Friday, 29 January 2010

Love Bird




Валентинаар хийж хайртаа бэлэглэх хайрын шувуухайн заавар энд..

Tuesday, 26 January 2010

Miu miu оймс

Miu miu-гийн пластиктай энэхүү урт оймсыг DIY төсөл болгон хэрэгжүүлж болмоор. Өвдөг хүрсэн оймс өнгөтэй хэдэн пластик утас зүү байхад л болоо.

Monday, 25 January 2010

Амаржихаар эмнэлэг явахдаа

Өөртөө:

Эмнэлэгээс гарахдаа өмсөх хувцас
дотуур хувцас
унтлаганы хувцас
халат
хөвөн
нойтон салфетка
хөхөвч (хөхөнд хийдэг салфетка)
гар нүүрийн алчуур
углавч, тавчик
сам, үсний боолт
үнэртэй ус
нүүрний будаг, тос
толь
шүдний сойз, оо
зургийн аппарат, камер
гар ариутгагч, пүрэл
хөх саагч

Хүүхдэд:

2 ш өлгий эсвэл хувцас, малгай, эмнэлэгээс гарахад
памперс
шүлс арчих даавуу, алчуур

Эх сурвалж

Wednesday, 20 January 2010

Зүрхэнд хүрэх түлхүүр


Алдарт Тиффани.ко-н зүрхэнд хүрэх түлхүүрүүд 100-17000 америк долларын үнэтэй аж. Зуу, мянган ногооноо түлхүүрэнд зарцуулах бэлгүй би Монгол цоожны түлхүүрээр кулон хийн зүүх (DIY) төлөвлөгөөтэй байгаа.

Tuesday, 19 January 2010

Товчин энгэрийн зүүлт

Товчоор хаалганы чимэгнээс гадна энгэрийн зүүлт бас хийж болдог аж... Таалагд- -лаа...

СОНИН платье




Zip everything up







Цахилгаан=(Шинэ)Мода

Wednesday, 6 January 2010

Шүд

Хоолны дараа шууд шүдээ угаах нь буруу

Хоол идэнгүүтээ шүдээ угаах нь хүнсэн дэхь хүчлийг аман дотор тараадаг тул гэмтэй. Хоол идсэний дараа хамгийн багадаа нэг цагийн дараа шүдээ угаавал зохино.

Шүдний оогоо норгох нь буруу

Шүдний оог норгох нь буруу. Мөн шүдний оог сойзон дээр вандуйн дайтай тавиж хэрэглэнэ. Шүдний оо шүд цэвэрлэх биш шүд цэвэрлэхэд туслах үүрэгтэй.

Хэр удаан угаана төдий чинээ сайн гэдэг нь буруу ойголт юм

Шүдийг удаан угаах тусам олон бактери устгадаг хэмээх итгэл худлаа гэдгийг судалгаагаар баталсан байна. Шүдээ өдөрт хамгийн багадаа нэг удаа 2 минут орчим, хэт чанга даралгүйгээр сойздон угаагаад шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх хэрэгтэй.

Байгалын сойз

Байгалын сойз болох алим, түүхий лууван, попкорн зэргийг хоолны хооронд идэх нь шүдийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Алимны цуугаар шүдээ зайл

Өглөөдөө алимны цуугаар шүдээ зайлаад шүдээ угаах хэрэгтэй. Алимны цуу шүдэн дээрх толбонуудыг арилгаж цагааруулах үйлчилгээнээс гадна буйлан дээрх микропуудыг устрах үүрэгтэй.

Амны үнэрээс салахын тулд 'кофений үр' зажил

Амны хөндийд байх бактериудын ялгаруулдаг хүхэр амны эвгүй үнэрийн эх үүсвэр бөгөөд кофений үр тэдний ялгаруулсан хүхэрийг арилгадаг байна.

'Какао'

Какаоны үрэнд агуулагддаг бактерийн эсрэг орцны улмаас шоколад шүдэнд муу биш ажээ. Чихэр, жимсний шүүсэн дэхь хүчил бүх төрлийн шүдний дайсан бөгөөд лактозтой сүү ч гэсэн шүд цоороход нөлөөлдөг.

Амттаны оронд бяслаг

Жимсний шүүс, амттан, хатуу чихэр, карамель, гадил жимс нь шүд цоорох магадлалыг нэмдэг бөгөөд амттаны идэсэнийхээ дараа эсвэл амттаны оронд сүү, тараг уух бяслаг идэх нь аманд үүссэн хүчилийн хорыг багасган шүдийг хамгаалдаг байна.