Парламентын ордон барих гэнэ, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Кувейтын Засгийн газраас Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаар...
"Утаанбаатар-Улаанбаатар" маань 2013 оны Зүүн Азийн YI тоглолтыг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөхөж байгаа бөгөөд БТСҮХ-ны дарга Ч.Наранбаатар "Хэрвээ манайх энэ эрхийг авчихвал, БНХАУ-ын тусламжаар 6000 хүний суудалтай спортын цогцолборыг ирэх онд нийслэлд ашиглалтад оруулахаас гадна 2009 он гэхэд усан бассейн барьж, Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засварлах юм." гэнэ. Анзаарсан бол бас л нэг улсаас авах зээл, тусламжаар босгох, засах гэнэ.
Одоогийн "Төрийн ордон" маань яачихаад "Парламентын ордон" барих гээд байгаа юм бол оо?
Саяхан (өнгөрдөг наадмаар) Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлаагүй бил үү? зэрэг асуултуудыг байхгүйд тооцлоо гэхэд яагаад заавал энэ бүхнийг зээлээр, тусламжаар барих, засах гээд байгаа юм бол оо? "Та Сонгуульд яллаа" гээд "далан зургаан иргэнд" тус бүр 250 сая төгрөг "бэлэглэдэг", та саллаа эсвэл гэрлэлээ гээд 500.000 төгрөг, хүүхэд төрүүлсэн гээд хүүхэд тус бүрт нь 10.000 төгрөг элдэв нөхцөлгүйгээр өгдөг "баян" орон биш бил үү, Монгол маань?
Хүүхэд төрүүлэх нь гавъяа биш хэмээхийг хүссэнгүй ээ, Монголын үрс маш олон болтугай, гэрлэсэн хосуудыг ч дорд үзэх гэсэнгүй. Гэхдээ л парламентын ордон барих 12 сая ам.дол + 250 сая*76=19 тэрбум төгрөг + Стадион барих, засварлах мөнгө + олон олон хүүхдийн 10.000 төгрөгийг нийлүүлээд нэг үйлдвэр баричихбал олон олон хүүхдийн гэдэс нь цатгалан, "залуухан" гэмт хэргүүд багасаад, 13 оныг хүртэл магадгүй хэд хэдэн стадиуд, бассэйнтэй болчихмоор юм шиг ээ...
Гуйлгачинд хүртэл амралтын өдөр байдаг байхад Монголын төрийг түшигчидийн гуйранчилал эцэс төгсгөлгүй хөврөх юм аа. Ерөнхийлөрч нь Орос, Америкийн ерөнхийлэгчүүдээс Монгол улсын иргэдийг визгүй зоричиулаач гэж гуйж иргэдийнхээ "бөгсийг улаалгадаг" орон Монголоос өөр би БОЛОВ УУ?
Хамгийн сүүлийн мэдээгээр Хүндэт Төрийн тэргүүн маань Британийн Ерөнхий сайд Тони Блэйрийн урилгаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ сарын 16-18-ны хооронд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад айлчилна гэнэ, бас болох болохгүй юм гуйж тэнд суугаа Монголчуудынхаа нүүрийг түлэв ээ, бусад нь ч яахав.
Saturday, 14 April 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Алгаа тосож амьдрахаа больж, эрч хүчтэй залуусдаа урам хайрлан зөв залж чиглүүлэн, өөрсдийн хүчээр эх орноо босгочихоод сэтгэл бахдам харж хэний ч өмнө нүүр бардам амьдарч сурвал зүгээр л хэрэг.
Тийм гэснээс, өөрөө сэтгүүлчийн анги гэсэн байхаа. Ирээдүйн сэтгүүлч болох болохоор "ерөнхийлөгчүүд" биш ерөнхийлөгч+д=ерөнхийлөгчид, бөгс улаах бус улайх гэдэг байхаа гээд зөвлөгөө өгчихье.
Амжилт шүү.
өө блогийг маань уншиж сонирхосонд талархлаа. Удаан жил Монгол руу яваагүй, анхааралгүй дээр нь Монгол хэлний хэл зүйн мэдлэг дутуугаас болоод алдаад байдаг юм. Үүнээс хойш түүнээс цааш илүү их анхаарах болно оо.
За яамай даа. Буруугаар хүлээж авах болов уу гэж айж байсан юм аа. Нээрээ гадаадад удаан байхаар хэлээ их мартах юм аа. энэ блог дээр бичиж бага сага сэргээж байх шиг байна.
Амжилт
ter neg deed taliin humuus gej zeel tuslamj avj ternees n uursduu humsalj amtand n orchool dandaa ingej ard irgediinhee neriig barij hudlaa guij avaad baidag biz. tegeed hergejij bga n dandaa oromdson, hulhinii yum hiideg te.. ontsgui, uudgui shu neeree.
Post a Comment