Wednesday, 4 June 2008

Үлийн цагаан гуай, Та сайхан мэдээрэй!!

Монголд маань үлийн цагаан ихдээд гэж бишгүй л сонслоо. Өнөөдөр нетээр хэсч яваад нэг ийм мэдээтэй таарлаа. Их таалагдлаа. Багадаа би бас үлийн цагаан хөөж яваад унаж өвдөгөө айтавар шалбалж байж билээ. Одоо нэг их том сорви байдаг юм. Чамайг даа! :)

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Намшир үлийн цагаан оготноос салах үр дүнтэй бөгөөд шинэлэг аргaa бидэнтэй хуваалцлаа.

Үнэхээр амархан, үлийн цагааны гүйдэг зам дээр, яг жим дээр нь шүү, нүх ухаад хуванцар сав булчихдаг гэнэ. Хоёр литр хүртэл багтаамжтай ундаа, усны гээд хог болон хөглөрч хэвтдэг хуванцар савны дээд хэсгийг тайраад л шигтгэчихэд гүйцээ. Нэг ёсоор хавх тавьж байгаа хэрэг гэнэ. "Үлийн цагаан оготно мулгуудуу амьтан. Яг л нэг жимээрээ гүйнэ. Гүйж яваад ухаж суулгасан саванд уначихаж байгаа юм. Ингэж бид 500 га газрын бэлчээрээ энэ амьтнаас хамгаалж чадсан" гэж Б.Намшир гуай өгүүлж байна. Түүний хэлэхээр, сав нь дүүрээд ирэхээр тэнд өеөдсөн хулганаар явуулын шувуу хооллоод байдаг аж. Ямар ч мөнгө, цаг зав зарахгүйгээр бэлчээрийг хамгаалах маш энгийн арга байгаа биз. Говь-Алтайнхны өөр нэг туршлага бол үлийн цагаан оготнын нүх рүү ус цутгах юм байна. Энгийн нүх рүү гурав, ичээ рүү нь арав хүртэл литр ус цутгахад хангалтттай ажээ. Түүнчлэн царцаа устгах энгийн хэрнээ хүн санахааргүй аргыг ч тэрээр бидэнд хэлсэн. Та хонинд явахдаа, аргал түлш түүхдээ зүгээр л байгалийн чулуу хоёр, гурав давхарлаад тавиад байх хэрэгтэй юм байна. Учир нь царцаа сүүдэрсэг амьтан юм байна. Мөнөөх давхарлаж тавьсан чулууны сүүдэрт хоргодож байх зуурт шувууд тэднээр дуртайяа зоог барьдаг ажээ.

Эх сурвалж www.mongolfarmer.mn

No comments: