Wednesday, 13 August 2008

Хуучин путболкоор усны хувцас хийх нь

Хуучин путболкоор усны хувцас хийнэ гэхээр та гайхаж байна уу? Би бас гайхсан :) Хэд хэдэн зураг орууллаа, дэлгэрэнгүй мэдээллийн линкийг дор өгсөн байгаа, тэгээд туршаад үзэж дээ.























Мэдээллийг wikihow-аас авав.

Tuesday, 5 August 2008

Үзвэл зохих 100 тамирчин




"Юу юугүй борооших нь ээ хөө" гэдэг шиг юу юугүй олимп эхлэх нь ээ. Хаа сайгүй олимпоор амьсгалж байгаа энэ хэдэн өдөрт Тайм сэтгүүл 2008 оны зуны олипт оролцох спортчид дундаас үзвэл зохих 100 спортчинг шалгаруулан нийтэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар;

1. LeBron James - АНУ - сагсан бөмбөг
2. Dara Torres - АНУ - сэлэлт
3. Michael Phelps - АНУ - сэлэлт
4. Liu Xiang - Хятад - Hurdles(хаалттай гүйлт)
5. Yao Ming - Хятад - сагсан бөмбөг
6. Allyson Felix - АНУ - Sprints (Ойрын зайны гүйлт: ихэнхдээ 60м, 100м, 200м, 400м хааяа 150м, 300, 500м, 600м гүйлт)
7. Shawn Johnson - АНУ - Гимнастик
8. Roman Sebrle - Чех - Декатлон (2 өдрийн турш үргэлжилдэг 10 төрлийн спортын тэмцээн. 1. дүгээр өдөр: 100м гүйлт, Уртын харайлт, өндрийн харайлт, shot put, 400м гүйлт. 2. өдөр 110м бартаат зам, discus, pole vault, javelin, 1500м гүйлт явагдана. Бүх тэмцээнээс авсан онооны дунджаар ялагчийг тодорхойлно.)
9. Guo Jingjing - Хятад - шумбалт
10. Tyson Gay - АНУ - Sprints
11. Asafa Powell - Жамайка - Sprints
12. Usain Bolt - Жамайка - Sprints
13. Yang Wei - Хятад - Гимнастик
4. Jeremy Wariner - АНУ - Sprints
15. Heather O'Reilly - АНУ - Хөл бөмбөг
16. Pascal Hens - Герман - Гар бөмбөг(Handball)
17. Stephanie Rice - Австрали - сэлэлт
18. Chris Paul - АНУ - Сагсан бөмбөг
19. Paul Hamm - АНУ - Гимнастик
20. Zou Shiming - Хятад - Бокс
21. Sheila Taormina - АНУ - Modern Pentathlon (гүйлт, сэлэлт, буудалт, морь уналт, сэлмээр тулалдах зэрэг 5 спорт.)
22. Sara Khoshjamal - Иран - Taekwondo (Тэрээр Иранд охидын шүтээн болоод байгаа аж. Учир нь улсын хатуу хууль дүрмийн дагуу толгойдоо алчууртай, зориулалтын спортын зааланд биш гэртээ дүүтрэйгээ дасгал сургуулилтаа хийдэг гэнэ.)
23. Marta Vieira da Silva - Бразил - хөл бөмбөг (юпкатай Пеле гэгддэг.)
24. Nastia Liukin - АНУ - гимнастик
25. Alicia Sacramone - АНУ - гимнастик
26. Chellsie Memmel - АНУ -гимнастик
27. Laure Manaudou - Франц - сэлэлт
28. Federica Pellegrini - Итали - сэлэлт
29. Alain Bernard - Франц - сэлэлт
30. Laura Flessel-Colovic - Франц - Fencing (сэлэм)
31. Paula Radcliffe - Англи - Маратон
32. Nader al Masri - Палестин - холын зайны гүйлт
33. Kobe Bryant - АНУ - сагсан бөмбөг
34. Vanessa Ferrari - Итали - гимнастик
35. Freddy Adu - АНУ - хөл бөмбөг
36. Andrew Howe - Итали - уртын харайлт
37. Martin Lel - Кеня (Kenya) - Маратон
38. Catherine Ndereba - Кеня - маратон
39. Marianne Vos - Недерланд - дугуйн спорт
40. Adam Korol - Полиш - Rowing
41. Aaron Peirsol - АНУ - сэлэлт
42 & 43 & 44. Mark, Diana, and Steven Lopez - АНУ - Taekwondo (Ах дүү гурван спортчидын дасгайжуулагч нь хамгийн том ах Jean Lopez нь гэнэ шүү.)
45. Mark Warkentin - АНУ - Open Water Swimming (задгай усанд сэлэлт)
46. Bryan Volpenhein - АНУ - Rowing
47. Guo Yue - Хятад - ширээний теннис
48. Taufik Hidayat - Индонез - агаарын теннис
49. Lin "Super" Dan - Хятад - агаарын теннис
50. Tibor Benedek - Герман - Water Polo (усан поло)
51. Kohei Uchimura - Япон - гимнастик
52. Wang Liqin - Хятад - ширээний теннис
53. Billy Joe Saunders - Англи - бокс
54. J.R. Holden - Орос - сагсан бөмбөг
55. Rajyavardhan Singh Rathore - Энэтхэг - буудлага
56. Amnat Ruenroeng - Тайланд - бокс
57. Ryan Lochte - АНУ - сэлэлт
58. Nagmeldin Ali Abubakr - Судан - ойрын зайны гүйлт
59. Dayron Robles - Куб - Hurdles
60 & 61. Kerri Walsh & Misty May-Treanor - АНУ - Beach Volleyball (Далайн эргийн волейбол)
62. Libby Trickett - Австрали - сэлэлт
63. Tom Daley - Англи - Diving (шумбалт)
64. Oxana Chusovitina - Герман - гимнастик
65. Otylia Jedrzejczak - Полиш - сэлэлт
66. Natalie Coughlin - АНУ - сэлэлт
67. Katie Hoff - АНУ - сэлэлт
68. Jenn Stuczynski - АНУ - Pole Vault
69. Cat Osterman - АНУ - Softball (тоглоомын дүрэм нь baseball-той их төстэй. Багийн тоглоом.)
70. Ryan Hall - АНУ - маратон
71. Candace Parker - АНУ - сагсан бөмбөг
72. Bernard Lagat - АНУ - холын зайны гүйлт
73. Reese Hoffa - АНУ - Shot Put (төмөр бөмбгийг хол шидэх)
74. Jennie Finch - АНУ - Softball
75. Breaux Greer - АНУ - Javelin (жад шидэх)
76. Ryoko Tani - Япон - Жудо
77. Sanya Richards - АНУ - ойрын зайны гүйлт
78. Brian Clay - АНУ - декатлон
79. Rau'Shee Warren - АНУ - Бокс
80. Taylor Phinney - АНУ - дугуйн спорт
81. Donny Robinson - АНУ - дугуйн спорт
82. Melanie Roach - АНУ - хүнд өргөх
83. Kristy Coventry - Зимбавие - сэлэлт
84. Eric Shanteau - АНУ - сэлэлт
85. Brad Vering - АНУ - бөх
86. Laura Wilkinson - АНУ - шумбалт
87. Howard Bach - АНУ - агаарын теннис
88. Terrence Trammell - АНУ - Hurdles
89. Vladimir Dyatchin - Орос - сэлэлт
90. Blanka Vlasic - Харват - өндрийн харайлт
91. Novak Djokovic - Серб -теннис
92. Matt Emmons - АНУ - Буудлага
93. Ali Adnan - Ирак - нум сум
94. Im Dong Hyun - Солонгос - нум сум
95 & 96. Keeth & Erinn Smart - АНУ - Fencing
97. Haile Gebrselassie - Этопиа - холын зайны гүйлт
98. Kyle Shewfelt - Канад - гимнастик
99. Dana Hussein Abdul-Razzaq - Ирак - богино зайны гүйлт
100. Natalie du Toit - Өмнөд Африк - сэлэлт

зэрэг 100 спортчинг алдалгүй үзбэл зохино гэнэ шүү!

100 Olympic Athletes To Watch

Археологийн музей Стамбул

Стамбул Археологийн музей нь Оттоманы газар нутаг дээр орчиж байсан олон олон үндэстнээс үлдсэн 60.000 архиологийн олдвор, 760.000 зоос, медаль мөн 75.000 шавар бүтээл гээд сая гаруй бүтээлээрээ дэлхийн томоохон музейнүүдийн нэг юм. 19. зууны эцсээр зураач, музейчин Osman Hamdi İmparatorluk Müzesi нэртэйгээр байгуулсан бөгөөд 13.06.1891 онд нээгдсэн байна. Археологийн музей, Eski Şark Eserleri Müzesi(Тhe Museum of Oriental Antiquities), Çinili Köşk Müzesi, археологийн музей зэрэг гурван музейнээс бүрддэг.

1. музей-Тhe Museum of Oriental Antiquities
1883 онд Osman Hamdi соёл урлагийн сургууль болгон хийлгэжээ. 1917-1919 мөн 1932-1935 онд музей болгон зассан байна.


Кадеш-ийн гэрээ. Mэдэгдэж байгаа хамгийн эртний энхийн гэрээ. Хититийн хаан (Hittite) Hattusilis III, Египтын pharah Ramses II нарын энхийн гэрээ тэр үеийн (1269 онд) олон улсын хэл болох Акад хэлнээ бичигдсэн байдаг байна.


хүндийн нэмжүүр, 6-7 зууны үеийх байсан шиг санагдаж байна. Доор нь байгаа тэр чулуунууд* туухай нь.


уртын хэмжүүр (6-7 зууны үед хэрэглэгдэж байсан. Хэмжүүрийн нэгж нь 3 хуруу, 4 хуруу, 1 хөл... бөгөөд хэмжүүрүүд нь яг таардаг юм билээ. Ойртуулж гараараа хэмжиж үзэж байгаад загнуулсан:))





Багананы суурь







Коридор нь эсрэг талд нь доод шитгэмэлүүд байрлана.





Наран цаг





2. музей - Arkeoloji Müzesi

Археологийн музей

музейн 3. дугаар давхарт





Доорх хоёр хананд байгаа сийлбэр бүрийн ард дээрх шиг оршуулга байгаа гээд бодсон чинь өөрийн эрхгүй дотор мууухай оргисон :)






шагай



музейн 2. дугаар давхарт
Турк улсын мөнгөн тэмдэгтийн түүхийг өгүүлэх жижиг булангаас гадна Стамбул хотод байдаг музей, түүх дурсгалт газруудаад жишээнүүд байсан.


Стамбул хотыг усан замаар хамгаалах гинж.

дэлгэгдээгүй археологийн олдворууд


усан доорх байгууламж

музейн 1. дүгээр давхар: энэ музейд хамгийн ихээр таалагдсан, хамгийн их цагаа царцуулсан, хамгийн их ядарсан хэсэг. Үнэн гоё хийц загвартай барималууд, сийлбэрүүд..























Булшлах урлаг: сийлбэр хээлбэрээс нь харахад дээд зиндааныханд тэдний хүүхдүүдэд зориулсан нь илт












3 дугаар музей - Çinili Köşk Müzesi
Чини-(шаазан)
1472 онд Fatih Sultan Mehmet-ийн (Стамбул хотыг эзллэсэн султан) зарилгаар баригдсан. 1875-1891 онуудад İmparatorluk Müzesi (Эзэнт улсын музей) нэрийн доор ашиглагдаж байсан бол 1953 оноос Tурк ба Ислам бүтээлүүдийг ард түмэнд хүргэж байгаад 1981 онд Стамбулын архиологийн музейтэй нийлүүлсэн байна.

Урд талаасаа нэг давхар, хойд талаасаа хоёр давхар тус музейд Селчүклү-Selçuklu (1037-1157) болон Оттоманы (1299–1923) үеийн шаазангууд байдаг бөгөөд агуулахдаа 2.000 бүтээлтэй аж.


Музейн манаач


Музей дэхь үзвэрүүдээс жишээ



ихэнх цонх нь иймэрхүү будаж гоёсон шилтэй юм билээ.


энэхүү музей нь дөрвөн өрөөтөй бөгөөд нэг өрөөнийх нь тааз.


хана