Анги алгасалгүй үздэг олон ангитуудынхаа нэгнээс авакадоны үрийг үндэслүүлэн тарьж болдгыг мэдээд авакадод хэдий дургүй ч туршиж үзмээр санагдаад тайван сууж болдоггүй... Жаал судаллаа. Ямар ч байсан хоёр аргаар үрслүүлж болдог юм байна.
1. Авакадоны үрийг хэдэн талаас нь чигчлүрээр хатгаад доод хэсгээр усанд суулган үрслүүлэх. Өдөр бүр шалган ус нь багасаад ирэхээр нэмнэ.
2. Мэдээж, доош нь харуулан, шууд хөрсөнд суулгах. Хөрс нь багахан чийгтэй байна байнга.
Хөрсөнд суулгаад наранд тавих нь амар ч хэрхэн үндэслэж буй явцыг ажиглаж чадахгүй bummer.
Усаар үрслүүлхээр 5-6 дахь 7 хоногоос хөрсөнд суулгахад болохуйц үндэстэй болсон байна. Энэ үед үрээ гаргаад үрийн үзүүртэй талыг 2 см цухуйлсан хөрсөнд булаад хэрэгцээгээр нь услана. 3 сар дутамд нэг удаа бордоно. Хэт их усалбал иш нь зөөлөрч, навч нь буржийна. Ус багадвал навч нь хатаж унах аюултай.
2 comments:
Bi avacodand durtai...daanch urguulah gej boon ajil yumaa te heheh
Би тэгүүл 2 жилийн мастер төлөвлөгөө боловсруулаад үр үндэслүүлээд бут болгоод таньд бэлэглье за юу ккк
Post a Comment