Thursday, 18 June 2009

Reuse, Reduse, RECYCLE



Бидний хэрэглээд эсвэл хэрэглэлгүйгээр (хэрэгцээнээсээ ихийг аваад хэрэглэлгүйгээр) хаясан хог хаягдал бүр тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг байна. Ямар нэгэн хаягдалын задралын хугацаа хаягдалын бүтэц, хэр бат бэхээс шалтгаалдаг бөгөөд хэдхэн хоногоос хэдэн зуун хүртэл үргэлжилдэг.
Элдэв хал балгүй мөрөөрөө задардаг нэгэн байхад задардаггүй цаашлаад хорт хий ялгаруулдаг нэгэн бас байдаг гэнэ. Доор ийм төрлийн (задардаггүй задарсан ч байгаль орчинд хортой) бүтээгдэхүүнүүдийг жагсаасан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг өдөр дутмын хог хаягдалтай нийлүүлэлгүйгээр тусад нь цуглуулаад дахин ашиглах (recycle) нь зөв аж. За тэгээд залуусаа ухамсартай байгаад доор дуридагдсаны дагуу дахин боловсруулцгаая.

* Зай. Бидний өдөр дутам хэрэглэдэг цэнэглэдэг, цэнэглэдэггүй зайг зарим нэг электрон барааны дэлгүүр үнэгүйгээр авч дахин боловсруулдаг бөгөөд та гэртээ хэрэглэж дуусгасан баттерейнуудаа цуглуулж байгаад ийм төрлийн дахин боловсруулдаг газар өгөх хэрэгтэй.
Цэнэглэдэг баттерей чанар болон таны цэнэглэх дадлаас шалтгаалан 300-500 удаа хэрэглэгддэг (цэнэглэгддэг) тул ийм төрлийн батерей авч зайныхаа хэрэгцээг хангах нь халаансанд тань хэмнэлтэйгээс гадна энэ төрлийн хаягдалыг багасгах давуу талтай.

* CFL (energy-efficient bulbs) буюу цахилгаан хэмнэдэг лампууд. Энэхүү лампуудыг Ikea, Home Depot зэрэг гэр ахуйн бараан дэлгүүрүүд үнэгүйгээр авч дахин боловсруулалт хийдэг байна.

* Цахилгаан бараанууд. Элдэв электрон бараануудыг эвдэрлээ гээд хог руу хаячихаж болдоггүй аж. Эвдэрсэн тэдний ялгаруулж болзошгүй хортой химийн бодисууд газар шороо, эх дэлхийг маань заналхийлж байдаг тул элдэв электон барааны дэлгүүр, засварын газруудад зарж эсвэл өгч байх хэрэгтэй байдаг аж.

* Моторын тос (Motor Oil). Earth911-д бичсэнээр 1 л ашигласан моторын тос 1 сая л цэвэр ундны усыг бохирдуулах чадвартай аж. Хэрэглэсэн моторын тосоо Wal-Mart, Autozone, Jiffy Lube зэрэг газруудад аваачиж өгч болдог гэнэ. Ойр хавьд тань дээрх дэлгүүрүүд байхгүй бол интернэтээс (Earth911.комоос recycle хийдэг цэгүүдийг олж болно.) өөр сонголтууд мэдээж олдоно.

* Будаг. Хэрвээ будаг тань хэрэглэж болхуйц бол хэрэгтэй хүн амьтанд өгч болно. Бага зэрэг өтгөрсөн бол мэдээж шингэлэгч бодис зэргийг ашиглан шингэлээд хэрэглэж болно. Хэрэглээнээс гарсан будгыг хэрхэн ашиглах талаар илүү их мэдээллийг Earth911-ээс авч болно.

No comments: