Prague Top 10- хэмээх номон дээр үзэхийг хүссэн газаруудаа тоочиглочихоод үзэлгүй байсаар нэг мэдэхэд явах болсон байв. Цайз, Лорето, байшингуудийн тэмдэглэгээ бас Жон Ленноны хана , Украйнаас авчирсан модон сүм гээд сонирхолыг маань татсан хэд хэдэн газар Мала Страна (Жижиг хот гэсэн үг байх)-д байсан болохоор Мала Страна-г зүглэв. Цайз , Лорето зэрэг цаг их шаардах газаруудыг дараа ирнэ гэж найдаад, дараа ирэхдээ үзэхээр төлөвлөөд Нерудова гудамжаар явж байшингуудийн тэмдэглэгээ, Жон Ленноны хана зэргийг үзэв.
1770 аад оныг хүртэл Чехт байшингуудыг дугаарлах систем хөгжөөгүй байсан бөгөөд байшингууд дээрх зурагнуудын тусламжтайгаар танидаг, ялгадаг, хаягладаг байсан байна. Жишээ нь; Чехийн алдартай сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Ян Нерудо (Jan Nepomuk Neruda ), Ostruhová (одоогийн Нерудова; 1891 онд түүнийг нас барсаны дараагаар өөрийнх нь амьдардаг байсан Ostruhová гудамжийг түүний нэрэмжит болгон Nerudova хэмээх болсон. ) гудамжны "Хоёр нартай" байшинд амьдардаг байсан гэх мэт.. Нерудова гудамжаар өгсөн Прагын цайзад хүрэх бөгөөд өгсөх замд таарах байшингуудын тэмдэглэгээнүүдээс..
Намайг 5-6 настай байхад аав маань орой бүр өрөөнийхөө гэрлийг унтрагаад хөгжимөө асаан нэгэн дууг дахин дахин сонсдог байсанаас дараа нь тэр дууг сонсохоор өөрийн эрхгүй аавыгаа дурсан санадаг боллоо. Хэдийгээр үгий нь ойлгодоггүй ч намуухан аялгуу нь их таалагддаг байж билээ. Дуучин болон дууны нэрийг мэддэггүй байсан болохоор хааяа нэг толгойдоо тэрхүү дууг эгшиглүүлэхээс хэтэрдэггүй байлаа. Тэрхүү дуутай эргэн хэрхэн учирсанаа сайн санахгүй байгаа ч саяхан аавдаа сонсуулахад аав маань эгээ л 20иод жилийн өмнөх шиг ихэд уяран сонсож билээ. Энэ дуу бол Жон Ленноны "Imagine" юм. Багаасаа дурлан сонсдог байсан дууныхаа утгыг ойлгоод ирэхийн цагт илүү ихээр дурлаж, одоо ч сонсох дуртай, байнга сонсдог дуунуудын нэг.
Праг топ-10 номон дээрээс Жон Ленноны хананы талаар уншаад явахаасаа өмнө заавал явж үзнэ дээ хэмээн бодож байсанаа сүүлийн өдөр л гүйцэтгэлээ. Номон (Праг топ-10 хэмээх ном нь топ-10 үзүүштэй зүйлс, хэрхэн тийшээ очих зэргийг товч бөгөөд тодорхой бичсэн хармааны ном ) дээр тэмдэглэсэн байрлал дээр номон дээр байсан зурагнаас шал өөр; дүүрэн эрээчсэн хана байхыг хараад баахан гайхав. Тус ханан дээрх Ленноны зургыг 1986 онд гэсэн байхаа нэгэн Мексик оюутан зурсан юм гэсэн. Эхний 3 зургийг интернэтээс олж тавив, учир нь намайг үзэхээр очиход ханаар дүүрэн сараачаад хаана нь Леннонгы зураг байгаа нь ялгаж харахад хэцүү болсон байв.
Жон Ленноны хана
Мала Странад өөр үзэх зүйл гэвэл Франс Кафкагын музей болно. Бид 3 (дүү Соко болон Түшигийн хамтаар) Валтавска голын эрэг дээр хун тэжээж тэжээж 4н өнгөрч байхад музей дээр очсон тул оролгүйгээр Кафкагийн музейн хашаан доторх этгээд хөшөөг сонирхоод буцав. Өөд өөдөөсөө харсан 2 адилхан хөшөө бэлхүүсээрээ эргээд зогсохгүй эрхтэнээ доош дээш нь хөдөлгөх нь жуулчидийн сонирхолыг их татдаг юм билээ.
Хун, нугас тэжээж байгаа нь
"Хөшөө"
Friday, 15 February 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment