Saturday, 22 August 2009

Даалуун бугуйвч


Хэрэгтэй зүйлс: * Бугалганы тань нарийнаас шалтгаалж 6-7 ш даалуу
* өрөм
* 10-12 ш шүр
* бөххөн шидмэс (утас, сунадаг резин байж болно.)

Хийх нь:

1. Даалуунуудаа уртааш нь хэмжээд даалуу бүрийг 2 үзүүрээс нь 0.5 орчим см пламастар зэргээр дэмдэглэж бэлтгэнэ.
2. Тэмдэглэсэн газруудаа өрөмдөж нэвт цоолно. Өрөмний тань үзүүрний урт нь хүрэхгүй бол 2 талаас цоолж нүхнүүдийг уулзуулна. Өрөмдах үедээ аль болох өрмөө хүчтэй дээр тавиж хөдөлгөлгүйгээр, шулуун цоолох хэрэгтэй. Аюулгүй байдлыг эрхэмлэдэг бол нүдний шил зүүхэд гэмгүй.
3. Даалуунуудаа хэлхэж эхлэнэ. Хүсвэл бүгдийг нь цулгуу талаар нь хүсвэл бүгдийг нь эсвэл зарим нэгийг нь нүхтэй талаар нь (гадагш) харуулж даалуу бүрийн дараа сонгосон өнгөтэй шүрээсээ нэг нэгийг хавчуулан хэлхэж өгнө. Эцэст нь резиныхаа 2 үзүүрийг уяад даалуун бугуйвч тань бэлэн боллоо.

No comments: