Монгол хүний хүн чанар нь эдэлж хэрэглэж байгаа Хятад бараанаасаа дорд болсон юм уу даа....
Баримт номер 1: Өнөөдөр Aksaray-д (Стамбулд байдаг наймаачдын хороолол) явж байгаад нэгэн Монгол хүүхэнтэй таарлаа. УБ-гаас вагонд суун Оросийн Сочи ороод тэндээсээ усан онгоцонд суун Туркийн Трабзон (Турк Оросийн хил ) хотоор дамжин Стамбулд ирсэн гэнэ. Зуучилсан Бадамсүрэн "Манай аав өөрийг чинь найдвартай тосч аваад ажилд оруулж өгнө" гэсэн юм байх. Трабзон Стамбул хоёрын хооронд 1079 км зайтай бөгөөд С бүсгүй Трабзоноос гарахаасаа өмнө зуучлуулсан хүнийхээ аав болох Ц гуайтай холбогдон маргааш өглөө Стамбулд очих гэж байгаагаа хэлсэн байна. Бүтэн өдөр, шөнө хот хоорондын автобусаар яваад буусан С-г хэн ч тосч авсангүй. Хэд хэдэн удаа залгахад Ц гуай "Чи такси бариад Аксарайд очоод хүлээж бай" гэсэн гэнэ. С такси бариад Аксарай руу зуглэлээ. Том хотын олон хүнээс муу нэгэнтэй учирсан С бүсгүй 300$-оо таксинд тавиад туучихсан гэнэ. Үлдсэн хэдэн цаасныхаа талыг буудалын умгар өрөөнд төлөн юу ч үгүй үлдсэн бүсгүй буудлаасаа хөөгдөх дээрээ тулчихлаа гэсээр явж байв.
Баримт номер 2: Арван сарын эхээр Праг хотод байдаг хоёр Монгол хоорондоо муудалцаад нэг нь нөгөө рүүгээ буцалсан халуун ус цацсан нь нүүр, хүзүүг нь битүү түлсэн байж билээ.
Баримт номер 3: Сүүлийин жилүүдэд Турк улсад суралцах сонирхол харьцангуй нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад мэдээж түмний хүүхдийн сурах сонирхол дээр ажиллаж ашиг сонирхол олох гэсэн хэсэг хүмүүс гарч ирж.
Арван сарын сүүлээр Туркэд хөл тавьсаны дараа өдөр гурван хүүхэдтэй уулзсан юм. Тэднийг таван мянгатынхан гэх юм. Яагаад вэ гэхээр Туркэд улсын зардалаар сургана хэмээх гоёмсог зарлалд хууртан хүний 5000$ төлсөн юм байна. Улсын зардалаар үнэгүй байранд, сургуулийн төлбөрт санаа зоволгүйгээр, сар бүр тодорхой хэмжээний стипэнт авч суралцахаар ирсэн таван мянгатын гурав Стамбул хотод ирээд хувийхаа зардалыг даагаад байр хоолныхоо мөнгийг төлөөд хэлний бэлтгэлд сурах урилгыг 5000$ доллараар авсанаа мэдэх нь тэр.
Баримт номер 4: Чехт ажилладаг амьдардаг нэг эмэгтэй Монголчуудийн интернет кафэд сууж байгааад пасспортоо хулгайд алдсан байна. Хоёр хоногийн дараа нэгэн Монгол эмэгтэй утасдаад пасспортоо 200 доллар өгөөд авбал ав хэмээсэн гэсэн.
Дээрх жишээнүүд миний эргэн тойрны хүмүүст сүүлийн нэг сард тохиолдсон юм. Ер нь Чехт амьдардаг, ажилладаг хүмүүс хэзээ ч нэгэндээ хар эсэхээ үнэнээр нь хэлддэггүй юм билээ. Яагаад вэ гэхээр Монголчууд нэгнээ хараар ажилладаг, амьдардгийг мэдвэл цагаачлалын албанд ольдог юм гэнэ билээ. Энэхүү хэдэн жишээнээс харахад Монголчууд маань хэдэн халтар төгрөгний төлөө элэг нэгт Монголчуудаа шулж, зарах нь энүүхэнд юм даа.
Sunday, 18 November 2007
Castabala- Hierapolis эртний хотын туурь
Back to Turkiye
Турк улсад буцаж ирээд гурван долоо хонолоо. Сүүлийн хоёр долоо хоног Шанлиуфа орж "Загастай гол", Урфа-гийн цайз, Адана орж үндэснийх нь цэцэрлэг, дэлхийн хоёр дахь хамгийн олон хүн зэрэг мөргөдөг Сабанжи-гийн (Sabanci) лалын сүм үзлээ. Осмамие (Osmaniye) хавьд байрлах Кастабала (Castabala)-Хиэрэпөлис-г (Hierepolis) сонирхлоо.
Доорх сарнайнуудыг Османиед байдаг Арсланчулуу хэмээх усан цахилгаан станцын хашаанд дарсан юм.
,+kilim+dokuma,+acik+hava+muze+118.JPG)
,+kilim+dokuma,+acik+hava+muze+116.JPG)
,+kilim+dokuma,+acik+hava+muze+111.JPG)
Доорх сарнайнуудыг Османиед байдаг Арсланчулуу хэмээх усан цахилгаан станцын хашаанд дарсан юм.
Tuesday, 18 September 2007
Zoo Prague
1931.10.28, хэдийгээр 1881 онд Прагт амьтаны хүрээлэн нээх талаар яригдаж эхэлсэн ч, өдөр Прагийн амьтаны хүрээлэн Прагийн ард түмэнд үүд хаалгаа нээсэн юм.
Өнөөдрийн байдлаар 630 аад төрлийн 4600 төрлийн, ховордсон болон нэн ховордсон амьтадын хамтаар, амьтан 45 гектар (111 акр) газарыг эзлэн байна.







.JPG)





















Өнөөдрийн байдлаар 630 аад төрлийн 4600 төрлийн, ховордсон болон нэн ховордсон амьтадын хамтаар, амьтан 45 гектар (111 акр) газарыг эзлэн байна.





















Sunday, 2 September 2007
Praha
Subscribe to:
Posts (Atom)
