэрэглэх бол заавал бээлий өмсөх хэрэгтэй. Резинен бээлийн дотроо нимгэн даавуун бээлий давхарлан өмсөх хэрэгтэй. Учир нь эх жирэмсэн байхдаа их мэдрэмтгий байдаг бөгөөд (аllergic) олон дахин давтагдавал хорт хавдар үүсгэх магадлалтай гэнэ.
* Аяга таваг угаадаг машин зориулсан угаалгын нунтгуудыг мөн газрын тосноос гаргаж авдаг бөгөөд мэдээж хорт хавдар үүсгэх потенцалтай. Эрүүл мэндээ чухалчилдаг бол угаасан таваг аяга уксустай эсвэл лимонтой усаар арчиж ариутгаж болно.
* Бүх төрлийн вокноос татгалзах хэрэгтэй. Угаалгын нунтгыг чидун жимсний, лаврын модны саван зэргээр орлуулж болно. Угаалгын нунтаг зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлна.
* Шинээр худалдаж авсан дотуур хувцаснуудаа хээглэхээсээ өмнө хамгийн багадаа 2 удаа буцалах хэрэгтэй. Учир нь вагаан бүхий улам цагааруулахын тулд carcinogen (хорт хавдар үүсгэгч бодис) бодисоор угаадаг байна.
* Өрөөний үнэр дарагч спрэйүүдийг мөн газрын тосноос гаргаж авдаг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
* Боломжтой бол жимс ногоог шинэ (ургац) дээр нь хөлдөөж хадгалах хэрэгтэй. Мэдээж нэг удаа гэсгээсэн бол дахин хөлдөөлгүй тэр дор нь хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Дахин гэсгээхгүйн хууль бүх төрлийн маханд бас хамаатай.
* Цацраг туяа хорт хавдар үүсгэгч бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг телевиз их хэмжээний цацраг туяа ялгаруулдаг тул аль болох бага үзэх, үзэхдээ холоос үзэх хэрэгтэй.
* Хүүхдүүддээ долоо хонот 2 удаа Turmeric, сонгино, сармисаар амталсан загасны шөл уулгаж байх хэрэгтэй. Мэдээж улирлын ногоотой.
* Жимс, ногоо, загас жараахай шарах бол канола тос хэрэгтэх хэрэгтэй. Хэрвээ канола тос байхгүй бол чидун жимсний тос хэрэглэж болно.
* Хүүхдүүддээ fastfood төрлийн хоолыг 2 долоо хоногт 1 удаа өгөх хэрэгтэй. Долоо хоногт 3 түүнээс илүү удаа түргэн төрлийн хоол иддэг бол хүүхэд тань идэр насандаа тархины хорт хавдар, цусны хорт хавар зэрэг өвчинөөр өвдөх магадлал 3 дахин ихсэнэ.
* Хүүхдүүдээ бүх төрлийн жимс, тараг (пробиотик байвал сайн) ахиухан идүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн бяслаг мөн ахиухан идүүлэх хэрэгтэй. Төвөгшөөхгүй бол таргаа гэртээ бүрэх хэрэгтэй.
* Хүүхдүүдээ цагаан гурил, савс, сахарнаас хол байлгах хэрэгтэй.
* Өдөр бүр нэг атга хушига идэх, идүүлэх хэрэгтэй. Хушиганы оронд алмонд, самар идэж болно. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг аль болох хальстай нь авах хэрэгтэй. Учир нь хорхоо шавижнаас хамгаалахын тулд элдэв хор цацдаг байна.
* Алим идэх, идүүлэх хэрэгтэй. Алим магадгүй дэлхий дээрх хамгийн ашигтай жимс. Өдөрт нэгийг заавал ид.
* Хуванцар, хөнгөн цагаан, зэс сав хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болох шилэн сав хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоог шилэн саванд хийж угаана. 1 л усанд 9-10 амны халбага уксус тооцож хийн уксустай усанд жимс ногоогоо (салат зэрэг шууд, түхийгээр нь идэх ногоонууд) хийж 30 орчим минут байгаад гаргаж зайлалгүйгээр хэрэглэх хэрэгтэй.
* Жимснүүдийг илүү гялтгар харагдуулахын тулд лааны тос түрхдэг. Тиймээс жимс ногоог идэхээсээ өмнө чидун жимсний савангаар савандаж угаагаад алимны цуутай усанд 30 орчим минут байлгаар идэх хэрэгэй. Дээрх маягаар цэвэрлэсэн жимс ногоог халистай нь эс бөгөөс халислаж идвэл зохилтой.
* Бүх төрлийн байцааны хамгийн гаднах 4 навчийг хаях хэрэгтэй. Бордоо зэргээс наалдсан perticide-г хичнээн ч угаагаад арилгах боломжгүй.
* Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ гээд хуванцар бүхнээс (үүнд шар, хар thank you торнууд бас орно) зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд чанартайг нь сонгох хэрэгтэй.
* Жимсийг аль болох шүүслэлгүйгээр (шүүсийг нь шахаж бус) бүтнээр нь идэх хэрэгтэй.
* Зэс тархины хорт хавдарыг өдөөдөг байна. Тиймээс зэсээр хийсэн ээмэг ч байсан бүү зүү.
* Хүүхдүүдээ хиймэл зүлэгтэй талбайд бүү тоглуул.
* Усан сангаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Озоноор цэвэрлэх нь хамгийн найдвартай арга. Хэт их хлортой бол хорт хавдарт урилага өгч байгаагаас ялгаагүй.
* Бүх төрлийн цагаанаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд цагаан дэвтэр ч хамаатай. Цагаан дэвтрийг мөн хлороор угаадаг аж.

** perticide-тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий (гэж ойлгов)

Tuesday, 7 October 2008

Aлт





Aлт, гялалзсан шар өнгөтэй, Au-гаар (Латин нэр нь aurum. Атомын тоо нь 79.) тэмдэглэгддэг, металл юм. Нягт, хувийн жин ихттэй мөртөө зөлөөн металл болох алт хамгийн амархан хэлбэрт оруулж болдог металл юм. 1 гр алтыг тавтаж хайш хайшаа 180 см хавтан үүсгэж болдог аж.

Алт ховор металл учир үнэтэй байдаг байна. Алтыг далайн ёроол, хад чулуу, газрын хөрснөөс олборлодог.

Дэлхийд нийт ашиглаж болохуйц алтны нөөц 49.000 тонн бөгөөд үүний %65 нь дэлхийд алтны олборлолт, үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг АНУ, Канад, Австрали, Өмнөд Африкт байдаг байна. Өмнөд Африк 2007 онд 272 тонн алт олборлосон байхад Хятад 276 тонн алт олборлон жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ нь 1905 оноос хойш суудлаа анх удаа бусдад алдсан тохиолдол аж. Орос, Канад, АНУ, Перу улсууд олборлолтоороо тэргүүлдэг улсуудын жагсаалтанд багтдаг байна.
Өмнөд Африкийн Tau Tona, Савука нар нь дэлхийн хамгийн гүнээс, 3.777 м, олборлололт хийдэг алтны уурхай аж.




Алт дээр хэлсэнчлэн зөөлөн металл тул хатуулаг чанарыг сайжруулахын тулд алтаар эдлэл хийхдээ орцонд нь мөнгө, гууль нэмдэг байна.
%100 цэвэр алтыг 24 крат гэж тооцдог. 18 крат алтны %75 алтны орцтой гэсэн үг. 18 кратын алт хольсон мөнгө, гуулины хэмжээнээс шалтгаалан өөр өөр өнгөтэй байдаг. %25 мөнгө агуулсан бол ногоон алт, тэнцүү хэмжээний (%12,5 мөнгө, %12,5 гууль) агуулсан бол шар, %6 мөнгө, %19 гууль агуулсан бол ягаан, %25 гууль агуулсан бол улаан алт болдог байна. 14 кратын алт бол орцондоо %14 мөнгө, %24 гууль, %60 алт агуулсан холиц юм. Цагаан алт нь Cu, Zn, Ni мөн Pd зэрэг элемэнтүүдийн холимог аж.
Алт, алмазыг жигнэж хэмжигдхүүн болох 1 крат нь 0,2 гр-тай тэнцдэг.


Aлтны арчилгаа


Анхаар;

* Алтан эдлэлээ чийггүй газар хадгалах хэрэгтэй.
* Хоол, кекс хийх зэрэг гар ажиллагаа шаардсан үйлдэл хийх үедээ бөгжөө гаргаж байх хэрэгтэй. Алт зөөлөн метал учир үрэгдэж үзэмжээ алдах магадлалтай.
* Хувцас хунар угаах зэрэг химин бодистой ажиллах үедээ алтан бөгж, эмгээ тайлж байх хэрэгтэй. Учир нь химийн бодис алтны өнгийг гандуулж болзошгүй.

Цэвэрлэх нь;

* 1 л усанд 15 гр саванд үрээд, 100 гр амониакийн хамтаар хийнэ. Цэвэрлэхийг хүссэн алтан эдлэлээ бэлтгэсэн шингэндээ 30 минут байлгаад гаргажирэн цавар усаар зайлаар илдсэн арисаар арчина.
* Алтан эдлэлээ савантай халуун усанд 15-20 минут байлгаад зөөлөн сойзоор алтан эдлэлийнхээ гадаад болон дотор талыг болгоомжтой үрнэ. Дараа нь цавар усаар сайтар зайлаад, арчиж хэрэглэнэ.
* Ингэж угаах бүрд (эдлэх бүр жингээсээ маш бага хэмжээгээр алдсаар байдаг.) алтан эдлэл тань жингээсээ бага багаар алдах тул байнга угаах нь тийм ч зөв санаа биш ажээ.

Thursday, 4 September 2008

Зангиа зангидах урлаг

Дээр нэг зангиа хэрхэн зангидах талаар зураг оруулж байсан юм. Сая шал өөр юм хайж байгаад ийм нэг сайт оллоо.
Зангиаг хэрхэн зангидах вэ? Хэрхэн арчлах вэ? гээд зөвхөн зангиатай холбоотой олон хөөрхөн зөвөлгөө байна. Би 10 жилд байхдаа зангиагаа зангидаж чаддаггүй цахилгаанддаг зангиа (Турк сургуулид урт шоотой юпка өмсөөд, цагаан цамц өмсөж зангиа зүүлгэдэг байсан, одоо яадаг юм бол доо?) зүүдэг байж билээ.
Дээрх сайтанд бичсэнээр бол зангиагаа дор бүрд нь зандидаад тайлахдаа зангилаатай чигээр нь биш тэнийлгэж байх хэрэгтэй гэнэ. Мөн зангиагаа үрчлээг нь гартал 2-3 хоногийн зайтай зүүхийг зөвлөсөн байна шүү. Зангиагаа 2 хоног амраагаад зүүнэ гэж тооцвол хамгийн багадаа 3 зангиатай байх хэрэгтэй юм байна шүү.

Ascot зангидалт: Европчууд хурим найранд явахдаа ингэж зангиддаг юм байх. Зангиддаг ч гэж ороодог гэх юм уу :)


Pratt (Shelby) зангидалт


Эрвээхэй зангиа


Аан бас энгэрийн халаасанд эвхэж хийдэг алчуурыг хэрхэн эвхэх заавар байсан.



Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дээрх сайтаас аваарай.

Wednesday, 4 June 2008

Үлийн цагаан гуай, Та сайхан мэдээрэй!!

Монголд маань үлийн цагаан ихдээд гэж бишгүй л сонслоо. Өнөөдөр нетээр хэсч яваад нэг ийм мэдээтэй таарлаа. Их таалагдлаа. Багадаа би бас үлийн цагаан хөөж яваад унаж өвдөгөө айтавар шалбалж байж билээ. Одоо нэг их том сорви байдаг юм. Чамайг даа! :)

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Намшир үлийн цагаан оготноос салах үр дүнтэй бөгөөд шинэлэг аргaa бидэнтэй хуваалцлаа.

Үнэхээр амархан, үлийн цагааны гүйдэг зам дээр, яг жим дээр нь шүү, нүх ухаад хуванцар сав булчихдаг гэнэ. Хоёр литр хүртэл багтаамжтай ундаа, усны гээд хог болон хөглөрч хэвтдэг хуванцар савны дээд хэсгийг тайраад л шигтгэчихэд гүйцээ. Нэг ёсоор хавх тавьж байгаа хэрэг гэнэ. "Үлийн цагаан оготно мулгуудуу амьтан. Яг л нэг жимээрээ гүйнэ. Гүйж яваад ухаж суулгасан саванд уначихаж байгаа юм. Ингэж бид 500 га газрын бэлчээрээ энэ амьтнаас хамгаалж чадсан" гэж Б.Намшир гуай өгүүлж байна. Түүний хэлэхээр, сав нь дүүрээд ирэхээр тэнд өеөдсөн хулганаар явуулын шувуу хооллоод байдаг аж. Ямар ч мөнгө, цаг зав зарахгүйгээр бэлчээрийг хамгаалах маш энгийн арга байгаа биз. Говь-Алтайнхны өөр нэг туршлага бол үлийн цагаан оготнын нүх рүү ус цутгах юм байна. Энгийн нүх рүү гурав, ичээ рүү нь арав хүртэл литр ус цутгахад хангалтттай ажээ. Түүнчлэн царцаа устгах энгийн хэрнээ хүн санахааргүй аргыг ч тэрээр бидэнд хэлсэн. Та хонинд явахдаа, аргал түлш түүхдээ зүгээр л байгалийн чулуу хоёр, гурав давхарлаад тавиад байх хэрэгтэй юм байна. Учир нь царцаа сүүдэрсэг амьтан юм байна. Мөнөөх давхарлаж тавьсан чулууны сүүдэрт хоргодож байх зуурт шувууд тэднээр дуртайяа зоог барьдаг ажээ.

Эх сурвалж www.mongolfarmer.mn

Tuesday, 22 April 2008

Та ээж болох гэж байна уу?

Та ээж болох гэж байна уу? Жирэмсэн байх хугацаандаа хэрэглэхэд зоримжтой/ зохимжгүй хүнсний талаар ямар ч мэдээлэлгүй байна
уу? Та тэгвэл доорх мэдээллүүдийг уншаад нэг үзээрэй!

* Жирэмсэн байхдаа 6-20 хүртэл кг авах нь хэвийн үзэгдэл гэнэ.

* Та 2 хүний хоол идэх хэрэгтэй юу?

Эхний 3 сард өдөрт 2.400 калори
Хоёр дахь гурван сар өдөрт 2.600 калори
Сүүлийн 3 сар 2.800 өдөрт калори авахад хангалттай.

* Эмэгтэйчүүдийн 70%-д нь ажиглагддаг язрах үзэгдлийг жирэмсэнийхээ 18 дахь долоо хоногоос тос түрхэн, массаж хийсэнээр багасгаж, бүр язралтгүйгээр төрж болно.

* Идэх бас Идэхгүй хүнс:

Жирэмсэн эмэгтэй төмөр, калци, уураг их хэмжээгээр авах хэрэгтэй байдаг бөгөөд
уураг: улаан мах, загас, сүү. төмс, whole meal-тэй бүтээгдэхүүнүүд (хар талх)
калци: өдөрт хагас литр сүү, сүүн бүтээгдэхүүн
төмөр: ногоон ногоо, улаан мах, хар талханд агуулагддаг байна.

Харин жирэмсэн байх хугацаандаа аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй хүнсний листэд түүхий улаан мах, элэг, түүхий өндөг, түүхий (боловсруулаагүй) сүү багтдаг юм байна.