Wednesday, 5 November 2008

Спинкс муурны тухайд

Sphynx мөн Үсгүй Канад муур (Canadian Hairless) гэгддэг. Үсгүй муурыг гаргаж авах оролдлого 1960-аад оноос эхэлсэн ч 1966 онд анхны Пруна хэмээн нэрлэсэн Sphynx-г гаргаж авч чаджээ. Пруна үр удам үлдээлгүйгээр үхсэн ч Прунагийн үстэй ээж нь үлдсэн хэдэн үсгүй муужгайн хамтаар 1967 онд Торонто хотод амьд үлдэж чаджээ.
Хэдийгээр үсгүй муур гэгддэг ч Спинкс (Sphynx) яг ч үсгүй бич ажээ. Арисанд нь зээрийн арьс мэт маш тачирхан, богинохон үс байдаг ч бусад муурны төрлийг бодвол "үсгүй" тул хүн, бусад төрлийн амьтантай тэврэлдэх, шөнөдөө эзэнтэйгээ хамт халуун хөнжилд нь шургалан унтах дуртай байдаг. Биендээ үсгүй Спинксүүд сахал мөн хөмсөггүй эсвэл тачирхан хэдхэн үстэй байдаг. Спинкс төрлийн муурнууд их нийтэч, эрч хүч ихтэй, ухаантай байдаг.
Бие нь үсгүй болохоор барихад халуун, мөн үсгүйн улмаас бие нь их тослогтдог гэнэ тиймээс долоо хоногт нэг удаа хөөстэй баннтай усанд оруулж байх хэрэгтэй байдаг аж. Тачирхан үстэй тэдний биенд шууд нарны туяанд түкэгдэх аюултай тул ганцаарангаар нь гадаа байлгах дэмий гэнэ шүү.
Сүүлийн 2 жилд Спинкс төрлийн муур тэжээх нь баруунд мода болоод байгаа.

2 долоо хоногтой охин Спинкс







Blood Diamond кинон дээр гардаг шиг энэхүү хамгийн хатуу эрдэсийг олборлох гэж, ар гэрээ тэжээх гэж, баян энхэрийн гарыг чимэх гэж өдөр бүр олон олон хүн амиа алдаж, тахир дутуу болж байгааг сануулахаар, анхааруулахаар доорх рекламуудыг хийсэн байна.




AD 1 TAG: For every box that is opened, someone else's is closed.
AD 2 TAG: For every finger to receive a ring, another one must pull a trigger.
AD 3 TAG: For every hand in marriage, another hand is taken away.

Art School: Savannah College of Art & Design (Savannah, GA, USA)
Art Director: Michael Griffith
Copy Writer: Michael Griffith

Алмаз


22.08.2006 Өмнөд Африкаас олдсон 603 крат (121 гр), цагаан алмаз. Белгид дуудлага худалгаагаар 12.36 сая доллараар зарагдсан. Энэ нь энэ зуунд олдсон хамгийн том, дэлхий дээрх 15 дахь хамгийн том чулуу юм байна. Өнгө нь D. Энэхүү чулууг худалдаж авсан SAFDICO (өмнөд Африкийн алмаз корпарац) энэхүү алмазыг зүсэлтийн дараагаар 20.0 сая доллараар үнэлэгдэнэ хэмээн таамаглаж байна. Lesotho Promise хэмээн нэрлэсэн энэхүү чулууг Лесота хэмээх вант улсын уулнаас олсон байна. Нийт хорин зургаан алмаз гаргасаны хамгийн том нь 75 краттай лийр хэлбэртэй (pear-shaped) бол хамгийн жижиг нь 0.55 краттай бөөрөнхий зүсэлттэй аж. 26-гааас 7 лийр, 4 эмералд (emerald), 13 бөөрөнхий, нэг нь зүрхэн хэлбэртэй аж. Зүсэлтийн дараах 26 алмаз нийт 224 крат гэнэ.
1967 онд мөн уурхайгаас Lesotho Brown хэмээх 601 кратын алмаз олдож байжээ.

Алмазны тухайд:

Алмазны 4C дүрэм (Cut - Carat - Color - Clarity)

Төгс алмаз ямар байх ёстой вэ?

Алмазны үнийг 4C-н дүрэм тодорхойлно. Энэхүү 4 дүрэм нь зүсэлт (cut), өнгө (color), (clarity) крат (carat) буюу жин юм.

Зүсэлт (Cut)


Зүсэлтийг чулууны хэлбэр дүрс, хэмжээнээс нь шалтгаалан хийнэ. Зүсэлт нь чулууг илүү ихээр гялалзуулах, гэрэл хугалах чадварыг сайхруулах ёстой байдаг. Зөв хэмжээсээр, тооцоогоор зүссэн алмазны нэг талаар орсон гэрэл нөгөө талд нь ойгоод "титэм" хэмээх дээд талаар цацрана. Зүсэлт нь хэт гүн эсвэл хангалттай гүн зүсээгүй тохиолдолд гэрлийн цацрагууд "конус" гэгддэг доод хэсгээр гардаг учираас алмаз маань хангалттай гялтганадаггүй байна. Олон олон зүсэлт байдгаас хамгийн алдартай нь brilliant буюу бөөрөнхий зүсэлт бол гүнж буюу дөрвөлжин зүсэлт бас эрэлт хэрэгцээ ихтэй байдаг байна.

Крат (Carat)

Алмазны жинг илтгэнэ. 1 крат нь 1 грамны тавны нэгтэй тэнцүү. 1 крат 100 цэгийг, 0,25 крат 25 цэгийг илтгэнэ. Хэмжээ алмазны үнийг тогтооход чухал үүрэгтэй ч адилхан краттай 2 алмазны үнэ адилхан байх ёстой гэсэн үг биш.

Өнгө (Color)


Алмаз маш их хэмжээний дулаан, даралтанд үүсдэг бөгөөд энэ үед өөр бусад элемэнтүүдийн атом алмазанд холилддог. Ийм байдлаар алмазны өнгө үүсдэг байна. Энэхүү атомууд маш бага хэмжээгээр байдаг бөгөөд мянганы нэгээр илэрхийлэгддэг. Алмаз шараас цайрсаар гялалзсан тунгалаг хүртэл олон өнгийн сонголттой байдаг. Алмаз тунгалаг, өнгөгүйд хэр ойр байна төдий чинээ сайн, чанартай, үнэтэйд ангилагддаг бөгөөд хамгийн ховор хамгийн тунгалаг нь D, E, F, G ангилалад хамардаг байна. Ихэнх алмаз H-L өнгөтэй байдаг. M болон түүнээс доод төрлийн алмазанд нүцгэн нүдээр харагдахуйц шаравтар өнгө байдаг. Шаравтар, цагаанаас гадна ягаан, цэнхэр, шар, улаан, хар, саарал, чернелин ягаан, бор зэрэг ховор, хурц өнгөтэй чулуунууд мэр сэр олддог. Алмаз алмаз дундаас хамгийн үнэтэй нь улаан өнгөтэй алмаз бол H болон I өнгөтэй алмазууд үнээ бараг алддаггүй онцлогтой аж.

Тунгалаг байдал
(Clarity)

Алмазны тунгалаг байдлыг өө сэв (Inclusions) эсвэл толботой (blemishes) эсэхээр тодорхойлно. "Inclusions"-г алмазны зах зээлд "internal characteristics" гэх нь бий.

GIA лабратор алмазныг тунгалаг эсхээр нь төгс (flawless), VVS1, VVS2, VS1, VS2, SI1, SI2, I1, I2 мөн I3 зэрэг 10 хуваагддаг бөгөөд I1, I2, I3 нь Inclusions ихтэй буюу өө сэвтэй, толботой байдаг аж. Төгс алмазан дээр 10 дахин томоруулан харахад нэг ч толбо, өө сэв үзэгддэггүй байна. Өө сэв, толбо нь алмазны гяалтганах, гэрэл хугалах чадварыг багасгадаг байна.

*Алмаз нь байгаль дээр хамгийн хатуу эд бөгөөд хүн төрлөхтний мэдэх хамгийн хатуу 3 дахь эд юм.

* Алмазны цэвэр карбон болохыг анх Франц химич Lavoisier нээсэн байна. Lavoisier, алмазыг шатаасанд карбодиоксит гаргаж байсан гэнэ.

* Алмазны хамгийн гол онцлог нь хатуулаг чанар нь юм. Эрдсийн хатуулаг чанарыг хэмжидэг Мохс системээр 10 буюу хамгийн хатуу эрдэс юм. Алмазны (С) үнэмлэхүй хатуулаг нь 1500 байхад жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн Corundum-ын (Al2O3) үнэмлэхүй хатуулаг нь 400 ажээ.

* Алмазны 3547 °C буюу түүнээс дээш хэмд хайлдаг. Нятрал нь ойролцоогоор 3,5 гр/cm³ аж. Агаарт 850 °C-т шатдаг. Флортой 750 °C-т урвалдан CF4 үүсгэдэг.

* Алмазыг хэмжих нэгж болох 1 крат нь ойролцоогоор 200 милграмм байдаг.

* Алмазны гэрэл хугалах чадвар нь 2,417 юм. Гэрэл сарниулах (өнгө ялгах) чадвар бас сайтай байдаг.

* Алмаз дулаан дамжуулахдаа бас сайн байдаг. Тиймээс ч зүсэхэд элдэв хохирол, өө сэвгүйгээр зүсэгддэг байна.

* Төв болон Өмнөд Африкаас нийт алмазны 49 хувийг олборлодог байна.

Tuesday, 4 November 2008

Ийм гуталтай бол яахуу?


























Зарим нэгэн шар, цагаан, бронз, майжига, сайрга, тэгшхэн хөлөө ийм "ГУТАЛ" руу жийж байхад олон олон хар хөл нүцгэн туучиж азтай хэд нь доорх шиг "ГУТАЛ"-нд хөлөө жийдэг гээд бодхоор...

Lavazza хуанли

Pirelli-гийн дараа Lavazza бас өөрийн нэрэмжит хуанли гаргадаг аж. Зурагчин Annie Leibovitz-ын дуранд Eva Riccobono, Elettra Rossellini Wiedemann, Alessia Piovan, Gilda Sansone, Kate Ballo зэрэг манкенүүдийн амьлуулсан "Итали Стиль" зургууд үнэхээр Итали Стилийг агуулж илтгэж чаджээ.