Saturday, 25 September 2010

Төрсөн өдрийн мэнд Жак...

160 жилийн ойгоо тэмдэглэн хараар хувцалсан Жак "extra cool"...

Monday, 20 September 2010

Holy Crib




"SMART-KID" - хэмээх энэхүү хүүхдийн ор 10 хүртэл насныханд зориулагдсан бөгөөд төрсөний дараах эхний 2-3 жилд нярайн ор, памперс, хувцасы нь хадгалах шургуулга байсанаа ор, ширээ, самбар болон дүрс хувиргаж мөнгө, мод зэрэг байгалын түүхий эдүүдээс хэмнэх нигууртай гэнэ. Heiki Must, Pavel Sidorenko нарын бүтээсэн энэхүү Holy Crib-г Голланд, Ирланд руу захиалахад хамгийн хямд буюу 425 евро бол Австрали, Америк уруу захиалахад 1010 евроны үнэтэй аж.

Эх сурвалж

Сонгино толгой, хушгин толгой, халзан толгой, гэдсэ толгой, тарвасан толгой.....












Good! Creative Marketing PR агентлагийн бүтээлч санаануудын нэг, сонгинон, хушгин, халзан, тарвасан, бөгсөн эцэст нь бөмбөгөн толгойг мотоциклоо унахдаа заавал углаарай...

Tuesday, 14 September 2010

Өнгөө сольдог зоонтог



Хуурайдаа цагаан үүл, норохоороо өнгө өнгийн бороон дуслууд дуслах өнгө өнгийн үүлтэй хүүхдийн болон насанд хүрэгчидэд зориулсан эдгээр зоонтгууд 25 паундны үнэтэй...


Sunday, 5 September 2010

Алтан эдлэл өнгөлөгч

Орц:


* Cerussite (lead carbonate) 200 гр
* Шохойн нунтаг 90 гр

* magnesium carbonate (MgCO3) 90 гр

* aluminium oxide (Al2O3) 200 гр

* Silicon dioxide, silica (SiO2) 130 гр

Бэлтгэх нь:

Нэг саванд бүх орцоо дээр бичсэн дарааллын дагуу хийн холиход алтан эдлэл өнгөлөгч маань бэлэн болно.


За тэгээд ингэж бэлтгэсэн бэлдмэлээрээ алтан эдлэлүүдээ зүлгээд байж дээ...

Monday, 30 August 2010

Тийм ээ, тэд лаа....












Thursday, 26 August 2010

Хүүхэд залуучуудад зориулсан 30 шилдэг ном (Awesome Young Adult Books)

1. Harry Potter цуврал, J.K. Rowling-ы бичсэн, 1997 оноос эхлэн хэвлэлтэнд орж эхэлсэн долоон цуврал 67 хэлрүү хөрвүүлэгдэж 400 гаруй сая хувь борлуулагджээ.

2. Lois Lowry-ын бичсэн The Giver, 1993 онд хэвлэгджээ. 1994 оны 1922 оноос өгөгдөж эхэлсэн шилдэг хүүхдийн зохиолд өгдөг Newbery Medal шагналыг хүртжээ.

3. Holes, Louis Sachar-н 1998 бичсэн энэхүү ном мөн Newbery шагналын эзэн аж. Энэхүү зохиолоор 2003 онд кино хийсэн бөгөөд гол дүрд нь Shia LaBeouf тогложээ.

4. S.E. Hinton-ы зохиол The Outsiders анх 1967 онд хэвлэгдэж байсан бөгөөд тус номыг анх хэвлэгдэхэд нь зохиогч 19 настай байжээ. Зохиол Tulsa, Oklahoma-д өрнөдөг.

5. A Wrinkle in Time, Madeleine L’Engle-ы зохиосон энэхүү ном 1962 онд Newbery шагналыг хүртжээ.

6. The Lightning Thief, Rick Riordan-ы зохиосон Аянганы хулгайч 2005 онд хэвлэгдсэн бөгөөд номонд 12 настай Percy Jackson хэмээх хүүгийн тухай гарна. New York Times-н best-seller жагсаалтанд 140 гаруй долоо хоног нэгт жагссан таван номны нэг. Мөн кино нь бүтээгдсэн.

7. The Chronicles of Narnia, C.S. Lewis-ын зохиосон мөн долоон цуврал ном 1950 оноод эхлэн хэвлэгдэж эхэлжээ. 120 гаруй сая хувь зарагдаж 40 гаруй хэл руу орчуулагджээ.

8. Harper Lee ганцхан роман бичсэн бөгөөд нэр нь To Kill a Mockingbird юм. ЭНэнхүү ном Pulitzer Prize-г авсан бөгөөд тус номны зохиогчийг 2007 онд ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний (Presidential Medal of Freedom) одонгоор шагнажээ.

9. Tuck Everlasting нэртэй Natalie Babbitt-н 1970 оны дундуур бичиж хэвлэсэн зохиол дээр мөнх амьдарлын тухай гардаг.

10. 1970 онд Judy Blume-н бичиж хэвлэсэн Are You There God? It’s Me, Margaret номонд Еврэй аав, Христиан ээжтэй Маргарет хэмээх атейст охины талаар гардаг.

11. Ellen Raskin-ы зохиол The Westing Game роман 1978 онд хэвлэгдсэн бөгөөд мөн Newbery шагналын эзэн юм. Зохиолд Sam Westing хэмээгчийн аллагын учрыг олон $200 сая долларыг шагналыг хүртэхийг хүссэн 16 хүний тухай гардаг.

12. 1988 онд Roald Dahl-н бичиж хэвлүүлсэн Matilda зохиолд сайкокинетик (psychokinetic) хүчтэй Матилда охины тухай гардаг.

13. Christopher Paolini-н 15 насталгаасаа бичиж эхэлсэн Eragon зохиолд лууны өндөг олон асарч хамгаалан төрүүлж, өсгөөд эцэст нь луутайгаа хамтран муу санаат хаантай тэмцэх Эрагон хүүгийн тухай өгүүлдэг. Өнөөг хүртэл тус номны хоёр боть хэвлэгдээд байгаа. 2006 онд кино нь хийгдсэн.

14. The City of Ember, Jeanne DuPrau-н зохиосон тус номон дээр газар доорх улсын тухай гардаг. Дөрвөн ботиос бүрдэх тус зохиолоор 2008 онд кино хийгдсэн.

15. Австрали зохиолч Markus Zusak-ын насанд хүрэгчидэд зориулан бичсэн The Book Thief номонд Дэлхийн II дайны үед Германд үхэл, нөхөрлөлийн талаар өгүүлдэг. Америкт хүүхэд залуучуудад зориулагдсан зохиол болж хэвлэгдсэн бөгөөд The American Library Association 2007 оны Newbery шагналд нэр дэвшүүлж байжээ.

16. J.R.R. Tolkien-ы The Lord of the Rings зохиолынхоо цувралуудыг нэг болгон бичиж хэвлүүлсэн The Hobbit ном анх 1937 онд хэвлэгджээ. Энэхүү ном 60 гаруй жилийн турш хэвлэлтэнд байсаар байна.

17. Eoin Colfer-н бичсэн Artemis Fowl цувралуудын зургаа нь одоогийн байдлаар хэвлэгдээд байгаа.

18. Ender’s Game, Orson Scott Card-н бичсэн энэхүү романд Ender хэмээх хүүгийн талаар гардаг.

19. Norton Juster-н зохиол The Phantom Tollbooth 1961 онд хэвлэгдсэн бөгөөд 1970 онд кино болжээ.

20. Hatchet, Gary Paulsen
Gary Paulsen’s Newbery-winning novel about a young boy stranded in the wilderness is a great title, especially for young boys. The narrative follows a teen named David as he survives a plane crash in the woods and fends for himself, all while dealing with memories of home and a dark truth about his parents’ relationship.

21. Coraline, Neil Gaiman-н зохиол 2002 онд хэвлэгдээд, хэд хэдэн шагнал хүртсэн бөгөөд 2009 онд кино болсон. Энэхүү зохиолыг "Алис Гайхамшигийн Оронд" зохиолтой жиших/ харьцуулах нь бий.

22. Louisa May Alcott-н Little Women, 19 зууны классикуудын нэг болох энэхүү номонд Meg, Jo, Beth, Amy нэртэй эгч дүү дөрвийн тухай гардаг. 1868, 1869 онуудад 2 боть хэвлэгдсэн.

23. Robert C. O’Brien-н бүтээл Mrs. Frisby and the Rats of NIMH, Newbery шагналтан бөгөөд Mrs. Frisby хэмээх хулганы тухай өгүүлдэг. Зохиол 1971 онд хэвлэгдсэн бөгөөд 1982 ондтус зохиол дээр үндэслэн бүтээгдсэн "The Secret of NIMH" нэртэй киног зохиолын гол агуулгыг алдагдуулсан хэмээн үздэг байна, шүүмжлэгчид.

24. 1979 онд Германд хэвлэгдсэн The Neverending Story хүүхэд залуучуудыг зохиолыг Michael Ende бичсэн.

25. Charlotte’s Web, E.B. White-н амьдрал, үхлийг өгүүлэх зохиол 1952 хэвлэгдсэнээсээ хойш 45 гаруй сая хувь борлогджээ.

26. 1945 онд хэвлэгдсэн Pippi Longstocking зохиолд супер хүчтэй охины талаар гардаг. Зохиолыг Astrid Lindgren бичсэн бөгөөд энэхүү зохиол 50 гаруй хэл рүү орчуулагджээ..

27. 1972 онд хэвлэгдсэн Watership Down номыг Richard Adams бичсэн бөгөөд зохиолд туулайнуудын талаар өгүүлдэг. Энэхүү ном Penguin Books-н бүх цаг үеийн хамгийн их зарагдсан зохиол аж.

28. Superfudge, Judy Blume-н Blume’s Tales of a Fourth Grade Nothing цувралын нэг болох энэхүү номонд таван настай Fudge хүүгийн талаар гарах бөгөөд 1980 онд хэвлэгджээ.

29. Brian Jacques цувралуудыг нэг болон Redwall 1986 онд хэвлэгджээ.

30. Paul Zindel-ын 1968 онд хэвлүүлсэн The Pigman зохиолд шунал, урвалтын талаар гардаг.

Эх сурвалж

Thursday, 19 August 2010

Шинэ Мода 3 хэмжээст реклам


Энгийн нүдээр харахад эрээлжилсэн сараалжилсан эдгээр рекламыг Аватар үзэхдээ "хадгалсан" эсвэл өөрийн гараар урласан 3D шилээ зүүгээд хараарай тодроод, томроод ирэх бий вий..

Тавган ширээ


Элад Кашигийн бүтээсэн том жижиг тавагнаас бүрдэх энэхүү тавган ширээ тун удахгүй худалгдаанд гарах гэнэ.

Tuesday, 17 August 2010

Хоёр хөлтэй ширээ





Shay Carmon, Ben Klinger нарын хамтран бүтээсэн хоёр ширхэг царс модон хөлтэй энэхүү ширээ (Two Leg Coffee Table) энгийн мөртөө этгээд юм... Таалагдлаа...
Эх сурвалж

Monday, 16 August 2010

Хатаахуу


DBA dishrack их энгийн мөртөө ихийг хатаах шинжэй энэхүү хатаагч таалагдав...
Simple is the BEST

Thursday, 29 July 2010

Чемоданд тань юу байна?





15 ногооны үнэтэй хар тамхи, цагаач, мөнгөний зурагтай эдгээр чемоданы наалтууд цахилгаан замаар урсах зуу зуун чемоданаас чемоданы тань ялгаруулаад зогсохгүй, зам дагуу ачаагаа хүлээн зогсох олны анхааралыг татах нь дамжиггүй...

Monday, 26 July 2010

Ароматерапи: Нүүр цэвэрлэх

Анагаах, эм бэлтгэх, гоо сайханы бүтээг- -дэхүүн хийхэд хэрэг- -лэгддэг элдэв ургамалуудаас ялгаруулсан тос, охийг ашиглан "анагаах", тайвшруулах эмчилгээ, үйлчилгээ юм.

Бэлтгэх: элдэв үнэргүй сүүн шингэн эсвэл тос, арьсныхаа онцлогт тохирсон охь

Энгийн арьсанд: сарнай, lavender, sandalwood
Хуурай арьсанд: шар camomile, geranium, сарнай мөн ylang-ylang
Холимог арьсанд: lavender, geranium
Эмзэг арьсанд: шар camomile, jasmin, сарнай

    Тос эсвэл сүүн шингэндээ 100 мл дутамд 2 дусал охь дусаан нэмээд сэгсэрч эсвэл хутган нийцүүлээд өглөө оройдоо хэрэглэнэ.

Галзуу улаан гутал


Marc by Marc Jacobs, Patent leather brogues нэртэйгээр зурган дээрх галзуу улаан гутал гаргажээ. Үнэ нь €330. Эрэгтэй мэт харагдах энэхүү улаан гутал эмэгтэйчүүдэд зориулагдсан аж.
Эх сурвалж

Friday, 16 July 2010

Танилц ZOKU



49.95$ үнэтэй, цахилгаанаар ажилладаггүй энэ машин 7 минутанд зайр-маг (popsicle) хийх чадвартай гэнэ.

Шинэхэн бэр таны авралын од



Suck.UK зарагдаж эхлэх Apron Cooking Guides шинэхэн бэр таны авралын од болох аж. Учир нь тахиа, мах, ногоо тус тус хэдэн градуст хэр удаан жигнэх, гурил будаа ногоогоо хэрхэн хэмжих зэрэг эх нөхөрөө ходоодоор нь дамжуулан эзлэхэд хэрэгтэй мэдээллүүдийг хормойн дээрээ агуулах аж...
ТААЛАГДЛАА...