Тестийн талаар
1960-аад оны сүүлээр Стандфорд Их Сургуулийn сэтгэл сүйн багш Walter Mische, хүүхдүүдийн тэвчээрийг шалгах/хэмжих (delay gratification) зорилготой "marshmallow test"-г хийжээ.
Тестэнд 4 настайнгуудыг хамруулсан бөгөөд "туршилтын туулайнуудыг" ширээ сандалаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулан нэг зөөлөн чихэр өгөөд 15 минут энэхүү чихрийг идэлгүй хүлээж чадвал 15 минутын эцэст чамд дахиад нэг чихэр өгнө гэж тайлбарлаад хаалгыг нь хаагаад гарчээ.
Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд дутмын хоёр нь чихрийг өгсөн даруйд эсвэл 2, 3 минут хамгийн ихдээ 14 минут 30 секунд хүлээгээд зөөлөн чихрийг идсэн байна.
Үлдсэн нэг нь (3 хүүхэд дутмын нэг) 15 минут хүлээн 15 минутын эцэст 2 зөөлөн чихэр идсэн байна.
Тестнээс 14 жилийн дараа "туршилтын туулайнууд" 18 хүрэхэд тэдний амжилтийг судалсанд идэлгүй хүлээсэн хүүхдүүдийн 100 хувь нь их дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгөн, их дээд сургуульд орон амжилттай үргэлжилүүлэн сурч байгаа, өөртөө илүү итгэлтэй, ямарваа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайтай цаашлаад илүү найдвартай болох нь ажиглагджээ.
Мөн саяхан хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь ажиглагджээ.
Тестийг хэрхэн хийх вэ?
1. Нэг өрөө бэлтгэнэ. Өрөөнд ширээ сандалнаас өөр сатаарах зүйл байхгүй байвал сайн. Дээрх тестийг хийсэн судлаачид нэвт харагддаг тольны цаанаас хүүхдүүдийг ажиглаж байсан ч гэрийн нөхцөлд өрөөний буланд камер байрлуулан бичлэг хийж болно.
2. Хүүхэддээ дүрмийг тайлбарлана:
* Нэг зөөлөн чихэр (зөөлөн чихэр байх албагүй, өөрийнх нь хамгийн дуртай чихэр жимс зэргээр орлуулж болно.) өгөөд намайг иртэл идээгүй тохиолдолд дахиад нэгийг өгнө. Мэдээж хүлээлгүй идэж бас болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүсвэл хүлээх цагийг багасган 5-10 минут болгож болно.
3. Хүүхдээ өрөөнд орхиод гарна.
4. Хүлээнэ.
5. Тогтоосон хугацаагаа дуусахлаар хүүхдээ шалгана. Хүүхэд тань зөөлөн чихрийг идээгүй байвал дахин нэгээр шагнаад хоёуланг нь "хүссэнээрээ" идэх зөвшөөрөл олгоорой. Тэвчээртэй хүлээсэн тэднээр бахархаж хэлээрэй.
Хэрэв зөөлөн чихрийг таны эзгүйд идсэн байвал тэвчээрийн талаар багахан яриа хийж болно.
6. Бичлэг хийсэн бол таныг эзгүйд хүүхдийнхээ хэрхэн аашилсаныг үзэж, хүүхдээ том болохоор нь үзүүлж болно.
Эцэст нь хүүхэд тань идсэн тохиолдолд 2 дахийг "өгч болохгүй" бөгөөд энэ нь хүүхэд тань таныг үгүй гэсэн ч хийж болдог гэсэн дүгнэлтэнд хүргэх болно.
Эх сурвалж
энд, энд, энд, энд, энд бас энд
Thursday, 24 September 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
bi bol idex l bsan bxoo
Би идэхгүй байсан байхаа, уулнаасаа зөөлөн чихэрт нэг их дуртай биш.. Эсвэл 2 дахийг нь авахгүй гээд шууд идэх байсан юм болу :)
Post a Comment