Monday, 29 June 2009

Хагарсан тень пудрээ гэрийн нөхцөлд засах..


Ээмэгтэйчүүдээ хагарсан/ хугарсан тень, пудрыг хялбархаан засчихдаг нэг арга оллоо. Тень, пудрыг засахын тулд цацдаг спирт (Isopropyl alcohol байвал сайн юм байх), зоос элдэв таглаа, бас жижигхээн даавуу (шинэхэн тень дээгүүрээ хээтэй байдаг даа, тэрхүү хээг гаргаж авахын тулд) байхад болдог аж.

Юуны түрүүнд үйрч унасан тениэ савтай бол саванд нь савгүй бол шинээр байрлуулах гэж буй савандаа хийнэ. Дараа хоёр гурван дусал спирт дээр нь асгаад алчууран дотор хийн сайтар ороосон зоосоороо тениэ хэв ортол нь чангахан дарах хэрэгтэй гэнэ. Хэсэг хугацааныдараа спирт нь ууршаад шинэ юмшигл тень тань үлдэх юм байх. Гэхдээ жаахан спирт үнэртэх талтай гэнэ шүү...

За тэгээд хээ энэ тэр хамаагүй гэвэл бүх тениэ тавган дээр гаргаад хоёр гурав хэрэгтэй гэж үзвэл илүү спиртээ дусаан нухаш болтол нь халбагаар эсвэл жижиг модон савхаар хутгадаг гэнэ. Жигд сайхан нухаш болоод нийцээд ирэхээр нь хэвэнд нь буцааж хийгээд мод, халбаганы иш, хутга зэргээр дээд талыг нь тэгшлээд таглалгүйгээд хонуулчихаж бас болдог гэнэ.

Эх сурвалж

Thursday, 18 June 2009

Reuse, Reduse, RECYCLE



Бидний хэрэглээд эсвэл хэрэглэлгүйгээр (хэрэгцээнээсээ ихийг аваад хэрэглэлгүйгээр) хаясан хог хаягдал бүр тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг байна. Ямар нэгэн хаягдалын задралын хугацаа хаягдалын бүтэц, хэр бат бэхээс шалтгаалдаг бөгөөд хэдхэн хоногоос хэдэн зуун хүртэл үргэлжилдэг.
Элдэв хал балгүй мөрөөрөө задардаг нэгэн байхад задардаггүй цаашлаад хорт хий ялгаруулдаг нэгэн бас байдаг гэнэ. Доор ийм төрлийн (задардаггүй задарсан ч байгаль орчинд хортой) бүтээгдэхүүнүүдийг жагсаасан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг өдөр дутмын хог хаягдалтай нийлүүлэлгүйгээр тусад нь цуглуулаад дахин ашиглах (recycle) нь зөв аж. За тэгээд залуусаа ухамсартай байгаад доор дуридагдсаны дагуу дахин боловсруулцгаая.

* Зай. Бидний өдөр дутам хэрэглэдэг цэнэглэдэг, цэнэглэдэггүй зайг зарим нэг электрон барааны дэлгүүр үнэгүйгээр авч дахин боловсруулдаг бөгөөд та гэртээ хэрэглэж дуусгасан баттерейнуудаа цуглуулж байгаад ийм төрлийн дахин боловсруулдаг газар өгөх хэрэгтэй.
Цэнэглэдэг баттерей чанар болон таны цэнэглэх дадлаас шалтгаалан 300-500 удаа хэрэглэгддэг (цэнэглэгддэг) тул ийм төрлийн батерей авч зайныхаа хэрэгцээг хангах нь халаансанд тань хэмнэлтэйгээс гадна энэ төрлийн хаягдалыг багасгах давуу талтай.

* CFL (energy-efficient bulbs) буюу цахилгаан хэмнэдэг лампууд. Энэхүү лампуудыг Ikea, Home Depot зэрэг гэр ахуйн бараан дэлгүүрүүд үнэгүйгээр авч дахин боловсруулалт хийдэг байна.

* Цахилгаан бараанууд. Элдэв электрон бараануудыг эвдэрлээ гээд хог руу хаячихаж болдоггүй аж. Эвдэрсэн тэдний ялгаруулж болзошгүй хортой химийн бодисууд газар шороо, эх дэлхийг маань заналхийлж байдаг тул элдэв электон барааны дэлгүүр, засварын газруудад зарж эсвэл өгч байх хэрэгтэй байдаг аж.

* Моторын тос (Motor Oil). Earth911-д бичсэнээр 1 л ашигласан моторын тос 1 сая л цэвэр ундны усыг бохирдуулах чадвартай аж. Хэрэглэсэн моторын тосоо Wal-Mart, Autozone, Jiffy Lube зэрэг газруудад аваачиж өгч болдог гэнэ. Ойр хавьд тань дээрх дэлгүүрүүд байхгүй бол интернэтээс (Earth911.комоос recycle хийдэг цэгүүдийг олж болно.) өөр сонголтууд мэдээж олдоно.

* Будаг. Хэрвээ будаг тань хэрэглэж болхуйц бол хэрэгтэй хүн амьтанд өгч болно. Бага зэрэг өтгөрсөн бол мэдээж шингэлэгч бодис зэргийг ашиглан шингэлээд хэрэглэж болно. Хэрэглээнээс гарсан будгыг хэрхэн ашиглах талаар илүү их мэдээллийг Earth911-ээс авч болно.

Monday, 15 June 2009

Хумс арчилгаа



1. Багахан савантай бүлээн усанд гараа дүрэн күтикүлээ (хумсны мах) дэвттэл байлгана.
2. Хумсаа цаасан үрүүлээр (ихэнх Монгол охид бүсгүйчүүдийн хэрэглэдэг төмөр үрүүлийг мэргэжилийнхэн санал болгодоггүй аж.) үрж гонзгой дөрвөлжин (хүссэн) хэлбэрт оруулна.
3. Дараа нь күтикүлийн тос түрхэж бэлтгэсэн хумсаа үзүүртээ хөвөнтэй модоор хумснийхаа махыг цааш нь түлхэж, хумсан дээрх үхсэн арьсыг цэвэрлэнэ.
4. Сүүлийн шатанд хумсныхаа доогуур, дээгүүрхийг зориулалтын сойзоор (байхгүй бол хэрэглэдэггүй, зөөлөн үстэй сойзоор) үрнэ. Хумс тань буахад бэлэн боллоо.
5. Хумсаа будахдаа эхлээд суурь будаг (basecoat) түрхэнэ. Дараа нь сонгосон өнгөө давхарлан будаад эцэст нь өнгөгүй будгаар (top coat) хумсныхаа үзүүрыг гүйцээн (ингэснээр хумсны будаг илүү тэсвэртэй байх болно) будна.

Эх сурвалж

Saturday, 13 June 2009

Cheerios-оор хийсэн зүүлт,бугуйвч


Бага насны хүүхэдтэйгээ "чанартай цаг" өнгөрүүлэхийг хүсвэл хийж болох зүйлсийн нэг. Уртхан утас эсвэл уяа, багахан скоч, хэдэн атга Cheerios байхад л болоод явчихана. Зурагт үзүүлсэний дагуу уяаныхаа үзүүрийг сарзайлгалгүйгээр Cheerios-оо хэлхэхийн тулд хоёр үзүүрт нь скоч нааж бэлтгэнэ. Тэгээд л дардан сайхан замаар Cheerios-оо хэлхээд хэлхээд явчихана. Хүүхдийн тань хүзүүнд/гаранд багтахуйц (хүссэн) урттай болохоор нь уяагаа тайраад, хоёр үзүүрт наасан скочыг хуулж аваад, хоёр үзүүрийг нь холбож уяад л болоо. Мэдээж уртхан уяатай бол Cheerios болгоны дараа эсвэл хэд хэдийн дараа нэг зангидах, голд нь өөр бусад чимэг оруулах гээд ямархүү зүүлт хийх нь таны болон таны хүүхийн сэтгэхүйгээс шалтгаална. Дуусхаараа нэг иймэрхүү..

Tuesday, 9 June 2009

Зүрхэн хэлбэртэй бэлэгний уут .



Улаан цасан дээр хэвлэж гаргасан дээрх дүрсээ шулуун зураасны дагуу хайчлаад, таслалтай зураасны дагуу нугална. Tab (glue) хэсгийг цавуудаж нөгөө талтай нь бэхлээд бариул хийгээд зүрхэн хэлбэртэй бэлэгний уут маань бэлэн боллоо.

Бүр олонг эндээс

Sunday, 7 June 2009

Зуны шилдэг эмэгтэй үнэртэй ус


Harper's Bazaar-н сонгосон зуны, шилдэг 15 үнэртэй ус...

Sexy summer


Estee Lauder Private Collection-Amber Ylang Ylang
Creed Virgin Island Water
Frangipani Absolute-Ormonde Jayne

Juicy fruit (жимсний үнэртэй)

Dior Escale a Portofino
Pulp-ByRedo
Eau d'Hadrien-Annick Goutal

Тhe Оrientals

Eau de Shalimar Limited Edition-Guerlain
Tom Ford Bois Morocain
Look-Vera Wang

cool and crisp

Sisley Eau de Campagne
Chanel Cristalle Vert
(Захын ногоон шилтэй усны нэрийг олж харж чадсангүй, нэрийг нь мэддэг хүн байвал сээгийдчихээрэй. Таанкс :))

Тhe big florals
(цэцгийн үнэртэй)

Thierry Mugler Alien Sunessence
Lotus Blossom & Water Lily-Jo Malone
Pretty Eau de Parfum-Elizabeth Arden