Wednesday, 8 April 2009

Блог арчилгаа

Өчигдөр нэг найз маань блогийн төрхийг сольдог нэгэн блог хаяг санал болгосон юм. Ороод харсан чинь хөөрхөн хөөрхөн ханын зурагнууд (layout) байлаа, Үнэтэй үнэгүй гэсэн 2 хувилбар байгаа бөгөөд өөрийн блогтоо зориулан тусгай хана хийлгэхийг хүсвэл 15$ төлөөд л болоо аж. Би ч яахав үнэгүй юманд нугасгүй гээд л үнэгүй ханын зураг сонголоо. Элдэв баяр ёслолд зориулсан ханын цааснаас гадна блог бичлэгийн жанрын дагуу хэд хэдэн үнэгүй зураг байна лээ. Нэгэнт өөрийн блогтоо тохирох ханын цаасыг сонгосон бол тохируулах нь амархан юм билээ.
1. Блогтоо ороод layout товчин дээр дарна.
2. Layout-с pick new template товчийг дараад template-ээ minima болгоод save-лэнэ.
3. Дараа нь edit HTML довчийг дараад сонгосон template-н тань хуудсан буй go to: хэсэгт бичигдсэн линк руу ороод HTML-лээ copy-доод өөрийн edit HTML дэх кодийг устгаад оронд нь copy-дсон HTML-ээ paste тэгээд save товчоо дараа л болоо. Have fun

5 comments:

ЗОРИГТ8 said...

За анхаа минь..Энэ чинь алдаа заагаад болдгуу дээ...
Сайхан блог гэртэй болох гэсэн чинь

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

юун алдаа заагаад байгаа юм бол доо. Миний 2 блог хоёулаа тэгсгээд л болцхихсон доо.. яаж туслахуу хөө?

ЗОРИГТ8 said...

Харин тиймээ, юунаас болоод байгааг сайн мэдкүү байна...
Чи л нэг арга бодолдоо

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

бодвол код нь зохицохгүй байгаа юм байлгүй. Миний блог бас алдаа заагаад байсан. Дээр нь элдэв "хайрцаг" энэ тэр байна уу, тэрийг нь "зөв" гэчихвэл зүгээр болж магад минийх тэгсэн.. Тэгээд нэг үз дээ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Бум-Эрдэнэ ахын блогоос олж мэдлээ.. Дүр өөрчилдөг http://btemplates.com/ ийм бас нэг хаяг байдаг юм байна.