Friday, 14 August 2009

Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!

Саяхан нэг найз маань Монголоос ирэхдээ Хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооё нэртэй Хүйсийн тэгш эрхийн төвөөс гаргасан гарын авлага авчирсан юм. Илүү хүртээлтэй болгох үүднээс үг үсэггүй хуулан пост хийлээ, таалан соёрхоно уу.


Хүн худалдах гэмт хэргийг таслан зогсооё!


"Хүн худалдах гэмт хэрэг" гэдэг нь бусдын биеийг үнэлүүлэх, албадан ажиллуулах буюу үйлчлүүлэх, боолчлох буюу боолчлолтой төсөөтэй заншил, эрх чөлөөгүй байлгах, цус, эрхтэнийг нь авах зорилгоор эмзэг байдлыг нь урвуулан ашиглаж, хуурч мэхлэх, дарамтлах, хулгайлах замаар элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, нуугдуулах буюу хүлээж авах үйлдэл юм.

Хэн нэгнээр зуучлуулан гадаадад зорчих гэж буй бол та доорхи зүйлсийг анхаараарай.

* Тухайн улсад байх өөрийн улсын консулын газар, элчин сайдын яамны утас хаягийг авч хадгалах.
* Зуучлагчийн талаах мэдээлэлийг (нэр, хаяг, нэрийн хаяг,утас, регистрийн дугаар г.м) авч итгэлтэй хүндээ үлдээгээрэй.
* Найз нөхөд, гэр орныхондоо, хаашаа, хэнтэй, хэзээ явах гэж буйгаа хэлэх хэрэгтэй.
* Тухайн орны хэл дээр (гарын авлага дээр хил дээр хэмээсэн байна) шаардлагатай өгүүлбэрүүдийг тогтоогоорой. Тухайлбал, надад туслаач, Монгол Улсын Элчин саьдын яам хаана байдаг вэ?, Цагдаагийн газрыг зааж өгөөч?
* Гадаадад байх хугацаандаа хэрэглэх зардалтай байх ёстой.

Хэрэв та гадаад оронд очсон бол юу хийх хэрэгтэй вэ?
* Пассапортоо хэн нэгэнд бүү өг.
* Гадаадад очингуутаа өөрийн орны Элчин сайдын Яам, консулын газарт бүртгүүл.
* Очоод хаана очсон талаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барь.
* Хэрэв хүнд байдалд орсон бол ямар нэгэн аргаар өөрийн улсын элчин сайдын яам, эсвэл тухайн улсын хууль хяналтын, хүний эрхийн байгууллагад ханд.

Хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвөлгөө, туслалцааг 1903-аас авч болно.
Бид таны нууцыг чандлан хадгална.
www.stoptrafficking.mn

Би ямар ч байсан шивчихлээ, гарын авлага юм чинь зохиогчын эрх энэ тэр гэхгүй биз, хүссэн хүн байвал аваад хэрэглээрэй. Хэр олон хүнд хүрнэ төдий чинээ сайн гэж бодном.
Хойд хуудсан дээр нь хэд хэдэн газар дахь ЭСЯ утас, факс, и-мэйл хаягийг бичсэн байна тэрийг нь дараа нэмж оруулья.

No comments: