Monday, 1 December 2008

Аж жаргалтай гэрлэлтийн нууц


Өнөөгийн Монголд 500.000 төгрөгний сургаар гэрлэлт, гэрлэлтийг дагаад салалт ихссэн нь гашуун үнэн билээ. Хадуурч 500.000 төгрөгний төлөө гэрлэлтээ таван удаа батлулсан иргэд байгааг дурьдаад ч юүхэв.
Тэгсэн Onepoll хэмээх Английн санал асуулгийн сайт аз жаргалтай гэрлэлтийн нууцыг тайлахаар, өөрсдийгөө "аз жаргалтай" гэж дүгнэх 4.000 хосыг анкетэнд хамруулсан өргөн хүрээтэй, нүдээ олсон судалгаа хийсэн байна. Анкетийн дүнд аж жаргалтай, урт удаан гэрлэлтийн нууц нь доорх энгийн алхамуудад оршдог ажээ.

Сард

* 3 удаа сэтгэлээ илэрхийлэх (jest)
* 2 удаа алхах, салхинд гарах (романтик)
* 2 удаа бэлэг
* 3 удаагийн романтик оройн зоог (гэртээ)
* 1 удаа өглөөний цайгаа орондоо уух
* 2 удаа гадуур хооллох
* 7 шөнө, романтик
* 1 удаа бар, зугаа цэнгээний газар орох
* 1 үдшийг гадуур өнгөрүүлэх нь гэрлэлтийн насыг уртасгадаг аж.

Судалгаагаар гэрийн цэвэрлэгээ хүртэл хосын харьцаанд нөлөөлдөг болох нь харагджээ. Эхнэр эсвэл нөхрөөсө асуулгүйгээр сард 3 удаа гэрээ цэвэрлэх, өдөрт гурван удаа тэврэлдэх зэрэг энгийн үйлдэлүүд хосуудын хоорондын харьцаанд эерэгээр нөлөөдөг байна. Аж жаргалтай хосууд маань боломжтой бол жилд 2 удаа амралтанд цуг явах, 2 удаа жижиг зугаалга хийх нь аж жаргалтай гэрлэлтийн түлхүүр болно хэмээжээ.

No comments: