Tuesday, 4 March 2008

Онлайн намтар (Online Curriculum Vitae (CV))

Career counselor Robin Ryan; 600 хүний нөөцийн менежерын дунд онлайн намтарын талаар (онлайн намтарт ямар ямар мэдээлэл байх ёстой, тавигдах шаардлагууд) санал асуулга явуулсан байна. Санал асуулгын үр дүнд онлайн намтар бичих, сайжруулах 15 арга боловсруулсан байна.

1. Түлхүүр үг; Ажил олгогч онлайнаар ажилчин хайж байгаа тохиолдолд эрсэн хүнээ тодорхойлох түлхүүр үгээр хайдаг тул амжилт, авьяас мөн туршилгаа тайлагнахдаа хэрэглэсэн үгс чинь амин үүрэг гүйцэтгэнэ.

2. Наймаалц: Намтартаа 4-6 өгүүлбэрт багтаан авьяас чадвар мөн туршилагаа тайлагнан бич.

3. Үр дүнд хүр: Ажил олгогчид таны тус ажилийг хийж чадна хэмээх баталгаа хүрсдэг. Өмнөх ажилаа дурьдахдаа перформанс, ажилын төгсөгөлд тус компаньд авчирсан амжилтаасаа дурьдах хэрэгтэй.

4. Товч бөгөөд тодорхой бич: 2 хуудаснаас илүүгүй товч бөгөөд тодорхой намтар хамгийн шилдэг нь. Намтар тань хэт урт бол таны сонирхож байгаа сектор болон местэнд хол ойрын хамаагүй хэсгийг гаргах, хэт богинохон бол нэг газар удаан хугацаанд ажилласан тохиолдолд сүүлийн 5-7 жилийн туршилагаа хуваалцах зэргээр баяжуулж болно. Дадлага туршилагаа хамгийн сүүлийн ажилаасаа эхлэн жагсаана.

5. Анхаарал татах хэрэгтэй: Уншихад амархан, тодорхой, мэргэжилийн байх хэрэгтэй. Өгүүүлбэрийн төгсгөлд цэг тавиад цэгийн дараа ганцхан зай аваарай. Ер нь намтар бичихдаа зөв бичгийн дүрмийг чандлан сахих хэрэгтэй. Элдэв карактер хэрэглэхээс болгомжлох хэрэгтэй. Times New Roman эсвэл Arial карактерийн 12-14 хамгийн боломжийн карактер мөн хэмжээ байдаг. Онцлох хэсгүүддээ элдэв тэмдэглэгээ хэрэглэж тодотгож өгөх нь зөв.

6. Нээлттэй бай: Ерөнхий зүйлс бичихгүй байх хэрэгтэй. Хамгийн бага үгээр юу хэлэх гэсэнээ хэлэх хэрэгтэй.

7. Үнэнч бай: Амжилт, авьяас, онцлог мөн туршилагаа хуваалцахдаа давслалгүйгээр зөвхөн үнэнийг бичих хэрэгтэй.

8. Товчилж бичихгүй байх. Сургууль, хот зэргийн нэрсийг товчилж бичихгүй байх хэрэгтэй. Учир нь хүн бүр тэрхүү товчилгоог мэдэх албагүй.

9. Өнгөрсөн цаг хэрэглэ. Дадлага туршилагаа өнгөрсөн цаг дээр хуваалцах нь зүйтэй. Жишээ нь; "тайлан тавьх" биш "тайлан тавьсан" гэж бичсэнээрээ та дахин тайлан тавиж чадахаа харуулж байна.

10. Элдэв үг үсгийн алдаагүй, төгс төгөлдөр байг. Намтар тань төгс байх ёстой. Элдэв дүрмийн болон үг үсгийн алдаа бүү хийгээрэй. Бичиж дуусаад чанга дуугаар уншиж алдаа дутагдалаа засах хэрэгтэй.

11. Уншихад амар болгох хэрэгтэй.

12. Намтараа хэт хувийн мэдээлэл оруулан бичихээс зайлсхий. Нас хүйс байхад л хангалттай.

13. Negatif мэдээлэл өгөхгүй байх нь зүйтэй. Өвчиний улмаас өмнөх ажилаасаа гарсан гэх мэт хасах утга агуулсан мэдээлэлүүдийг намтар дээрээ бичихгүй байх нь зөв.

14. Хамгийн ихдээ зургаан сард нэг удаа онлайн намтараа шинэчилж байх хэрэгтэй.

15. Дүгнэ. Намтараа бичиж дуусаад дүгнэх хэрэгтэй. Ажил олгогчид өгөхийг хүссэн мессэжээ өгч чадах байна уу? Чадвараа тодорхойж чадаж уу? Нэмэх эсвэл хасах мэдээлэл байна уу?

Hürrıyet İK (Hürrıyet сонины хүний нөөцийн хавсаралт) сониноос орчуулав.

No comments: