Tuesday, 2 November 2010

Мөрөөдлийн чемодан








Бизи бизи онгоцны буудалд, холбох нислэгээ хүлээн, суух газаргүй зогсоход хоёр нүд тань өөрийн эрхгүй чирч яваа чемодаман дээр тань тусдаггүй гэж үү? Шрекийн муур харцаар хэсэг харсаны дараа хагарч хугараад гай болно гээд чирч яваа чемодан дээрээсээ хоёр нүдээ зайлуулдаггүй гэж үү? Би лав тэгдэг, над шиг та бас тэгдэг бол TravelTeq бидэнд чирээд явахад чемодан дэлгээд суухад 150 хүртэл кг даацтай сандал болдог мөрөөдлийн чемодан бүтээжээ. The Trip хэмээх хөнгөн цагаанаар бүтээгдсэн эдгээр чемоданд таны зөөврийн компъютер, паспорт, гар утас бүр тамхинд тань хүртэл тасаг бий гэнэ. Бас болоогүй мөрөөдлийн чемодан маань өөртөө дуу өсгөгч агуулах тул хүсвэл ipodоо залгаад хүсвэл ipad-аа залгаад дуугаа сонсоод киногоо үзээд явах боломжтой. Зүүднээс сэрээх ганц хүчин нь 595-650 евро хэмээх ярлик нь болтой....

No comments: