Friday, 17 April 2009

Аспирины маск



Аспирин батга хоёр ямар холбоотой юм бэ гэж үү?
Аспирин дотор агуулагддаг BHA (beta-hydroxy acid), нь нилээн хүчтэй салисилик хүчлийн (salicylic acid) төрөл бөгөөд энэ хүчил арисны гүнд хүрч хар, цагаан батга үүсэхээс хамгаалдаг, гарсан нэгийг нь хурдан эдгээдэг аж. Аятайхан сонсогдож байгаа биз :D

Аспирины маскны гол орц нь мэдээж аспирин. Арисныхаа онцлогоос хамааран 3-10 ш аспириныг 3-4 дусал ус, тараг, зөгийн бал, алое гээд хүссэн орцоороо шингэлэн нухаш болгоод л войла. Мэдрэмтгий арьстай хүмүүст мэдээж зөвлөхгүй. Доор туршиж сайшаагдсан аспирины маскны хувилбарыг хүргье, турших эсэхээ та мэд.

Масканд:

1. 6 ш аспирин задлаад таллаж хугалан нэг жижигхэн аяганд хийнэ.
2. 3-4 дусал бүлээ эсвэл халуун ус нэмээд аспиринаа нухаж нийцүүлнэ. Хэрвээ нухаш болж өгөхгүй бол нэг нэг дуслаар ус нэмж өтгөн шингэнийг (нүүрэндээ түрхэхэд асгархааргүй) тааруулна.
3. Нүүрэн дээрээ зузаахан маск болгож түрхээд 10-15 минут байлгахад аспирин маань хатаад унаад ирнэ.
4. Бүлээн усаар массаж хийн нүүрээ угаана. Нүүрээ угаасаныхаа дараагаар зөөлөн хөвөн даавуун алчуураад товшиж арчина.

Тарагтай зөгийн балтай хувилбар

1. Органик таргаа (2-3 амны халбага) ганц 2 дусал зөгийн балтай холино. Хутгаж нийцүүлнэ.
2. 5-6 ширхэг аспиринаа цаасны завсар тавиж байгаад хавтгай зүйлээр дарж нухна (нунтаглана).
3. Тараг зөгийн балны бэлдмэл дээрээ аспиринаа нэмээд нийцүүлэн хутгаад нүүрэндээ түрхэнэ. 10-20 минут байлгаад бүлээн усаар угаана.

Зүүлт:

* Аспирины маскийг бусад бүх маскны адилаар нүүрээ арчиж цэвэрлэсэнийхээ дараа тавина. Усанд орсоны эсвэл хар батга арилгагч наалтууд хэрэглэсэнийхээ дараа тавибал илүү мэдээж үр дүнд хүрнэ.
* Энэхүү маскийг долоо хоногт нэгээс илүү удаа хэрэглэх нь зохисгүй.


Зураг болон жорыг

No comments: