Tuesday, 1 June 2010

Лаа

Орц:

* 1 кг парафин (paraffin)
* 100 гр стеарин (stearin)
* лааны хэв (метал эсвэл шаазан)
* лааны будаг
* лааны гол болгож ашиглах бүдүүхэн утас
* элдэв охь (үнэр оруулахыг хүчвэл хүсвэл)

Бэлтгэх нь:

Зөөлөн гал дээр саваа тавиад парафинаа нэмэн хайлуулна. Стеаринээ нэмээд хутгана. Өнгөтэй лаа хийх бол өнгөө элдэв үнэртэй лаа хийх бол охио нэмж нийцүүлнэ. Лааны хэвээ тослож бэлтгэнэ. Голоо шоронд уян хэвнийхээ гол руу унжуулж бэлтгээд хайлуулаад өнгө, үнэр оруулсан парафинээ хэв рүүгээ зөөлөн асгана. Өрөөний темпратурт хөрсөн лаагаа хөргөгчинд хийж гүйцэд царцаагаад хэвнээс нь гарган илүүдэл голыг тайраад лаа маань асаахад бэлэн болно. Хүсвэл элдэв чанамалны шил, жижиг төмөр хувин зэрэгт цутган хэвнээс нь гаргалгүйгээр ашиглаж болно.

5 comments:

Cаарал said...

Дэлхийн дулаарлын эсрэг сурталчилгааны плакат болгочихмоор зураг байна шүү дээ.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ тийм аймар байна уу, сольчихоё тэгвэл...

Cаарал said...

Аймаар бишээ, гоё зураг байхад чинь! Наад лаанууд чинь ч бас гоё юм байна. Боломжтой бол хоёуланг нь зэрэгцүүлээд тавиарай. Би уул нь романтик энэ тэр биш бүдүүн бараг хүн л дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө европын нэг оронд зочлох боломж гарснаас хойш лааны хоббитой болоод байгаа юм. Намуухан хөгжмийн аянд, лааны бүдэг гэрэлд суугаад хэд гурван пияв цааш нь харуулж суумаар хааяа санагддаг юм, даанч боломж гарахгүй юм.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Саарлаатэрлааны зургыг өөр нэг постонд хадгалцан :) Намуухан хөгжмийн аянд, лааны бүдэг гэрэлд суугаад хэд гурван гээд аймар романтик явж байсан чинь пиав гарч ирээд лаа унтраачихлаа ккк

Anonymous said...

Сайн уу өөрөөс чинь юм асуумаар бна миний yahoo ID doko8198 мэсэнжиртээ авчих боломж бна уу?