Хэдийгээр эмчлэгддэг өвчний тоонд бүртгэгдэх болсон ч эм нь олдоц муутай учирааc дэлхий дээрхь 39.5 сая хүн HIV (human immunodeficiency virus) тээдгээс 37.2 сая нь 15-49н насныхан, 2.3н сая нь 15аас доош насныхан бол насанд хүрэгч вирус тээгчдийн 17.7н сая нь эмэгтэй юм байна.
Вирус тээгчдийн 95н хувь нь хөгжиж буй орнуудад илэрсэн байна. Мөн AIDS-ээр өвчлөгсдийн тоо 4.3н саяд хүрлээ. Өнөөдрийг хүртэл 25н сая хүн тус вирусээс болж амь наcаа алдсан гэх тооцоо байна.
Анхаарал татахуйц бас нэгэн тоо баримт гэвэл өдөрт 11н мянган хүн тус вирус тээгч болдог, жил бүр 2.9н сая хүн нас бардгаас 380н мянга нь хүүхэд байдаг юм байна.
Монголын хувьд 14н жилийн өмнө Камеруны хоёр иргэн HIV-г тээн оруулж ирсэн бөгөөд 2006 оны 8н сарын 31ны өдрийг хүртэл нийт 25н HIV тээгч тохиолдол тогтоогдсоноос сүүлийн хоёр тохиолдол нь нэг өдөр хоёр өөр хөдөө орон нутгаас илэрсэн юм.Өнөөдрийг хүртэл AIDS-н өвчтөн дөрвөн иргэн нас барсан билээ.
Ер нь сүүлийн үед хөгжиж буй ядуу буурай орнуудын хөдөө орон нутгаас HIV тээгчид олноор илрэх болсон нь бас нэгэн үнэн билээ.
Бразилийн эрдэмтэд эрэг хавиар амьдагдаг 'dictyota pfaffi' хэмээх далайн хөвднөөс гаргаж авсан нэгэн эдээс AIDS вирусны эсрэг гель гаргаж авсанаа өчигдөр буюу 16.01.2007 мэдэгдсэн билээ.
Судалгааны багийн ахлагч иммүнолог Luiz Castello Branco, AIDS-ыг бэлгийн замаар халдахыг нь зогсоох зориулалттай микроп алагч тус гелийг хулгана болон бэлэг эрхтэн дээр турших хоёр дугаар шатны туршилтуудаа ирэх сараас эхэлнэ хэмээв.
Rio de Janeiro хот дахь Oswaldo Cruz институтэд гурван жилийн турш явагдаж буй тус судалгааны явцад хийгдсэн анхан шатны туршилтаар тус гель нь 95н хувийн үр дүнд хүрсэн гэнэ. Тус гелийг долоон жилийн дараа худалдаанд гарах байх хэмээн таамаглаж байна.
No comments:
Post a Comment