Friday, 16 January 2009
Эрчүүдийн нүдээр эмэгтэйчүүд
Саяхан явагдсан (явагдаж байгаа) судалгаагаар ихэнх эмэгтэйчүүд өөрсдийн бие хаандаа сэтгэл дундуур байдагыг тогтоосон байна. Тэгвэл эрчүүд эмэгтэйчүүдийн бие хаанд хэр сэтгэл хангалуун байдаг бол? Тэдний хувьд эмэгтэйчүүдийн бие хаа, хэдэн размер байх нь чухал уу?
Судалгаанд оролцсон эрчүүдэээс
Таны найз эмэгтэй, эхнэр хэдэн размер вэ гэсэн асуултанд ихэнх нь 12 размер хэмээн хариулсан байна. Үүнээс харахад эрчүүдийн нүдээр түүний найз эмэгтэй, эхнэр нь 12 размер байх нь "идеал" хэмээн үздэг гэсэн үг аж. Гэтэл эмэгтэйчүүдийн "идеал" хэмжээ 8 бөгөөд Англи эмэгтэйчүүдийн дундаж хэмжээ (dress size) нь 16 ажээ.
Эрчүүдийн 64% эхнэрээ эсвэл найз хүүхнээ гурваас дээш размер (dress size) таргалсан тохиолдолд л салж, нийлэх дээр тулж магад хэмээсэн байна.
Залуучуудын ихэнх буюу 40% Kelly Brooke-г пөрфект боди сайз буюу төгс хэмжээс хэмээн тодорхойлсон байна.
Эрчүүдийн 71% хосын маань биеийн хэмжээ бидний харилцаанд элдэв асуудал үүсгэж байгаагүй хэмээсэн бол 77% нь, эмэгтэйчүүд өөрсдийн бие галбирын асуудал дээр илүү өөртөө итгэлтэй (харвинтай ч болчихлоо, хэдэн зуун грамм таргалчихлаа гээд байх нь эрчүүдэд ядаргаатай санагддаг биз) байх хэрэгтэй гэж боддог аж.
Мэдээллийн эх сурвалж
Subscribe to:
Post Comments (Atom)
19 comments:
идеал гэдэг чинь юу гэсэн үг вэ?
1. Идеал гэдэг чинь харьцуулах ч юм уу, судлах зорилгоор авсан загвар гэж ойлгож болно. Баярсайхаан
2. энэ блогны эзэн амьд юм байна тэй. хөтлөхгүй удахаар нь чадарчихсан юм болов уу гэсэн бодол орж ирлээ
хэ хэ би арай чадраагүй байгаа ойрдоо жоохон завгүй богоо хөтөлж амжидаггүй ээ
aan uul ni chi ix idewxtei xutulj bsan yum bna sh dee tegeed barag buten jil xutluugui bolxoor chin chamaig "alsiin negen od ruu anir chimeegui nisen odchixson" yum bolow uu gej bodood. bas nuguu talaas oirdoo gedeg chinii tomiyolold buten jiliin xugatsaa ordog yumaa daa. tegexeer nuguu gowiinxon gazar zaaxdaa enuuxend geed xuruu ni jaaxan taxiij bwal arai gaagui xarin xuruu ni tegshireed jaaxan yawna geed xelchix yum bol mangar xol gedeg sh teren shig.
жил хөтлөөгүй гэж хааяа нэг бичлэг хийгээд л байгаа юмсан.. Амьд мэндээ мэдэгдэхийн тулд арай олон бичлэг оруулахаа Анхаа би амлая аа кк
owoo xunii ug awdag xuuxen bna shuu. engixed chi xaana yu xiideg we
Истамбулд сурдаг аа...
Aan tegwel owoo bolowsrol olj awch bgaa yum bna daa. chi yugaar surch bna wee. surgalt ni xer yumb dee. chamd tsag bwal ene talaar bicheerei. OK uu
Сэтгүүлчээр баклавр хийсэн, одоо MBA хийж байгаа. Энд сурах талаар нэг бичлэг хийнэ ээ, юу чч гэсэн хэдэн шалгалтаа эсэн мэн өгөөдхье
Сэтгүүлчээр наанаа төгссөн юм уу? Тэгвэл ч чи сэтгүүл зүйн талаар сайн судалсан юм байна гэж ойлгож болох уу? Мэдээж гадаадад сурсаны давуу талууд маш их олон зүйл дээр мэдрэгдэж байна. Тэгэхээр чи одоогийн Монголын нийгмийн сэтгүүл зүйг үүлэн дээрээс хараад дүгнэлт хийж байгаа юм байна дээ. Тэй. Доор шуурга гэж ямарч зүг чиг, бужигнасан шороо л байна уу? Миний бодоход одоо манай сэтгүүл зүй яг хямраад байгаа байх аа. Тийм үү. Чи сонин сэтгүүл зардаг цэгүүдээр очвол бөөн шар мэдээ, синсааци л байна. Тэр тэрнийг тэгж хэлэв, тэр тэрнээс салав, хулихджээ, луйвирджээ гэсэн юмнуудаар гарчигласан сонингууд их. Тэрнийгээ дагаад нөгөө уншигч нь тиймэрхүү мэдээлэлд ч илүү дуртай ч юм уу? Чи мэргэжлийн хүн байна. Гаднаа нэгийг дуугарч дотроо 2-ыг бодож яваа байлгүй. Ямарч л байсан манай мэдээ мэдээллийн 60, 70 хувийг бараан мэдээ дагаж явдаг болов уу. Лав л өөдрөг гэгээлэг нь бараанаасаа цөөн байх шүү. тэй Анхаа
1. Тийм энд төгссөн.
2. Эндхийн сэтгүүл зүй нь учиргүй сайн биш ээ, эндхийнх ч гэж миний сурсан Мармарагийн их сургуулынх ч гэмээр юм уу.
3. Магтаж байна гэж ойлголоо, баярлалаа.
4. Сэтгүүл зүй гэдэг нь хэл, бичиг дээр тулгуурласан мэргэжил болохоор хүний нутагт гадаад хэлээр сэтгүүл зүй сураад энд ч эх нутагтаа ч сайнд тооцогдох сэтгүүлч болж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Монголын сэтгүүл зүйн хувьд Монголдоо очоогүй бараг 5 жил болсон болохоор тийм ийм гээд дүгнэхэд хэцүү л байна.
5. Сенсаац буюу шар мэдээний хувьд хаа ч байгаа. Жишээ нь А Б В гурав танилууд бөгөөд А Б таарвал В-гийн талаар ярьдаг шиг Монгол маань хүн ам багатай дам дамандаа танилууд байдаг зэрэг шалтгаанаар шар мэдээ арай их байдаг байж магад л юм. Энэ бүгд миний бодол шүү :)
Ok, Chi magistraa tugsuud naana uldex u? eswel end irj ajillax uu?
Gexdee minii bodloor mongoliin TV,sonin medee medeelelin xeregseluu dandaa xen negend xudalddagdsan eswel xenii negnii xaraat bgaa yum shig sanagddag.
энд "шингэх" санаагүй байгаа кк
aan odoo chi xedtei we. Law angli, turk xel sain biz. chi turk=mongoliin surguuli tugssun uu
Тийм Дарханы Турк төгссөн. Саяхан 23 хүрсэн :) Турк Англи хэл гадарлана ааа кк
Tiim baixaa xaraad bxad Darkhan eswel UB-iin turk surguuli tugssun nuxuduud turkind ochij suraad baix shig xardag yum. Magistriin shalgaltaa ugj bna uu. amjiltaa ugux bailgui dee. chi tegeed xezee ex nutagtaa irex yumb dee.
тийм шүү, Өлгийн туркийг төгссөн казакууд бас их ирдэг наашаа. Сууриа солидог баатар болсон чинь хол хаягдаад, ингэс тэгс хийгээд ямар ч байсан өгчихлөө. Ер нь монголдоо ойрын 1-2 жилдээ очино доо л гэцэн байгаа.
Naad kazakuud chin ix aixtaraa, aixtar.
Za tegeed shalgalt amjilttai yu? Neeree sar shinee shan shinelsen uu? yaj shuuxan temdeglew dee
Өө амжилттай амжилттай, амны билгээс ашдийн билэг :) Явцын шалгалт дуусаад улирлын эцсийн шалгалт эхэлсийш тээ.
Сайхан шинэлсээн, найзындаа очиж шинэлээд, гэртээ нэгэндээ, хоёронд эндхийн оюутны цагаан сар гээд шалгалтгүй юм шиг л шинэллээ :) Та сайхан шинэлсэн үү?
Post a Comment