Showing posts with label Миний өдөр. Show all posts
Showing posts with label Миний өдөр. Show all posts

Thursday, 27 May 2010

Яст мэлхий (Red Eared Slider)


Гэрийн тэжээвэр яст мэлхийнүүд ихэнхдээ Red Eared Slider төрлийх байдаг. Энэ төрлийн яст мэлхий гэрийн нөхцөлд 70 орчим насладаг.

Идэш: Зулзаган яст мэлхийнүүдийг уураг ихтэй хүнсээр тэжээвэл зохино. Хөгшрөх тусам нь ногоогоор тэжээх хэрэгтэй.

Юуны түрүүнд Sera, Tetra зэрэг брэндийн яст мэлхийний хоолыг ГОЛ ХҮНС болгон авна. Үндсэн хүнсний хажуугаар хатаасан сам хорхой, чанасан өндөгний цагаан зэргээр холлоход тохиромжтой. Махан төрлийн хоол өгөх нь зоримжтой биш. Зулзагууд өдөр бүр толгойныхоо дайтай хоол идэх хэрэгтэй байдаг. Хэт их хоол өгсөн тохиолдол хэт таргалдаг бөгөөд яст мэлхийний хэт таргалалтыг эмчилэхэд ярвигтай байдаг.

Насанд хүрсэн яст мэлхийнүүдэд өдөр алгасан шахмал тэжээл өгөн идхийх нь хэрээр ногоо (байцаа, бууцай, салат навч) өгөх хэрэгтэй. Хааяа гүзээлзгэнэ, гадил зэрэг жимс өгөхөд гэмгүй.

Аквариум: Яст мэлхийний хоргонд шүүлтүүр, халаагч (ус нь 28 C байвал зохимжтой) хүссэн үедээ гарч хэвтэх хуурай газартай байх хэрэгтэй. Хуурай газрын дулаан 32-33C байна.

Petshop-т зарагддаг яс хатууруулагчыг авахгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд хэд хэдэн төрлийн химийн бодис агуулдаг бөгөөд түүний оронд өндөгний цагааныг давсгүй усанд чанаад өндөг чанасан уснаасаа усанд нь нэмэх, чанасан өндөгний цагаанаа яст мэлхийндээ өгөх зэрэг арга хэмжээ авч болно.

Нарлах: Яст мэлхийнүүдээ өдөр бүр 15 орчим минутаар нийт 1,5-2 цаг хуурай саванд хийн нарлуулах хэрэгтэй. Энэ маягаар нарлуулах үйл ажиллагааг хийснээр яс нь зөөлрөх гэмээс урьдчилан сэргийлэх боломжтой. Нарлуулах явцад байнгын анхаарал халамж тавиж чадахгүй бол яст мэхийнүүдээ хагас устай саванд хийн сүүдэртэй газар тавина. Нарны шууд тусгал чухал.

Ичээ: Байгаль дээр тэд ичдэг ч гэрийн нөхцөлд эднийг ичээхгүй байх нь чухал. Учир нь гэрийн тэжээвэр яст мэхийнүүдийг фермийн аргаар төрүүлсэн байдаг тул дархлаа нь дорой байдаг. Тиймээс тэднийг ичээвээс сэрэхгүй байх магадлал буй, онцгойлон 4 доош насныхан. Яст мэлхийнүүдээ ичээхгүйн тулд усыг нь тогтмол 24-28 градуст байлгах хэрэгтэй байдаг.


Миний яст мэлхийнүүд

* мөн Red Eared Slider төрлийнх.

* өндөгний цагаан чанаад өгөхөөр их дуртай идэгээдэг. Хальсласан огурцы, алим, гадил, черри гээд элдэв жимнүүдэд бас дуртай. Байцаанд нэг их дуртай биш.

* өвөлдөө хөдөлгөөн нь багасаад хоол ундандаа муу болоод байгаа юм шиг ажиллагддаг.

* тэжээгээд таван жил болж байна. Хоргонд нь халаагуур, шүүлтүүр зэрэг тансаг хэрэглээ байхгүй. Усы нь завтай болоод хэрэгтэй гэж үзсэн үедээ л сольдог.


Friday, 6 November 2009

Free Counter

Үнэгүй, хандалт үзүүлдэг тоолуурууд яагаад байдаг юм бол? Миний гал тогоонд-ын хандал 20 гаруй мянга байснаа "тэр нэгэн бүрхэг өглөө" ухраад 12000 хавьцаа болсон байсан чинь Туркэд сурах, ажиллах талаар бичдэг харьцангүй шинэ, хөл хөдөлгөөн багатай монтур блогт маань 12000 гаруй хандсан гэж харагдаад байдын... Нэгнээс нь хасаад нөгөө рүү нь нэмсэн юм болов уу :)

Thursday, 5 November 2009

Ялгаа



70 саятай Турк улсад томуугаар өвдсөн 2000 тохиолдол гарахад дээрх шиг хэд хэдэн төрлийн гар хөлөө угаахыг, амаа салфеткаар дарж хахиахыг зөвөлсөн хуудсууд хэвлэн гадуур том самбаруудаар наасан байхад 2 саятай Монгол улсад 1000 орчим тохиолдол гарахад дээдэс нь "тайван байцгаа" гээд цэнхэр дэлгэцээр яриж суудаг..

Thursday, 20 August 2009

http://toli.query.mn/

Арван жилд "худлаа үнэн" Монгол хэлний олимпиадад ордог байхдаа Цэвэлийн толь гэж үгүй ээ мөн олон сонсож билээ, даанч ховор болтой гэгээн дүрийг нь харж чадаагүй юм. Монголд очихоороо Гэсэр, Жангар, Нууц Товчоо, Цэвэлийн толь зэрэг айл бүрт байвал зохих судар шиг номнуудыг олж хувийн номын сандаа залнаа гэсэн бодолтой байдгийн хувьд Очко блогчины хэрэгжүүлж байгаа Цэвэлийн толийг онлайн болгох төслийг 2 гараа өргөн дэмжээд, эхний ээлжинд хэд гурван үг оруулав. Гадаад дотоодод байгаа, өдөр дутмын хэдхэн үгээс цаашгүй, заримдаа ойголцохын тулд байгаа орныхоо хэлийг хэрэглэх дээрээ тулсан бид залуусын хувьд Цэвэлийн толийг онлайн болгох нь цагаа олсон их зөв алхам гэж бодож байна, хувьдаа.
Шивэх явцад сонин содон үгтэй тааралдаад, төрлөх Монгол хэлээ сурах, таны шивсэн мөн үгийг дараа нь хайх олон олон хүнд буян болох гээд олон давуу талтай мэт.
Хэрхэн бүртгүүлэх, үг оруулах зэргийг их ойлгомжтой тайлбарласан байна лээ. За тэгээд залуусаа ганц хоёр гэлтгүй оруулаад байгаарай, олны хүч оломгүй далай гэдэг дээ..

Я. Цэвэлийн "онлайн" толь, товшоод байгаарай..

Friday, 14 August 2009

IOM -International Organization for Immagration

Сүүлийн тав хоногт ИОМ хэмээх олон улсын цагаачдын байгууллагын Стамбул дахь салбар уруу 3 удаа очлоо. Анх, энд ирээд 3 сард 4 байр, 2 ажил солисон, хоёулангаас нь тохиролцсон цалин хөлсөө авч чадаагүй Д. бүсгүйд орчуулга хийж, хэл нэвтрэлцүүлэх цаашлаад эх орон руугаа буцах хүслийг нь биелүүлэх зорилготой байсан юм. Истиклал (Таксим) хэмээх олны хөлийн гудамжаар чигээрээ уруудаж 300 орчим м алхсаны эцэст Хамалбаши хэмээх салаа гудамж руу ороод 22 тоот байшингийн 9 тоотод байрласан энэхүү байгууллагад Орос, Швед, Турк нийлсэн зургаан хүн ажилладаг аж.

Хайж хайж 6 минут хоцроод орсонд Д. ирчихсэн намайг хүлээгээд сууж байна. Анжелина хэмээх Орос бүсгүй Д-тэй ярилцлага хийж, түүхийг нь сонсох гээд бид 3 хуурлын зааланд орлоо. Эхний ээлжинд Д бүсгүйг нэр овог, хэзээ, яагаад ирсэн зэрэг ерөнхий хэдэн асуулттай анкет бөглөхийг хүслээ. Анкетийн эцэст энд ирсэн замнал (хаагуур яаж ирсэн,зуулчилуулсан эсэх), хаана байрласан, хаана ажилсан зэргийг нь нэг нэгдгүй асуун түүхийг нь яриулж байна. Би бас хүний Монгол явах хүслийг нь нуураачих вий гээд биеэ бариастай. Манай хүн бас нутаг руугаа үнэгүй (онгоцны билетийг авч өгөх, харласан хүмүүсээс хил давахад нэхэгддэг торгуулиас чөлөөлөх зорилготой ярилцлага байсан юм) буцаж чадах эсэх нь энэ ярилцлагаас шууд хамаарах тул биеэ бариатай. Ярилцлага 2 цаг үргэлжилсэний эцэст ерөнхий процессийг танилцуулаад хэрэг явдал тань шийдэгдэхээр холбоо баръя гээд утас шөрмөсийг нь аваад үлддэг аж.

Тус байгууллагад эх нутаг руугаа өөрийн хүслээр явахын тулд хандсан хэн бүхний түүх, бөглөсөн анкет зэргийг тус оронд байгаа төв салбар луу нь явуулаад тэндээсээ Швед дэхь төв явуулж, тэндээ очоод шүүгдэн эерэг, сөрөг хариу нь 7 орчим хоногийн дараа буцаж ирдэг аж. Эерэг хариу авсан тохиолдолд тэдний талаас онгоцны билетийг тань захиалаад нислэгийн тань өдөр, цагийг мэдэгддэг аж. Та нислэгээс нэг өдрийн өмнө мөн байгуулага дээр очиж тэндээсээ гадаадуудын цагдаагийн газарт хүргүүлэн, энд байх хугацаандаа элдэв хэрэгт холбогдсон эсэх гээд элдэв бичиг баримт шүүж, гар хурууны тань хээг аваад саадгүй бол маргааш нь энгийн хувцастай цагдаа, ИОМ-н нэг төлөөлөгчөөр онгоцны буудал хүргүүлдэг аж.

Энэ 2 дахь өдөр ИОМ-с Анжелина бүсгүй над руу залгаад 3 сарын хугацаанд 2 ажил солиод, тохиролцсон цалингаа авч чадаагүй, хоол байрны мөнгөгүй тул явталаа айл айл хэсч буй Д-г маргааш авчирч чадах эсэхийг маань асуулаа. Байр хоолондоо зарцуул гээд 100 лира өгөх гэнэ. Д-гийн өгсөн хамт амьдардаг эгчийнх нь өгсөн номер луу залгаад авахгүй болохоор нь маргааш 10 цагаас нөгөө газраа хүрээд ирээрэй гэж месеж бичсэн юм. Маргааш боллоо, би ч очилоо. Д байдаггүй. Гайхаад хамт амьдардаг эгч рүү нь залгалаа, тэдний байрны эзэн нь ирээд Д-г байлгахгүй гэсний үндсэн дээр Д чемоданаа чирээд гарсан гэнэ. Дотор хараллаа. Нэгэнт ирсэнийх гээд офисын менежер Швед бүсгүйгээс үйл ажиллагааных нь талаар тодрууллаа. Тэд Турк улсын засгийн газрын тусламжтайгаар хүний наймаанд өртсөн хүмүүст туслах үйл ажиллага явуулдаг аж. Үүнтэй холбоотойгоор 157 хэмээх үнэгүй номер ажиллуулдаг бөгөөд Туркэд нүний наймааны хохирогч Монголчууд байгаа бол 157 номер руу залгаарай гэж хэлээрэй хэмээн давтан давтан захилаа. Ойрын зургаан сардаа Д шиг харласан хүмүүст онгоцны билет авч өгөх зэргээр туслаж чадахгүй ч гол ажил нь болсон хүний наймааны хохирогчидод туслахад хэзээд бэлэн хэмээн тодотгож байлаа.

Утасгүй тул Д-н хэрэг шийдэгдэхээр хариу сонсох өдөр буюу өнөөдөр (нэг дэхьд уулзахдаа утас шөрмөсгүй юм чинь 5 дахид ирж хариугаа сонсоорой гэсэн юм.) 3 дахиа мөн газар очилоо. Түүний хэрэг бүтжээ. Тэр 25 нд явахаар болж. Айл айл хэсэн хэцүүхэн байгаа түүнийг рүүммайтүүдтэйгээ яриад явтал нь гэртээ байлгахаар болсон ба тэрээр маргааш манайд айлчилан ирэх болно.
Өнөөдөр очихдоо хүний наймааны хохирогчидын сэтгэл зүй зэрэг эмзэг сэдвүүдийг энэ чиглэлээр долоо дахь жилдээ ажиллаж байгаа Анжелина бүсгүйтэй цөөн хэдэн минут ярилаа.
Хүний наймааны хохирогч болоод гадны хүчинд автан биеэ үнэлж байгаа бүсгүйчүүдийг өдөрт дунджаар 20-25 эр авдаг гэсэн судалгаа байдаг аж. Өдөр бүр 20-25 эрээр "хүчиндүүлнэ" гэдэг амаргүй даваа. Хохирогч эмэгтэйчүүд эхний 1-2 сардаа чадлынхаа хэрээр тэмцдэг гэнэ. Уйлна урвайна, хашигчина, хазна, өшиглөнө гээд өөр дорвитой зүйл хийж чаддаггүй тэд 2 сарын дараанаас байдалтайгаа эвлэрч эхэлдэг гэнэ. Нэгэнт ийм дээрээ тулсан бол өөрийн хүслээр биеэ үнэлж байна гэж үзэх нь элбэг тул хүний наймаанд өртөгчидийг эхний 1-2 сард олж, тусламж үзүүлэх нь маш чухал байдаг аж. (ИОМ-ын талаарх багахан мэдээллийг эндээс)
Намайг 3 дахьд очсоноос хойш гуравхан сартай хүүхэдтэй 86 оны эхнэртэй 88 оны залуу энүүгээр ирсэн гэнэ. Эхнэр нь пасспортоо алдаад бас л зовж яваа нэгэн бололтой. Тэдний гэр бүл хэдэн сарын өмнө буцах билетээ аваад онгоцны буудал орсонд Турк улсын нутаг дэвсгэрт хараар суусаны торгуул төл гээд гаргаагүй билетийг нь үхүүлсэн сурагтай. Тэд ойрын 6 сардаа ийм төрлийн хохирогчидод туслаж чадахгүй тул уучлаарай гээд явуулсан аж. Өмнө нь хэд хэдэн ийм тохиолдол сонссоны үндсэн дээр шууд нисэх билетээ авсан хүмүүсийг торгуулгүйгээр гаргаж өгөхөд нь туслаж чадах эсэхийг нь асуулаа, чадна гэнэ. Билетээ авсан, харласан торгуул төлөлгүй явах хүсэлтэй хүмүүс байвал +90 (212) 2921338 тоот утсаар холбоо барих эсвэл Kemerhatun mahallesi, Hamalbaşı caddesi no:22 Kat:3 daire:9 34435 Beyoğlu/İstanbul хаягаар яваад очоорой. Торгуул төлөлгүйгээр явахын тулд шууд нислэгийн билет авсан (Аерофлотын) байх шаардлагатай гэсэн шүү..

За тэгээд эцэст нь хүний наймааг таслан зогсооё!

The Story of Stuff with Annie Leonard

Ард түмээн өнөөдөр нэг ийм сайттай таницлаа. 7 гаруй сая хүний таалан үзсэн The Story of Stuff with Annie Leonard хэмээх 20 гаруй минутын видеог үзсэн чинь энэ долоо хоногт нэг пүүз авсандаа харамсав бараг :) Тоглоом ч үгүй "дэмий авдаг байж, зөндөө гуталтай юм байж" гэж бодлоо. Заавал үзээрэй, үзээд "үнэн" санагдаад шинэ системд хөл нийлүүлэн алхахыг хүсвэл энэ жагсаалтнаас өөрийнхөө хийж чадхаас "хийж" эхлээрэй. Би эхний ээлжинд чийдэнгүүдээ солисон (change your lightbulbs), одоо компьютерээ унтраагаад хажуу хавирганыхаа хүмүүстэй хууч хөөрлөө (unplug and plug in, power down), маргааш магадгүй пүүзээ буцаана, мэдээж ойрдоо бачим хэрэггүй тохиолдолд элдэв эд худалдаж авахгүй (Buy Green, Buy Fair, Buy Local, Buy Used, and most importantly, Buy Less) :) Бага ч гэсэн эхлэл шүү дээ, тиймүү.

Wednesday, 5 August 2009

Шашин

Саяхан МУГЖ Батцэцгийн нөхрийнхөө хамтаар бэлтгэдэг "Үгүйлэн санана" нэвтрүүлгийн Чикаго хотын наадам хэсгийг үзлээ. 3 жилийн өмнө зуныхаа амралтын 3-4 сарыг Чикаго хотноо өнгөрөөсөн юм болохооор таниж мэддэг, уулзаж учирч байсан хүн гарах нь уу, тэнийхээ барааг нэг харчих юмсан гэсэн нууцхан хүлээлттэй :)
Тэгсэн бүр Монгол пастертай, Чикаго Монголиан Чөрч гэсэн байхаа нэг байгууллагын гишүүднй гэх 5-6 эмэгтэй цуглаад суучихсан загалмайтны шашинг магтаж өгч байна. Тэднийхээр загалмайтны шашинд элсэн орсоноор хүнийг илүү хайрлах болсон л гэнэ, шинэхэн ирсэн хүмүүст ажил төрөл олж өгдөг, энд тэндээс элдэв хувцас, хунар цуглуулан Монгол дахь эмзэг давхаргынханд явуулдаг гээд л... Тэгэхээр нь бодлоо заавал загалмайтны шашинтан болж байж бусдыг хайрлаж, хуучин муу сайн хувцас хунараа цуглуулан хэрэгтэй нэгэндээ илгээдэг, ажилгүй нэгэндээ ажил олоход нь тусладаг болохоор ихэнх нь шарын шашинтай гэгддэг "бидний Монгол" хөгжидөггүй юм болов уу? гэж. Дээр Анжигай ахын хөндөж байсан шашин сурталчилах асуудлыг "дэлхий нийтийн интернэт" ашиглан хийх нь хэр зөв бэ? та нар юу гэж бодож байна?
Эцэст нь таньдаг, гар хөлөө барилцаж байсан нэг хүн маань нэвтрүүлгээр гарсан шүү гсн:)

Monday, 22 September 2008

Юу болоод байна аа?

Ойрд их сонин нүүб байна аа. Яасан гэхээр

1. Хэд хоногийн өмнө ээжийнхээ ком дээр тоглоом суулгаж өгдөг баатар захиалгат tumblebugs (Зуматай төстэй өнгө нийлүүлж дэлбэлдэг) тоглоомны crack-г хайлж олоод буулгалаа. Тэгсэн байхгүй вирус буулгачихаж. Хөөрхий Цогоо 2 орой курсээ тарж ирчихээд уйгагүй устгасаны эцэст арай гэж нэг юм вируснээс салав.

2. Уржигдар шөнө унтаад өчигдөр өглөө сэрсэн байхгүй ханиад хүрээстэй.

3. Цогоо desktop-оо цэвэрлэж, формат зормат хийж байхад нь залгуурыг нь хөдөлгөчихлөө. Комны дэлгэц харлаастай. Асаасан байдагүй, дүрс алга. Цогоо байхгүй байсан бол дэлгэцийг нь хэд хэд цохиод авмаар л байлаа. Унтраагаад дахиад асаасанд keyboard, mouse-aa хардаггүй. Mainboard нь шатчихсан юм болуу гэж байтал hard нь ч юм шиг нэг л бишээ. CPU-гээ гаргаад, сэнснийхээ доор термал гел багахан асгаад буцаагаад эвлүллээ. Би гэж хүн гимшээстэй, газар ширтээстэй.. Хэсэг оролдсоны эцэст Цогоо Монгол аргаар үзнээ гэж байх юм. Монгол арга нь залгуураар нь салгаад хэсэг хүлээж цэнэг мэнэг нь гарсаны дараа асаах гэнэ. Ашгүй хэсэг хүлээж, хоол ундаа идчихээд ирж асаасанд хүн шиг ажилаж байна аа, бурхан минь гэж:)

4. Өчигдөр ээж ком-доо код хийлгэмээр байна гэж байхын. Би баатар болох санаатай team viewer (үнэгүй, 2 ком-г холын зайнаас холбодог програм) хэрэглэн ээжийн ком руу ороод ээжийн мартхааргүй код хийгээд гарлаа. 5 минут болов уу үгүй юу, утас дуугараастай. Ээж ком-оо асааж болохгүй байнаа, чи нэг хараадхаач гэхээр нь харсанд амархан драйвер дээр крилл үсэг ашиглан кодлосон байдаг юм байгаа биз дээ. Мэдээж ээжийн ком дээр крилл драйвер энэ тэр байхгүй болохоор яах ч арга байдаггүй. Өнөө орой Цогоо CD энэ тэр олж ирээд янзлах юм гэсэн. Миний буруугаас болоод хэд хоног нет ороогүй ээж ч намайг дахиж ком-оороо хэсүүлэхгүй байх даа, за яахав.

Tuesday, 5 August 2008

Археологийн музей Стамбул

Стамбул Археологийн музей нь Оттоманы газар нутаг дээр орчиж байсан олон олон үндэстнээс үлдсэн 60.000 архиологийн олдвор, 760.000 зоос, медаль мөн 75.000 шавар бүтээл гээд сая гаруй бүтээлээрээ дэлхийн томоохон музейнүүдийн нэг юм. 19. зууны эцсээр зураач, музейчин Osman Hamdi İmparatorluk Müzesi нэртэйгээр байгуулсан бөгөөд 13.06.1891 онд нээгдсэн байна. Археологийн музей, Eski Şark Eserleri Müzesi(Тhe Museum of Oriental Antiquities), Çinili Köşk Müzesi, археологийн музей зэрэг гурван музейнээс бүрддэг.

1. музей-Тhe Museum of Oriental Antiquities
1883 онд Osman Hamdi соёл урлагийн сургууль болгон хийлгэжээ. 1917-1919 мөн 1932-1935 онд музей болгон зассан байна.


Кадеш-ийн гэрээ. Mэдэгдэж байгаа хамгийн эртний энхийн гэрээ. Хититийн хаан (Hittite) Hattusilis III, Египтын pharah Ramses II нарын энхийн гэрээ тэр үеийн (1269 онд) олон улсын хэл болох Акад хэлнээ бичигдсэн байдаг байна.


хүндийн нэмжүүр, 6-7 зууны үеийх байсан шиг санагдаж байна. Доор нь байгаа тэр чулуунууд* туухай нь.


уртын хэмжүүр (6-7 зууны үед хэрэглэгдэж байсан. Хэмжүүрийн нэгж нь 3 хуруу, 4 хуруу, 1 хөл... бөгөөд хэмжүүрүүд нь яг таардаг юм билээ. Ойртуулж гараараа хэмжиж үзэж байгаад загнуулсан:))





Багананы суурь







Коридор нь эсрэг талд нь доод шитгэмэлүүд байрлана.





Наран цаг





2. музей - Arkeoloji Müzesi

Археологийн музей

музейн 3. дугаар давхарт





Доорх хоёр хананд байгаа сийлбэр бүрийн ард дээрх шиг оршуулга байгаа гээд бодсон чинь өөрийн эрхгүй дотор мууухай оргисон :)






шагай



музейн 2. дугаар давхарт
Турк улсын мөнгөн тэмдэгтийн түүхийг өгүүлэх жижиг булангаас гадна Стамбул хотод байдаг музей, түүх дурсгалт газруудаад жишээнүүд байсан.


Стамбул хотыг усан замаар хамгаалах гинж.

дэлгэгдээгүй археологийн олдворууд


усан доорх байгууламж

музейн 1. дүгээр давхар: энэ музейд хамгийн ихээр таалагдсан, хамгийн их цагаа царцуулсан, хамгийн их ядарсан хэсэг. Үнэн гоё хийц загвартай барималууд, сийлбэрүүд..























Булшлах урлаг: сийлбэр хээлбэрээс нь харахад дээд зиндааныханд тэдний хүүхдүүдэд зориулсан нь илт












3 дугаар музей - Çinili Köşk Müzesi
Чини-(шаазан)
1472 онд Fatih Sultan Mehmet-ийн (Стамбул хотыг эзллэсэн султан) зарилгаар баригдсан. 1875-1891 онуудад İmparatorluk Müzesi (Эзэнт улсын музей) нэрийн доор ашиглагдаж байсан бол 1953 оноос Tурк ба Ислам бүтээлүүдийг ард түмэнд хүргэж байгаад 1981 онд Стамбулын архиологийн музейтэй нийлүүлсэн байна.

Урд талаасаа нэг давхар, хойд талаасаа хоёр давхар тус музейд Селчүклү-Selçuklu (1037-1157) болон Оттоманы (1299–1923) үеийн шаазангууд байдаг бөгөөд агуулахдаа 2.000 бүтээлтэй аж.


Музейн манаач


Музей дэхь үзвэрүүдээс жишээ



ихэнх цонх нь иймэрхүү будаж гоёсон шилтэй юм билээ.


энэхүү музей нь дөрвөн өрөөтөй бөгөөд нэг өрөөнийх нь тааз.


хана