Нэгэн цагт хойд зүгээс ирж байсан маслотой жигнэмэгний төмөр саванд нандиглан хадгалдаг ижил сондгой товчнууд чинь халиад сагаад байгаа бол энэхүү хаалганы чимгийг хийгээрэй. Хийхэд үнэн амархан бөлгөө.
Ном хийсэн алимны хайрцагнаасаа номнуудаа гаргаад нугалаагүй тэгшхэн хэсэг дээр гортиг байхгүй бол 2 үзүүрт нь харандаа уясан хоёр харандаа ашиглан өөрийн хүссэн хэмжээний тойргийг зурна.
Иртэйхэн хайчаар дугуйгаа аятайхан тайрч аваад голд нь арай жижиг дугуй зураад цаасны хутгаар жижиг дугуйг зүсч аваад хүсвэл хаяна, хүсвэл мөн голд нь цоолоод бага гарын чимэг хийнэ.
Энэ хооронд hot glue gun-тай бол ишнүүрийг нь залгаад халааж эхлэнэ. Байхгүй бол наалдан падаа бариад голыг нь нүхлээд бэлдсэн батуман дээрээ товчнуудаа зохицуулан нааж эхэлнэ. Чимэг маань биеэ олоод эсвэлтовч тань дуусаад ирэхээр өнгөрсөн төрсөн өдрөөр тань Х-н өгсөн бэлэгний баглаад гаргаж ирээд бантиклаад хөөрхөн зүүлт, өлгүүр, хийчхэнэ. Voila.
Дашрамдахад hot glue gun гээд байгаа гайхлыг эзэгтэй бүр эзэмшвэл зохих мэт. Аль хугарсан, хагарсан, тасарсан, салсан бүрд скоч бариад гүйж байхав дээ, тийм үү....
Thursday, 17 December 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
hoorhon sanaa bna i love it :-)
Тийм байгааз, надаа бас их таалагдсан, даанч халиж сагасан их товч байхгүй :)
Post a Comment